| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2023/00119/И |
| Дугаар | 129/ШШ2023/00218 |
| Огноо | 2023-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 129/ШШ2023/00218
| 2023 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 129/ШШ2023/00218 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М овогт Ж.А-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,332,946.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.А-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,332,946.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Иргэн Ж овогтой А нь Г банктай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дугаар ЗГ/........ тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 27,60 %-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн Ж.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 1,668,149.24 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,111,911.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 552,885.29 төгрөг, нийт 5,332,946.07 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.А нь “Г” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг зээлийн жилийн 27.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Ж.А-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 1,668,149.24 төгрөг, зээлийн хүү 3,111,911.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 552,885.29 төгрөг, нийт 5,332,946.07 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь анх зээлээ төлж явсан. 2017 оноос хойш зээлээ төлөхөө больсон. Анх зээл авсан У хотын оршин суух хаягаар дамжуулан У хотын Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед бүртгэлтэй хаягтаа байхгүй байсан учраас эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад А аймагт хаяг нь тогтоогдсон тул тус аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ж.А-с үндсэн зээлийн төлбөр 1,668,149.24 төгрөг, зээлийн хүү 3,111,911.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 552,885.29 төгрөг, нийт 5,332,946.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчээс:
- Г ХХК, Ж.А нарын байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ...... дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт,
- Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1558 дугаартай шийдвэрийн хуулбар,
- Х дүүрэг дэх Ц-гийн г-ын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ...... тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Г ХХК-ийн хариуцагч Ж.А-д холбогдуулан гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,332,946.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Ж овогтой А нь Г ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дугаар ЗГ/11051...................... тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 27,60 %-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн Ж.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 1,668,149.24 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,111,911.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 552,885.29 төгрөг, нийт 5,332,946.07 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г ХХК, Ж.А нарын байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ11051.................. дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1558 дугаартай шийдвэрийн хуулбар, Х дүүрэг дэх Ц-гийн г-ын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28101-3/..... тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгч Ж.А нь “Г” ХХК-тай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ1105.......... дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж тус тус заасан байх тул “Г” ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
4. Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Ж.А-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр барагдуулах талаар удаа дараа шаардсан гэж тайлбарладаг бөгөөд шүүхээс хариуцагч Ж.А-д нэхэмжлэлийн хувийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гардуулж 2023 оны 03 сарын 23-ны өдрийн дотор хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгджээ. Хариуцагч Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.” гэж хуульчилсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.А-д мэдэгдэхээр нэхэмжлэлд бичигдсэн ....... дугаарын утсанд холбогдоход орох ярианы эрх нь хаагдсан талаар тус шүүхийн шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, мөн ............. хаягаар тус тус мэдэгдэх хуудас хүргүүлэхэд “2 дугаар багийн хаягаар: 2023 оны 14 цаг 35 минутад хаягаар очсон боловч эзэнгүй байсан. Багийн засаг даргаас асуухад энэ хаяг дээр байхгүй байна” гэх, “7 дугаар багийн хаягаар: 2023 оны 04 сарын 09-ний өдрийн 10 цагт Э сумын ... баг, ..... тоот хаягаар очсон. Тус хаяг дээр хоосон хашаа байсан.” гэх бичиг хүргэгчийн тэмдэглэлүүд /Баримт №8/, “Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэсэн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаар ......................... Засаг даргын тодорхойлолт зэргээр хариуцагч нь нэхэмжлэлд бичигдсэн хаягтаа байхгүй нь тогтоогддог ба хариуцагч оршин суух хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй тул шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.А-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Ж.А нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ1105......... дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.А-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,668,149.24 төгрөг, үндсэн хүү 3,111,911.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 552,885.29 төгрөг, нийт 5,332,946.07 төгрөгийг гаргуулан “Г” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,278 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-с 100,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.А-с 5,332,946.07 /таван сая гурван зуун гучин хоёр мянга есөн зуун дөчин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,278 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ж.А-с 100,278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА