Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2023/00646

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2023/00646

*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, ************** Баянбулаг баг Ургацын 1-8 тоотод оршин суух хаягтай,*******-т холбогдох, зээлийн гэрээний үүрэг 1 289 665 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь тус байгууллагаас 2018 оны 11-р сарын 29-ны өдөр 303200594 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 1 000 000 /нэг сая / төгрогийн зээлийг 24 /Хорин дөрөв / сарын хугацаатай, сарын 5 % / Тав / хувийн хүүтэйгээр зээл авсан. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд нийт 1354 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Зээлдэгчийн төлөх Үндсэн зээл - 398,535,41 /гурван зуун ерэн найман мянга таван зуун гучин таван төгрөг дөчин нэгэн мөнгө/, Үндсэн хүү -661,130.24 /зургаан зуун жаран нэгэн мянга нэг зуун гучин төгрөг хорин дөрвөн мөнгө / Нэмэгдүүлсэн хүү -230,000 / хоёр зуун гучин мянга/ төгрөг. Нийт 1,289,665,65/ нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун жаран таван төгрөг жаран таван мөнгө / төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн гэрээнд заасныг үндэслэн 303201239 тбот Зээлийн гэрээншГ төлбөрт нийт 1,289,665,65/ нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун жаран таван тагрөг- жаран таван мөнгө /төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Зөвшөөрөхгүй байна. Би анх 1,000,000 төгрөг зээлж аваад төлсөөр байгаад 360,000 төгрөг үлдсэн. Би коронагийн үед хөдөө сүлжээгүй газар байсан учраас төлөх боломжгүй байсан. Анх зээл олгож байсан зээлийн ажилтан Батхүү рүү залгаад хоёр удаа данс руу нь мөнгө шилжүүлээд тушаалгаж байсан. Тэрнээс хойш Батхүүтэй огт холбогдож чадахгүй байсан. гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №303200594 дугаартай зээлийн гэрээ /хх-4/, зээлийн эрх хүсэгчийн өргөдөл /хх-5/, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №303200594 зээлийн хорооны хурлын шийдвэр /хх-6/, кредит дансны хуулга /хх-9-16/ зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ...талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 303200594 дугаартай Зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас 1 289 665 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...үндсэн зээл 400 000 төгрөг, үндсэн хүүгийн 50 хувь болох 350 000 төгрөг, нийт 750 000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлье...би 2 удаагийн төлбөрийг анх зээл олгож байсан зээлийн ажилтан данс руу шилжүүлж байсан, үүнийг хасуулах хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 303200594 дугаартай Зээлийн гэрээ, мобайл зээлийн эрх хүсэгчийн өргөдөл, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №303200594 зээлийн хорооны хурлын шийдвэр, кредит дансны хуулга зэрэг баримтаар хариуцагч ХХК-иас 2018 оны 11-р сарын 29-ний өдөр 303200594 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 % хувийн хүүтэй зээлж, гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6.Зохигчид зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй. Харин хариуцагч ...үндсэн зээл 400 000 төгрөг, үндсэн хүүгийн 50 хувь болох 350 000 төгрөг, нийт 750 000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлье...би 2 удаагийн төлбөрийг анх зээл олгож байсан зээлийн ажилтан данс руу шилжүүлж байсан, үүнийг хасуулах хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргаж байгаа.

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

8.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.13-д зээлдэгч нь гүйлгээ хийх тутамд гарах гүйлгээний шимтгэл, үндсэн хүү, хугацаа хожимдуулсаны шимтгэл, хугацаа хожимдуулсаны хүү гэх мэт төлбөрүүдийг үл маргах журмаар компанид төлнө, 2.14-д Зээлийн төлбөрийг хугацаа хожимдуулсаны шимтгэл, гүйлгээний шимтгэл, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ гэж заажээ.

9.Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

Тэрээр ...би 2 удаагийн төлбөрийг анх зээл олгож байсан зээлийн ажилтан данс руу шилжүүлж байсан, үүнийг хасуулах хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн төлөх төлбөрөөс хасах боломжгүй байна.

12.Иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 1 289 665 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэв.

13.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 501 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35 501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 1 289 665 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 501 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35 501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА