Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2016/ШЦТ/234

 

ХӨВСГӨЛ АИМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

 

сарын              өдөр                                      Дугаар                                                                             Мөрен  сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгийг суулцуулан

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал

Шүүгдэгч Г.П****, Г.Б****** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П****, Г.Б****** нарт холбогдох эрүүгийн 201622000550 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ********** сумын ***** тосгонд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн ********** сумын ****** тосгоны төвд оршин суух урд ял шийтгэлгүй, Г.П***** , ********* регистрийн дугаартай.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн ********** сумын ****** тосгонд төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эцэг, эх, дүү.эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ********** сумын ****** тосгоны төвд оршин суудаг, урд ял шийтгэлгүй, Г.Б******* , ******** регистрийн дугаартай.

 

Шүүгдэгч Г.П****, Г.Б****** нар нь бүлэглэн 2016 оны  08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***** сумын ****** багийн нутгаас иргэн Х.Г*****ын эзэмшлийн улбар шар өнгийн "Мустанг-5" маркийн улсын дугааргүй ^ мотоциклыг хулгайлж 1.308.000 /Нэг сая гурван зуун найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.П****, Г.Б****** нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***** сумын ****** багийн нутгаас иргэн Х.Г*****ын эзэмшлийн улбар шар өнгийн "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.308.000 /Нэг сая гурван зуун найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч нар мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Х.Г*****ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 06-нд ***** сумын ****** бригадын урд талд Их хурд Дархадын хурд гэсэн нэртэй баяр болж байх үеэр би өөрийнхөө улаан шаргал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг баяр болж байсан талбай дээрээс алдсан. Миний мотоцикль хэдэн цагийн үед алга болсныг мэдээгүй хамгийн сүүлд мотоциклыг 19 цагийн үед харсан байсан. Би мотоциклыг цайны газрын гэрийн гадаа үлдээсэн байсан юм. Мотоциклоо хулгайд алдсаны дараа баяр болсон газар болон Бөөрөгийн мод, Боштигын арын модоор хайгаад олоогүй. Тэгээд хулгайд алдсаны маргааш өглөө нь ***** сумын хэсгийн төлөөлөгч Бадрахад мэдэгдсэн. ...Надад гомдол санал байхгүй, би мотоциклоо бүрэн бүтнээр нь авсан гэх мэдүүлэг/ХХ-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Э.Ц***** ны мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай гэрт манай тосгоны байцаагч Энхболд 2016 оны 08 дугаар сарын эхээр ирээд Б******тэй уулзах гэсэн юм. ***** сумын цагдаа ярина гээд байна гэж ирсэн. Тэгээд яасан юу болсон  юм бол гэсэн чинь танай хүүхэд мотоциклоо алдчихсан юм байна. Тэр талаар ярих гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед Б****** Хөх сувд амралтын газарт байгаа гэдгийг нь

 

хэлсэн. Тэгээд мөрөн лүү аюаад явсан байсан. Мөрөнд орж ирээд хулгай хийсэн гэдгийг нь мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Б.О***** гийн мөрдөн байцаалтад өгсөн: ***** суманд хамгаалалтанд ажиллаж байгаад ****** тосгонд ирээд 7-8 хоносны дараа ****** сумын иргэн Т***** гэж хүн “Оранж” шар өнгийн мотоциклоо хулгайд алдчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд тэр хулгайд алдагдсан мотоциклын талаар хүмүүсээс сураад явж байтал Т***** ын эгч гээд нэг хүн П****** гийн хашаанд байх байшин руу орой болсон хойно мотоцикль түлхэж оруулж байсан гэж хүн надад хэллээ гэсэн. Тэгээд тасгийн дарга Энхболдын хамт П****** гийн гэрт ирээд байшинг нь онгойлгож үзэхэд "Оранж” шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан ба дээгүүр нь зузаан гудас бүтээгээд хаясан байсан. Тэгээд зураг хөргийг нь дарчихаад ажил дээр ирээд байж байгаад хэсгийн даргад П****** ***** сумын баяр дээр явж байсан та Бадрах хошуучтай холбогдож лавлаж асуугаач гэхэд утсаар холбогдоод П****** гийн хулгай хийж ирсэн байсан “Оранж” шар өнгийн мотоциклын хохирогчийг олсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тогтоол / хх -ийн 6 дугаар хуудас/, эд зүйл < хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 31-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Мөн шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээж байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан хохирогч Х.Г*****, гэрч Б.О***** , Ц.Э***** нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.П****, Г.Б****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

*                  Шүүгдэгч    Г.П****** ,       Г.Б******      нарт   Эрүүгийн     хуулийн   тусгай ангийн

145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин

 

санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй.битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П****, Г.Б****** нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /хх-ийн 57-60 дугаар хуудас/,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Г.П***** , Г.Б******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.П****, Г.Б****** нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.П****, Г.Б****** нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.П****, Г.Б****** нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймагдахь Цагдаагийн газарт даалгасугай.
  5.  Эрүүгийн 201622000550 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
 
  1.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хучинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П****, Г.Б****** нарт урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давжзаалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.