| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/234/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/235 |
| Огноо | 2016-12-02 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/235
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
|
|
| сарын өдөр Дугаар Мөрөн сум |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, Улсын яллагч Г.Ганхөлөг, Шүүгдэгч Х.Б***** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн В Х.Б***** т холбогдох эрүүгийн 201622000689 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Б***** , **** оны * дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ******* сумын * дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* дугаар регистртэй. Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/ Шүүгдэгч Х.Б***** нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын **** тоотод өөрийн гэртээ хадам дүү болох иргэн Б.Ө******* тэй маргалдаж улмаар Б.Ө******ийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Х.Б***** нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын 1-6-3 тоотод өөрийн гэртээ хадам дүү болох иргэн Б.Ө******* тэй маргалдаж улмаар Б.Ө******ийг зодож биед тархи доргилт, гавлын дотоод даралт ихсэлт, нуруунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Х.Б***** ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн: ...******* сумын төвд 2016 оны 10 дугаар сарын 28-ны орой Мөрөн яваад 21 цагийн үед ******* гэртээ ирэхэд манай эхнэрийн дүү ******* манай охинтой гэрт хамт байсан. Би |
| зурагт үзээд сууж байхад ******* миний охиныг загнаад байна гэж ойлгосон. Тухайн үед согтуу байсан болохоор тэгж ойлгосон. Тэгээд Ө****** орон дээр хэвтэж байхад нь араас нь хөлөөрөө хоёр удаа өшиглөөд үснээс нь татаж унагаасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, Хохирогч Б.Ө****** хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ... ******* сумын төвд 2016 оны 10 дугаар сарын 28-нд хүргэн ах Б*****ийнд байсан дүүтэйгээ унтах гээд байж байтал орой 21 цагийн үед Б***** ах орж ирээд хоол хийхгүй яасан юм бэ? гэхээр нь тог тасарсан байна гэж хэлсэн. Б***** ахын 5 настай эмэгтэй хүүхэдтэй юм яриад сууж байсан. Чи миний хүүхдийг доромжиллоо гээд Б***** ах намайг орон дээр унтаж байхад нуруу руу 2-3 удаа өшиглөөд үснээс чирээд нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Би дэндэж байгаа юм биш үү хүн нүдээд байхдаа яадаг юм гэсэн. Чамайг алсан ч яадаг юм гээд би уйлаад байж байсан. Б***** ах уучлаарай чамайг цохъё гэж бодоогүй санаандгүй юм боллоо гэж хэлсэн. Тэгээд унтсан маргааш өглөө нь босоод ирсэн нуруу хөхөрсөн, толгой өвдөөд бөөлжөөд гэдэсний ёроолоор базалж өвдөөд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р/ хуудас, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 604 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
Шүүгдэгч Х.Б***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Б***** ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ. Эрүүгийн 201622000689 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон |
| ТОГТООХ НЬ:
|