Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00635

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00635

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу шанд *******, ******* ******* ******* ,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу шанд *******, ******* / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч О., М.,

Хариуцагч нарын өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О., М. нарт холбогдуулан зээлийн төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О. миний төрсөн охин тай хамт ажилладаг байсан найзууд байсан учир охиноор маань дамжуулж надтай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр утсаар яриад сарын сүүлчийн тооцоо хийх гэсэн юм 10,000,000 төгрөг зээлдүүлээч гэснээр би итгээд ямар нэгэн гэрээ хийлгүй түүний өгсөн Хаан банкин дахь М.ийн 5217077813 дугаартай данс өгснөөр уг дансанд нь нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийхгүй хохироосоор байна. Б.******* би О.гийн өгсөн дансанд дараах мөнгөнүүдийг хийсэн. Үүнд: 5,350,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4,650,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг дансанд нь хийсэн. Хэд хоног өнгөрсөн ч мөнгөө төлөхгүй болохоор нь мөнгөө нэхсэн чинь зээлийг чинь нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй тооцож өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Нэгэнт бичгээр гэрээ хийгээгүй учир хүү авах эрхээ алдаж байгаа учраас би өгсөн мөнгөө буцааж шаардаж байна.О.г би Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч миний дансанд мөнгө ороогүй нөхрийн дансанд мөнгө нь орсон хамт дуудахгүй яасан юм бэ гэж байсан учир нөхрийг нь хамтран хариуцагчаар татаж байна. Мөн надаас авсан мөнгөө цааш нь өөр хүнд өгсөн гэдэг боловч би мөнгөө О.д болон түүний нөхрийн дансанд хийсэн учраас М.,О. нараас гаргуулж авах болно. Иймд О., М. нараас 10,000,000 төгрөг гаргуулан Б.******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 17.000.000 төгрөгийг М., О. нарт зээлдүүлсэн. Үүнээс 8.783.000 төгрөгийг буцаан авсан. Хариуцагч нар нь өмнө нь 7.000.000 төгрөгийг хүүтэй зээлж авсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлсэн 10.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч мөнгийг шилжүүлэн өгсөн. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Хариуцагч нар нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зээлж авсан мөнгийг д өгсөн гэж тайлбарлаж нотлох баримт гаргаж өгсөн. г гэрчээр асуухад уг мөнгийг эргүүлэн төлсөн талаараа хэлсэн. нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд *******аас нийт 63.999.000 төгрөгийг зээлж авсан. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр анх мөнгө зээлж 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлсэн мөнгийг төлж эхэлсэн ба одоо 13.216.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Хариуцагч нарын *******аас авсан мөнгийг д өгөх эсэх нь хариуцагч нарын асуудал. Хаан банкнаас 300 хуудас дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна. Тухайн дансны хуулга нь хэрэгт ач холбогдолгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. *******ын охин Анхзаяа, нар нь хамт ажилладаг. эд 17.000.000+1.500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Авсан мөнгөнөөсөө 283.000 төгрөгийг илүү төлсөн байна. Мөнгийг хүүтэйгээр зээлдүүлсэн. Бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү авах эрхийг алдсан. Анхзаяа, нар нь хамт ажилладаг байсан учир зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. нь *******ын дансанд өөрийн зээлж авсан мөнгийг л төлж байсан. Түүнээс биш М., О. нараас авсан мөнгийг төлөөгүй. 63.999.000 төгрөг авчхаад эргүүлэн төлж байсан. Анхзаяагаас д зээлсэн мөнгийг бүгд *******ын шилжүүлсэн мөнгө байсан. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг *******ын дансанд орсон байна. нь нийт 53.782.000 төгрөгийг төлсөн байна. Анхзаяагийн дансанд 16.800.000 төгрөг орсон гэж бичиж өгсөн. Хариуцагч нар нь тодорхой бус зүйл ярьж байна. Шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Яагаад шүүхэд худал мэдүүлэг өгч байгаа юм бэ. нь мөнгө *******аас мөнгө авч байсан. Хариуцагч нарын тайлбарлаж байгаа нь үнэн байсан бол ийн дансанд яагаад мөнгө орсон бэ? энэ мөнгийг юу гэж тайлбарлах вэ. нь өөрийн эхнэрийн дансанд мөнгийг шилжүүлсэн. Түүний эхнэр нь мөнгийг өөр хүн рүү шилжүүлсэн. үнэхээр мөнгө зээлж авсан юм бол яагаад бүтэн сар болоход мөнгийг төлөөгүй вэ, нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр *******аас мөнгө зээлж, 20221 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлсэн мөнгөө төлж эхэлсэн. Үнэхээр тэр мөнгийг өөр хүнд өгсөн юм бол , нар нь яагаад төлөлт хийгээд байгаа юм бэ. Эндээс , нар нь *******ын өмнө ямар үүрэг хүлээсний улмаас мөнгө төлж байгаа вэ гэдэг асуудал яригдана... гэв.

 

4. Хариуцагч О., М. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 10,000,000 төгрөгийг М. миний дансанд /5217077813/ 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.*******аас 3,000,000 төгрөг, 2,350,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 1,650,000 төгрөг тус тус хийсэн нь үнэн. Энэ нь дансны хуулгаар тодорхой харагдана. Манай эхнэр О.гийн ажиллаж байсан Талст гэр ахуйн барааны дэлгүүрийн эзэн Д.д мөнгөний хэрэг болчхоод мөнгө олж өгөөч гээд гуйгаад байхаар нь би хамт ажилладаг д хэлэхэд ээжээсээ мөнгө зээлж авч өгсөн юм. Энэ мөнгийг анхнаасаа би болон манай эхнэр зээлдэх зорилгогүй байсан тул тэр дариудаа Д.гийн данс руу тус тус шилжүүлсэн байдаг. Тухайн үед би өөрийнхөө дансанд аваад Д.гийн \5090736571\ дансанд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5.350.000 төгрөгийг, эхнэр О.гийн \5127044245\ дансанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 1,650,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Манай эхнэр О. нь мөн тэр дариудаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дэлгүүрийн эзэн Д.гийн \5090736571\ данс руу 3,000,000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 9 эрдэнэ зах-ын эзэн ийн \5096269259\ данс руу 1,354,000 төгрөг түрээсийн зардалд шилжүүлсэн байдаг. Энэ түрээсийн зардал дотор нөхрийн маань Д.Байгальмаад өгөөрэй гэсэн 1,650,000 төгрөг дээр дэлгүүрийн орлогоосоо 704,000 төгрөгийг нэмээд түрээс лүү хий гэж Д. хэлсэн тул ийн данс руу шилжүүлсэн юм. Ингээд Д. нь Б.*******ын данс руу зээлсэн мөнгөний хүү гэж сар бүр мөнгө төлдөг байсан гэсэн тул эдгээр хүмүүсийн хооронд зээлийн харилцаа үүссэн нь тэд нарын дансны хуулгаас тодорхой харагдана... гэв.

 

5. Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зохигчдын хооронд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *******аас М.ийн Хаан банкны 5217077813 тоот данс руу 3.000.000 төгрөг, 2.350.000 төгрөг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 1.650.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Уг мөнгийг нь О.г мөнгө зээлээд аваад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу О. нь өөрийн нөхөр болох М.эд хэлж улмаар М. нь хамт ажиллаж байсан Анхзаяад хэлж уг мөнгийг зээлж авахаар болсон байна. М. нь *******аас авсан 10.000.000 төгрөгийг болон О. нарын данс руу хувааж хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогдож байна. Уг мөнгийг гийн хүсэлтийн дагуу Талс тооцоо, орлого гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Ингэснээр нь банкнаас орлогоо нотолж зээл авах болзлыг хангах боломжтой болох байсан. Хариуцагч талаас г гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцуулах, машины талаар лавлагаа гаргуулах зэрэг хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэж уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Мэтгэлцээний явцад г гуравдагч этгээдээр оролцуулснаар хэн, хэдэн төгрөгийг, хэнд төлсөн талаар тодруулах боломжтой байсан байна. нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн ба уг мэдүүлэгт М., О. нараар дамжуулан *******аас мөнгө зээлж авсан нь үнэн. Харин зээлсэн мөнгийг буцаан төлөхдөө *******ын данс руу өөрийн нэр, утасны дугаарыг бичиж шилжүүлсэн. 10.000.000 төгрөгийг 2022 онд төлж дууссан. Гүйлгээний утга дээр , нарын нэрийн бичээгүйгээс ийм зүйл боллоо гэж мэдүүлсэн. Гэрч гийн мэдүүлгээр уг 10.000.000 төгрөг төлөгдөж дууссан болох нь тогтоогдож байна. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбарт нь *******аас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5000104173 дугаартай дансаар 40.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11.999.000 төгрөгийг тус тус авсан. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13.000.000 төгрөгийг Анхзаяагийн данснаас гийн данс руу шилжүүлсэн гэж бичсэн байсан. Анхзаяа нь тай хэрхэн харилцаж, хэдэн төгрөг шилжүүлсэн нь энэ хэрэгт огт хамааралгүй. Анхзаяа нь энэ хэрэгт зохигчийн байр суурьнаас оролцоогүй. нь *******аас 51.999.000 төгрөгийг авсан байх ба буцааж 53.782.000 төгрөгийг төлсөн байна. Энэ нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. О., М. нарын данснаас 6.333.000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн. нь *******ын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримтыг гэрчийн мэдүүлэгтэй хамт хэрэгт өгсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Уг шаардлагагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. *******, ******* Алтансүр нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх тул ******* нь хүү авах эрхээ алдаж байна. Иймд *******ын данс руу шилжүүлсэн 6.333.000 төгрөг, гийн *******т илүү төлсөн 2.000.000 орчим төгрөг зэргийг үндсэн зээл болох 10.000.000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хүүтэй мөнгө байнга зээлдэг хүн болох нь харагдаж байна. Гэхдээ зохих зөвшөөрөлгүйгээр хүүтэйгээр мөнгө зээлж байгаа нь хууль зөрчсөн асуудал болж байна. Нэхэмжлэгчид хүү авах эрх үүсээгүй буюу хүү авах эрхээ алдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

6.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ын Хаан банкны 5096028814 дугаартай дансны хуулга, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, Б.*******ын итгэмжлэл, Б.*******ын Хас банкны 5000104173 дугаартай дансны хуулга, гийн Хаан банкны 5021230183 дугаартай дансны хуулга,

 

хариуцагч нараас: О.гийн Хас банкны 5004029350 дугаартай дансны хуулга, О.гийн Хаан банкны 5127044245 дугаартай дансны хуулга, М.ийн Хаан банкны 5217077813 тоот дансны хуулга, гэрч Д.гаас Б.*******д мөнгө шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

7. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Б.*******ын Хаан банкны 5096028814 дугаартай дансны хуулгыг Хаан банкны Эрдэнэт салбараас нотлох баримтаар гаргуулж, гэрчээр Д.г асууж тэмдэглэл үйлдсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...О. миний төрсөн охин тай хамт ажилладаг байсан найзууд байсан учир охиноор маань дамжуулж надтай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр утсаар яриад сарын сүүлчийн тооцоо хийх гэсэн юм 10,000,000 төгрөг зээлдүүлээч гэснээр би итгээд ямар нэгэн гэрээ хийлгүй түүний өгсөн Хаан банкны М.ийн 5217077813 дугаартай данс руу нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийхгүй хохироосоор байна. Би 2021 оны 06 сарын 30-нд 5,350,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-нд 4,650,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгсөн. Хэд хоног өнгөрсөн ч мөнгөө төлөхгүй болохоор нь мөнгөө нэхсэн чинь зээлийг чинь нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй тооцож өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Нэгэнт бичгээр гэрээ хийгээгүй учир хүү авах эрхээ алдаж байгаа учраас би өгсөн мөнгөө буцааж шаардаж байна. надаас авсан мөнгөө цааш нь өөр хүнд өгсөн гэдэг боловч би мөнгөө О.д болон түүний нөхрийн дансанд хийсэн учраас М., О. нараас гаргуулна... гэсэн.

 

3. Хариуцагч О., М. нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...бид хоёр Баасанжаваас 10,0 сая төгрөг дансаараа авсан нь үнэн, гэхдээ энэ мөнгийг бид хоёр зээлж аваагүй, бид хоёроор дамжуулж зээлж авсан, бид хоёрын дансанд мөнгө шилжсэн өдөр нь бид хоёр д 10,0 сая төгрөгийг нь шилжүүлж өгсөн, уг 10,0 сая төгрөгийг *******д хүүтэй нь төлж дуусгасан гэсэн тул уг мөнгийг бид хоёр хариуцахгүй... гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.ийн Хаан банкны 5217077813 дугаартай дансаар 2021 оны 06 сарын 30-нд 3,000,000 төгрөг, 2350,000 төгрөг, 2021 оны 07 сарын 01-нд 3,000,000 төгрөг, 1650,000 төгрөгийг , д гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн,

М.ээс Д.гийн Хаан банкны 5090736571 тоот дансанд 5,350,000 төгрөгийг талст орлого гэх гүйлгээний утгатайгаар 2021 оны 06 сарын 30-нд, мөн О.гийн Хас банкны 5004029350 тоот дансанд 3,000,000 төгрөг, 1,650,000 төгрөгийг талст орлого гэх гүйлгээний утгатайгаар 2021 оны 07 сарын 01-нд тус тус шилжүүлсэн,

хариуцагч О. нь өөрийн Хас банкны 5004029350 тоот данснаас 2021 оны 6 сарын 30-нд 1,409,000 төгрөгийг, 7 сарын 01-нд 3,000,000 төгрөгийг байгалмаа гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, энэ талаар зохигч маргахгүй байна.

 

5. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.*******ын болон гэрч Д.гийн банкны дансны хуулга болон бусад баримтаар тэдний хооронд мөн зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

6. Хэдийгээр хариуцагч М., О. нар ...бид нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг зээлж аваагүй, гэрч гийн зээлсэн мөнгийг бид дансаараа дамжуулж тэр дор нь д шилжүүлсэн, авсан мөнгөө *******д төлж дуусгасан... би гийн Талст дэлгүүрт касс дээр нь ажилладаг байсан тул миний дансаар гийн бусдаас зээлсэн болон буцааж төлж байгаа мөнгө дамждаг байсан... гэж няцааж тайлбар гаргаж байх боловч тэдний тайлбар дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчийн банкны дансны хуулгууд болон тэдний тайлбараар 2020 оны 12 сарын 22-нд *******аас гийн Хаан банкны 5127044245 тоот дансаар 3,000,000 төгрөг, 2021 оны 3 сарын 31-нд Анхзаяагаас д 2,000,000 төгрөг, 2021 оны 4 сарын 3-нд ийн дансанд 5217077813 дансанд 500,000 төгрөг, 2021 оны 4 сарын 3-нд бэлэн 1,500,000 төгрөг, 2021 оны 6 сарын 30-наас 2021 оны 07 сарын 01-ний хооронд 10,000,000 төгрөгийг ийн дансаар шилжүүлснээс Анхзаяагаас хариуцагч нарт шилжүүлж, бэлэн өгсөн гэх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй байх тул зээлсэн мөнгөнөөс хасч тооцож үзэхэд хариуцагч О., М. нар нь нэхэмжлэгч *******аас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 сарын хооронд нийт 13,000,000 төгрөгийг дансаараа хүлээн авсан байна.

 

8. Хариуцагч нар *******д О.гийн Хаан банкны 5127044245 данснаас , сарын хүү гэх гүйлгээний утгатайгаар *******д 2021 оны 01 сарын 22-нд 150,000 төгрөг, 2021 оны 2 сарын 23-нд 150,000 төгрөг, 2021 оны 3 сарын 21-нд 150,000 төгрөг, /4 сарын 01-нд Мөнхсайханаас Анхзаяад 2,000,000 төгрөг шилжүүлснийг хасч тооцох/, 2021 оны 6 сарын 3-нд ээс хүү гэх гүйлгээний утгатайгаар 300,000 төгрөг, 2021 оны 7 сарын 22-нд 400,000 төгрөг, 2021 оны 9 сарын 22-нд 200,000 төгрөг, 2021 оны 10 сарын 22-нд 200,000 төгрөг, 2021 оны 11 сарын 25-нд 200,000 төгрөг, 2021 оны 12 сарын 21-нд 200,000 төгрөг, 2022 оны 02 сарын 25-нд 400,000 төгрөг, 2022 оны 05 сарын 01-нд 1,200,000 төгрөг, 2022 оны 05 сарын 06-нд Н.ийн Хаан банкны 5217077813 тоот данснаас 3,233,000 төгрөг, нийт 6,783,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна.

 

9. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг гэрч Д.д түүний дэлгүүрийн орлогод төлж байсан болох нь дансны хуулга дээрх дээрх гүйлгээний утга болох талс тооцоо, талст орлого гэх гүйлгээний утгатайгаар *******аас авсан мөнгийг д шилжүүлж байсан, мөн *******д хариуцагч , нар мөнгө шилжүүлэхдээ сарын хүү, хүү гэх гүйлгээний утгатайгаар мөнгө шилжүүлж байснаар тогтоогдож байна.

 

10. Иймд ******* болон хариуцагч , нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

11. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан тул хариуцагч нарын нэхэмжлэгчид төлсөн мөнгийг хүүнд биш үндсэн мөнгөнд тооцож нийт төлсөн 6,783,000 төгрөгийг зээлсэн 13,000,000 төгрөгөөс хасч үлдэх 6,217,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,783,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

12. Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., М. нараас улсын тэмдэгтийн хураамж 78,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч О., М. нараас 6,217,000 /зургаан сая хоёр зуун арван долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,783,000 /гурван сая долоон зуун наян гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., М. нараас улсын тэмдэгтийн хураамжид 78,672 /далан найман мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ