| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/237/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/237 |
| Огноо | 2016-12-02 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/237
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| оны сарын өдөр Дугаар Мөрөн сум МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян, Улсын яллагч Г.Сэндэнсүрэн ^ Шүүгдэгч Ө.Б****** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Б****** д холбогдох эрүүгийн 201622000692 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт : Монгол улсын иргэн, Ө.Б****** , **** оны ** дугаар сарын **-ний Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, экологч мэргэжилтэй, Эрдэм батламж ХХК-д шинжээч ажилтай, ам бүл *, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Регистрийн ***** дугаартай Шүүгдэгч Ө.Б****** нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч Х.А***** нь "Баянсүмбэр" барилгын материалын |
| захирал Б.Б***** д барааны үнэ болох 1.945.350 /нэг сая есөн зуун дөчин таван мянга гурван зуун тавин/ төгрөгийг данс андуурч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух Ө.Б***** ний эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн ба дээрх мөнгийг Ө.Б****** авч санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Ө.Б****** нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч Х.А*****ын "Баянсүмбэр" барилгын материалын захирал Б.Б***** д барааны үнэ болох 1.945.350 /нэг сая есөн зуун дөчин таван мянга гурван зуун тавин/ төгрөгийг данс андуурч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* тоотод оршин суух Ө.Б***** ний эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн дээрх мөнгийг Ө.Б****** авч, санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Х.А*****ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ....2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянсүмбэр барилгын материалын захиралБ******** гэж хүний хаан банкны данс руу 1.945.350 төгрөгийн гүйлгээ хийх гэж байгаад дансны дугаар андуурч ******* гэсэн данс руу энэ мөнгийг шилжүүлсэн байсан. Энэ дансны эзэмшигч нь мөн Б******** гэж хүн байсан. Би андуурч гүйлгээ хийснээ 2016 оны 07 дугаар сарын 19-нд мэдсэн. Манай байгууллага эрүүл мэндийн газар 1.945.350 төгрөгийн барилгын материал “Баянсүмбэр” барилгын материалын дэлгүүрээс авсан энэ мөнгө Баянсүмбэрээс авсан барааны үнэ юм. Тухайн үед төрийн сангаар дамжин гүйлгээ хийгдсэн. Данс андуурч гүйлгээ хийгдсэн талаар Хөвсгөл аймгийн Хаан банкинд ******* данс эзэмшигчийн мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн албан бичигтоотыг 2016 оны 07 дугаар сарын 22-нд манай байгууллага явуулсан. Хаан банк тэр үедээ андуурч гүйлгээ хийгдсэн Б******** гэдэг хүний мэдээллийг хувь хүний нууц гээд бид нарт өгөөгүй. Хаан банк өөрсдөө Б******** гэдэг хүнтэй яриад ийм андуурал болсон байна гэдгийг тэр үед нь хэлсэн байсан. Хаан банкны ажилтан тухайн үедээ Б********тэй утсаар холбогдсон удахгүй мөнгийг чинь өгнө гэж бид нарт хариулт хэлсэн. Тэгээд би удаагүй Улаанбаатар хотруу сургалтанд явж ирээд залгуулаад ээлжийн амралтаа аваад 9 сард ажилд ороход энэ мөнгө шийдэгдээгүй байхаар нь Хаан банкны Мөрөн сумыг хариуцсан захирал Ц***** тэй очиж уулзахад Б******** бид нарын утсыг сүүлдээ |
| авахаа байсан та нар өөрсдөө уулз гээд хаягийг нь өгсөн. 2016 оны 09 дүгээр сард би Б********тэй ******* гэсэн дугаараар хэд хэдэн удаа холбогдож ярихад хөдөө явж байна Түнэл суманд явж байна, Улаанбаатар хотод явж байна очихоороо өгнө гэж худлаа ярьж явсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 04- 05-ны үеэр энэ хүнтэй ярихад зээл авч байгаад өгнө зээл хөөцөлдөж байгаа мөнгөний оронд өөр юм авч болохгүй юм уу гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, Гэрч Э.Ц********* ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ....2016 оны 07 дугаар сарын 22-ны Эрүүл мэндийн газраас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.Б***** ******* тоот дансанд 1.945.350 төгрөгийг андуурч төрийн сангийн гүйлгээ хийсэн тул харилцагчийн мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн тоот ирсэн. Энэ тоотыг нь би хүлээн авсан. Би ахлах теллер О***** т үүрэг өгсөн. Ахлах теллер Б******* тэй холбогдож данс андуурч гүйлгээ хийгдсэн гүйлгээг буцаах талаар хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, Гэрч Д.О***** ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: .... 2016 оны 07 дугаар сарын 22-нд Эрүүл мэндийн газраас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр харилцагч Бат-Эрдэнийн ******* тоот дансанд 1.945.350 төгрөгийг андуурч төрийн сангаар гүйлгээ хийсэн тул харилцагчийн мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн тоот ирсэн. Энэ тоотыг захирал Ц***** надад өгсөн энэ тоотыг авсан өдрөө Б******** гэдэг хүнтэй утсаар холбогдсон гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Ө.Б****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Б****** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Х.А***** нь шүүгдэгч Ө.Б****** тэй сайн дураараа эвлэрсэн талаарх 2016 оны 12 дугаар сарын |
| 02-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгуй болгох тухай прокурорын саналаар тогтоогдож байна. Иймд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр" хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ө.Б****** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000692 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР |
|
|
|
|