Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2023/00196

 

 

 

 

 

 

*******0*******3 04 11 153/ШШ*******0*******3/00196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүгч Б.Раушан, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байранд байрлах, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар баг, ******* ******* *******-30 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овгийн *******ийн *******т холбогдох

Төрд учруулсан хохирол 7,040,*******36 төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. тэмдэглэл хөтлөв.

Хариуцагч Б.*******т шүүх хуралдааны товыг *******0*******3 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэлдээ: ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.*******-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

Б.******* нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр захирамжаар Э.ыг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалаас халсан байх бөгөөд Э. шүүхэд гомдол гаргажээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *******1 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******019 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн 551 дүгээр магадлалаар Ховд аймгийн Засаг даргын *******018 оны Б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас *******0*******0 оны 1******* дугаар сарын *******3-ны өдөр 7,040,*******36 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож, Э.д олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 7,040,*******36 төгрөгийг буруутай албан тушаалтан Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын албан тушаалд ажиллаж байсан Б.******* нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Э.ыг *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 тушаалаар төрийн албанаас халах захирамж гаргасан. Энэ захирамжийг эс зөвшөөрч иргэн Э. шүүхэд хандсаны дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *******1 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн *******019 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн 551 дүгээр магадлалаар Э.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын *******018 оны Б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 7,040,*******36 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэр гарсан.

Уг шийдвэрийг үндэслээд Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас *******0*******0 оны 1******* дугаар сарын *******3-ны өдөр 379 бүхий хүсэлтийн дагуу Э.д 7,040,*******36 төгрөгийг олгосон байдаг, үүнээс үүдээд төрд хохирол учирсан гэж үзэж хуулиар олгосон эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрд хохирол учруулсан буруутай албан тушаалтны шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр буруутай албан тушаалтанд *******0************** оны 1******* дугаар сарын *******7-ны өдрийн 04*******580 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн ба Б.******* энэ шаардлагыг эс зөвшөөрсөн учраас Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас буруутай албан тушаалтан болох Б.*******аас төрд учирсан хохирол гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ...Э.ыг төрийн албанаас халсан захирамжийг *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр гаргасан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга *******017 оны 1******* дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөгдсөн учраас хуучин хуульд хамааралтай. Хуучин хуульд буруутай албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг нөхөн төлүүлэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх тайлбарыг ирүүлсэн. Төрийн албаны тухай хууль буюу шинэчилсэн найруулга мөрдөгдөхөөс өмнөх хүчин төгөлдөр байсан *******00******* оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-д зааснаар төрийн албаны зөвлөл нь ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг... дурдсан. *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 50 дугаар зүйлд заасан заалт өмнөх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-д адилхан тусгагдсан байсан учраас Төрийн албаны зөвлөл буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага юм гэдэг тайлбарыг хэлье. Иймд Б.*******аас төрд учирсан хохирол болох 7,040,*******36 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хуралд оролцож байна... гэв.

3. Хариуцагч Б.******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцан эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Миний бие Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.ыг *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр Б/84 дүгээр захирамж гаргаж албан тушаалаас нь чөлөөлсөн. Тус захирамжийг эс зөвшөөрч Э. захиргааны хэргийн шүүхэд хандан *******019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *******1 дүгээр шийдвэр, *******019 оны 10 дугаар сарын *******4-ний өдөр 551 дүгээр магадлал гарч улмаар хүчин төгөлдөр болсон.

*******. Э.ыг ажлаас чөлөөлсөн *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр Б/84 дүгээр захирамжийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль (*******00******* он) болон бусад холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд гаргасан шийдвэр юм. Төрийн албаны зөвлөл төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль (*******017 он)-иар олгогдож, тус хуулийг *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Өмнө мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль (*******00******* он)-иар Төрийн албаны зөвлөлд ийм эрх олгогдоогүй тул төрд учруулсан хохирлыг иргэнээс нэхэмжлэх эрхгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.3 дахь заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгч А.******* нь иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирлыг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна... гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн *******0*******3 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/144 дугаартай итгэмжлэл, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдрийн 71 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн *******0************** оны 1******* дугаар сарын *******7-ны өдрийн 04/*******580 дугаартай Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр Э.ыг төрийн албанаас халах тухай захирамж, түүний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******0*******0 оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын *******0*******0 оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийн Б/06 дугаартай Э.ыг ажилд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******019 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн 551 дүгээр магадлалын баталгаат хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *******1 дүгээр шийдвэрийн баталгаат хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан Төрд учруулсан хохирол 7,040,*******36 /долоон сая дөчин мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөгийг буруутай албан тушаалтан болох Б.*******аар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

*******. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Төрийн албаны тухай хууль буюу шинэчилсэн найруулга мөрдөгдөхөөс өмнөх хүчин төгөлдөр байсан *******00******* оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг... дурдсан. *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 50 дугаар зүйлд заасан заалт өмнөх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-д адилхан тусгагдсан байсан учраас Төрийн албаны зөвлөл буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага юм... Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас *******0*******0 оны 1******* дугаар сарын *******3-ны өдөр 379 бүхий хүсэлтийн дагуу Э.д 7,040,*******36 төгрөгийг олгосон байдаг. Иймд буруутай албан тушаалтан болох Б.*******аас төрд учирсан хохирол гаргуулж өгнө үү... гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өөрийн татгалзлын үндэслэлээ ...Э.ыг ажлаас чөлөөлсөн *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр захирамжийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль (*******00******* он) болон бусад холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд гаргасан шийдвэр юм. Төрийн албаны зөвлөл төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль (*******017 он)-иар олгогдож, тус хуулийг *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Өмнө мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль (*******00******* он)-иар Төрийн албаны зөвлөлд ийм эрх олгогдоогүй тул төрд учруулсан хохирлыг иргэнээс нэхэмжлэх эрхгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.3 дахь заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу... гэж эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Б.******* нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.ыг Ховд аймгийн Засаг даргын *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дугаартай Э.ыг төрийн албанаас халах тухай захирамжаар төрийн албанаас халжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *******1 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******019 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн 551 дүгээр магадлалаар дээрх Ховд аймгийн Засаг даргын *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дугаартай Э.ыг төрийн албанаас халах тухай захирамжийг хүчингүй болгож, Э.ыг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,040,*******36 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Засаг даргын *******0*******0 оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Э.ыг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажилд ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7,040,*******36 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас түүний ХААН банк дахь 586*******0*******7005 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр Э.ыг төрийн албанаас халах тухай захирамж, түүний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******0*******0 оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******019 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн 551 дүгээр магадлалын баталгаат хуулбар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *******1 дүгээр шийдвэрийн баталгаат хуулбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс ...*******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт *******00******* оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-д заасантай адилхан тусгагдсан байсан учраас Төрийн албаны зөвлөл буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага, нөгөө талаар Э.ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,040,*******36 төгрөгийг *******0*******0 оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн дагуу шилжүүлсэн байх бөгөөд төрд *******0*******0 онд бидитоор хохирол учирсан гэж үзнэ... гэж, хариуцагч нь ...Э.ыг ажлаас чөлөөлсөн *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр захирамжийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль (*******00******* он) болон бусад холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд гаргасан шийдвэр юм. Төрийн албаны зөвлөл төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль (*******017 он)-иар олгогдож, тус хуулийг *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул төрд учруулсан хохирлыг иргэнээс нэхэмжлэх эрхгүй... гэж тус тус маргана.

Харин Э.ыг төрийн албанаас халсан, шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,040,*******36 төгрөг олгогдсон талаар талууд маргаагүй байна.

6. Хариуцагч нь Ховд аймгийн Засаг даргын *******018 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дугаартай Э.ыг төрийн албанаас халах тухай захирамжид *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хамаарахгүй гэх татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.

6.1. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл, 10 дугаар зүйлд төрийн алба, төрийн албан тушаалыг улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний гэж ангилж, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч байхаар хуульчилжээ.

6.*******. *******017 оны ******* дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж, 50.*******-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заасан байх тул төрийн жинхэнэ албан хаагч Э.ыг хууль бусаар төрийн албанаас халсан дээрх үйл баримт нь дээрх хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул Төрийн албаны зөвлөл нь төрд учруулсан хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаас өмнө Төрийн албаны тухай хууль /*******00******* он/-ийн 35 дугаар зүйлд энэ агуулга байсан, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-т Төрийн албаны зөвлөл нь ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж заасан байсан болохыг дурдвал зохино.

6.3. Түүнчлэн, хэргийн баримтаар Э.ыг ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7,040,*******36 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас түүний ХААН банк дахь 586*******0*******7005 тоот дансанд *******0*******0 оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр шилжүүлсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээс хойш буюу *******0*******0 онд төрд хохирол учирсан болох нь нотлогдсон болно.

7. Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ... гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг байх ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.*******-д заасан төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаас шаардах тухай зохицуулалт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан хэм хэмжээтэй зөрчилдөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Иймд хариуцагч Б.*******аас төрд учруулсан хохирол болох 7,040,*******36 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

9. Иргэдийн төлөөлөгчөөс А.******* нь нэхэмжлэгч талын нэхэмжилсэн хохирлыг хариуцагч төлөх нь зүйтэй байна хэмээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтад дүгнэлт хийж иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байна.

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 1*******7,593 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас төрд учруулсан хохирол 7,040,*******36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 1009000*******1501 дугаартай дансанд оруулсугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Б.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.*******аас 7,040,*******36 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1*******7,593 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН

 

ШҮҮГЧ Б.РАУШАН

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ