Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

 

Сэлэнгэ аимаг дахь сум дундын анхан шатны шуүхиин шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж,

улсын яллагч Р.Мягмарсүрэн,

           шүүгдэгч Х.*******.

түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны "А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстзй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, болсвсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, хоёр охины хамт Сэлэнгэ аймгийн ******* сум, 1 дүгээр баг, задгай тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэлгүй. улсаас авсан гавьяа шагналгүй. хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ******* ******* /РД:/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тосны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4.100.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хячан шийдвэрлэх тухай ху\'лийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05~ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4 100,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгм Х.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт н.ь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Алтанцэиэгийн өгсөн: "...Өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээ дэмжиж оролцоно, мэдүүлэг өгөхгүй” гэжээ',

  1. Хохирогч И.гийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед хороололд гэрийнхээ гадаа үхрээ хотлуулчихаад гзртээ ороод амарсан. Тэр шөнөдөө 02 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь хүн ирсэн юм болов уу? гээд гарахад гэрийн гадаа ямар нэгэн хүн, амьтан байгаагүй тэгэхээр нь буцаж гэртээ ороод амарсан.Тэгээд 2024 оны 05 дугаар сарык 06-ны үүрээр 04 цаг 30 минутын уед сэрээд хашааны гадна хотлуулсан үхрээ хартал өчигдөр хотлуулсан үхрээс минь 1 тооны хүрэн халзан эр бүдүүн үхэр, 1 тооны улаан халзан суөай бүдүүн үнээ дутуу байхаар нь 05 цаг өнгөрөөд гэрийнхээ ойр орчим хайгаад явсан боловч олдоогүй. Олдохгүй байхаар нь уулан дээр гараад дурандаад үзсэн чинь усан сангийн урагш айлын хашаанд үхэр мөөрөөд байхаар нь манай үхэр байж магадгүй гэж бодоод яваад очтол ******* гэх манай сумын иргэний хашаанд миний 2 үхэр байсан.Манай сумын иргэд болох түүний эхнэр нар манай хүрэн халзан эр бүдүүн үхрийг эврээс нь уяа уячихсан уяанаас нь татаад сүх бариад тухайн сүхээрээ манай ухрийн толгой хэсэг руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би наанаас нь “хөөе, хаалгаа онгойлго, үхрээ авъя гээд орилсон чинь тухайн айлын эзэн ******* гэрээсээ гарч ирээд "чи үхрээ хараад шууд таньдаг юм уу? би энэ үхрийг гоос авсан" гээд орилоод байхаар нь би эхнэр рүүгээ угсаар залгаад "манай үхэр *******ийн хашаанд байна' гээд болсон асуудлын талаар хэпээд *******ийг үхэр өгөхгүй юм шиг байхаар нь гэртээ очоод эхнэрийг аваад буцаад *******ийн гэрт очтол эхнэртэйгээ явсан байсан бөгөөд ******* хашаандаа ганцаараа зогсож байсан.Тэгээд манай эхнэр *******т хандан "үхрээ авъя " гэтэл 2 үхрийг минь хашаанаасаа гаргаж өгсөн. Тухайн үед сүхээр цохиулсан хүрэн халзан эр үхрийн минь хамраас цус гарчихсан, толгойгоо 2 тийшээ хаяад явж чадахгүй байсан. Би тус өдөр үхрээ 21 цагийн үед гэрийн гадна хотлуулсан. Манай үхэр шөнийн цагт гэрийн гадна байхдаа ийш тийшэээ явДарьж байсан удаа байхгүй. Ялангуяа нэг, хоёроороо бүр ч явахгүй. Манай үхэр бэлчээрээс салаад өөр айлын үхэрт орно гэж байхгүй. Надад одоо гомдол санал. нэхэмжпэх зүйл байхгүй. Үхрээ авсан. Сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Нэхэмжлэхгүй. Би 7 тооны үхэртэй хүн, нэг, хоёроороо алга болж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг2,
  2. Гэрч М.гийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө гэртээ нөхөр, хүүхдийн хамт амарч байхад 05 цагийн орчим манай сумын ******* эгч ганцаараа орж ирээд манай нохрийг “үхэр алаад өгөөч, манай охин хурим хийх гээд:’ гуйгаад байсан.Тухайн үед манай нөхөр дургүйцээд байхаар нь би “хүн гуйгаад байхад очоод янзлаад өгчихөөч ’ гэж хэлтэл манай нөхөр үхрийг нь гаргаж өгөхөөр болоод Аптанцэцэг эгч бид 3 манайхаас гартал манай гадаа ******* эгчийн Портер байсан. Тэгээд бид хэд шууд Алтаниэцэг эгчийн хашаанд очтол хашаанд нь 4-5 тооны үхэр байсан бөгөөд яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэгээд хашаанд нь ортол хашааных нь хаалганы харалдаа 2 тооны үхэр байсан тэгээд ******* эгч энэ 2 үхрийг гаргаж янзална гэсэн.Тэгэхээр нь би "та ганц үхэр л гээ биз дээ" гэсэн чинь ******* эгч “энэ 2 л байгаа өөр үхэр байхгүй' гэсэн. Тэгээд ******* эгч урт цагаан өнгий уяа бас модон иштэй сүх гаргаж өгөөд гэртээ орсон. Тэгээд тэр уяагаар нь манай нөхөр хүрэн халзан эр үхрийг нь бугуйлдаад уяаны нөгөө үзүүрийг нь надад өгөед ‘'барьж бай" гээд өөрөө хүрэн халзан эр үхрийг модон иштэй сүхээр нь 1 удаа цохисон чинь хальт цохисон тэгсэн *******ийн хашааны гадна талаас тэр хүн хашхирах шиг болтол манай нөхөр ‘одоо наад үхрээ тавь" гэхээр нь би тавьчихсан тэгсэн чинь хашааны гадна талд гэх манай сумын иргэн ирчихсэн "үхрээ авъя” гээд орилж байгаа харагдсан.Яг тухайн үед ******* эгч гэрээсээ гарч иртэл манай нөхөр түүнд хандан “та чинь хүний үхэр янзлуулах гээд байгаа юм биш үү' гэтэл Аптанцэцэг эгч  "наад чинь өөрийнхөө үхрийг танихгүй байгаа юм аа" гэж хэлээд шууд дээр очоод чи өөрийнхөө үхрийг танихгүй байна шүү дээ гэж хэлээд улмаар хоорондоо хэрэлдээд унасан Үүнийг харсан нөхөр бид 2 гэр рүүгээ явахаар болсон" гэх мэдүүлэг5;
  3. Гэрч Д.Бат-Эрдэнийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдор мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсен: :2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө гэртээ эхнэр, хүүхдийн хамт амарч байхад 05 цагийн орчим манай сумын Аптанцэцэг эгч ганцаараа гэрт орж ирээд надад хандан "манай гэрт очоод үхэр алаад өгөөч манай охины хурим болох гээд байгаа юм аа" гээд гуйгаад байсан. Тухайн үед миний нойр хүрээд мөн ******* эгчийн гуйптад дургүй байсан учир түүнд хандан “миний нойр хүрээд байна аа үхрийг чинь одоо гаргаж өгч чадахгүй" гэж хэлтэл эхнэр хажуу талаас надад хандан "хүн гуйгаад байхад очоод янзлаад өгчихөөч!: гээд байхаар нь би зөвшөөрөөд эхнэр г дагуулаад ******* эгчийн хамт гэрээс гартал манай гадаа ******* эгчийн Портер байсан Тэгээд бид хэд шууд ******* эгчийн портер машинтай түүний хашаанд иртэл хашаанд нь 4-5 тооны үхэр байсан бөгеөд яг тодорхсй тоог нь хэлж чадахгүй байна. Хашаанд нь ортол хаалганы харалдаа 2 тооны үхэр байсан бөгөөд ******* эгч тухайн 2 үхэр руу заагаад "энэ 2 үхрийг гаргаж янзална" гэсэн чинь манай эхнэр , *******т хандан “та чинь ганц үхэр л янзална гэсэн биз дээ" гэж хэлтэл хариуд нь 2 үхэр янзална гээд гэртээ орсон. Тэгээд ******* эгч урт цагаан өнгийн уяа бас модон иштэй сүх гаргаж өгсөн. Тэгээд би тэр уяагаар нь хүрэн халзан эр үхрийг нь бугуйлдаад эхнэр гээр бариулж байгаад тухайн модон иштэй сүхээр 1 удаа хүрэн халзан үхрийг цохисон чинь хальт цохисон тэгсэн чинь Алтанэцэгийн хашааны гадна ******* сумын иргэн Бааскаа ирчихсэн “үхрээ авья’' гээд орилоод байхаар нь би шууд тухайн үхрийг тавьтал ******* гэрээсээ гараад ирсэн.Тэгэхээр нь би түүнд хандан "та одоо хүний үхэр авчихсан юм уу~ гээд хэлсэн чинь ******* эгч "би хүний үхэр аваагүй. наад Бааскаа чинь үхрээ танихгүй байна" гээд байхаар нь би одос явлаа гээд ******* эгчийн охиноор нь гэртээ хүргүүлсэн" гэх мэдүүлэг4,

б.Гэрч Г.ын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн- " . 2024 оны 05 дугаар сарын Об-ны өглөө хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна ээж намайг сэрээгээд миний охин хүн хүргээд өг гэхээр нь гадуур хувцсаа өмсөөд машины түлхүүрээ аваад гараад хартал ах өөрийн эхнэр гийн хамт зогсож байсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгөөд буцаад гэртээ ирсэн.Тэгсэн 14 цагийн үед сумын цагдаа Нэргүй, Сайнзаяа нар манай хашаанд орж ирээд ээжийг гэрээс дуудаж гаргаж ирээд “та айлын үхэр мал яагаад хашаад байна' гэсэн утгатай юм ярихаар нь ээжийг айлын мал хашсан юм байна гэж бодсон. Тэгээд цагдаа нар явсны дараа ээжээсээ “та хүний мал хашсан юм уу? үгүй бол санамсаргүй хашсан юм уу?” гэж асуухад ээж хариуд нь "орой малаа туугаад ирэхэд 2 тооны мал ирсэн байсан юм аг: гэж хэлсэн” гэх мэдүүлэг, б.Эд мөрийн баримтаар: "Модон иштэй сүх 1 ширхэг, 5 метр цагаан уяа”-г тооцсон тухай мөрдөгчийн тогтоол0, 7.2024 оны 05 дугазр сарын 24--ний өдрийн “Ашид билгүүн" ХХК-ний ТХҮ-924/9864 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт нас гүйцсэн сувай үнээ, нас гүйцсэн гуна зах зээлийн дундаж үнээс тогтоов гэх дүгнэлт7,

8.Шүүгдэгч Х.******* 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: "...Би 2024 оны 05 дугаар сарын05-наас 06-ныг шилжих шөне яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Үхэр ирэхгүй байхаар үхэртээ явтал манай үхэр ******* сумын төвийн ар хэсэгт бэлчиж байсан. Тэгээд би үхрээ туугаад хашааны гадна ирээд үхрээ тоолж үзтэл манай үхэр дунд хүрэн халзан 1, хар бор өнгийн 1 нийт 2 тооны толгой үхэр орсон байхаар айлын үхэр орсон юм байлгүй гэж бодоод маргааш өгнө гээд хашаандаа бэлчээгээд гэртээ ороод унтаад өгсөн.Тэгээд би 2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед сэрээд үхэр дунд орсон байсан айлын 2 үхрийн 1 толгой үхрийг нь нядлуулаад махыг нь зарна гэж бодоод тухайн үхрийг нядлуулах гээд гэх залуугийнд очоод "1 толгой үхэр нядлуулах гэсэн юм аа” гэтэл надад хандан "үгүй ээ, би адуундаа явах гэж байна” гэхээр нь гуйсаар байгаад гэртээ авчирсан.Тухайн үед эхнэрийнхээ хамт манайх руу явсан. Тэгээд нэг үхрээ эр нядлуулах гээд түүнд сүхээ өгөөд эр, хар, бор зүсмийн үхрийг Бат- Эрдэнээр сүхээр цохиултал тухайн үхрийн толгой хэсэг рүү 1 удаа хальт цохитол үхэр яагаач үгүй. Тэгээд дахиад цохих гээд байж байтал тухайн үхрийн эзэн Бааска гэх залуу манайд ирээд “үхрээ авъя" гэхээр нь "өө танай үхэр юм уу? аваад яв" гээд үхрийг нь өгөөд явуулсан. Ийм асуудал болсон нядлуулах үхрээ бол нядлуулчихаад махыг нь зарах гэж байсан юм. *******ин нөгөө үхрийг яах талаараа ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан. Бусдын үхэр гэдгийг бол мэдэж байгаа. Гэхдээ хэний үхэр гэдгийг мэдэхгүй байсан. Бусдын малыг нядалж махыг нь зарж борлуулж болохгүй талаар мэдэж байгаа. Манай том охины хурим 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болох товтой мөнгөний хэрэг гараад өөрийн үхрээ зарах гэхээр манай үхэр дандаа нялх тугалтай учир хүн авахгүй байсан юм. Тэгээд л манай үхэр дунд туугдаад ирсэн үхрийг нядлах санаа төрсөн юм. ...Би эрүүгийн хэрэг үүсгэж. яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Надад анхнаасаа хүний мал хулгайлах санаа зорилго байгаагүй. Тэр өдөр хулгайд алдсан гээд байгаа 2 үхэр манай үхэр дотор нийлсэн байсан. Тэрийг нь би маргааш өглөө нь мэдэж эр үхрийг нь нядлах санаа төрж, Эрхэмээ гэх айлд очиж “мал муулаад өгөөч" гэж гуйж ятгаад Эрхэмээ эхнэртэйгээ хамт ирээд үхрийг муулах гээд 1 удаа сүхээр хальт цохьсон чинь үхрийн эзэн манай хашаан дотор орж ирээд үхрээ аваад явсан. Иймд энэ хэргийг өөр зүйл ангиар зүйлчилж егнө үү" гэх мэдүүлэг8,

Э.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл*. Ю.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд °, И.Шинжээчийн дүгнэпт танилцуулсан тухай тэмдэглэл11, 12.******* сумын засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 253 дугаартай тодорхойлолт12, 13.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг

-Анх мөрдөгчийн хууль зөрчснийг хүлээн авч алдааг засуулсан байдаг. ...хохирогч удаа дараагийн мэдүүлэгтээ малаа хотлуулсан гэдэг. Оройны 21 цагаас өглөөний 4 цагийн хооронд болсон 5. 6 цагийн асуудал юм. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд эрс зөрүүтэй байдаг" гэсэн хоёрдахь саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гэм буруу, хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын зүгээс: ' ..Энэ мэдүүлэг авч байгаа гэрчүүд яг адилхан, хэвэнд хийсэн юм шиг ярьсан байдаг. Хэдийгээр Баасансүрэн нь “бичиг үсэг мэднээ:’ гэж байгаа боловч оронд нь өөр хүн мэдүүлэг өгсөн, юу гэж ярьсныг мэдэхгүй гэдэг. Мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчиж явагдсан. Өнөөдөр хуульд урьдаас хөтөлбөргүй нотлогдсон зүйл байхгүй. Хашаан дотор хоёр тооны мал ороод ирсэн, хулгай хийх сэдэл байхгүй, муулах л бодол төрсөн,: гэсэн эхний;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан болохыг нотлож тогтоогоогүй. Хохирогчийн эзэмшлээс мал гараад өөр хүний хашаанд ороод ирсэн байдаг.

Хулгайлсан зүйл нь нотлогдохгүй, алдуул мал олсон тохиолдолд захиргааны байгууллагад мэдэгдсэн байхыг шаарддаг. Гэтэл алдуул малыг захиргааны байгууллагад мэдэгдэх цаг хугацаа байхгүй байхад заавал мэдэгдэхийг шаардах юм. Шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах байх гэж бодож байна" гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын ТОДОРХОЙЛОХ хэсэгт:

Шүүгдэгч Х.*******ийн дээрх хууль бус үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1*д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн гэж үзээд:

Алдуул мал завших гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь уг алдагдсан гэх малыг өөрийн малд нийлснийг лавтай сайн мэдэж, зохих хуулийн байгууллагад өөрийн малд эзэнгүй буюу эзэн нь тодорхойгүй мал ирж нийлснийг мэдэгдэж. өмчлөгч эзэн нь тогтоогдоогүй нөхцөлд харж хамгаалахаар үүрэг хүлээсэн этгээд дээрх үүргээ биелүүлэх явцдаа гэмт санаа буюу тухайн малыг зарж борлуулах захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж ашиг олсон байдлаар илэрдэг болохыг тайлбарласан.

*******ин шүүгдэгч Х.*******ийн хувьд тэдний хашаанд шөнө оройн цагаар орж ирсэн малыг өглөө үүрээр нядалж мах болгон зарж мөнгө болгохоор хэрэгжүүлж буй үйлдэл нь сэм бусдын хөрөнгийг авч ашиг олох санаа зорилготой, шууд санаатай, шунахайн сэдэлттэй хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн далд сэм аргаар шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдэгддэг обьектив талын шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан "...алдуул мал завших" гэмт хэргийн обьектив талын малыг харж хандах явидаа үүсдэг шууд бус санаа зорилго, шинж байдалтай андуурч, түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний ижил төстэй гэмт хэргийн шинж байдлаас буруу тайлбарлан хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж,

хөнгөн төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болсон талаар дүгнэлт хийснийг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Х.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 21 дэх заалтад ззасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, прок^рорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэреийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чолөө, нийтийн болон үндзсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус г/с тооцно” гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хоёр тооны үхрийг амьдаар нь буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хулээлгэх эрүугийн хариуилагын талаар.

Шүүх шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинжчанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эруүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан '‘тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн ’, 1.2 дахь хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ’ болон түүний хувийн байдал, /түүний өрх толгойлсон эмэгтэй болон түүний нас/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан узсэн болно.

*******ин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг хохиролгүй болгосон хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.*******т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битү\'мжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, 6 метрийн цагаан уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс''-т даалгавал зохино

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд аөсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорихоор Т0ГТ008.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2. 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* озогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ‘Бусдын олон тооны мал хулгайлсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* *******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж. шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь хохирогчийн хоёр тооны үхрийг амьдаар нь буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх толбергүйд тооцсугай.

5.Шүүгдэгч Х.******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, 6 метрийн цагаан уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг "Эд мөрийн баримт устгах комисс"-т даалгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                                         

 

                                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Ц.АМАРГЭРЭЛ