| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/00478/И |
| Дугаар | 142/ШШ2023/00653 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2023/00653
| 2023 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 142/ШШ2023/00653 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ************** /*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг ******* тоотод байрлах, *******-ын ******* /РД:*******/ -нд холбогдох,
Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******ны тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23, 24 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Хариуцагчийн төлөөлөгч ,
Гэрч ,, , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор 26,450,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох *******ны тэргүүлэгчдийн тогтоол гарсан. *******ны бага хурал болж удирдлага өөрчлөгдөж 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор 13,225,000 төгрөг олгохоор болсон. Иймд үндэслэлгүйгээр гаргасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... би *******-ын Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сард бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусч Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тайлан, сонгуулийн хурлаар ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн сонгуульд нэрээ дэвшүүлсэн байж байгаад нэрээ татаж ажлаа хүлээлгэн өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *******-ын Тэргүүлэгчдийн хурлаар дэмжлэг урамшууллын журмаар зохицуулагддаг тэтгэлгийн мөнгийг авахаар өөрийн хүсэлтээ өгсөн. Ингээд 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор болж тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан. Дэмжлэг урамшууллын сангаас олгох тэтгэмж, урамшууллын журамд зааснаар 8 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тэтгэмж олгохоор заасан байдаг. *******-ын *******ны ээлжит бага хурал болохтой холбоотойгоор санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа учир тэтгэмжийн 26,000,000 төгрөгийг чинь өгөх боломжгүй байна. Түр хугацаанд хүлээж байгаарай гэж тухайн үеийн *******ны дарга Наранбаатар, ерөнхий нягтлан бодогч Түвшинжаргал нар хэлж, надаас гуйсан. Тэгэхээр нь түр хугацаагаар хойшлуулсан. Тухайн бага хурлаар *******ны бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж, дарга болон тэргүүлэгчид солигдсон. Шинэ бүрэлдэхүүн томилогдсоны дараа 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 тоот тогтоолыг цуцалж, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 дугаартай тогтоолыг гаргасан. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор надад олгох байсан тэтгэмжийн мөнгийг 8 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр бус харин 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр олгохоор тогтоож хэмжээг бууруулсан. Тиймээс *******ны 23, 24 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө нь гарсан тогтоолыг хүчингүй болгож байгаагүй. Харин надад холбогдон гарсан тогтоолыг хүчингүй болгож байгаа нь анхны тохиолдол болж байгаа. Анх баталж гаргасан тогтоолыг өөр бүрэлдэхүүн гарч ирээд хүчингүй болгож байгаа нь шударга бус байна. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******-ын үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит бага хурал болсон... гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******-ын *******ны 14 дүгээр бага хурал 1,100 орчим хүнийг хамруулсан хурал болсон. Тухайн бага хурлаар миний бие 738 хүний саналаар *******-ын *******ны даргаар томилогдсон. Өмнөх үйлдвэрчний эвлэлийн холбоонд санхүүгийн хэд хэдэн асуудал гарсан. *******ны 1 жилийн орлого нь 1.4 тэрбум төгрөг байдаг. Гэтэл энэ мөнгө юунд зарцуулагдсан талаар тэргүүлэгчид болон бусад гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Дэмжлэг урамшууллын журмаар олгогддог мөнгө нь 100.000.000 орчим төгрөгийн алдагдалтай болсон байсан. Энэ талаар бүх хүн ерөнхий нягтлан бодогч Түвшинжаргалаас асууж байсан. Тухайн хурлаар надаас гадна 12 тэргүүлэгч сонгогдсон. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болсон тэргүүлэгчдийн хуралд би оролцсон бөгөөд хурлаар 3 тогтоолыг хэлэлцэж, 2 тогтоолыг хүчингүй болгож, 1 тогтоолыг хэвээр үлдээсэн. Нэг тогтоол нь үйлдвэрчний эвлэлийн холбооны хороодод үлдэх ёстой байсан мөнгөн үлдэгдлийг хууль бусаар зарцуулах тогтоол байсан учир уг тогтоолыг хүчингүй болгосон. Дараагийн сургалттай холбоотой 32.000.000 төгрөг гаргуулах тухай тогтоолыг дэмжсэн. *******-ын *******ны дүрмийн 18.1.5-д *******ны тэргүүлэгчдийн хурлаар *******-ын *******ны өмч хөрөнгийг, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хяналт тавих, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах, 18.1.9-д *******-ын үйлдвэрчний эвлэлийн холбооны аж ахуй, санхүү, үйл ажиллагааны дагаж мөрдөх хэм хэмжээ, журам батлах, мөнгөн хөрөнгө зарцуулах, шийдвэр гаргах гэсэн заалтууд байдаг. Үүнийг үндэслэн д холбогдон гарсан тогтоолыг хүчингүй болгосон. Мөн дэмжлэг урамшууллын сангийн 3.3.а заалт, 4.5 дугаар заалтуудыг 23 дугаар тогтоолд тодорхой бичсэн. Уг заалтуудад дэмжлэг урамшууллын сангаас ажилтан, сонгуултан, сонгуульт ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн тэтгэмжийн хэмжээг хэдэн сараар тооцох, ажил үүргээ гүйцэтгэж ажилласан хугацаа, холбооны дүрэм хөгжлийн зорилтыг хангахад оруулсан ажлын үр дүн, санг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, ажилтан сонгуультны хамт олны доторх санхүүгийн чадавх, хөдөлмөрийн сахилга, ёс зүй зэргийг харгалзан холбооны тэргүүлэгчид тогтооно гэж заасан байдаг, иймд тэргүүлэгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд*******д олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжийг журамд заасанд нийцүүлэн 4 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******н тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23, 24 дугаартай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоол,
хариуцагчаас Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ны тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23, 24 дугаартай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай тогтоол, Голомт банк ХХК-ийн 2,000,000 төгрөгийн цахим гүйлгээний баримт, төлбөрийн баримт, Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******ны дүрэм, Дэмжлэг урамшууллын сангийн журам-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр *******-ын *******ноос 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг видео хэлбэрээр гаргуулж, уг тэмдэглэлд шүүх хуралдааны явцад үзлэг хийж, үзлэгийн явцыг баталгаажуулж тэмдэглэл үйлдсэн, мөн гэрчээр ,, , нарыг асууж мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. *******ны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор надад 26,450,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. *******ны дарга, тэргүүлэгчид өөрчлөгдөж *******ны тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор дээрх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, мөн өдрийн 24 дугаартай тогтоолоор надад олгох тэтгэмжийг 4 сарын цалинтай тэнцэх 13,225,000 төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн. Иймд үндэслэлгүйгээр гаргасан *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 23, 24 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн.
3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...*******ны дүрэмд зааснаар Тэргүүлэгчдийн хурлын эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжийн хэмжээг холбооны санхүүгийн нөхцөл байдал, ажил үүргээ гүйцэтгэж ажилласан хугацаа, холбооны дүрэм хөгжлийн зорилтыг хангахад оруулсан ажлын үр дүн, санг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, ажилтны ажлын тайлангийн үнэлгээ зэрэгт үндэслэн багасгаж 4 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй... гэж няцаасан.
4. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
*******-ын *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдын ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдсөн д Холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 18.1.9, Дэмжлэг урамшууллын сангийн журмын 3 дугаар зүйлийн 3.3.А, 4 дүгээр зүйлийн 4.5 дах заалтуудыг үндэслэн 8 сарын цалинтай тэнцэх 26,450,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон,
*******-ын *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 18.1.9, Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдын ҮЭ-ийн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит тайлан сонгуулийн хурлын 06 тоот тогтоол, дэмжлэг урамшуулын сангийн журмыг үндэслэн Тэргүүлэгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,
*******-ын *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор д 4 сарын цалинтай тэнцэх буюу 13,225,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.
5. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 2-т Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ. гэж заасан.
6. Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******ны 2021 оны 05 дугаар сарын 20-нд батлагдсан дүрмийн 18 дугаар зүйлд Тэргүүлэгчдийн хурлын эрх, үүргийг тодорхойлсон ба 18.1.5-д *******-ын ҮЭ-ийн Холбооны өмч хөрөнгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах, хяналт тавьж, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах, 18.1.9-д Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭ-ийн Холбооны аж ахуй, санхүү, үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ, журам батлах, мөнгөн хөрөнгө зарцуулах шийдвэр гаргах эрхийг олгосон байна.
7. Мөн 2020 оны 05 дугаар сарын 28-нд батлагдсан Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******ны Дэмжлэг урамшууллын сангийн журам-ын 3 дугаар зүйлийн 3.3-ын А-д *******-ын ҮЭ-ийн Холбооны дарга, ажлын албаны ажилтан, орон тооны ҮЭ-ийн хорооны дарга тодорхой шалтгаанаар /Сонгуульт хугацаа дууссан, ҮЭ-ийн ажил албан тушаалд дэвшин сонгогдсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрч чөлөөлөгдсөн, ЭХМК-ын шийдвэрээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нас барсан зэрэг/ ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тохиолдолд 2-8 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гэж заасан байна.
8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдын *******ны ээлжит тайлан сонгуулийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдын ҮЭ-ийн хорооны 2019-2022 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг хэлэлцээд 1.12 хувь гэж дүгнэсэн байна.
9. Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******ны тэргүүлэгчдийн хурлаас нэхэмжлэгч д 8 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 26,450,000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг ... үйлдвэрчний эвлэлийн холбооны санхүүгийн нөхцөл байдал, гийн ажлын тайлангийн үнэлгээ... зэрэгт үндэслэн багасгаж 4 сарын үндсэн цалинтай тэнцэх 13,225,00 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
10. Иймд Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******ны тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23, 24 дугаартай тогтоол нь хууль, журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч гийн хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******нд холбогдуулан гаргасан *******ны тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23, 24 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11.Нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч гийн хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын *******нд холбогдуулан гаргасан *******ны тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23, 24 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ