Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2023/00663

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2023/00663

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-******* сум Зэст баг ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-******* сум Булаг баг ******* тоотод оршин суух, ******* ******* -т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 14-нд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.т холбогдуулан зээлийн төлбөр 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, алданги 845,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 14-нд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Т.ээс 40,000,000 төгрөгийг нэхэмжилж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т.т би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг зээлсэн. Т. нь өөрөө хоолны газар ажиллуулдаг, хоолны газартаа бараа материал авна гэж байсан. Урд нь 1 жилийн өмнө бараагаа авч, материалаа авч, хоолоо борлуулаад зээлсэн мөнгөө буцааж өгдөг байсан. Энэ мөнгөнүүдийг зээлж авахдаа би удахгүй өгнө, 8 хувийн хүүтэй зээлж авъя ******* эгчээ би сар болгон 8 хувийн хүү өгье гэж хэлж байсан. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө Т. надад би өндөр зээл авах гэж байна, энэ зээлийг авахын тулд эдийн засагчид 10,000,000 төгрөгийн хахууль өгөх ёстой, хэрвээ зээл авчихвал таны мөнгийг өнөөдөр, маргааш гэлтгүй өгөх гээд байна, та надад мөнгө нэмж өгөөч гэж хандахад нь чи өмнө авсан мөнгөө өгөөгүй явж байна, чи өнөө маргаашгүй гэсээр байгаад 5, 6 сар болсон байна, би өгч чадахгүй, зээлсэн мөнгөө өг гэхэд эгчээ би таниас зээлсэн мөнгөн дээр гэрээ хийгээд, барьцаанд Нэргүй гээд найзынхаа хашаа байшинг тавина гэж хэлсэн. Банкнаас өндөр зээл гарвал таны мөнгийг өгөх гээд байна гэж 6 дугаар сарын 14-ний өдөр надтай 8 хувийн хүүтэйгээр гэрээ хийе гэж тохиролцоод 20,000,000 төгрөгөнд зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийчихээд 6 дугаар сарын 30-ны өдөр барьцаа болгож 15,000,000 төгрөгөнд найзынхаа хашаа байшинг барьцаалж 15,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр нотариатаар орж зээлийн гэрээ хийсэн. 2 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн боловч Т. мөнгөө өгөхгүй байж байснаа 9 дүгээр сарын 01-ний өдөр 2 сарын хугацаа дуусангуут надаас нийт 35,000,000 төгрөг авсан мөнгөний хүү 4,700,000 төгрөгийг өгье үндсэн мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг хасъя гээд 5,000,000 төгрөгийг хассан нь өөрөө шилжүүлсэн мөнгөн дээр хүртэл үндсэн мөнгөнөөс хасав, хүү гэж шилжүүлж, 30,000,000 төгрөг үлдсэн. Үүнээс өмнө 20,000,000 төгрөгийн хүүг сар болгон 2 хувааж 800,000 төгрөгөөр шилжүүлж байсан. 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш банкны зээл гарсан эсэх талаар нь асууж, хашаа байшин барьцаалсан зээлийнхээ төлбөрийг гаргуулъя гэхэд утсаа авахгүй, мессеж бичингүүт авахгүй таг болсон. Түүнээс хойш миний утсыг аваагүй, надтай харьцаагүй... Миний бие нь ээс 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс 15,000,000 төгрөгийн зээлийг авахдаа Орхон Баян-******* сум Рашаант баг 1-3 тоот хашаа байшин, газрыг барьцааны гэрээ байгуулан авсан тул барьцаат хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Иймд дээрх 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 156.1, 157.1.2 158.1 -д заасныг баримтлан барьцаат хөрөнгө Орхон аймаг Баян-******* сум Рашаант баг 1 -3 тоот хаягтай 851 м.кв газар болон 120 м.кв хувийн сууц зэргийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Нийт 30,000,000 төгрөгийн гэрээний алдангид 845,000 төгрөгийг гаргуулан өгнө үү... гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т. нь Урт цагаан, Пирамид төв зэрэг газруудад түргэн хоолны газар ажиллуулдаг бөгөөд бараа материал татан авалт хийх бүртээ надтай харьцаж, мөнгө төгрөгийн хэрэгцээ шаардлага гарах бүрт нь би түүнд итгэн ямар ч гэрээ, барьцаагүйгээр мөнгө өгч, авч харилцан хүсэл сонирхлоо илэрхийлж бие биедээ итгэн ажиллаж ирсэн. Т. нь надаас 2021 оны 11 дүгээр сарын 14-нд 3,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-нд 7,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 7-нд 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг сар бүр 8 хувийн хүү тооцон буцаан төлөх болзолтойгоор зээлж авсан. Энэхүү 20,000,000 төгрөгийг төлөхдөө 10,000,000 төгрөгийн хүү 800,000 төгрөгийг сар бүрийн 15-ны дотор сүүлийн 10,000,000 төгрөгийн хүү 800,000 төгрөгийг сар бүрийн 30-ны дотор 2 хувааж төлж ирсэн. Энэ нь миний дансны хуулгаар харагдана. Энэ хугацаанд зөвхөн хүүний мөнгө төлж ирсэн ба үндсэн зээлийг үлдээж байсан, тэрээр банкнаас зээл аваад төлнө, та санаа зоволтгүй, би танд хүүг нь өгөөд байх болно гэж хэлдэг байсан. Т. 2022 оны 6 сард надтай уулзаж эгч би зээл хөөцөлдөөд эдийн засагчид нь хахууль өгөхгүй бол бүтэхгүй байна, зээл авангуут таны өр төлбөрийг өгөх гээд байна гэж хэлж нэмж мөнгө авахыг хүссэн. Ингэхэд нь би дахин зээл олгоход барьцаа авна гэдгээ хэлсэн. Мөн урьдах 20,000,000 төгрөгийг төлж дуусгасны дараа өгнө гэхэд Т. нь 2-уулаа өмнөх 20,000,000 төгрөг дээрээ албан ёсны гэрээ хийчихье, эгч тэгээд баталгаатай шүү дээ гээд байсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр надтай өмнөх 2021 оны 11 дүгээр сарын 14-ний 3,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний 7,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 7-нд 10,000,000 нийт 20,000,000 төгрөгийн зээлийг бичгийн гэрээний хэлбэрт шинээр зээлийн гэрээ хийж, үүнийгээ зөвшөөрч гарын үсгээ зурсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 30-нд барьцаа хөрөнгө өгч гэрээ байгуулан мөнгө зээлэх саналыг Т. надад тавьж улмаар Нэргүй гэж найзынхаа хашаа байшинг барьцаалж зээл авах итгэмжлэл өөрийн нэр дээр авсан байснаа үзүүлэхээр нь хамт нотариат дээр очин, барьцаа болон зээлийн гэрээ байгуулан нэмж 15,000,000 төгрөг 7 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж авсан. Нийт надаас авсан зээл 35,000,000 сая төгрөг болсон. Үүнээс хойш гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 30-нд дуусаж, надад 2022 оны 09 дүгээр 01-нд Т. 4,700,000 төгрөгийг хүү гэж шилжүүлээд дээр нь 5,000,000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасуулах гэж утга дээрээ бичин шилжүүлсэн байсан. Одоо миний бие түүнээс 30,000,000 төгрөгөө авч чадаагүй байна. Иймд хуулиар тогтоосон хэлбэр буюу хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулах заалтыг зөрчин Т.т 2021 оны 11 дүгээр сарын 14-нд 3,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-нд 7,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 7-нд 10,000,000 нийт 20,000,000 төгрөгийг сар бүр 8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.3-т заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хэлбэрт оруулан шинээр байгуулсан нь хууль зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .. 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д.*******гаас Т.т 20,000,000 төгрөг зээлээгүй юм. Урьд өгч авч байсан мөнгөний тооцоо дууссан байхад 8 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг зээлсэн гэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй тул 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...,

Д.*******гийн нэхэмжлэлтэй Т.т холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Д.*******гаас найзынхаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 15,000,000 төгрөг 2 сарын хугацаатай зээлж зээлийн төлбөрөөс төлөөд явсан. Харин 20,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо мөнгө өгч авдаг харилцаатай байсан талаар хариуцагч хэлдэг. Т.ийн тухайд бол нөхөртэйгөө бизнес эрхэлдэг байсан. Нөхөр нь нас барсны дараа удаагүй байхад Т.т нөхөр нь нас барсан учраас өөрийг нь төлбөрийн чадваргүй, ганцаараа бизнесээ эрхэлж чадахгүй болсон гэсэн хардлагаар нэхэмжлэгч нь надтай өмнө өгч байсан гэрээн дээр заавал дахин гэрээ байгуул гэсэн шаардлага тавьж байсан гэсэн. 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.*******гаас мөнгө аваагүй, өмнө авсан мөнгөн дээр заавал гэрээ байгуул гэж нэхэмжлэгчийн зүгээс шаардсан учраас гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Нөхөр нь нас барж бизнесээ эрхлэхгүй учраас цаг алдахгүйгээр гэрээ байгуулах тухай шахаж шаардаж гэрээ байгуулсан гэж хэлдэг. Тухайн гэрээ байгуулсан өдөр 20 сая төгрөгийг аваагүй, би 5 сая төгрөгийг төлж барагдуулсан гээд дансны хуулгаа гарган өгсөн. 20,000,000 төгрөгийг өөрийнх нь дансны хуулгаар 20,297,930 төгрөг болгож төлсөн талаарх бүх дансны хуулгыг гарган өгсөн. Дараа нь 15,000,000 төгрөгийг зээлэхэд барьцаа хөрөнгө авна гээд найзынхаа хашаа байшинг барьцаалж 15,000,000 төгрөгийг зээлсэн. 15,000,000 төгрөгөөс үлдэгдэл 6,100,000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл 15,000,000 төгрөг, 2 сарын хүүгийн хамт 17,100,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг төлсөн, одоо 6,100,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг даруй төлнө гэсэн. Өөрт нь байгаа үл хөдлөх хөрөнгө нь борлогдохгүй байгаа юм байна билээ, үл хөдлөх хөрөнгөө зарагдвал 6,100,000 төгрөгийг төлнө гэсэн, учир нь би найзуудынхаа хашаа байшинг барьцаанд тавьсан, алдахыг хүсэхгүй байгаа учраас 6,100,000 төгрөгийг сарын дотор даруй төлнө гэж хэлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл болох 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж, худалдан борлуулахыг түр хугацаагаар шийдвэрлэхгүй байлгах хүсэлтийг гаргаж байгаа, 15,000,000 төгрөгийг хугацаандаа өгөөгүй алдангийг нэмж төлөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ 15,000,000 төгрөгийн алдангийг нийт 30,000,000 төгрөгөөр бодсон учраас тодорхой биш гэж үзэж хариу тайлбар өгсөнгүй... гэв.

 

6. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0185 дугаартай Т.Нэргүйгээс Т.т хашаа байшин барьцаанд бариулахыг зөвшөөрсөн итгэмжлэл, Т.ийн Хаан банкны 5091114448 дугаартай дансны хуулга, Т.ийн Худалдаа хөгжлийн банкны 407272871 дугаартай дансны хуулга, Д.*******гийн Хаан банкны 5097003478 дугаарын данснаас ийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, Д.*******гийн Хаан банкны 5097003478 дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...би Т.ийн хүсэлтээр 2022 оны 06 дугаар сарын 14-нд 20,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 15,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай барьцаалж зээлсэн боловч одоо үндсэн мөнгөнөөс 5,000,000 төгрөг төлсөн, мөн зээлийн гэрээнд зааснаар 845,000 төгрөгийн алдангийг нэмж, нийт Т.ээс 30,845,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, ... барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ...Д.*******гаас найзынхаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 15,000,000 төгрөг 2 сарын хугацаатай зээлж зээлийн төлбөрөөс төлөөд явсан. Харин 20,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан. ... 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.*******гаас мөнгө аваагүй, өмнө авсан мөнгөн дээр заавал гэрээ байгуул гэж нэхэмжлэгчийн зүгээс шаардсан учраас гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Тухайн гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөгийг аваагүй, 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гээд дансны хуулгаа гарган өгсөн. Зээлсэн 20,000,000 төгрөгийг өөрийнх нь дансны хуулгаар 20,297,930 төгрөг болгож төлсөн талаарх бүх дансны хуулгыг гарган өгсөн. Дараа нь 15,000,000 төгрөгийг зээлэхэд барьцаа хөрөнгө авна гээд найзынхаа хашаа байшинг барьцаалж 15,000,000 төгрөгийг зээлсэн. 15,000,000 төгрөгөөс үлдэгдэл 6,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Сүүлд авсан 15,000,000 төгрөгт ногдох алдангийг төлөхөд татгалзахгүй... барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... мөн 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлэн аваагүй тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.т 2021 оны 11 сарын 14-нд 3,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 14-нд 7,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-нд 10,000,000 төгрөгийг тус тус зээлсэн, бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй,

дээрх зээлсэн 20,000,000 төгрөгөнд 2022 оны 06 дугаар сарын 14-нд 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан,

мөн нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.т 2022 оны 06 сарын 30-нд Н.Нэргүйгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-******* сумын 15-р баг Рашаант 1 дүгээр гудамж, 3 тоот, 851 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймгийн Баян-******* сумын 15-р баг Рашаант 1 дүгээр гудамж, 3 тоотод байрлах 120 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлсэн,

хариуцагч Т.ээс Д.*******д 2021 оны 12 сарын 14-нөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд нийт 22,940,000 төгрөгийг буцаан төлсөн байх ба энэ талаар зохигч маргахгүй байна.

 

5. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

 

6. Д.*******, Т. нарын хооронд байгуулагдсан дээрх хоёр зээлийн гэрээгээр тооцоход 20,000,000 төгрөгийн хүү 2 сарын хүү /8%/ 3,200,000 төгрөг, 15,000,000 төгрөгийн 2 сарын хүү /7%/ 2,100,000 төгрөг, нийт 40,300,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх ёстой байна.

 

7. Талуудын зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх хугацаанд буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хариуцагчийн зээлийн хүүд төлсөн мөнгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан.

 

8. Иймд дээрх үндэслэлээр нийт 40,300,000 төгрөгөөс хариуцагч Т.ийн Д.*******д буцаан төлсөн 22,940,000 төгрөгийг хасч үлдэх 17,360,000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд зааснаар алдангид 845,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх 17,360,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.5 хувийн алдангийг 3 сараар тооцож 86,800 төгрөгийн алдангийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Мөн нэхэмжлэгч нь барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнээс 15,000,000 төгрөгт оногдох хэсэгт барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй байна.

 

11. Хариуцагч Т.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.*******д холбогдуулан гаргасан талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 14-нд байгуулагдсан зээлийн гэрээг ...мөнгийг шилжүүлж өгөөгүй... гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, Иргэний хуульд заасан ямар үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаагаа нэхэмжлэгч тодорхойлоогүй байна.

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т.ээс зээлийн гэрээний үүрэгт 17,446,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,398,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 15,000,000 төгрөгийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Н.Нэргүйгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-******* сумын 15-р баг Рашаант 1 дүгээр гудамж, 3 тоот, 851 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймгийн Баян-******* сумын 15-р баг Рашаант 1 дүгээр гудамж, 3 тоотод байрлах 120 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж, хариуцагч Т.ийн нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,980 төгрөг, хариуцагч Т.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс улсын тэмдэгтийн хураамж 344,570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Т.ээс зээлийн гэрээний үүрэгт 17,446,800 /арван долоон сая дөрвөн зуун дөчин зургаа мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,398,200 /арван гурван сая гурван зуун ерэн найман мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.ийн нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг болох 15,000,000 төгрөгийг сайн дураар төлөхгүй бол барьцаа хөрөнгө болох  Н.Нэргүйгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-******* сумын 15-р баг Рашаант 1 дүгээр гудамж, 3 тоот, 851 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймгийн Баян-******* сумын 15-р баг Рашаант 1 дүгээр гудамж, 3 тоотод байрлах 120 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,980 /дөрвөн зуун хоёр мянга есөн зуун ная/ төгрөг, хариуцагч Т.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс улсын тэмдэгтийн хураамж 344,570 /гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ