Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 145/ШШ2023/00219

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 145/ШШ2023/0021

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн******* сум, дүгээр баг, Бурхи -0 тоотод оршин суух, овгийн холбогдох,

23,*******7,581 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 25,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 06 дугаар сарын 0-ний өдөр Өвөрхангай аймгийн******* сумын иргэн О. гэх хүнээс 60 сая төгрөгийн үнэтэй автомашиныг худалдаж авахаар тохиролцоод очсон. Тухайн үед машиныг үзэхэд эвдрэл гэмтэлтэй байсан учир 10 сая төгрөг хасаад 50 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. 20 сая төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгч үлдэгдэл мөнгийг 4 сарын дотор хувааж төлөхөөр тохиролцоод буцаж ирсэн. Ирсний дараа тухайн хүмүүс мөнгөний хэрэг байна, 15-20 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад машинаа тавиад аваад өгөөч гэсэн. Тухайн үед банкны зээл муу гарч байсан болохоор 2-3 банк бус санхүүгийн байгууллагаар шийдүүлэх гэсэн боловч 3 сар болоход зээл гараагүй. Тэгээд О. гэх хүн машинаа буцааж авч зараад надад 20 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед өөрөө машинаа авч зарна гэхээр нь би гэрийнхээ гадаа тавиад үзүүлчихье, авах хүмүүс нь ирээд машиныг чинь үзээд авна биз гэж хэлсэн боловч намайг гэртээ байхгүй үед 0 дүгээр сарын 22-ны өдөр О. надтай ярилцалгүй машинаа авч явсан байсан. Надад ярихдаа машины эвдрэл гэмтэл гэж яриагүй. 0 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш авч явснаасаа хойш надтай дахиж холбоо бариагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Урьдчилгаа 20 сая төгрөгийг хариуцагч О.ын дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрөө өгөх хугацаа нь болоогүй байсан. О. нь өөрөө мөнгөний хэрэгтэй байна гээд зөвшөөрөлгүйгээр машиныг авсан бөгөөд Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар авсан өдрөөс нь хойш буюу 0 дүгээр сарын 22-ны өдөр гэх хүний нэр дээр шилжүүлсэн байдаг. Зарснаас хойш энэ хүн машины эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт хэлээгүй. Дараа нь 10 дугаар сарын 15-ны өдөр засвар үйлчилгээ хийсэн талаар баримт гаргаж өгсөн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Албан ёсоор И-баримт байгаа боловч ямар машинд засвар үйлчилгээ хийсэн нь тодорхойгүй байгаа. 0 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хүний нэр дээр шилжсэн бол засвар үйлчилгээ хийлгэнэ гэж байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд машины засвар үйлчилгээ хийсэн талаарх нотлох баримтаа өөрчлөх боломж байсан. Үнэхээр өөр хүнд зарах гэж байгаа бол С.*******тай уулзаад, эвдрэл гэмтлээ тооцоод, 20 сая төгрөгөөсөө суутгах эсэх асуудлаа ярилцаад, машин хүлээлгэж өгсөн, хүлээж авсан талаараа гарын үсэг зурах зэрэг арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр машиныг авч явсан. Тиймээс сөрөг нэхэмжлэл нь нотлох баримтгүй, гаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй, нотлох баримт болох 20 сая төгрөгийг шилжүүлсэн баримт, Өвөрхангай аймгийн******* сумаас Улаанбаатар хот хүртэл автомашинд хийсэн шатахууны 400,000 төгрөгийн баримтыг мөн өгсөн. Мөн шатахуун хийсэн 200,000 төгрөгийн баримт өгсөн. Уг асуудлаар Улаанбаатар хотоос******* сум руу хувийн машинаар ирсэн ч замын зардал 214,450 төгрөгийн баримтыг мөн өгсөн. Сүүлд нэхэмжлэгч О. улсын дугаартай Норд бэнз маркийн автомашиныг оношилгоонд оруулж, 20 сая төгрөгийг Хас банкнаас зээлж авч өгсөн. Уг зээлийн 1, 11, ******* дугаар саруудын зээлийн хүү болох 1,414,130 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс эдгээрийг хариуцагчаас О.аас гаргуулж өгнө үү. мөн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотолгооны шаардлагыг хангахгүй байна. Өөрсдөө өмнөх шүүх хуралдаан дээр гэрч оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тийм учраас өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэж үзэж байна. И-баримт гаргаж өгсөн боловч хуулийн байгууллагаар тамга дарсан тохиолдолд нотлох баримтаар үнэлнэ, мөн ямар машинд засвар үйлчилгээ хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Өөр шинэ нотлох баримт гэвэл Өвөрхангай аймгийн Архивын газраас гаргасан лавлагаагаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь О. 0 дүгээр сарын 22-нд машинаа авсан гэдгээ сөрөг нэхэмжлэлдээ бичсэн байсан. С.******* 0 дүгээр сарын 22-ны өдөр О. машинаа хэлэлгүй авсан гэдгийг нэхэмжлэлдээ бичсэн. Мөн өдөр машин гэх хүний нэр дээр шилжсэн бөгөөд тэр өдрөөс хойш хийсэн засвар үйлчилгээ нь С.*******д хамааралгүй гэж үзэж байна. 10 дугаар сарын 15-нд сэлбэг, зардал хийсэн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

улсын дугаартай, Beiben North Benz маркийн, улбар шөр өнгийн, арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч гэсэн хуулбар,

Гэрэл зургийн үзүүлэлт, 4 ширхэг НӨАТ-ын баримт, /хх-ийн 6-7, 13 дугаар тал/

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн , 500434480 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

2022 оны 05 дугаар сарын 30-ны дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар,

Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 05 дуугар сарын 04-ний өдрийн 31 тоот тодорхойлолтод: Тээврийн хэрэгслийн VRS программаас улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүхэд арлын дугаартай хөх өнгийн маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй, улсын дугаартай North Benz маркийн арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022 оны 0 дүгээр сарын 23-ны өдөр З. /РД:ЙЭ7010316/-ын эзэмшилд шилжиж 1-80 улсын дугаартай болсон байна. О.ын эзэмшилд тээврийн хэрэгслийн бүртгэлгүй байна гэсэн,

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч О. холбогдуулж 23*******7581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч О. нь нэхэмжлэгч С.*******д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын дугаартай, маркийн автомашиныг худалдан авахаар урьдчилгаа болгож өгсөн гэх 20,000,000 төгрөг, улсын дугаартай, маркийн автомашинд сэлбэг авсан гэх 00,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 0-ний өдөр улсын дугаартай, маркийн автомашинд******* сумаас Улаанбаатар хот орохоор шатахуун хийсэн гэх 400,000 төгрөг, 2022 оны 0 дүгээр сарын 14-ний өдөр улсын дугаартай, маркийн автомашинд шатахуун хийсэн гэх 200,000 төгрөг, уг асуудлаас болж гарсан шатахуун, замын хоол зэрэгт зарцуулсан 211,450 төгрөг гэх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

4. улсын дугаартай, маркийн автомашиныг худалдан авахаар урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгсөн гэх үйл баримтын хувьд хариуцагч О. маргаагүй, хэрэгт авагдсан Хас банкин дахь 500434480 тоот дансны хуулгаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т зааснаар хариуцагч О.аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

5. улсын дугаартай, маркийн автомашинд сэлбэг авсан гэх 00,000 төгрөгийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар ямар сэлбэгийг, ямар машинд авсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосон.

6. 2022 оны 06 дугаар сарын 0-ний өдөр улсын дугаартай, маркийн автомашинд******* сумаас Улаанбаатар хот орохоор шатахуун хийсэн гэх 400,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж зааснаар нэхэмжлэгчийн хариуцах зардал байх тул 400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

7. 2022 оны 0 дүгээр сарын 14-ний өдөр улсын дугаартай, маркийн автомашинд 200,000 төгрөгийн шатахуун хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

8. Шатахуун, замын хоол зэрэгт зарцуулсан 211,450 төгрөгийн хувьд хэрэгт авагдсан НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа боловч хэн худалдан авалт хийсэн болох нь баримтаас харагдахгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн боловч гэрчийн хаяг, холбогдох утасны талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд мэдээлэл өгөөгүй, гэрч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэж байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ба Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно зааснаар сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,50 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,588 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 282,50 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,*******7,581 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг буцаасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,588 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 282,50 төгрөгийг гаргуулж хариуцагч О. олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА