Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Хохирогч Т.Эрхэмбаяр,

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд холбогдох 17160001500005 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Халиун сумын Олонбулаг багт оршин суудаг, 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 ахын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 163 дугаартай магадлалаар 03 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэгдсэн, ДК92113012 регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Энхбадрахын Мөнх-Эрдэнэ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 30 дугаар байрны зогсоол дээрээс иргэн Т.Эрхэмбаярын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Мустанг-5 маркын 200 мотортой мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 30 дугаар байрны зогсоол дээрээс 2017 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө иргэн Т.Эрхэмбаярын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Мустанг-5 маркын 200 мотортой мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...Би Говь-Алтай аймгийн эмнэлгийн урд талын 30 дугаар байрны гадаа байсан мотоциклийг хулгайлж айлын хашаанд тавьсан. Намайг байхгүй байхад манай найз зарсан байсан. Би дахиж хулгай хийхгүй маш их гэмшиж байна өөр ярих зүйл алга... мотоцикль нь журмын хашаанд байгаа... Дахиж хулгайн хэрэг хийхгүй гэдгээ амалж байна...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Т.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 24-ний  шилжих шөнө мотоциклио 30 дугаар байрны үүдэнд тавиад алдсан байгаа. 07 дугаар сарын 24-ний өглөө малруугаа явах байсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн 2 хоног мотоциклио хайсан. Хөдөө ар гэртээ яараад хөдөө  явсан. Ерөнхийдөө аймагт ирэх бүрдээ  мотоциклио хайдаг байсан. Тэгээд захын үүдэн дээрээс олж авсан. Мотоциклио олсны дараа цагдаад очиж үзлэг хийлгэсэн. Яллагдагчтай уулзаагүй одоо мотоциклио авчихвал энэ хүний мууг үзээд байх шаардлага алга байна... Мотоциклио авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Ганпүрэвийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 01-нимй өдөр Баяншанд багийн 1-22 тоотод байх хүргэн ах Мөнхбаатарын гэрт очтол хашаанд нь нэг улаан өнгийн мотоцикль байж байсан. Би ямар учиртай талаар асуутал энэ мотоциклыг Мөнх-Эрдэнэ гэж залуу манай хашаанд авч ирж үлдээгээд алга болчихлоо. Бид нар хөдөө явах гээд байна хашаа эзэнгүй байх тул энэ мотоцикль алга болж магадгүй чи хашаандаа авч очоод харж бай гэсэн. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манайд эрт ирээд энэ мотоциклыг сэлбэгэнд өгмөөр байна чи 200 юм уу 300 мянган төгрөгөнд зараад өг гэсэн. Тэгэхээр нь би Буяннэмэх гэх хүнд үзүүлээд 300.000-д зарсан ...” гэх мэдүүлэг/хх 25-26-рт/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 13-14-рт/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-4-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрэл зургийн үзүүлэлт/хх-14-рт/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 20-рт/, гэрч Д.Ганпүрэвийн мэдүүлэг / хх-ийн 28-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Ял шийтгэгдсэн хуудас/ хх 54-рт/, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын тодорхойлолт/ хх 55-рт/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-4-рт/  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Мөнх-Эрдэний сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт талуудаас гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ/хх 10-рт/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоол/хх 110-рт/-оор хангаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 109-рт/ байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн /2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор алдагдсан мотоцикль нь эд мөрийн баримтаар хураагдсан/,  хохирогч Т.Эрхэмбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мотоциклоо авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Мустанг-5 маркын 200 мотортой мотоциклыг хохирогч Т.Эрхэмбаярт олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч  нь 2 хоног баривчлагдсан, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин  иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жалайр овогт Энхбадрахын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Мөнх-Эрдэнийн 2 хоног баривчлагдсан хугацааг 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Ялтан Э.Мөнх-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Мустанг-5 маркын 200 мотортой мотоциклийг хохирогч Т.Эрхэмбаярт олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтан нь 2 хоног баривчлагдсан, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин  иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА