| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0158/Э/208/2025/0086 |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
Монгол УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтөлж,
улсын яллагч Б.Содномиший,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******
иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчийн ээж Ц.*******,
шүүгдэгч Г.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн. 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийк Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ын тоотод оршин суух хаяпгай. урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* (РД.)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ы нутаг дэвсгэр "" гэх нэртэй газарт - улсын дугаартай "Тоёота приус 30" загварын тээврийн хэрэгслийг жолоодож яаах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .1, .2, .3, 13.1, 3.46-д заасан заалтуудыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж улмаар - улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч З.Амин-Эрдэнийн биед баруун, зүүн өвдөг, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун агтаал ясны
зөрүүгүй, баруун шивнүүрийн 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр зөрүүтэй хугарал, баруун ухархайн доод хана цөмөрсөн хугарал, хоншоор духны сэрэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол умруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Г.******* нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ы нутаг дэвсгэр “" гэх нэртэй газарт - улсын дугаартай ‘Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .1, .2, .3, 13.1, 3.46-д заасан заалтуудыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж улмаар - улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч З.Амин-Эрдэнийн биед баруун. зүүн өвдөг, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун агтаал ясны зөрүүгүй, баруун шивнүүрийн 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр зөрүүтэй хугарал, баруун ухархайн доод хана цөмөрсөн хугарал. хоншоор духны сэрэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож. уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
б.Насанд хүрээгүй хохирогч Г.ын 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 26-ны орой цагийн үед байрныхаа гадаа , , , , , , нарын хамт тоглож байхад ах гэнэт хэдүүлээ машинтай явах уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд машинтай явахаар болсон. ах машинаа гражаасаа гаргаад өөрийн төрсөн дүү ийг жолоочийн хажуу талын суудалд суулгаад , , . , бид хэд машиных нь ар талынх нь суудалд чихэлдэж суугаад ах өөрөө жолоогоо бариад явахаар болсон. настай үлдсэн, гэх нэртэй хүүхэд байгаа юм. 10 настай нь ахын төрсөн дүү юм. Гадаа тоглож байхад 10 настай байгаагүй. Тухайн үед бид нар ы төвөөс гараад 4 зам чиглэлтэй цагаан руу явсан. н дээр очоод буцаж машинтайгаа эргээд ы төв рүү явж байтал манай машин гэнэт л осолдоод замаас гараад эргэлдээд явсан. Яг яагаад осолдсон талаар мэдэхгүй би миний өвөр дээр хүүхэд суугаад явж байсан учир би харж чадаагүй. Осол болсны дараа би ухаан балартаад нэг ухаан ороход машин дотор цонх налаад сууж байсан бөгөөд машин дотор байсан бусад хүүхдүүд машинаас гарсан. гээд хүүхэд намайг машинаас гаргасан. Машинд байсан хүүхдүүдээс газар ухаангүй хэвтэж байсан бөгөөд бусад хүүхдүүд зүгээр байсан. Миний бие мөн тухайн үед их өвдөлттэй байсан учир биеэ хөдөлгөж чадахгүй газар доошоо хараад хэвтсэн. Тэгсэн ы Бандиа гэх ах намайг болон Амин- Эрдэнийг эмнэлэг руү зөөсөн. Дараа сонсоход ах Бандиа гэх ахын машиныг гүйцэт түрүүлж байгаад л осолдсон юм байна лээ. ах машин жолоодоод жолоочийн хажуу талд суугаад би арын суудалны баруун талын цонхон талд суугаад миний өвөр дээр суугаад, арын суудалны гол хэсэгт суугаад өвөр дээр нь сууж, арын суудалны зүүн талд , 2 сууж явсан бөгөөд хэн нь өвөр дээр нь суусан талаар мэдэхгүй байна. Тухайн үед гадаа бол харанхуй байсан гэхдээ замын гэрэлтүүлэгтэй үзэгдэх орчин хэвийн. зам эвдрэл гэмтэлгүй, ах архи огт хэрэглээгүй байсан. Тухайн үед ахын унаж явсан машин нь ахын ээжийн машин бөгөөд ах тухайн машиныг жолооны үнэмлэхтэй болсон цагаасаа хойш унаж явдаг болсон’1 гэсэн мэдүүлэг5,
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .1-д: “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна’:
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .2-д: “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна"
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .3-д: “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ эвна'
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д: "Жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх. мөн хүрэлцэхүйц хэмжээний бага зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино"
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4ь-д: "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх. 4.Эдгээр заалтуудыг зөрчсен нь осол гарах нөхцлийг буй болгосон байна"
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №263 дугаартай дүгнэлтэд: 1.Г.ийн биед зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдмийн няцрал гэмтэл тоггоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй’’ гэх дүгнэлт,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын -ны өдрийн СЭЛ725/280 дугаартай дүгнэлтэд: "1.Г.ын биед баруун шуу, баруун гуянд зулгаралт, зүүн талын 6 дугаар хавирга зөрөөгүй гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. З.Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй" гэх дүгнэлт,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн СЭЛ725/264 дугаартай дүгнэлтэд: “1.Т.ын биед дух, баруун шагайнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй" гэх дүгнэлт,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн СЭЛ725/273 дугаартай дүгнэлтэд: "1 Б.гийн биед дух, баруун шагайнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй' гэх дүгнэлт
Сэлэнгэ аймгийн Шү\'х шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн СЭЛ725/276 дугаартай дүгнэлтэд: 1.Б.н биед гэмтэл тогтоогдсонгүи' гэх дүгнэлт,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн СЭЛ725/272 дугаартай дүгнэлтэд: 1.2.3.Амин- Эрдэнийн биед баруун, зүүн өвдөг, баруун ташаа, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун атгаал ясны зөрүүгүй, баруун шивнүүрийн 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр зөрүүтэй хугарал бэхлэх мэс заслын дараах байдал, баруун ухархайн доод хана цөмөрсөн хугарлыг нөхөн сэргээх мэс заслын дараах байдал, хоншоор духны сэртэнгийн зөрүүтэй хугарлыг бэхлэх мэс заслын дараах байдлын гэмтэл тогтоогдлоо. 3,4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. б.Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт.
“Ашид билгүүн" ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №78 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний танд: “...Үнэлгээгээр 9,965,000 төгрөгийн дүн тогтоогдлоо" гэх дүгнэлт', 20.Гэрэл зургийн үзүүлэлт.
21.Иргэний нэхэмжлэгч Ш. 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би охиноо 7 дугаар сарын дундуур эмнэлэгт үзүүлэх болно. Эмнэлэгт үзүүлэх үед гарсан зардлыг төлүүлэх болно. Тэр эмчилгээний мөнгийг *******ийн гэр бүлийн хүмүүс төлнө гэдгээ хэлээд бид нар тохиролцсон. Тиймээс надад одоо гомдол, санал гэхээр зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.******* 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ,1...Би өөрийн машинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Би угаасаа өөрийнхөө машиныг хүүхдэдээ өгөх гэж байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй' гэсэн мэдүүлэг22,
Иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн хэрэгт хохирогч З.Амин-Эрдэний биед гэмтэл учирсантай холбоотойгоор 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,899,702 төгрөгийн тусламж. үйлчилгээг авсан болох нь холбогдогдох лаэлагаар тоггоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төрийн сангийн 1009000200800 дугаартай дансанд нөхөн төлүүлж, нэхэмжилж байна" гэх мэдүүлэг,
Согтуурал шалгасан тэмдэглэл, 25.3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 3.Амин- Эрдэний төрсний гэрчилгээний хуулбар, Г.Хүсэл-Зулын төрсний гэрчилгээний хуулбар,Томографийн зураг29. ЗО.Хувийн баталгаа30, 31.Хохирлын баримтууд3', 32.3асаг даргын тодорхойлолт32, ЗЗ.Б.*******, Г.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.*******ийн жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар33, 34.Г.ийн төрсний гэрчилгээний хуулбар34, 35.Г.*******ийн хувийн хэрэг35, Зб.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар36. 37,Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа37, Зв.Жолоочийн лавлагаа.мэдээлэл38, ЗЭ.Үл хөдпөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа39, 40.Иргэний үнэмлэхийн лавлагаа40, 41.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас41 зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол эохих асуудлыг бүрэн нотолсон. прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гзж үзлээ.
Шүүгдэгчийн зүгээс эцсийн үгэндээ: "...Маш их харамсаж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгг: *Эрүүгийн хуулийн гусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас. эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын баримтаар нэхэмжилсэн 302,300 төгрөгийг шүүгдэгч Г.******* нөхөн төлснийг дурьдаж, түүний ажилгүй байсан хугацааны цалин болон насанд хүрээгүй хохирогчид эрүүл мэндэд цаашид гарах эмчилгээний ззрдлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн .1 дүгээр зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 2.899,702 төгрөгийг шүүгдэгч Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд нөхөн төлснийг дурьдаж шийдвэрлэсэн.
Иргэний нэхэмжлэгчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болохоо илэрхийлснийг дурьдав.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал. учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх. хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн,:. түүний хувийн байдал. гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино
Шийтгэх тоггоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар эүйлийн 1, 2, 4, 36.6; 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Баттөгөлдерийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж. түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь нотлох баримтаар нэхэмжилсэн 302,300 төгрөгийг шүүгдэгч Г.******* нөхөн төлснийг дурьдаж, түүний ажилгүй байсан хугацааны цалин болон насанд хүрээгүй хохирогчид эрүүл мэндэд цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн .1 дүгээр зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 2.899,702 төгрөгийг шүүгдэгч Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд нөхөн төлснийг дурьдсугай.
6.Иргэний нэхэмжлэгчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлснийг дурьдсугай.
7.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шуүхэд гомдол. эсэргүүцэл гаргаж болсхыг дурьдсугай.