Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/246

 

 

 

 

 

     2025         10          01                                        2025/ШЦТ/246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Н даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Ч.Г

              Улсын яллагч:Д.З

              Шүүгдэгч:С.О нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

            Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С-ийн О-т холбогдох эрүүгийн 2519003520 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын  сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, , М овогт С-ийн О (Регистрийн дугаар ..........)

            Холбогдсон гэмт хэргийн талаар: С.О нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота приус 20 маркийн 44-13 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота приус 20 маркийн ___ ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь  С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: Би Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт байх, найз Бум-Эрдэнийн гэрт 2025 оны 07 дугаар сарын 21-ний оройны 23 цагийн орчимд Б 2.5 литрийн сэрүүн пиво 2 ширхгийг хувааж ууж дуусгаад 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 01 цаг өнгөрч байх орчимд, ажлын ах Ц намайг вокзал руу хүргээд өгчих гэж утсаар ярихаар нь би, Б-ийн гэрээс ганцаараа гаран өөрийнхөө приус-20 маркийн, ..... ДГС улсын дугаартай тээврийг хэрэгслийн жолоодон Айраг сумын вокзал руу ажлынхаа ахыг хүргэж өгөхөөр вокзал руу явах замд, цагдаа таарч зогсоосон, намайг үлээлгэсэн, сумын постон дээр намайг аваачин драгер үлээ гэхээр нь би драгер үлээгээгүй, өмнө нь жолооны эрхээ хасуулсан байсан болохоор айгаад  драгер үлээгээгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 20 дахь хуудасны тал),3. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анх анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2025/3Ш/717 дугаартай шийтгэвэр (хх-ийн байна. 13-14 дэх хуудасны тал),Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар "Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөн үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг "...тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хүн гэдэгт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг хэлнэ “гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч С.О өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч С.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч М овогт С-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М овогт С-ийн О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг төлж биелүүлэх үүрэгтэй ба хуулийн  хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ