Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Хохирогч Г.Отгончимэг, түүний өмгөөлөгч Б.Болормаа,

Өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтох, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Баасанцэрэн, өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтоход холбогдох 201707000078 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 7-25 тоотод оршин суудаг, 2001 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн компьютерийн 3 дугаар ангийн сурагч, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ДЮ01212415 регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Алагнүдэн овогт Батсайханы Бүрэнтогтох гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны яллагдагч Б.Бүрэнтогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 10-6 тоотод оршин суух Г.Отгончимэгийг доод талын хашаа буюу 10-7 тоотод байрлах Батнасангийн гэрт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхээр завдсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 10-6 тоотод оршин суух Г.Отгончимэгийг доод талын хашаа буюу 10-7 тоотод байрлах Батнасангийн гэрт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад манай найз ирээд хоёулаа нэг хүүхэдтэй уулзъя гэсэн тэгээд би хамт явсан. Очирмөнхийн гэрт очоод Санчирыг дуудсан. Лхагваа Санчираар Отгончимэгийг дуудуулсан. Тэгтэл Отгончимэг гарч ирээгүй тэгэхээр нь доод хашааны Зулаагаар дуудуулахад Отгончимэг гарч ирээд Зулаатай хамт гэр лүү орсон тэгсэн Лхагваа би дуудсан юм чинь чи одоо ор гэсэн. Тэгээд би орсон Отгончимэгийг ганц үнсүүлчих гэтэл намайг алгадсан тэгээд орон дээр дараад байж байхад гаднаас хүүхдүүд ээж нь гээд орилохоор нь би гарч зугтаасан...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”   гэх мэдүүлэг,  

Хохирогч Г.Отгончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Намайг гэртээ байж байхад Батсүх гээд манай дүүгийн нэрээр дуудсан тэгэхээр нь би Батсүх байхгүй байна гэсэн. Зулаад хэлсэн гараад ирэхэд Бүрэнтогтох зогсож байсан. Тэгээд гэр лүү ороод чи хэд юм бэ? гэж асуусан тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? гээд 2 удаа алгадсан. Тэгтэл намайг газар хэвтүүлсэн тэгээд миний өмдийг өвдөг хүртэл тайлсан тэгээд хоёулаа бэлгэвч хэрэглэх үү? гэж асуусан тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд би чамайг цагдаа дуудаж өгнө шүү гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд тооно руу хартал Зулаа тоонон дээр гарчихсан харж байсан. Тэгээд ээж орж ирээд чи энд юу хийж яваа юм бэ? гэсэн. Тэгтэл бүгд гараад явсан. Тэгээд ээж цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэр өдөр 15 цагийн орчид Очирын хашаанд Бүрэнтогтохтой таараад Сумъяагийн хашаа руу Бүрэнтогтох бид 2 явсан. Хашаанд нь ороход Сумъяагийн төрсөн дүү Мөнхзул, хамаатных нь дүү Шонхоо нар гэрийнхээ ар талд хоёулахнаа бөмбөг хийлээд байж байсан. Сумъяаг асуухад хөдөө явсан хэзээ ирэх талаар асуухад орой ирнэ гэж хэлсэн. Бөмбөгийг нь бид 2 хийлж өгчихөөд би гэрийх нь ард Шонхоо гэж жаахан хүүхэдтэй нь бөмбөг тоглоод байж байхад Бүрэнтогтох Мөнхзултай юм яриад байсан. Тэгээд би бөмбөг тоглоод сайн анзаараагүй. Нэг мэдэхэд нэг эгч орилоод гараад ирсэн. Чулуу шидээд муу шээснүүд минь гээд орилоод гартаа барьсан угаалтуураар цохиж аваад юу болсон юм эгчээ яасан гэхэд битгийг солиор энэ тэр гээд хөөгөөд байсан. Та нарыг цагдаад өгнө энэ тэр гээд байсан. Би юу болсон талаар асуугаад байж байсан. Тэгж байтал цагдаагаас хүмүүс ирсэн. Бид нарыг бүгдийг нь тэр орилж чулуу шидсэн эгчийн гэрт оруулсан. Ороход гэрт нэг охин уйлчихсан сууж байсан. Цагдаагаас хүмүүс ирээд юу болсон талаар ярьсан. Хэн нь юм гэхэд тэр охин Бүрэнтогтохыг заагаад чи байсан биздээ гээд уйлаад Бүрэнтогтохын бөгс рүү өшиглөөд байсан. Тэгээд Бүрэнтогтохыг болон нөгөө уйлж байсан охин, ээжийг нь машинтай цагдаа руу авч явсан...” гэх мэдүүлэг/хх 24-25-рт/,

Насанд хүрээгүй гэрч Х.Санчирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 04 сарын 30-ны өдөр Очирмөнх гэдэг хүүхдийн хашаанд би тоглож байтал Лхагвадорж Бүрэнтогтох хоёр ирээд Мөнхзулын хашаанд очоотхоё гэсэн би хамт Мөнхзулын хашаанд очиход Мөнхзул хашаандаа ганцаараа байсан, тэгээд Лхагвадорж ах намайг чи хашааны хойно сагс тоглоод байж бай гэж хэлээд Мөнхзултай уулзаад чи дээд талын хашааны охиныг дуудаад өгөөч гэж хэлж байсан. Би бөмбөг шидэх гээд Мөнхзулын гэрийн ард бөмбөг шидэж байтал Мөнхзул дээд айр руу орчихоод гараад иртэл Мөнхзулын араа нөгөө охин нь дагаад гараад ирсэн юм. Мөнхзулыг дагаад хашаа руу нь тэр эгч өөрөө ороод ирсэн. Ороод ирэхээр Бүрэнтогтох ах уулзаад юм яриад байсан. Тэгээд Мөнхзулын гэр лүү Бүрэнтогтох ах тэр эгч 2 орсон. Тэгээд удалгүй байж байтал Отгончимэгийн ээж нь ирж Бүрэнтогтох ах, Лхагвадорж ах нарыг шүүр барьж хөөгөөд тэр 2 хашаанаас нь

гараад зугтсан. Мөнхзул бид 2 хашаанд нь үлдсэн...” гэх мэдүүлэг/хх 85-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 04 сарын 30-ны өдөр үдээс хойш 14 цаг өнгөрч байх үед өмнө таних манай хорооны Бүрэнтогтох, Лхагвадорж, Санчир нар ирсэн. Тэгээд Лхагвадорж ах надад хэлэхдээ Отгончимэг эгчийгээ дуудаад ир юм хэлэх гэсэн юм гэж хэлсэн. Отгончимэг эгчийнх манай дээд талын хашаанд байдаг юм. Тэгээд би хашааныхаа завсраар Отгончимэг гээд орилсон. Отгончимэг гэрээсээ гарч ирсэн. Яасан гэхээр нь би Лхагвадорж дуудаж байна гэхэд Отгончимэг манай хашаанд өөрөө ороод ирсэн юм. Манай гэрийн ойролцоо ирэхэд Лхагвадорж хөтлөөд манай гэр рүү явсан. Отгончимэг гэрт орсон. Лхагвадорж гараад ирсэн юм. Тэгээд Бүрэнтогтох гэр рүү орсон. Гэрт орчихоод Бүрэнтогтох дотор талаас манай гэрийн хаалгыг түгжсэн. Лхагвадорж үүдний амбаарт зогсож байсан. Санчир бид хоёр гэрийн хаалга түгжчихээр нь хаалга онгойлгож гэртээ орох гэхэд дотроос нь Бүрэнтогтох цоожлоод онгойлгохгүй байсан. Тэгээд би гэрийн хаалгаа онгойлгож чадахгүй Санчир бид 2 гадаа байж байсан. Тэгтэл Лхагвадорж Отгончимэгийн ээж нь ирж байна гээд орилсон. Бүрэнтогтох гэрээс гарч гүйгээд хашааны хойд хаалгаар гараад зугтсан. Лхагвадорж би яагаа ч үгүй гээд ээжид нь загнуулаад зогсоод байсан. Отгончимэгийн ээж нь Лхагвадоржийг загнаад байсан. Тэгээд ээж нь манай гэр рүү орсон. Удалгүй араас нь би дагаад гэртээ орсон. Тэгэхэд ээж нь Отгончимэг эгчээс яасан гээд асуугаад байсан намайг элэг бариад гээд юм яриад байсан. Цагны оосорны нэг юм тасарсан гээд хайгаад байж байсан. Тэгээд манай гэрээс гараад явцгаасан. Бүрнээ Лхагваа 2 манайд буцаж ирээд утсаа орхисон байна гэж хэлсэн. Хүмүүс юм асуувал худлаа мэдүүлэг өгөөрэй. 2 ахыгаа авч гараарай гэж Бүрэнтогтох хэлсэн. Тэгээд явцгаасан. Тэгээд удалгүй цагдаагаас хүмүүс ирээд Бүрнээг аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 88-рт/,

Гэрч С.Дархижавын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 04 сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд манай охин ажлаасаа орж ирээд гэрт байж байгаад гараад явсан. Гадаа хажуу хашааны Мөнхзул гэдэг хүүхэд дуудаад гарсан. Тэгээд эргэж орж ирэхгүй нэлээн хэсэг хугацаа өнгөрөхөөр нь би араас нь гарахад гэр дээрээс Мөнхзул бууж байсан. Хашаанд ортол Мөнхзул, Мөнхзулын үеийн банди, тэгээд энэ Бүрэнтогтох, хамт нэг банди байсан/Лхагвадорж/ надаас зугтсан. Би Мөнхзулд яах гэж чи хүүхэд дуудаад байгаа юм гэж уурлаж загнасан. Гэрт ортол миний охин эзэнгүй айлд байж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг/хх 92-рт/,

Хохирогч Г.Отгончимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “......би хашаанаасаа гараад ирсэн чинь намайг хүчиндэхийг завдсан банди намайг гараас хөтлөөд доод хашааны айл руу дагуулаад орсон тэгээд доод айлруу ороод гэрт байсан Зулаа болон нэг танихгүй бандийг гарч бай гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр гараад явсан чинь Зулаа нь гэр дээр гараад тооноор харж байсан. Тэгсэн чинь намайг дагуулж орсон банди намайг 2-лаа цохицхуу чи хэд юм гээд байсан тэгэхээр нь үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр банди миний гарыг бариад газарт хэвтүүлж байгаад өмдийг өвдөг хүртэл шувталсан. Тэр үед би алгадсан. Тэгээд байж байтал гадаа байсан хүүхдүүд манай ээж ирэхийг хараад гаднаас хэлсэн тэгсэн нөгөө банди гараад гүйчихсэн. Тэгээд байж байтал манай ээж орж ирсэн. Тэр үед би өмдөө татаад зогсож байсан юм. Тэгээд би гэртээ ороод байж байтал ээж гаднаас орж ирээд цагдаа дуудсан талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх 20-рт/,

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн: “......Тэгээд Сумъяагийн гэрт очоод Отгончимэг гэдэг хүүхдийг Лхагвадорж Санчир гэдэг хүүхдээр дуудуулсан юм. Тэгээд Сумъяагийн гэрт Отгончимэгийн хамт орсон чинь гаднаас хүүхдүүд хаалга дарчихсан юм. Тэгээд гэр дотор ороод ганц үнсүүлчих гэсэн чинь миний баруун хацарруу алгадсан юм. Тэгээд байж байтал гадаа хүүхдүүд орилолдоод ээж нь ирж байна гэж хэлсэн. Тэгээд би гараад гүйчихсэн чинь тухайн

гэр лүү ээж нь орж байсан. Тэгээд цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг/хх 37-рт/,

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Удахгүй Отгончимэгийг Зулаа дагуулж гарч ирээд тэр 2 Зулаагийн гэрт орсон. Одоо би дуудсан юм чинь чи ор гэж Лхагвадорж хэлэхээр нь би Зулаагийн гэрт ороход Отгончимэг ганцаараа байсан. Отгончимэгийг би ганц үнсүүлчих гэхэд намайг алгадсан. Отгончимэгийг би баруун талын орон дээр дараад үнсэх гэхэд намайг дахин алгадсан. Тэгээд газарт ноцолдоод байж байтал Зулаагийн гадаа байсан Лхагвадорж энэ тэр ээж нь ээж нь гээд орилолдоод байхаар нь би гараад гүйсэн. Бид нар ойролцоо дэлгүүрийн үүдэнд байж байсан. Тэгээд гэр гэрлүүгээ явсан. Тэгээд буцаад дуудагдсан. Цагдаагаас хүмүүс ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 66-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7 тоот акт

1.Г.Отгончимэгийн биед баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Г.Отгончимэг нь бэлгийн бойжилт бүрэн олсон байна.

6. Г.Отгончимэгийн бэлэг эрхтэн орчим гэмтэлгүй байна.

7.8.12. Г.Отгончимэгийн охин хальс хуучин урагдалтай, урьд өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан байна. Хэдэн удаа орж байсныг тогтоох боломжгүй.

9.10. Шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй...гэх шинжээчийн дүгнэлт/хх 28-29-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Г.Отгончимэгийн мэдүүлэг/хх 20-рт/, өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтохын мэдүүлэг/хх 38, 66-рт/, хохирогч Отгончимэгийг 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг/ хх-83-рт/, насанд хүрээгүй гэрч Мөнхзулын мэдүүлэг/хх 88-89-рт/, гэрч Дархижавын анх удаа өгсөн мэдүүлэг/ хх 13-рт/, өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтохын мэдүүлэг/хх-95-рт/, гэрч Дархижавын мэдүүлэг/хх-93-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 20-р хуудас Г.Отгончимэгийн мэдүүлэг, 28-р хуудас шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 40-р хуудас ял шалгах хуудас, Есөнбулаг сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт/хх 52-рт/, өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтохын сурч байх хугацаандаа авч байсан шагналын тодорхойлолтууд, сурч байх хугацаандаа ангидаа нэр хүнд сайтай найз нөхөд ихтэй байсан талаар,  хохирогч Отгончимэг “би хохирол 100.000 төгрөг бэлнээр авсан одоо Бүрэнтогтоход ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд Бүрэнтогтохыг ямар нэгэн ял шийтгэлгүй гаргаж өгнө үү надаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг, Бүрэнтогтохын эрүүл мэндийн карт байнга эмчийн хяналтанд байдаг хамгийн сүүлд 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 10 хүртэл эмнэлэгт хэвтээд эмчлүүлээд гарсан зүрх судасны эмчийн хяналтад байх, зүрхний хэм алдалт гэдэг оноштой зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтууд болон өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтохын сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтохыг хохирогч Г.Отгончимэгийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтохын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, өсвөр насны шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Бүрэнтогтохыг 16 нас 03 сар 06 хоногтой байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 10-6 тоотод оршин суух Г.Отгончимэгийг доод талын хашаа буюу 10-7 тоотод байрлах Батнасангийн гэрт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхээр завдсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтохын “..гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Отгончимэг, гэрч С.Дархижав, насанд хүрээгүй гэрч Б.Лхагвадорж, Х.Санчир, Б.Мөнхзул нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7 тоот акт  зэргээр, мөн дээрх гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтох нь үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй байсан болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн газрын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05/000215 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа/хх 51-рт/,  мөрдөгчийн насны байдлыг харуулсан хүснэгт/хх 98-рт/-ээр тус тус тогтоогдсон гэж дүгнэсэн болно.

 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40-рт/, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Г.Отгончимэгийн гаргасан “...би хохирол 100.000 төгрөг бэлнээр авсан одоо Бүрэнтогтохт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд Бүрэнтогтохыг ямар нэгэн ял шийтгэлгүй гаргаж өгнө үү надаас уучлалт гуйсан...” гэх хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байх тул энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  харгалзаж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтоход Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Алагнүдэн овогт Батсайханы Бүрэнтогтохыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон дээрх байдлаар тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу 16 нас 03 сар 06 хоногтой байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахыг тэнсэж, 2 жил 4 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, тус хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь боломжтой байна гэж дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтоход авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэх болохыг тус тус даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр, ногоон өнгийн эмэгтэй хүний бугуйн цаг  1 ширхэгийг хохирогч Г.Отгончимэгийнх болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэгүүдээр тогтоогдсон, хохирогч Г.Оюунчимэг нь өөрийнхөө цагийг буцааж авах хүсэлт гаргасан тул хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна. Мөн энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, өсвөн насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Алагнүдэн овогт Батсайханы Бүрэнтогтохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Алагнүдэн овогт Батсайханы Бүрэнтогтоход ял оногдуулахыг тэнсэж, 2 жил 4 сарын хугацаагаар хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтоход оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтоход авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхийг тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, түүнчлэн  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтоход сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр, ногоон өнгийн эмэгтэй хүний бугуйн цаг  1 ширхэгийг хохирогч Г.Отгончимэгт буцаан олгосугай.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, өсвөн насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА