| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05037/И |
| Дугаар | 102/ШШ2023/00227 |
| Огноо | 2023-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/00227
2023 оны 01 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2023/00227 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...р хороо, ...-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж .. байрны ... тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...-р байрны . тоотод оршин суух, регистр ..., Д.. овогтой Д.ийн О.
Хариуцагч: Баянгол дүүргийн .-р хороо, ... тоотод оршин суух, регистр ..., Ж... овогтой С.ын И.,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 126 684 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.
Хариуцагч С.И..д шүүх хуралдааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч ирээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Д.О... нь С.И...д холбогдуулан 126 684 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
Би С.И..тай 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, 31 280 000 төгрөгийг 4 сарын хугацаатай буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөхөөр хүүгүй зээлүүлсэн. Энэ хугацаанд С.И. н..ь нэг ч төлөлт хийгээгүй. Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 610 хоног байгаа. Гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги хоног тутамд тооцно гэж заасан. С.И... гэрээнд заасан нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсан учраас 31 280 000 төгрөгийг 0,5 хувийн хүүтэй зээлэхээр 1 өдрийн алданги нь 156 400 төгрөг, 156 400 төгрөгийг 610 хоног үржүүлэхэд 95 404 000 төгрөг болсон. 95 404 000 төгрөг дээр 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлсэн 31 280 000 төгрөгийг нэмж, нийт 126 684 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Нэхэмжлэгчээс 2020 оны 04-р сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ” /хх 3-4/, барьцааны гэрээ /хх 5-7/, барьцаа хүлээлгэн өгсөн баримт /хх 8-13/, шүүгчийн захирамж /хх 19/, шүүхийн шийдвэр /хх 15-16/, БГД дэх цагдаагийн 1-р хэлтсийн албан бичиг /хх 17-18/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.О... нь С.И.., С.Г.. нартай 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 31 280 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлүүлэх, кебаб хоолны газрын 24 140 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг барьцаалахаар тохирчээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч С.И... нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11-р сарын 14-ний өдөр гардаж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдааны мэдэгдлийг оршин суух хаяг, гар утсанд хүргүүлсэн боловч С.И... нь хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар С.И... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх боломжтой. Гэвч Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Иймд зээл 31 280 000 төгрөг, 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 15 640 000 төгрөг нийт 46 920 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 793 370 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 46 920 000 төгрөгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.И...аас 392 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С...ын И...аас 46 920 000 /дөчин зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Д...ийн О...т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79 764 000 /далан есөн сая долоон зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793 370 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.И...аас 392 550 /гурван зуун ерэн хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж Д.О...т олгосугай.
3.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА