Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 118/ШШ2023/0010

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүгч Л.Тунгалаг, Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “” ХХК

Хариуцагч: Увс аймгийн сумын Засаг даргад холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч сумын Засаг дарга С., гуравдагч этгээд “” ХХК, “” ХХК, “” ХХК, “ ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б., иргэн М., Р., С., иргэдийн төлөөлөгч Я., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “” ХХК нь анх Увс аймгийн сумын Засаг даргад холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дүгээр захирамжуудын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2. Маргааны үйл баримт: сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар[1] захирамжаар нэхэмжлэгч “” ХХК-д анх ад байрлалтай 3058 га газрыг үр тариа тариалах зориулалтаар 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж газрын гэрчилгээ олгосон ба тус Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/30 дугаар[2] захирамжаар “” ХХК-ийн ад байрлалтай талбайгаас 1449 га газрыг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/82 дугаар[3] захирамжаар “” ХХК-ийн ад байрлалтай талбайгаас 1571 га, нийт 3020 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

2.1 Нэхэмжлэгч компаниас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19- ний өдрийн А/76 дугаар[4] захирамжаар нийт 9 байршилд 3016 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газрын гэрчилгээ олгож гэрээ байгуулсан ба Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “” ХХК-ийн ад байрлалтай 5 байршилд сортын 1516 га газрыг эзэмших эрх,  2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар ад байрлалтай 6 байршилд 2096 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, 2019 оны А/92, 2020 оны А/30, А/36, А/38, А/49 дүгээр захирамжуудаар уг хэргийн гуравдагч этгээд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн байна.

2.2 Хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэгч “” ХХК-д маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжийг мэдэгдэж гардуулаагүй ба нэхэмжлэгчээс Увс аймгийн Засаг даргад хандаж дээрх маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хариу авч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Маргаан бүхий захирамжууд: Увс аймгийн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91 дүгээр[5] захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч “” ХХК-ийн багийн нутагт “” гэх газарт нийт 5 байршилд 1516 га газрын, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр[6] захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч “” ХХК-ийн “” гэх газарт нийт 6 байршилд 2096 га газрын эзэмших эрхийг тус тус хүчингүй болгожээ.

3.1 сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны А/92 дугаар[7] захирамжаар нэхэмжлэгч компанийн эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас багийн ад байрлалтай сортын 253 га газрыг гуравдагч этгээд “” ХХК-д, 811 га газрыг “” ХХК-д, сортын 290 га газраас 80 га газрыг С.т, 100 газрыг Т.д, 60 га газрыг Б.ад, 50 га газрыг Н.т, сортын 454 га газраас 254 га газрыг “” ХХК-д, 200 га газрыг “” ХХК-д тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.2 сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар[8] захирамжаар сортын 290 га газраас 80 га газрыг эзэмшсэн С.ын газар эзэмших эрхийг “” ХХК-д, сортын 290 га газpaac 100 га газрыг эзэмшсэн Т.гийн газар эзэмших эрхийг “” ХХК-д шилжүүлж шийдвэрлэжээ.

3.3 сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36[9] дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас “” ХХК-д ад байрлалтай сортын 413 ra газраас 213 га, “” ХХК-д 100 га, “” ХХК-д 100 га, “” ХХК-д 17 дугаартай 603 га газраас 400 га, “” ХХК-д 3 дугаартай 407 га газраас 150 га, “” ХХК-д 100 га, “” ХХК-д 7 дугаартай 536 га газраас 200 га, нийт 7 байршилд 1263 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.4 сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38 дугаар[10] захирамжаар нэхэмжлэгч компанийн эзэмших эрхийг хүчингүй болгосон 1 дүгээр 281 га газраас З. 50, 3 дугаартай 407 га газраас Х.д 50, Б.д 50, М.д 50, 7 дугаартай 536 га газрыг 5 хувааж иргэн Б.д 36, Р.од 50, Р.т 100, Д.өд 100, Д.д 50, сортын 106 га газрыг хоёр хувааж Д.д 86, Г.д 20, 10 дугаартай 161 га газраас Б.ад 100 , 17 дугаартай 603 га газраас О.д 100, Б.д 103, 18 дугаартай 132 га газраас С.т 100, Н.т 32, нийт 16 байршилд 1077 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.5 сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дүгээр[11] захирамжаар нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газраас Т., Б., Б. нарт эзэмшүүлсэн 300 га газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд “” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... "" ХХК нь сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 тоот захирамжийн дагуу үр тариа тарих зориулалтаар тус сумын багийн нутаг ад байрлалтай 2000 оноос хойш ашиглаагүй, атаршсан 3016 га газрыг 15 жилийн хугацаатайгаар хууль ёсны дагуу эзэмшиж авсан байдаг. Улмаар 2020 оны 5 сард өөрийн эзэмшлийн газраа ашиглаж үр тариа тарихаар ХААДСангаас хөнгөлөлттэй зээлээр 165 м.х трактор 2 ширхэг, дагалдах хэрэгслүүдийн хамт, үрийн буудай болон тариалалтад шаардлагатай хүн хүч, шатахуун тослох материалыг Улаанбаатар хотоос авч ирсэн. Ингээд өөрийн эзэмшлийн талбайдаа тариалалт хийж эхлэх явцад “” ХХК-ийн эзэмшил газрыг өөр хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх шийдвэр гаргаж тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэдгийг олж мэдсэн. Улмаар тухайн асуудлыг судалж учрыг тодруулахад “” компанид мэдэгдэлгүйгээр эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр сумын Засаг дарга хууль бус шийдвэр гарган 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар захирамжаар 1516 га газрыг, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар үлдсэн газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. сумын Засаг дарга дээрх захирамжуудыг гаргахдаа “” ХХК-д урьдчилан мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулахгүйгээр тус компанийн хууль ёсны дагуу газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан байгааг хүлээн газар зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч болох “” ХХК Увс аймгийн сумын нутаг дэвсгэрт эзэмшиж байсан 3016 га талбай бүхий үр тарианы зориулалтаар тус сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар олгогдсон энэ газрыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/91 тоот Засаг даргын захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэж газрыг хүчингүй болгохдоо 3 үндэслэл заадаг. Энэ 3 үндэслэл нь юу вэ гэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, удаа дараа гэдэг нь 2 ба түүнээс дээш удаа гэж ойлгоно. Өмнө нь зөрчил үйлдсэн нь тогтоогдоод түүндээ арга хэмжээ авагдсан байгаад дахиад зөрчил гаргах юм бол удаа дараа гэж ойлгоно. Ноцтой зөрчлийг Улсын Дээд Шүүхийн тайлбараар гэрээнд нэрлэн заасан байна. Гэрээнд нэрлэн заагаагүй бол ноцтой зөрчил гэж үзэхгүй. Ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тэр зөрчлийн талаар захирамжид тусгах ёстой. Ингэж байж акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодитой байх шаардлагыг хангана гэж үзэж байна. ... 2019 оны 8 дугаар сарын 05-нд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр тал хэсгийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хамгийн гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалж ашиглаагүй гэдэг. Хэрвээ газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэж үзэж байгаа бол 3016 га газар бүрэн цуцлагдах ёстой. Хүмүүст хэсэгчилж өгөх гээд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг цуцалсан гэж байна. Хариуцагч ... актын гол зорилго бол энэ атаршсан газрыг олон иргэнд хувааж өгөх нь чухал байсан учраас 2019 оны 8 дугаар сарын 05-нд А/91 тоот захирамжаар хүчингүй болгоод 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/92 тоот захирамжаар уг газрыг бусдад олгож байгаа. Энэ хоёр тушаалын дугаарыг харахаар А/91, А/92 гээд дараалсан байна. Манай компанийг газрын төлбөрөө төлөхийг шаардаагүй, газрын төлбөрөө төлөх боломж хугацаа байгаагүй гэдэг нь харагдаж байна. Энэ бол арилгаж болохгүй зөрчил биш, арилгаж болох зөрчил. А/91 тоот тушаалаар газрыг хүчингүй болгоод А/92 тоот тушаалаар бусдад газрыг нь олгож байна гэдэг нь анхнаасаа нэхэмжлэгч компанийн газрыг цуцлаад бусдад өгье гэсэн зорилготой байсан гэсэн үг. Хамгийн гол нь одоо хүртэл давтагдаад хариуцагч болон гуравдагч этгээд нарын амнаас гараад байгаа үг юу вэ гэхээр танай компани 2011 оноос хойш газраа ашиглаагүй биз дээ гэдэг. Манай компанийн зөрчигдсөн эрх юу вэ гэхээр 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж бол миний сэргээлгэх эрх. Уг захирамж гарсан өдрөөс 2 жилийг тоолно гэж үзэж байгаа. Ингээд газрын тал хэсгийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр А/91 тоот захирамжаар хүчингүй болгочхоод манайд анх газар эзэмшүүлэх эрхэд өөрчлөлт орчхож байгаа юм. Бид өөрсдөө хүсэлт гаргаж уг өөрчлөлтийг хийлгээгүй, захиргааны санаачилгаар өөрөө цуцлаад хүчингүй болгож байгаа болохоор үүнийг нь мэдэгдэх үүрэг захиргаанд байгаа. Үүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт мэдэгдэнэ гэж заасан байгаа. Бүхэлд нь хүчингүй болгоогүй ч гэсэн 1516 га газрыг хүчингүй болгосон бол заавал мэдэгдэх ёстой. Огт мэдэгдэлгүй байж байгаад 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бас ахиад хүмүүст олгох гээд хүчингүй болгосон. ... 2020 оны 3 дугаар сарын 20-нд газрын төлбөрөө төлөөгүй, 2 жил дараалж ашиглаагүй ноцтой зөрчил гаргасан гэж нөгөө 3 үндэслэлээ барьж байгаа. Үүнээс аваад үзэхээр одоо хэдэн төгрөг төлөхөөс хэдэн төгрөг төлөөгүй вэ гэдэг нь тогтоогдохгүй. Тухайн шийдвэр гаргаж байгаа захиргааны байгууллага “” ХХК-ийн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол зөрчлөө нотлох ёстой. Гэтэл эрх бүхий албан тушаалтны гаргасан захирамжийн ард нэхэмжлэх, төлбөрийн тооцооны тайлан гэх зэрэг зүйл байхгүй. Үлдэх 1516 га газарт хэдэн төгрөг төлөх ёстой байсан юм, тэр төгрөгийг ямар ямар бүсчлэлтэй хаана төлөх байсан гэдэг нь тодорхойгүй. 2019 оны 8 сард 1516 га газрыг цуцалчихаар үүнээс хойш 2020 оны 3 дугаар сарын 20 хүртэл хэдэн төгрөг төлөх ёстой юм бэ гэдэг нь тодорхойгүй. Хугацааны хувьд 2020 оны 3 дугаар сарын 20 гэдэг нь он гараад эхний улирал дуусаагүй байгаа. Улирлаар нь 2 хувааж дүгнэнэ гээд нотлох баримт шинжлэн судлахад 6 дугаар сарын10 гэж гарч ирж байна. Гэтэл 2020 он гараад талдаа ч ороогүй байхад 2020 оны 3 дугаар сарын 20-нд газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа гэж үзэж байна. ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохдоо захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. Хуульд үндэслэх ёстой. Гэтэл өнөөдөр Засаг дарга ямар тайлбар хийж байна вэ гэхээр иргэнд олгох гээд танай газрыг цуцалсан гэдэг тайлбарыг хийдэг. ... Газраа 2 жил дараалж ашиглаагүй гэхээр 2011 онд газар эзэмших эрх олгосон гээд аль хүчингүй болсон газар эзэмших эрхийг шинээр авсан газар эзэмших эрхтэй халдаж тооцоод хариуцагч Засаг дарга С.гийн гаргасан хариу тайлбар дээр нэхэмжлэгч компани 10 жил дараалж ашиглаагүй гэдэг зүйл бичээтэй байгаа. Энэ ойлголтын зөрүүг бид нар өөрсдөө хүсэлт гаргаж архиваас нь 2013, 2017 онд газар  эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа гаргаж байж шинээр илэрсэн байдлаар хэргээ сэргээлгэж байж энэ бүх баримтууд тодорхойлогдож байгаа. 2013 оны захирамжийг газар эзэмшигчид хуулбарлаж өгөөгүй байсан баримт тогтоогдож байгаа. Үүнээс нэг зүйл харагдаж байна. Тэр нь юу вэ гэхээр хууль ямар байх нь хамаагүй, танайх газраа 2018 оны намар нь ашиглахгүй яасан юм бэ гэж байна. Хууль бидэнд 2 жилийн боломж олгосон. Энэ 2 жилийн хугацаанд ашиглаагүй байхад цуцалсан бол өнөөдөр маргахгүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 16-нд газар эзэмших эрх олж аваад 2018 оны 7 дугаар сарын 19-нд гэрээ байгуулсан бол бидэнд 2 жилийн хугацаа хуулиар олгогдсон хугацаа. Энэ талаар Тариалангийн тухай хууль болон Газрын тухай хуулиар олгогдсон байгаа. ... 2019 оны 8 дугаар сарын 05-нд эхний А/91 тоот захирамж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамж гарах үед хуанлийн 2 жилийн хугацаа гүйцээгүй байсан учраас энэ тайлбар үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг бариад байгаа боловч гол цуцалсан үндэслэл нь 40.1.6 бариад бусдад олгох байсан гэдэг үйл баримт тогтоогдож байгаа учраас энэ үйл баримтад шүүх бүрэлдэхүүн ач холбогдол өгч анхаарлаа  хандуулахыг хүсэж байна. ... Газрын тухай хуульд шийдвэрлэх юм бол шийдвэрлэснийхээ дараа мэдэгдэнэ, шүүхийн шийдвэр гарахаас наана шинээр хүмүүст олгож болохгүй гээд хууль тогтоогч урьдчилж хараад шийдсэн байхад ийм зүйл яриад байж болохгүй байх гэж үзэж байна. Энэ асуудлыг шүүхээс таслан зогсоож төрийн шат шатны байгууллагууд хуульд юу гэж заасан байна түүнийг дагаж мөрдөх талаар харж үзнэ үү гэж хүсэж байна. Тийм учраас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/91 тоот захирамж, 2020 оны 3 дугаар сарын А/31 тоот захирамжуудыг гаргах болсон үндэслэл нь тогтоогдохгүй байгаа учраас хүчингүй болгож, манай хууль ёсны эрх ашгийг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль бус дээр дурдсан маргаан бүхий 2 актаас зөрчигдсөн эрх хууль ёсны эрх ашгийг сэргээхийн тулд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрхийг олгосон 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/91 тоот захирамж, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/36 тоот захирамж, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн  А/30, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/49 тоот захирамжуудын “” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар тодорхойлогдоно гэж үзэж байна. .... Татварын байцаагч маш хайнга ажлаа хийж байна. ... Татварын байцаагч нь амаар хэлж байсан, тэгээд төлөөгүй гэдэг тодорхойлолт өгдөг. Хуульд нэхэмжлэхээр гэж тодорхой заасан байна. Татварын байцаагч амаар утсаар залгаад газрын төлбөрөө гэж хэлэх боломжгүй. ... Татварын байцаагчаас гарч байгаа нэхэмжлэх гэдэг хугацаатай, огноотой, төлөхгүй бол үүсэх үүрэг даалгаврыг сануулсан албан бичиг, албан бланк байх ёстой. Түүнийг үе үеийн захиралтай нь амаар хэлж байсан чинь хэн ч төлөөгүй гэдэг зүйлийг ярьж хайнга байдлаар төлбөр төлөөгүй гэдэг үйл баримтыг тогтоож болохгүй. Үнэхээр 2019, 2020 онд энэ нэхэмжлэхийг өгсөн чинь нэхэмжлэгч компани төлөөгүй гэдэг баримт гаргаж өгсөн бол бид маргах ямар ч шаардлага байхгүй. 2020 оноос хойш төлбөрийн нэхэмжлэл үүсээд бид emongolia-гаар төлбөрөө төлж байгаа. Нэхэмжлэгч компанийн газрыг 2020 оны 3 сард цуцалсан. Иргэн өөрийн сайн дураараа газрыг төлбөрөө төлөх боломжгүй. Emongolia-гаар орж байж төлбөр үүссэн таксаар төлдөг болсон харилцааг танайх төлөх үүрэгтэй гээд байх юм. ... Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж газар эзэмшигчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээх үндэслэлтэй байна гэв.

6. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тухайн үеийн Засаг дарга А.ийн А/75 тоот захирамжаар үр тариа тариалах зориулалтаар гэдэг газарт 3016 га тариалангийн талбайг эзэмших шийдвэр гаргуулан талбай бүрд гэрчилгээ авч 2018 оны 07-р сарын 19-ний өдөр хүртэл нэг ч га талбайг зориулалтаар нь ашиглаагүй бөгөөд энэ хугацаанд хуулийн хүрээнд ноогдуулсан газрын төлбөрийг огт төлөлгүй орон нутгийн орлого, төсвийн төлөвлөгөөг тасалдуулж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр ирсэн юм. Иймд тус компанийн удирдлагад удаа дараа улсын байцаагчид, газрын даамал нар утсаар болон биечлэн хандаж байсан боловч зөрчил арилгаж газраа ашиглаж төлбөрийн тооцоо хийгээгүй ирсэн нь газрыг эзэмшлээс чөлөөлөх эрх зүйн үндэслэл болсон юм. Тус компанийн газрын гэрчилгээ солих, эзэмшлийг албажуулж, газрын мэдээллийн санд албан ёсоор кадастржуулан оруулах зорилгоор 2018 оны 07-р сарын 19-нд A/76 тоот захирамжаар уг талбайг үргэлжлүүлэн ашиглах гэрээ хийж, гэрчилгээг шинэчилсэн боловч “*******” ХХК нь уг асуудалд санаачилгагүй хандаж газрын төлбөрийг төлөхгүйн дээр 2020 оны 05-р сарыг хүртэл газраа зориулалтаар ашиглаагүйн дээр талбайд кадастр хийлгэж газрын нэгдмэл санд бүртгүүлж өөрийн эзэмшлийг албан ёсны болгох ажлыг хийж хэрэгжүүлээгүй нь тухайн 3016 га талбай нь уг компанийн эзэмшлийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул хуулийн хүрээнд 2019 оны А/91, 2020 оны А/31 тоот захирамжаар, газар эзэмшиж үр тарианы үйлдвэрлэлээ өргөтгөх, Засгийн газрын 138-р тогтоолд хамрагдаж техник технологио шинэчлэх хүсэлт илэрхийлсэн 5-10 жил газар тариалан эрхэлж орон нутгийн хөгжилд бодит хувь оруулж ирсэн 26 иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд захирамж гарган эзэмшүүлсэн бөгөөд уг эзэмшүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд талбайдаа кадастр хийлгэж газрын мэдээллийн санд бүртгүүлсэн болно. Хуваарилж эзэмшүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд нь хуулийн хүрээнд хүсэлтээ илэрхийлэн шийдвэрлүүлсэн болно. Харин удаа дараа хөнгөлөлт боломж олгоод байхад газраа 9 жил ашиглаагүй, мөн хугацаанд газрын төлбөр төлөөгүй. ... Манай сум 5000 гаруй иргэнтэй сангийн аж ахуйтай том сум. Өмч хувьчлал болоход юу ч үгүй үлдсэн сум бол сум байдаг. Гэтэл нэхэмжлэгч компанид 10 жилийн өмнө маш их давуу байдлыг олгож 3058 га газар эзэмшүүлж байсан байна. … 2018 онд зүгээр байж байгаад дахин хүсэлт өгөөд 3016 га газрыг атаршуулаад болохоо байлгасан байхад аварч хамгаалж 27 аж ахуйн нэгж иргэнд эзэмшүүлснээр эдгээр хүмүүсийн амьжиргааг дээшлүүлж байгаа, нөгөө талаар энэ газрыг хамгаалсан ач холбогдолтой үйл явдал болсон байна гэж харж  байна. Тийм учраас сумын Засаг даргын захирамжийг хүчинтэй хэвээр үлдээж  “” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Гуравдагч этгээд ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Увс аймгийн сумын хөдөө аж ахуйн газрыг тариалангийн зориулалтаар ашиглах зорилгоор Газрын тухай хууль болон бусад хуульд заасан болзол журмын дагуу Увс аймгийн сумын нутаг дэвсгэрт орших ******* гэх газарт нийт 254 га газрыг газар тариалангийн үйл ажиллагаа явуулах зорилгоор эзэмшиж байгаа бөгөөд энэ жил нийт 254 га газарт үр тариа тариалсан байна. Нэхэмжлэгч болох “” ХХК 2011 онд уг газрыг авсан нь үнэн бөгөөд уг газрыг аваад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй цаашлаад газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бөгөөд Татварын тухай хуульд заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тус газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд манай компани болон газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн болон аж ахуй нэгжүүд нь Газрын тухай хууль болон Татварын тухай хуульд заасан болзол журмыг биелүүлж уг газрыг авсан цагаас хойш газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг биелүүлж үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 онд сумын Засаг даргадаа өргөдөл гаргасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 19-нд үр тарианы 251 га газар эзэмшсэн. ... Манай компани гэхэд л газраа барьцаалаад 200.0, 300.0 гаруй сая төгрөгийн зээлтэй. Одоо тэгээд бид яах вэ гэдэг асуудал тулгараад байна гэв.

8. Гуравдагч этгээд ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болж, хууль дүрмийн дагуу удаа дараа хүсэлт гаргаснаар 2020 оны 03-р сард 200 га талбайг шийдэж өгч эзэмших гэрчилгээ олгогдож, уг талбайг ХААДС-НА барьцаалж 90 морины хүчтэй трактор, үрлэгч, хор бордоо цацагч, хогт ургамлын бодис бордоо гэх мэт зүйлсийг авснаар үйл ажиллагаа хэвийн явж байна. Эргэлтийн талбайтай болсноор 08-р сард уринш боловсруулалтаа хийсэн. Уг талбай нь 2000 оноос хойш ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй атаршсан байдалтай байсан. Бид бүхэнд олгогдсон энэ газар хууль ёсны дагуу олгогдсон газар  гэж үзэж байна. Яагаад вэ гэвэл газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, кадастрын зургийг нь гаргуулсан байдаг. Энэ газраа одоо 4 жил ашиглаж байна. 4 жилийн хугацаанд ашиглахдаа жил бүр хөдөө аж ахуйн сантайгаа харьцаж дэмжлэг авдаг. Анх 2020 онд газраа аваад боловсруулж эхлэхэд атар газар байсан. Энэ талаарх бичлэг надад байна. Тухайн газарт миний төрсөн ахынх амьдардаг. Тэр газар 2010 оноос хойш 2020 он хүртэл ямар ч үйл ажиллагаа явагдаагүй. Зүгээр сайхан атаршсан газар эзэмшиж авсан. ... Би гэхэд хөдөө аж ахуйг дэмжих сангаас 90 морины хүчтэй трактор авсан, хор цацагч авсан, 2 төрлийн өрлөгч авсан. Хорт ургамлын бодис бордоог жил бүр зээлээр авдаг. Ганцхан хавар тариалан тарьдаггүй, зуны улиралд нь боловсруулалт хийдэг. Одоо 4 дэх жилдээ тарих боловсруулалтаа хийчихсэн байгаа гэв.

9. Гуравдагч этгээд Д. шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2013 онд их сургууль төгсөж ирээд сум орон нутагтай тогтвор суурьшилтай ажиллаж амьдрахын хажуугаар, газар тариалан эрхлэхээр 2013 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 03 сард 80 га талбайг шийдэж орсноор 30 га талбайд улаан буудай тарьж, үлдсэн 50 га-д уринш хийхээр Хөдөө аж ахуйн яамнаас шатахуун хөнгөлөлттэй зээлээр авч 8 сард уринш боловсруулалт хийх гэж байна. ... Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй газрын төлбөр төлж байгаагүй, төрийн мэдээллийн санд бүртгэлгүй байсан тул Д. миний нэр дээр гэрчилгээ олгогдсон болно гэжээ.

10. Гуравдагч этгээд ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эргэлтийн талбайтай болох хүсэлтэй 6 жилийн өмнө сумын Засаг даргын Тамгын газарт жил бүр хүсэлт гаргаж байсан боловч талбай байхгүй гэж шийдвэрлэхгүй байж байгаад 2019 оны 08-р сарын 05-ны A/92 тоот захирамжаар 200 га талбай шийдвэрлэгдсэн. 100 га талбайд нь улаан буудай тариалсан. ... Тариалан эрхлэх аж ахуйг дэмжих сангаас шатахууны хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. 2022 онд 100 га газарт ургац алдсан. Түүнээс өмнө ургацаа аваад өр зээлээ төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа. Анх энэ газрыг авахад атаршсан ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй газрыг бидэнд хувааж эзэмшүүлсэн ... гэв.

11. Гуравдагч этгээд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... “” ХХК газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2010 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 3 дугаар сард 100 га талбайг шийдэж өгснөөр уг талбайг ТЭДСанд барьцаалж техник тоног төхөөрөмж, шатах тослох материал үр, хор бордоо авснаар үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг 100 га талбайг авснаар эргэлтийн талбайтай болж уринш боловсруулалтаа 2020 оны 7 сард хийсэн. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас “” ХХК-д шилжин ирсэн болно. ... 2020 онд эзэмшлээр авсан 100 га газар тухайн үед атар газар байсан. Сүүлийн 10 гаруй жил тариалан эрхлээгүй талбай байсан. Маргаан бүхий газрыг 27 иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн гэв.

12.  Гуравдагч этгээд ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... “*******” ХХК-ийн газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2010 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 03 сард 100 га талбайг шийдэж өгснөөр уг талбайг ТЭДСанд барьцаалж  техник тоног төхөөрөмж шатах тослох материал ур хор бордоо авснаар үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг 100 га талбайг авснаар эргэлтийн талбайтай болсноор уринш боловсруулалтаа 2020 оны 07 сард хийсэн. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас “” ХХК-д шилжин ирсэн болно. Уг талбай “” ХХК-ийн нэр дээр төрийн мэдээллийн санд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болно.. Түүнээс хойш үйл ажиллагаагаа явуулаад өнөөдрийг хүрч байна. Анх энэ газрыг авахад атаршсан газар байсан. ... Тухайн газарт үйл ажиллагаа явуулахын тулд хаврын улиралд 5-10 хүн цалинжуулдаг, намар 10 гаруй ард иргэдийг цалинжуулдаг. Гэтэл бид нарын газрыг авна гээд байгаа нь бид нарт хүндрэлтэй байна гэжээ.

13. Гуравдагч этгээд Р.  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... сумын багийн ******* нэртэй газар газар тариалангийн үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргын Тамгын газарт удаа дараалан өргөдөл гаргасны улмаас хуулийн дагуу газар эзэмшсэн. Тухайн үед эзэмшсэн газраа очиж үзэхэд атаршсан газар байсан. Атаршсан газарт бид нар маш их хөрөнгө зарцуулж байна. ... Банкнаас их хэмжээний зээл авсан байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд тухайн газар дээр газар тариалан эрхлээгүй гэдгийг би өөрөө тэнд ажиллаж амьдарч байгаа хүний хувьд мэдэж байна. ... сумын ард иргэд газар тариалангүй бол амьдрахгүй. Манай компани гэхэд 5 өрхийн ард иргэдийг ажиллуулж цалинжуулдаг. Тухайн ард иргэд тэр цалин хөлсөөрөө л амьдардаг гэв.

14. Гуравдагч этгээд С. шүүхэд гаргасан тайлбартаа: сумын иргэн С. нь 2015 оноос өнөөдрийг хүртэл газар тариалан эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тариалангийн эргэлтийн талбай техник тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2018 оноос эхлэн удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 3 дугаар сард 80 га талбайг шийдэж өгснөөр уг талбайг ТЭДСанд барьцаалж техник тоног төхөөрөмж авсан учраас үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас надад гэрчилгээ олгогдсон болно. “” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ...

15. Гуравдагч этгээд Н. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Бид өнөөгийн нийгэмтэй хөл нийлж ажиллаж амьдарч, амьжиргаагаа дэмжих зорилгоор 32 га газрыг эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр надад гэрчилгээ олгогдсон юм. Гэтэл газар олгогдсон уг талбай нь 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй ашиглагдаагүй талбай байсан юм. Иймд “” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ....

16. Гуравдагч этгээд Б. шүүхэд гаргасан тайлбартаа: сумын багийн нутагт ад газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад өргөдөл гаргасны дагуу хуулийн хүрээнд газар шийдвэрлүүлж авсан. Эрх мэдлийнхээ хүрээнд газар шийдэж аваагүй гэдгийг мэдэгдэж байна. Иргэнийхээ үүргийн хүрээнд өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор газар авсан. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ...

17. Гуравдагч этгээд Г. шүүхэд гаргасан тайлбартаа: сумын багийн иргэн Г. миний бие газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад удаа дараа олон жил өргөдөл өгсний дагуу хуулийн хүрээнд газар эзэмшсэн болно. Иймд ... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

18. Гуравдагч этгээд С.  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... 2013 онд сумандаа хүсэлт гаргаад 2020 онд надад 100 га газар эзэмшүүлсэн. 2013 оноос өмнө найз нөхөд ах дүү нараасаа газар гуйж тариалан тарьдаг байсан. Энэ хугацаанд хувь хүнээс 120 морины хүчтэй трактор, сийрүүлэгч, өрлөгч зэргийг лизингээр авсан. Одоог хүртэл зээлээ төлж байгаа. 2 банканд 3 зээлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2020 онд миний авсан 100 га газар бас атаршсан газар байсан. ... Маргаан бүхий газарт ямар ч хүн, ямар ч компани үйл ажиллагаа явуулаагүй, ... 2020 он хүртэл тэр газарт ямар нэгэн үйл ажиллагааг явуулж байгаагүй. Би тэр талбайн яг голд нь сахиул хийдэг гэв.

19. Гуравдагч этгээд Д. шүүхэд гаргасан тайлбартаа: суманд газар тариалангийн чиглэлээр 100 га газар олгож өгөхийг хүссэн өргөдлийг 2018 онд гаргасан. Өргөдөл гаргаад 2 жил гаруйн дараа буюу 2020 онд ад 100 га газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарсан юм. Уг газраа боловсруулалт хийж ирэх жил тариалалт хийхээр бэлтгээд байгаа бөгөөд ХХК-ийн эзэмшил газар юм гэж төлөөлөл нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээрх 100 га газрыг иргэнийхээ хувьд өргөдөл, хүсэлт гаргаж хууль дүрмийн хүрээнд шийдвэрлүүлсэн юм. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хууль бус үйлдэл гэж үзэж байна гэжээ...

20. Гуравдагч этгээд О. шүүхэд гаргасан тайлбартаа: сумын Тамгын газарт газар тариалан эрхлэх газар хүссэн өргөдөл өгч үүний үндсэн дээр 100 га газар эзэмшсэн. Уг газар нь “” компаниас хуулийн дагуу хураагдсан газар юм. “” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргав гэжээ...

21. Гуравдагч этгээд Б. шүүхэд гаргасан тайлбартаа: сумын Тамгын газарт газар тариалан явуулах чиглэлээр хоёр жил дараалан өргөдөл өгсний үндсэн дээр 36 га газар эзэмшсэн. Уг газар нь “” ХХК-ас хуулийн дагуу хураагдсан газар юм. “” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргав гэжээ...

22. Гуравдагч этгээд Н. шүүхэд гаргасан тайлбартаа: суманд газар тариалангийн чиглэлээр 50 га газар олгож өгөхийг хүссэн өргөдлийн дагуу 2019 онд ад 50 га газрыг эзэмших сумын Засаг даргын захирамж гарсан. Уг газартаа боловсруулалт хийсэн. Дээрх 50 га газрыг иргэнийхээ хувьд хүсэлт гаргаж хууль дүрмийн хүрээнд шийдвэрлүүлсэн юм. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хууль бус гэж үзэж байна гэжээ...

23. Гуравдагч этгээд Д. шүүхэд гаргасан тайлбартаа: суманд газар тариалангийн чиглэлээр 50 га газар олгож өгөхийг хүссэн өргөдлийг 2019 онд гаргасан. Өргөдөл гаргаад 1 жил гаруйн дараа буюу 2020 онд ад 50 га газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарсан юм. Уг газраа боловсруулалт хийж ирэх жил тариалалт хийхээр бэлтгээд байна. Дээрх 50 га газрыг иргэнийхээ хувьд өргөдөл хүсэлт гаргаж хууль дүрмийн хүрээнд шийдвэрлүүлсэн юм. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хууль бус үйлдэл гэж үзэж байна гэжээ...

24. Гуравдагч этгээд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь зохих хууль журмын дагуу газар эзэмших хүсэлт гарган сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/30 тоот захирамжийн дагуу сумын 3 дугаар баг Хад хадад ******* талбарын дугаар бүхий 100,9 га талбайг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшин үйл ажиллагаа эрхлэн үр тариа тариалж байна. Манай байгууллага дээрх газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тул газрыг чөлөөлөн өгөх боломжгүй болно гэжээ...

25. Гуравдагч этгээд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “” ХХК нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компани нь суманд ******* дугаар бүхий 257 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшдэг. Ашиглагдаж байгаагүй 257 га атар газрыг газрын албанд хууль ёсны дагуу газар эзэмших өргөдөл гаргаж авсан. ******* дугаар бүхий газар нь 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй, мөн газрын кадастрын зурагтайгаа “” ХХК-ийн нэр дээр байдаг хууль ёсны эзэмшил газар юм. “” ХХК газар эзэмшсэн тухайн үедээ газраа огт ашиглаагүй, мөн татвар төлөөгүй, кадастрын зураг хийлгээгүй. Иймд манай компани нь энэхүү албан бичгээрээ дамжуулан “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна гэжээ...

26. Гуравдагч этгээд ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай  болж хууль дүрмийн дагуу удаа дараа хүсэлт гаргаснаар 2020 оны 3 дугаар сард 213 га талбайг шийдэж өгч эзэмших гэрчилгээ олгогдож уг талбайг ХААДС-д барьцаалж Омичка СКП-2.1, хор бордоо цацагч, хогт ургамлын бодис, бордоо гэх мэт зүйлсийг авснаар үйл ажиллагаа хэвийн явж байна. Эргэлтийн талбайтай болсноор 8 сард уринш боловсруулалтаа хийсэн. Уг талбай нь 2000 оноос хойш ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй атаршсан байдалтай байсан. ... 2020 оны 3 дугаар сард сортын 413 га талбайгаас 213 га газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн. 2019 оноос хойш манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлж газар тариалангийн голлох техникүүдийг зээлээр авсан. ... Мөн 2019 оноос хойш ХААН банкнаас 225.0 сая төгрөгийн зээл авч газраа боловсруулах тариалалтаа хийх бордоо худалдан авахад зарцуулсан. Ингээд эзэмшиж байгаа газар дээрээ 600.0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажиллаж байна. Энэ ажилд манай сумын ах дүү хамаатан садан нийлсэн 3-4 айл өрх амьжиргаагаа залгуулж ажилладаг. Иймд “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

27. Гуравдагч этгээд иргэн Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие сумын Засаг даргад өргөдөл гаргасны дагуу олон жилийн дараа буюу 2018 онд надад 100 га газар эзэмших гэрчилгээ олгосон. Урьд өмнө би хүнээс 5, 10 га газар гуйж тариалан тарьдаг байсан. Тухайн үед миний эзэмшиж авсан газар атаршсан газар байсан. Би газраа барьцаалж зээл аваад боловсруулалт хийгээд  үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бусад гуравдагч этгээд нарын адил би хөдөө аж ахуйг дэмжих сан болон банкнаас зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Маргаан бүхий газрыг эзэмшигч компани нь эзэмшиж байх үедээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан тул бид бүхэн авч өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна гэв.

28. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … тухайн газрыг “” ХХК 2011 оноос хойш ашиглаагүй. Тийм учраас энэ атаршсан газрыг сэргээж ард иргэддээ өгөх нь Засаг даргын хуульд заасан эрх хэмжээ байгаа гэж үзэж байна. Засаг дарга Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу шийдвэр гаргаж гуравдагч этгээд нарт газар олгогдсон гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэж газар эзэмших эрхийг цуцалсан байна гэж байна. Нэхэмжлэгч компани нь эзэмшиж байсан газраа атаршуулсан учраас ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэж болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж байна. 2015, 2016, 2019, 2020 онд “” ХХК газрын төлбөрөө огт төлөөгүй . Энэ хугацаанд хэдэн төгрөгийн газрын төлбөр төлөх ёстой гэдгээ нэхэмжлэгч компани нотлох ёстой. Үүнийг гуравдагч этгээд хариуцагч байгууллага нотлох ёсгүй. Аймгийн татварын албанаас “” ХХК дээрх онуудын татварыг төлсөн, дээрх онуудын татвар төлөгдөөгүй байна гэсэн албан бичиг ирүүлсэн. 2011 оноос хойш нэхэмжлэгч компани бүх газрыг ашиглаагүй, атаршуулсан нь ноцтой зөрчил. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зааснаар тухайн газраа 2 жил ашиглаагүй. Нэхэмжлэгч компани ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг 2 жил ашиглаагүй. Тухайн газрыг эзэмшиж байхдаа газрыг ашиглаж болохгүй талаар ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны талаар хүсэлт тайлбар сумын удирдлагуудад гаргаж байгаагүй. Ийм хүсэлт тайлбар гаргаж байсан бол хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ. 2011 оноос хойш 2 жил битгий хэл хэдэн жил газар ашиглаагүй гэж үзэх бүрэн боломжтой учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталж гаргасан захирамж бол хууль зүйн үндэслэлтэй захирамж гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

29. Гуравдагч этгээд *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … сумын Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр гарсан захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт буюу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг заалт энэ асуудалд хамаарахгүй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр Газрын тухай хуульд газрын төлбөрийг бүрэн төлөх гэж заасан. Энэ нь таны төлбөрөөс 10 төгрөг дутуу байх юм бол газрын эрхийг чинь цуцална шүү л гэсэн зохицуулалт. Энэ зохицуулалтаар иргэн аж ахуйн нэгж газар эзэмших гэрээний дагуу энэ үүргээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ үүргээ нэхэмжлэгч компани хэрэгжүүлээгүй. Энэ гэрээний дагуу газрын тайланг жил бүрийн 6 дугаар сарын 25-нд гаргаж өгөх ёстой байтал энэ тайлангаа гаргаж өгөөгүй. Үүнийг нь аваад үзэхээр газрын гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн гэдэг нь нэг зөрчлийг биш 2 өөр зөрчлийг удаа дараа гаргасан байна. сумын Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

30. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Увс аймгийн сумын Засаг даргад холбогдох захиргааны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргав. Эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болоод иргэн, аж ахуйн нэгж, компани хөрөнгө, мөнгө, цаг хугацаагаар хохирох боломжгүй юм гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Увс аймгийн сумын Засаг даргад холбогдуулан “2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дүгээр захирамжуудын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн  шаардлагаа[12] тодруулсан байна.

2. Нэхэмжлэгч “” ХХК-ийн сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрууд нь хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дүгээр захирамжуудаар гуравдагч этгээд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газартай зарим хэсгээр давхцалтай[13] гэдэг нь газрын үзлэгийн зураг, газрыг давхцалыг харуулсан кадастрын зургуудаар тогтоогдож байна.

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримт, үндэслэл түүнд хамаарах хуулийн зохицуулалт: Хариуцагчаас нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2019 оны А/91, 2020 оны А/31 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгох”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “... Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч ..., газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ... зөрчсөн” 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтуудыг үндэслэсэн байх тул уг захирамжуудаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч захирамж гаргахдаа “газрыг хүчингүй болгох” гэж заасан байгаа нь ойлгомжгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

4.1 Хариуцагчаас нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрөө төлөөгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр буруутгаж дээрх үндэслэлүүд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нөхцөлд мөн адил хамаарна гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт нь мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байх нөхцөлтэй тул хариуцагчийн Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлд хамаатуулж хэрэглэсэн нь буруу байна. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгчид 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар газар эзэмшүүлж мөн өдрөө газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх тул үүнээс хойш хуанлийн 2 жилийг тоолоход 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөр 2 жил тоологдох тул газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс газрын төлбөр төлөөгүй үйлдэл нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, Газрын тухай хуулийн 23.4.5 сумын газрын даамал “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5-д заасан журмын дагуу газрын төлбөрийг сумын газрын даамал газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлэх, Татварын алба газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэх, үүний дараа нэхэмжлэх үүсэж төлбөр төлөгчид хүргэгдсэнээр газрын төлбөр төлөх журамтай. “” ХХК-д газрын төлбөрийн мэдэгдэл ирээгүй тул газрын төлбөрөө төлөөгүй гэж, гуравдагч этгээд нарын төлөөлөгч, өмгөөлөгч нараас Газрын тухай хуулийн 35.3.3, газар эзэмших гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэх ирсэн эсэхээс үл шалтгаалж газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх ёстой байсан гэж тус тус маргаж байна.

4.3 Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйл,  Газрын тухай хуулийн 23.4.5 дахь заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан байх ба тус өөрчлөлт орсон зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байх тул энэхүү үндэслэлээр маргаж буй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй ба нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ[14] 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай байгуулагдсан тул дээрх хуулиудын зохицуулалтад өөрчлөлт орохоос өмнө газрын төлбөрийн хэмжээг тогтоосон гэрээний 2.2 дахь заалт, газрын төлбөр төлөх хэлбэрийг зохицуулсан 2.3 дахь заалт, газар эзэмшигчийн хүлээх үүргийг тодорхойлсон 4.1, 4.5 дахь заалтын дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй тул гуравдагч этгээд нарын төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэгч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх ёстой байсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

4.4 Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т "Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ" 35.3.3-д "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх", 40 дүгээр зүйлийн 40.1 “... сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулснаас хойш Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт орсон хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1 жил 4 сар буюу 5 улирлын хугацаанд, 2018 онд газрын төлбөр 1.571.336, улиралд 392.834, сард 130.994 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан хугацаа буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тухайн жилийн үлдсэн хугацаанд төлбөл зохих 5 сар 12 хоногт 300.000 төгрөг[15] төлж газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, 2019, 2020 онд газрын төлбөр огт төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

4.5 Нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан газар эзэмших гэрээний 2.2, 2.3 дугаар зүйлд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хуваарийг улирлаар тогтоож, газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор газар эзэмшүүлэгчийн дансанд төвлөрүүлж байхаар, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, гэрээний 4.5-д нэхэмжлэгч нь “газрын төлбөрийг хууль, гэрээнд заасан хугацаанд  төлөх” үүрэг хүлээсэн боловч 2018, 2019, 2020 онд газрын төлбөрөө зохих ёсоор төлөөгүй тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.6 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “” ХХК-ийн эзэмших эрхтэй 3016 га газраас сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар 1516 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон тул үлдэх 1500 га газарт газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэгдэж байж газрын төлбөр ногдох ёстой байсан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч маргаан бүхий А/91 дүгээр захирамж гарсан 2019 оны 8 дугаар сарын 5, А/31 дүгээр захирамж гарсан 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл газрын төлбөрийг хууль, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасан хэмжээ, хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

4.7 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ... асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", 29 дүгээр зүйлийн 29.3-т “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг ... гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ... эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл ,... байна” 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ” 33.1.1 “энэ хуулийн ..., 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ..., сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ... тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэжээ.

4.8 сумын 2019, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд[16] сумын нийт тариалангийн талбайг эзэмшигч иргэн, хуулийн этгээд эзэмшил газраа хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн газрыг хураан авч, атаржсан талбайг эргэлтэд оруулж иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөсөн ба хариуцагчаас Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, уг газрыг үр тариа тариалах зориулалтаар энэ хэргийн гуравдагч этгээд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байна.

4.9 Уг хэргийн гуравдагч этгээдүүд нь Увс аймгийн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар газар эзэмшсэн ба ингэхдээ сумын Засаг даргад газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж уг хүсэлт, сумын 2019-2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн хариуцагчаас тариалангийн зориулалтаар шинээр газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гаргаж кадастрын зураг үйлдэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон[17] нь Газрын тухай хуульд нийцсэн байх тул гуравдагч этгээдүүд болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс хуульд заасан журмын дагуу газар эзэмшсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.

4.10 Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Б. нэхэмжлэгч хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гэсэн 2 өөр үр дагавар бүхий нэхэмжлэлийн шаардлагыг нэгэн зэрэг гаргах боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь 2011 оноос хойш эзэмшлийн газраа огт ашиглаагүй атаршуулсан нь Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан ноцтой зөрчил гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээнд заасан хугацаанд газрын  төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан хугацаанд газрын тайлангаа гаргаж өгөөгүй нь удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлд хамаарна гэж маргаж байна.

4.11 Нэхэмжлэгч нь анх “Увс аймгийн сумын Засаг даргын 2019 оны А/91, 2020 оны А/31 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Увс аймгийн сумын Засаг даргын 2019 оны А/91, А/92, 2020 оны А/30, А/31, А/36, А/38, А/49 дүгээр захирамжуудын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан[18] ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх эрх итгэмжлэлээр[19] олгогдсон байх тул гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчөөс гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна.

4.12 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч ..., газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ... зөрчсөн” гэх заалт нь мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байх нөхцөлтэй, Тариалангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна” гэж заасан ба нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тухайн газартаа тариалалт, уринш хийгээгүй, түүнчлэн газар эзэмшүүлэх гэрээнд тариалангийн газрыг атаршуулах, газрын тайланг гаргаж өгөөгүй нь ноцтой зөрчилд тооцогдох талаар тухайлан тусгагдаагүй болох нь тогтоогдож байна.

4.13 Иймд нэхэмжлэгч нь эзэмшсэн газраа атаршуулсан, газар эзэмшүүлэх гэрээнд заасан тайлан гаргаж өгөөгүй гэх үйлдэл нь Газар эзэмших гэрээнд тухайлан заасан болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ноцтой зөрчилд тооцогдох үндэслэл болохгүй ба Тариалангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан 3 жилийн хугацаа 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тоологдохоор байх тул гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч, төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй, мөн хариуцагчаас энэхүү үйл баримт, үндэслэлээр маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжуудыг гаргаагүй болохыг дурдах нь зүйтээ  байна.

4.14 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч маргаан бүхий 2019 оны А/91, 2020 оны А/31 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй гэж маргаж байна. Хариуцагчаас маргаан бүхий акттай холбогдуулан нэхэмжлэгчийг сонсох болон тухайн актуудыг нэхэмжлэгчид мэдэгдэж хүргүүлээгүй[20] болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь захиргааны акт хүчин төгөлдөр болох, маргаан бүхий актын эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах хугацааны эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна.

4.15 Нэхэмжлэгч нь сумын Засаг даргын 2019 оны А/91, 2020 оны А/31 дүгээр захирамжтай танилцаж хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гомдлын хариуг авч 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа алдаагүй байх тул хариуцагчаас захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн сонсох ажиллагаа явуулаагүй гэх нөхцөл нь нэхэмжлэгчийн газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг үгүйсгэх, уг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул маргаан бүхий А/91, А/31 дүгээр захирамж болон гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн А/92, А/36, А/38, А/30, А/49 дүгээр захирамжуудын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “” ХХК-ийн “Увс аймгийн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дүгээр захирамжуудын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.АМАРЗАЯА                 

                                                ШҮҮГЧ                       Л.ТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧ                       Ч.ЦЭНД-ОЧИР

 

                       

                                   

 

[1] Хэргийн 1-р хавтас 42 дэх тал

[3] Хэргийн 4-р хавтас 176 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтас 6 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 4 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 5 дахь тал

[7] Хэргийн 2-р хавтас 42 дахь тал

[8] Хэргийн 2-р хавтас 46 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 51 дэх тал

[10] Хэргийн 2-р хавтас 52 дахь тал

[11] Хэргийн 2-р хавтас 44 дэх тал

[12] Хэргийн 4-р хавтас 77 дахь тал

[13] Хэргийн 4-р хавтас 38-46 дахь тал

 

 

[14] Хэргийн 1-р хавтас 8-32 дахь тал

[15] Хэргийн 2-р хавтас 76 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 109-121, 123-129, 134, 137-241 дэх тал, Хэргийн 2-р хавтас 1-4 дэх тал

[19] Хэргийн 4-р хавтас 2 дахь тал

[20] Хэргийн 2-р хавтас 95 дахь тал