2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Д.,

Улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,

Гэрч М.*******, Ц.*******, О.*******,

Хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******д холбогдох эрүүгийн 2407004410045 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, , мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******, *******, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

  овогт ын ******* /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн байранд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 02-03 цагийн хооронд архидан согтуурах явцдаа, мөн согтуурсан байсан Ц.ийн хамтаар Д.*******гийн аав болон түүний нэр төрд халдан хэл амаар доромжлон улмаар тус байрны гал тогооны өрөө хэсэгт “асгасан архиа арч” гэж хэрүүл маргаан үүсгэн улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Д.*******гийн цээжин тус газар нь нэг удаа хатгаж, зүсэн эрүүл мэндэд нь “цээжний баруун ар доод хэсэгт цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  С.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би тухайн өдрийн болсон үйл явдлынхаа өмнө оршил маягаар 2 зүйлийг хэлье. Би 2006 онд Налайх дүүрэгт шилжиж ирсэн. Ирээд шууд тухайн үеийн Монгол ардын хувьсгалт намын улс төрийн ажилтнаар ороход гэрч Ц.ь нь намын дэд дарга байгаад бид хоёр үндсэндээ 2006 оноос хойш 2025 он хүртэл цуг нэг зорилго, нэг зорилтын төлөө зүтгэсэн хүн байгаа юм. Бид хоёр хоёулаа адилхан хар царайтай адилхан нэг өдөр төрсөн тийм хүн байгаа юм. 5 дахь өдөр уулзахад 1 дэх өдрийн шүүх хурал дээр та гэрчээр оролцоно шүү гэж хэлэхэд би оролцоно гэж хэлсэн. Гэтэл гэнэт зүрх нь хаагдаад өнгөрсөн.  Өмнө жилийн 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш биеийнхэн байдал дээрдэхгүй байсаар байгаад өнгөрсөн. Бид хоёр нийлээд үг эвсээд гэдэг юм уу? санаатайгаар хүн тэнд авчраад санаатайгаар үг хэлээр доромжилсон тийм зүйл байгаагүй гэдгийг хэлж байгаа юм. Би энэ хуулийн зүйл ангийг сайн мэдэхгүй. Би хийсэн үйлдэлдээ бүтэн жил харамсаж байна. Хохирогч Д.******* дүүгээ цаашлаад амь насыг нь хороочихсон бол яана аа гэж бодохоор өнөөдрийг хүртэл гэмшиж явж байгаа. Би энэ үйлдэлдээ өөрийгөө өмөөрөхгүй. Миний 2 өмгөөлөгч миний хийсэн хэрэг, хийсэн зүйл ангид тааруулж хуулийн дагуу өмгөөлөх байх гэж бодож байгаа. Би яг болсон процессыг үнэнээр нь шүүхийн энэ сүлднийхээ өмнө, эрхэм шүүгч та бүхэнд  хэлье гэж бодож байна. Би 2019 онд голтын хавдар гээд цээжнээсээ хавдар авхуулсан юм. Тухайн үед Бүгд Найрамдах Солонгос улсад авхуулах бололцоо байсан. Бүгд найрамдах Хятад ард улсад авчих бололцоо байсан. Монголд нээлттэйгээр хагалгаанд орох бололцоо байсан. Би Интермед эмнэлгийг сонгоод хавдар авхуулсан. Миний зүүн уушги үртсийг гэмтээсэн. Тэгээд үртэс дээшээ шахагдсан. Үүнээс  болоод 2019 оноос хойш байнгын эмнэлгээр явдаг. Мөн  үүнээсээ болоод унтаж чадахаа байсан. Дандаа суугаагаараа унтдаг болсон. Хүчилтөрөгчгүй байхаа байсан. Байнгын зүрх дэлсдэг болсон. Тэгээд эцсийн эцэст хөдөлмөрийнхөө чадварыг 80 хувь алдсан. Байнгын цус өтгөрөлтэй, байнгын эм уугаад унтдаг. 2024 оны 10 дугаар сард би 1 дүгээр хороонд сонгуулийн ерөнхий менежерийн ажил хийж байсан. Тухайн үед энэ Монгол Ардын намаас дүүргийн Иргэдийн Хуралд 4 хүн, нийслэлийн Иргэдийн Хуралд 2 хүн, манай Д.*******, дүүргийн Засаг дарга  Д. гээд энэ 6 хүний сонгуулийн ерөнхий менежерийг би тухайн үед нь хийж байсан. Би тэнд 300 гаруй ухуулагч нарыг удирдаж ажиллуулж байсан.Тэгээд намдаа ялалт авчирсан. Манайхаас нэр дэвшсэн дүүргийн 4 төлөөлөгч, нийслэлийн 2 төлөөлөгч ялсан. Тухайн үед нь 1 дүгээр хороо, Ардчилсан намын дарга н. гээд нэлээн хэцүү хороо байсан. Тэгээд 10 дугаар сарын 23-ны өдөр намын хорооны дарга С. ирээд дүүргийнхээ Иргэдийн Хурлын дарга, дүүргийнхээ Засаг даргыг сонгох гэж байна. Хүмүүстэй уулзаж байна гээд  н. дарга хүрч ирээд С.  даргатайгаа уулзаад дүү нараа ярьж өгнө үү гээд гэрчээр орж байгаа О.******* хүсэлт тавьдаг юм. Би дүүргийн Засаг даргын өрөөнд С. даргатай уулзсан. Уулзахдаа одоо 3 удаагийн сонгуульд ялсан. Иргэдийн Хурлын даргаар О.*******, н. нарыг болгоод өгөөч ээ гэж гуйсан. Тэгэхэд С. дарга тэргүүлэгчдийн хурлаар асуудал шийдэгдэж байгаа. Тэгээд О.******* дүү рүүгээ мессеж бичсэн. 3 удаа сонгогдчихоод гэдэг тийм утгатай хариу бичиж байсан. Тэндээс холдож чадаагүй орой 5,6 цагаас анхдугаар чуулган болоод таран тартал нь тэнд төлөөлөгч нарыг автал  тамгын газарт байсан. Орой 9 цагаас хүлээн авалтын зоог барина гээд тэгээд талийгаач бид хоёрыг та 2 очиж өгөхгүй юу гээд  Иргэдийн Хурлаас санал тавиад бид 2 тэнд очсон. Ширээнд маань Ардчилсан намаас нэр дэвшсэн 2 төлөөлөгч өөдөөс харуулаад суучихсан. Та хоёр энэ хоёр төлөөлөгчийг сайхан дэмжээд уулгаж идүүлээрэй гэсэн. Гэхдээ бүгд уусан. Би архи уувал унтаж чаддаггүй. Гэхдээ тухайн үед нам маань ялсан. Дүү нар засаг дарга боллоо гээд ууж байгаад 12 цаг гэж гарсан. Өдөр би ажил дээрээ тарваганы мах идэж байгаад орхисон байсан. Ц.ь тэр тарваганы өөхнөөс идэх үү гэхээр нь тэгье гээд манай ажил дээр очсон. Д.*******, О.******* нарыг очих уу? гэхэд ярьж байгаад болъё гэж хэлсэн. Ажил дээр очоод бид хэд тарваганы махыг идээд сууж байсан. Араас 30-40 минутын дараа жолоочтойгоо Д.*******, О.******* энэ гурав шувууны зурагтай анчдын зурагтай виски авч орж ирсэн. Тэрийгээ уугаад сууж байсан Д.******* талийгаач 2 маргалдаад эхэлсэн. Д.******* би Засаг дарга болоод гараад ирэх байсан та нар намайг дэмжсэнгүй. Хэрвээ би Засаг дарга болчихсон байсан бол та нар ингээд сууж байхгүй. Үүнийг тэнд байсан бүх хүмүүс сонссон. Тэгээд Ц.ь талийгаач маань танай аав чинь Засаг дарга хийж байсан, юу яриад байгаа юм. Өв залгамжилна гэж юу байсан юм гээд энэ хоёр хэрэлдсэн. Сүүлдээ болохоо байсан. Би Д.*******д чи арай 60 гарсан хүнийг зодох гээд байгаа юм биш биз дээ гэж хэлсэн.  Д.******* цамцаа тайлаад, пиджакаа тайлсан. Таныг манай аав халсан гээд та намайг чирээд байхдаа яадаг юм гээд байсан. Би Д.*******гийн жолоочийг талийгаачийг хүргээд өгөөч гээд гэрт нь хүргүүлсэн. Бид нар 2014 оноос хойш ах дүү гээд 5 жил явсан. Д.*******г урьд нь ууж иддэгийг нь мэдэхгүй. Хааяадаа бид нар чинь жаахан л ууж идчихдэг байсан. Гэтэл тийм агсан гэдгийг мэдэхгүй байсан. Д.******* агсраад болохгүй байхаар нь шөнийн 2 цагийн үед н. гишүүн рүү залгасан. С. дарга руу залгаж байхыг Д.******* харчихсан. Хараад над руу арай ч дээ ямар муухай хүн бэ? Намайг ийм байдалтай байгааг н. гишүүн рүү хэлэх гэлээ та арай ч дээ гээд зөрүүлээд манай дүү рүү залгасан байдаг. Манай дүүгийн тэр ажилд авдаг бүр өөр яриа. Манай өмгөөлөгч сая шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа Си Ди дээрх бичлэгийг би утсаараа бичлэг хийсэн. Би удаа дараа цагдаад энэ бичлэгийг яах уу? гэж гэж үзүүлж байсан. Наадах чинь хэрэгт хамааралгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар удаагүй зүв зүгээр болоод гарах уу? гээд хувцсаа өмсөөд байж байсан. Энд асгасан юмаа яах уу? гээд  хажуу талын өрөө рүү орсон чинь миний утас цохигдоод унаад би шалан дээр хэвтсэн. Юу болж байна вэ? Ийм амархан үхчихнэ гэж үү гээд толгой дүүрээд хамаг амьсгаа таг болсон. Хөшиглөхөд тэгсэн байх гэж бодоод байгаа юм. Тухайн үед би өмдөндөө бааж шээсэн байгаа юм.  Тэгээд энэ хар юмнаас яаж салах уу? гэсэн  тухайн үеийн тийм бодол зурс гэж орж ирээд хашхираад боссон. Тэгээд хашхираад босоход тухайн үеийн байдал ийм болчихсон гээд хутганы асуудал, хүн хутгалчихлаа гээд аваад гарсан араас нь би О.*******г аваад эмнэлэг оръё гээд иймэрхүү үйл явдал болсон” гэв.

 

Хохирогч Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Голд мүүн ресторанд хоол ч идсэн, архи ч уусан. Тэр өдөр М.******* явж байсан. Би машинаа барьж явж байсан. Тэгээд гарч ирээд би н. гээд миний жолооч биш л дээ. Жолооч гэж  ойлгогдоод байна. Налайхын залуу юм. Би тэр залууд ах нь нэг жоохон архи уучихлаа. Миний дүү хүргээд өгөх боломжтой юу гэсэн чинь ахаа би Улаанбаатарт карго дээр ачаагаа хүлээж авч байна. Бүгд Найрамдах Солонгос улсаас карго ирчихсэн гэхээр нь ах нь өөр жолооч гэхгүй. Миний дүү ахыг хүргээд өгчхөөрэй гэж хэлсэн. Тэгээд шөнийн 12 цаг өнгөрөөгөөд гадаа гарч ирээд зогсож байж байгаад явъя гээд О.******* бид нар дээшээ Оргилын уулзвар Улаанбаатар өгсөөд явж байтал М.*******тэй ярьсан. Энэ С.******* ах 5 цагаас хойш миний мэдэхээр нэрмэл архи уугаад яваад байсан. Тэгээд М.*******тэй ярихад энэ ах согтуу машин бариад байна. Найзыгаа ирээд авалдаа гээд хэлэхээр нь буцаж эргэж очоод барилгын материалын парк дээр очиход авахад энэ хэд тарваганы мах идээд сууж байсан. Та хоёр чинь юмтай ирдэггүй юм уу? гэхээр нь дэлгүүр орж чадсангүй гэж байтал нөгөө Б. гээд дүү залуу каргоноос солонгос хэдэн чихэр, нэг виски л байх шиг байсан. Би бас юуг нь ч сайн мэдээгүй. Машинд ийм юм байна. Тэрийг уух уу? гээд оруулж ирээд өгсөн. Хэсэг байж байгаад С.******* ах жолооч дүүг дэлгүүр яваад ир гээд явуулсан. Тэр үед би нэлээн ядралттай эртхэн явж амаръя гэдэг бодолтой байгаад байсан. Халамцуугийн хувьд халамцуу байсан. Ороод суутал Ц.ь маань намайг илтэд доромжлоод мэдүүлэг дээр хэлсэн байгаа. Аавыг маань доромжлоод байсан. Үр хүүхдэд нь эцгийнхэн талаар хэлж ярьж болохгүй ёс зүйгүй юмнуудыг ярьж байсан. Тэгэхэд би очоод ид би аав та 2 ямар харьцаатай байсныг мэдэхгүй. Асуудал байгаад ингээ байлгүй дээ. Та хоёрын явдал та хоёрынх шүү дээ. Та 2 дараа нь ярина биз дээ. Би аавынхаа өмнөөс танаас уучлалт гуйгаад байх хаашаа юм. Юу болсныг мэдэхгүй. Таны 3 хүүхдүүдтэй нэг байрны энэ уурхайчдын 5 давхарт өссөн. Та хүүхэд шигээ хүнтэй ийм ёс зүйгүй юм яриад хэрэггүй гэсэн чинь манай хүн нэлээн доромжлоод зүгээр болохгүй байсан. Би өөдөөс нь ерөөсөө орилж ч гараагүй.  Маргааш нөгөөдөр нэг утсаар яриад эсвэл уулзаад та ч ёстой ямар муухай бодолтой хүн бэ? гэж нэг хэлье дээ гэж бодсон. Хүмүүсийн уур амьсгал сонин намайг гутаан доромжилсон байдалтай байгаад байсан. С.******* хэлэхдээ Ц.ь ийг хүргэж өгсөн. Орж ирэнгүүтээ Ц.ь тай хэрэлдсэн. Намайг Засаг дарга болох гэсэн гээд орилж хашхираад агсан тавьсан гэж байна. Би агсан гэдгийг мэдэхгүй ор тас гүтгэж байна. Би Ц.ь ийг таныг би хүргээд өгье гээд гараад явсан. Машинд суулгасан. Би гараад явахдаа С.******* ахад та нар архинуудаа дуусгаж явна шүү. Наадахыг чинь танаас өөр бараг ууж байгаа хүн алга байна. Энэ манаач залуу нь уусан.  Манаач залуу нь нэлээн хурдан согтож байгаа нь ажиглагдаж байсан. Ерөнхийдөө хүмүүс архи бага уугаад байсан. Би ер нь уугаагүй. Нэлээн халамцуу очсон биеэ анзаараад байгаад байсан. Ц.ь ийг хүргэж өгөхөд нь би явчих байсан байна. Эргэж ороод сууж бай одоохон болъё гэхээр нь эргэж орж ирээд Б. дүүгээ хүргэж өгөөд гэрт оруулж өгөөрэй. Хөгшин настай хүн согтчихсон байна янз бүрийн юм болчих вий гэж хэлээд буцаад ороод ирсэн. Буцаад ороод иртэл С.******* ах чи юу болсон юм бэ? юу болчхоод байгаа юм бэ? гэхээр нь би юу ч болоогүй шүү дээ. Ах яасан бэ? гэсэн чинь чи тийм мундаг том хүн болсон байна. Чи хүн алдаг хүн болсон юм байна. Чи намайг хагалгаанд ороод үхэх гэж байхад 100,000 төгрөг өгч байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь асуучихсан юм. Та хэдэн онд хагалгаанд орлоо ах гэсэн чинь 2017 онд гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би тэр үед чинь амьдрал ахуйгаа төвхнүүлэх гээд нэг гэр бүл болох гээд өөрөө ч мөнгө төгрөггүй явсан үе байна гэсэн. Тэгснээ М.*******ийг заагаад М.******* над руу 500,000 төгрөг өгч байсан. О.******* надад 1,000,000 төгрөг өгч байсан.  Чи манайд ирж золгодог байсан, одоо золгохоо больчихсон. Чи анх намд орж ирэхдээ зүгээр нэг тооны цуглуулгатай байсан бол одоо 9911 барьчхаад их томроод байна гэх мэтээр хор шар малтаад  яриад байсан. Ах та боль. Та ямар сонин юм ярьдаг юм бэ? гэж хэлээд тэр архиа уу гэхээр нь би архи уухгүй би болсон байна гэж хэлсэн. Би  архи асгаагүй. Тэгээд байж байтал манаач залуу маань О.*******тай хоорондоо муудалцах гээд байсан. Тэгсэн С.******* ах манаач залуугаа О.******* руу хараад наадхаа нух, зод гээд байсан. Тэгсэн О.******* инээгээд суугаад байсан. Тэгэхээр нь би та болилдоо, ямар муухай юм бэ? гээд байж байтал С.******* ах би ийм, ийм хүмүүс рүү ярилаа. Чамайг амьтан болгоно. Чиний бичлэг надаа байгаа. Над руу 20 минутын видео бичлэг, мөн 40,50 минутын аудио надад үзүүлдэг. Чиний ярьж хэлсэн бүх юм чинь энд байгаа. Үүнийг чинь хүмүүст үзүүлээд чамайг амьтан болгоно. Чи надтай эвтэйхэн харьцаж явахгүй бол чи энэ дээр сонин, сонин юмыг их ярьсан шүү гэхээр нь би та болио хүний бичлэгийг нууцаар бичээд ямар сонин юм бэ? гээд та хамаагүй наадхаа тавь. Би хэлсэн ярьсан зүйлээ мэдэж байгаа гээд ярьж байтал манаач залуу нь О.*******г хөөгөөд арын гал тогооны өрөө рүү орсон. О.******* тэр хоёр  хойшоо орсон. О.******* зугтаах маягтай. Би хүүе яасан гээд цаашаа явсан С.******* ах миний урд ороод тэр өрөө рүү нь орсон. Тэгээд би тэр залууг нь чи зүгээр байгаарай. Хүн зодох гээд байдаг чи юу юм бэ? гээд аятайхан байгаарай гээд айлгах маягтай чи зүгээр наашаа гээд тэгсэн. С.******* ах эрчүүдийг зүгээр юм яриул гэхээр нь би та цаашаа бай гэсэн чинь чи намайг зодож байгаа юм уу?  чи намайг зодлоо гэхээр нь би таныг зодсон юм байхгүй. Харин ингэж ярих юм бол би биеэ хамгаална цаашаа бай гэж хэлсэн. Би хүүхэд насандаа сагс тоглож байгаад хамраа чихүүлсэн. 2019 он, 2021 онуудад хамрын хагалгаанд орсон. Эмч надад хэлж байсан. Сагс тоглов. Хоёрдугаарт хүн амьтан өмөөрч дундуур нь орж байгаад хамар луугаа цохиулчхав гэж хэлдэг. Цохиулбал наад хамар чинь айхтар юм болно гэсэн. Та хамар руу цохчих вий цаашаа бай. Би таныг түлхээгүй гэж хэлээд байж байтал О.*******г бариад гараад ирсэн. Манаач залуу уурлаад гараад явсан. Гал тогооны өрөөнөөс би гарч ирээд хоол иддэг заалныхан өрөөнд  орж ирээд С.******* ахад хэлсэн. Та ямар муухай санаатай юм. Бичлэг хийчхээд намайг дарамтлаад, бичлэгээр чамайг хэн ч биш болгоно гээд байх юм. Би танд зөндөө тусалж байсан. Ковидын үеэр вакцин тариулахад би хүн амьтанд хэлээд явж байсан. Өнөөдөр та надтай ямар хогийн байдлаар харьцаж байгаа юм. Би таныг 2 ах шигээ хүндэлдэг байсан гэж хэлээд гарах гээд хувцсаа өмсөөд эргээд харсан чинь хутга барьчихсан зогсож байсан. Дуусгана чамайг ална гээд ална, муу бацааныг дуусгана, чи ямар том болчихсон юм гэхээр нь  би хүн амьтантай муудалцаад ална гэж  байдаг. Арай ч ирээд хутгаар дүрнэ гэдэг ямар ч бодол байгаагүй. Яг цаашаа алхаад хаалга онгойлгох гэж байсан чинь араас зүгээр нуруу руу цохичих шиг болсон. Би цохичихсон уу? хуга барьчихсан болохоор нь мэдэхгүй тэгээд хутгалсан байсан. Тэр дороо цус асгардаг юм байна лээ. Тэгээд би харангуут намайг хутгалчихлаа гэсэн чинь манаач залуу миний хажуугаар намайг мөрдөж гүйж орж ирээд цаашаа ороод хэн яасан гээд орилоод орж ирсэн. М.******* зогсож байсан. Жоохон цаана нь жолооч дүү зогсож байсан. Яагаад хутгалчхаж байгаа юм. Хэн нь хутгалчхаж байгаа юм бэ гэсэн. Би ч дахиад араас ирээд  нэмээд хутгалчих байх гэж айгаад тэр чигээрээ гараад  машинд суугаад, М.******* миний нуруу дээрээс дараад машинд суугаад, жолооч дүүг миний машиныг барь эмнэлэг рүү зүгээр давхи, битгий хурдаа хас хамаагүй харайгаад машин тэрэг эвдэх нь хамаагүй. Хурдан яв. Маш их цус алдаж байсан. Налайхын мэс заслын тасагт очсон. Хүн цус их алдчихаар ухаан орж гараад байдаг юм байна лээ. М.*******эд хэлж байсан. Улаанбаатар хот руу очтол би тэсэхгүй юм байна. Нэг нүдээ аниад унтчих юм бол тэр  чигээрээ унтчих байх шүү. Мөн би эмнэлэг рүү орохдоо жолооч дүүд хэлж байсан. Манай ээж, аав, эхнэр, хүүхэд бүх хүн рүү яриарай одоо нуух хүн байхгүй. Хутгалуулчихлаа гэдгийг бүгдэд нь хэлээрэй. Найздаа болохоор миний гарыг бариад яваарай. Гар атгахаа байгаад  суларчих юм бол үхчихсэн гэсэн үг байх гэж хэлсэн. Манай эхнэрийн дүү н. гээд залуу байгаа. Чи манай н. дүүтэй уулзаж байгаад хэлээрэй. Д.******* 3 хүүхдээ чамд захисан шүү. Чи миний 3 хүүхдийн сургууль соёл, баяр ёслол бүх юм дээр нь очиж байгаарай миний дүү. Би тэр үед өөрийгөө үхэж байна гэж мэдэрсэн. Дараа нь би Бүгд Найрамдах Солонгос улсад эмнэлэгт хэвтсэн. Сүүлдээ жоохон төлбөр мөнгө ч их гараад яагаад өдрөөр эмчлэх боломжтой болохоор эмчлүүлчхээд нэг бүтэн сайн өдөр сүмээр явж байсан чинь С.******* ах Бүгд Найрамдах Солонгос улсад тэр сүм дээр явж байсан. Тэр үед нь асуусан. Та намайг араас дагасан юм уу?  дагаж яваад байгаа юм биш үү? буудал, эмнэлгийг яаж мэдсэн юм гэсэн чинь ах нь энд үхэх гээд дүүтэйгээ явж байна. Тэгэхээр нь би бичлэг хийдгийг нь мэдэх юм чинь тэр бичлэгээ боль гэсэн чинь ахынхан утасны цэнэг дуусаад  унтарсан гэхээр нь дүүгээ бичлэг боль гэж хэл дүү чинь бичиж байгаа гэсэн чинь үгүй  ах нь үхэх гээд явж байна гэсэн. Тэр  үед Багануур дүүргийн баахан хүмүүс явж байсан. Дүүтэйгээ хоёулхнаа явж байгаа юм гэж хэлсэн. Би тэр өдрийн орой нь буцаж очоод тэнд явж байсан Багануур дүүргийн залуучуудаас наана чинь Налайх дүүргийн С.******* явж байна уу гэсэн чинь тийм гэсэн. Ах хүү энд уугаад сайхан явж байна гэхээр нь би маш их гомдсон. Намайг хутгалж хаячхаад гэж бодогдсон.  Сая хүртэл худлаа хэлээд байна. Өвөл ирээд С.******* над руу н. гээд залууг над руу явуулсан. Одоо энийг яах вэ? гэхээр нь намайг ямар занаж барьж байгаад ингэчихсэн биш. Одоо миний бие гайгүй болсон гэж хэлсэн. Би ер нь зөөлөн байдлаар явсан. Хэргийн материал танилцуулаад мэдүүлэг уншуулсан. Тэгэхэд ор тас гүтгэсэн байсан. Тэр гүтгэлгээ сая дахиад ярьж байна. Хүн бол хамгийн гол нь их гэмшчихсэн байгаасай гэж боддог юм байна лээ. Тэгтэл одоо юу гэмших нь байтугай хэлээгүй үгийг хэлсэн болгоод, хийгээгүй үйлдлийг хийсэн болгоод явж байгаа юм. Мэдүүлэг дээрээ гал тогооны өрөөнд намайг хутгалсан гэчихсэн байна лээ. Гал тогооны өрөөнд хутгалаагүй хоол иддэг зааланд яг үүдээр гарч явж байхад хутгалсан. Энэ зүйл дээр хүртэл худлаа хэлээд байна.” гэв.

 

Гэрч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдрийн орой бид хэд ажил дээр нь очиж суусан. Тухайн үед Ц.ь Д.*******г янз бүрээр хэлээд байсан юм. Би тамхилаад орж гараад яваад байсан. Ц.ь ийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод жолооч залуу гэрт нь хүргэж өгчхөөд ирсэн. Тэгээд байж байгаад гадагшаа гарч тамхилчхаад орж ирэхэд ширээгээ цэвэрлээд цэгцэлчихсэн байхаар нь явах гэж байна гэж ойлгоод би явъя даа гэж бодоод заал руу орсон. Харуул, жолоочтой бид гурав үүдэнд заалны ширээн дээр сууж байгаад явъя гээд гал тогооны хаалга онгойлгож явсан. Хаалга онгойлгоод ороход О.*******, С.*******, Д.******* гурав төв зааланд гал тогоонд байсан. Тэгтэл жолооч шууд О.******* руу дайраад явчихсан. Би жолоочийг салгачхаад эргээд харсан Д.******* хутгалуулчихлаа гээд түргэн шууд явсан” гэв.

 

Гэрч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр би Улаанбаатар хотод байж байгаад орой 04 цаг 30 минутад Иргэдийн Хурлын анхдугаар хуралдаан болох гэж байна гээд зар аваад хоцорч ирсэн. Анхдугаар хуралдаан тараад 21 цагийн үед анхдугаар хуралдаан тарж байна гэсэн. Миний бие “Голд мүүн”-д очоод нэлээн архи уусан. Тасарсан байсан. Барилгын материалын парк дээр сэрэхэд талийгаач болсон Ц.ь орилж байхад сэрсэн. Тэр хүн гамбир даймаа гэж орилж байсан. Тэгэхэд би сэрсэн. Тэгээд нэг татчихаад ухаан тасраад нэг сэрэхэд шалан дээр цус харагдсан. Юу болсон бэ? гэсэн чинь С.******* ах яана аа би Д.*******г хутгалчихлаа гэсэн. Тэгэхэд Д.******* байхгүй байсан. Эмнэлэг рүү аваад явсан байсан. Би бас Ц.******* гэдэг хүн рүү яагаад намайг зодож байгаа юм. Би яасан юм. Намайг зодсон учраас би маргааш цагдаагаар явна гэж хэлээд эмнэлэг рүү явъя гээд С.******* ах машинаа бариад би хажууд нь суугаад шууд эмнэлэг рүү очсон. Түргэн рүү би яваад орсон. Орсон чинь Д.*******г Улаанбаатар хот руу эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн. Би гарч  ирээд С.******* ахад би байрныхаа гадаа бууя. Гэртээ орж унтлаа гээд унтсан. Өглөө сэрэхэд асуудлуудыг мэдсэн” гэв.

 

Гэрчээр Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Эхлээд С.*******, талийгаач Ц.ь , М.******* нар ирсэн. Ардаас нь Д.*******, О.*******, жолооч гурав ирсэн. Энэ хэд нэг шил вискитэй орж ирсэн. Тэнд вискиг уусан. Талийгаач Ц.ь болон Д.******* нар маргалдсан. Өөр ноцтой зүйл болоогүй. Талийгаач Ц.ь Д.*******гийн аавыг яриад байсан. Д.******* манай аавыг тэглээ гээд маргалдаад байсан. Уугаад бид нар өндөрлөж байсан юм. Тэгтэл энэ С.*******, Д.*******, О.******* нар гал тогооны өрөө рүү ороод удаагүй байтал түжигнэлдээд дуу гарсан. Юу болж байна гээд орсон чинь С.******* ах дээшээ хараад хэвтсэн. О.*******, Д.******* хоёр зогсож байсан. Би О.*******г түлхсэн чинь баруун талд байсан Д.******* намайг цохих шиг болсон. Миний шилний гар нь хугарсан. Шилээ авах хооронд С.******* босоод ирсэн байсан. Тэгтэл М.******* хутгалчихлаа түргэн дуудаарай гэсэн. Жолооч гээд нэг залуу байсан. Тэр залуу сугадаад аваад гараад явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

Улсын яллагчийн зүгээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр суурьтай. Хавтаст хэргийн яллах дүгнэлтэд тусгагдсан  хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-14/, хохирогч Д.*******гийн мэдүүлэг /1хх 19-20/, хүний биед шинжилгээ хийсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 528 дугаартай дүгнэлт /1хх 37-38/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохоор хийсэн 1420 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 48-50/,  судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний 1013 дугаартай,  2025 оны 1 дүгээр  сарын 17-ны өдрийн 617 дугаартай дүгнэлт /1хх-93-97/, 1013 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-75-79/, гэрч М.*******ийн мэдүүлэг /1хх 22-23/, гэрч Б. /1хх 25-/, гэрч Ц.*******ийн мэдүүлэг /1хх 31-32/, гэрч О.******* /1хх 117/, гэрч Ц.ийн мэдүүлэг /1хх 140-141/, эд зүйл, компьютерын хард дискт хийсэн тэмдэглэл /2хх-150-152/, дүрс бичлэгт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх-101-106/, шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 6058 дугаартай дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-60-62/, 6059 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 71-73/, 6060 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 88-90/, тухайн дуудлага хүлээн авсан цагдаагийн ахлах дэслэгч Б.ийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2хх-118/, яллагдагч С.*******ын мэдүүлэг /2хх 142-145/, химийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт /1хх 82-84/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: Гэмт хэргийг хөнгөрүүлэх” байр суурьтай. Гэрч М.*******ийн мэдүүлэг /1хх-27-28/, гэрч Б. мэдүүлэг, гэрч О.******* мэдүүлэг, гэрч Ц.*******ийн мэдүүлэг, /1хх-48-50/, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг /1хх 53-54/, хурууны хээ илэрсэн үгүйтэй холбоотой 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 65-66/, О.******* мэдүүлэг /1хх 117/, нийгмийн даатгалын шимтгэлийн хуулбар /1хх 133-134/, гэрч Ц.ийн мэдүүлэг /1хх 140-141/, хохирогч Д.*******гийн эмчилгээтэй холбоотой баримтууд /1хх 199-249/, С.*******ын гэмтлийн зэрэг тогтоосон баримт /2хх 3-4/,  С.*******ын өвчтэй холбоотой баримтууд /2хх 5-44/ шинжлэн судалснаар тооцуулна. Цээжний хөндийн зураг /2хх 13/, цээжний хөндийтэй холбоотой дүгнэлт /2хх 14/, цээжний хөндийд учирсан гэмтэлтэй холбоотой зурган баримт /2хх 15/, С.*******ын өвчний түүхийн лавлагаа /2хх 53-54/, яллагдагчийн өгсөн мэдүүлэг /2хх 140-442/, гэрч Б.гийн мэдүүлэг /2хх 148-149/, шинээр гаргасан баримт болох 23 хуудас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой баримт байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, хөдөлмөрийн хувь тогтоосон актын магадал комисс шийдвэр, шинжилгээний хариу болон ямар төрлийн эмчилгээ хийлгэж байгаатай холбогдолтой баримтууд хавсаргаж өгч байна. Мөн үйлчлүүлэгчийн маань хүүхэд Б.ийн сургуулийн тодорхойлолт,  хохирол төлсөн баримтууд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******ийн зүгээс: “Улсын яллагчийн зүйлчилсэн зүйлчлэл дээр маргаж, зүйлчлэлийг хөнгөрүүлэх” байр суурьтай. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын иргэн С.*******ын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан хөнгөлөлт болон тусламж үйлчилгээний талаарх мэдээллүүдийг хавсралтаар авсан. Энэ мэдээллүүдийг шинээр гаргаж байна. Мөн Си Ди бичлэг, нүдний шил нь хугарсан талаар /1хх 11/, хохирогч Д.*******гийн мэдүүлэг /1хх 19-20/, гэрч М.*******ийн мэдүүлэг /1хх 22/, гэрч Б.ын мэдүүлэг /1хх 25/, С.******* мэдүүлэг /1хх 28-29/, Ц.*******ийн мэдүүлэг /1хх 30-33/, хохирогч Д.*******гийн мэдүүлэг /1хх 111/, С.*******ын эмнэлгээс гарах үеийн эпикриз тухай /1хх 145/, С.*******ын талаарх өвчний тухай /1хх 147-148/, сүүлд шинээр гаргаж байгаа эрүүл мэндийн нөхцөл байдлууд мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримтаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах” байр суурьтай. Улсын яллагчийн дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалснаар тооцуулах санал гарган оролцов.

            Шүүгдэгч, хохирогч нь нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...шийтгэх тогтоолд  дурдахдаа бусдад төлөх төлбөргүй буюу эрүүл мэндийн хохиролтой холбоотой төлбөрөө төлчихсөн гэдэг байдлаар тогтоож өгнө үү гэсэн саналуудтай байна.гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ зүйлчлэлтэй холбоотой асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэх

  Хохирогчийн өмгөөлөгч “...сэтгэл санааны хохирлыг ахиулж 8 хувиар нь тооцох нь зүйтэй болов уу? гэж санал дүгнэлтээ гаргаж байна” гэх,

 

  Иргэдийн төлөөлөгч “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд С.*******ын холбогдсон хэрэгт гэм бурууг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-аас 24-ний шилжих шөнө сонгуульд амжилт гаргалаа гэх шалтгаанаар ны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн байранд Ц.ь, Д.*******, О.******* нарын хамт шөнийн 02-03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ шүүгдэгч Д.*******гийн аав болон түүний нэр төрд халдан хэл амаар доромжлон улмаар тус байрны гал тогооны өрөөний хэсэгт түүнийг хар өнгийн 13 см бариултай, 17 см урт ажлын хэсэгтэй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжний баруун ар доод хэсэгт цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.*******ын өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн Иргэдийн Хурлын дарга, Налайх дүүргийн Засаг дарга сонгох хурал болсон. Тухайн үед Шадар сайд С. хүрэлцэн ирж төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүстэй уулзалт хийсэн. Миний бие бас Шадар сайд С., шадар даргатай орж уулзсан. Яагаад гэхээр би Налайх дүүргийн 1 дүгээр хороог хариуцсан сонгуулийн менежерийн ажил хийж байсан. Миний хариуцсан 1 дүгээр хорооноос Монгол ардын намаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн Д.*******, Д., дүүргийн Иргэдийн Хуралд нэр дэвшсэн н.Батбилэг, н.Туяабаатар, н., н.Цолмон нар бүх өрсөлдөгчөө ялж төлөөлөгч болсон. Намын дарга С. тухайн үед намайг 1 дүгээр хороонд сайн ажиллаа гэж хэлж байсан. Тэгээд энэ шугамаар би С. даргатай орж уулзах гээд гарч ирэхэд миний урдаас Д.******* С. даргатай уулзаад гарч ирж байсан. Д.*******гийн царай нэлээн улаан болчихсон ууртай янзтай гарч ирсэн. Би зүгээр үү уулзсан уу гэж асуусан Д.******* зүгээрээ гэж хэлээд зөрсөн. Уулзалтын дараа Намрын хурал, дүүргийн Иргэдийн Хурал болсон. Хурлаар Засаг даргаар Д.ыг, Иргэдийн Хурлын даргаар Н.ыг томилъё гэж санал дэвшүүлж Намын тэргүүлэгчид зуун хувийн саналаар дүүргийн Иргэдийн Хурлаар оруулахаар тогтсон. За тэгээд дүүргийн Иргэдийн Хурал болоод оройны 21 цагийн орчимд хурал тараад *******нд байх Голд мүүн ресторанд хүлээн авалт болсон. Хүлээн авалт дээр бүгд ууж идсэн. Тухайн газар нь шөнийн 00 цаг өнгөрч байхад хаасан. Манай хуучин ажил буюу Налайх барилгын материал үйлдвэр технологийн парк руу очиж өдөр нь идэж байсан Тарваганы махаа идэх гээд Ц.ь, М.******* бид гурав явсан. Бид гурав очоод байж байтал араас О.*******, Д.******* жолоочтойгоо гурвуулаа 1 шил виски бариад ороод ирсэн. Орж ирээд Д.******* над руу, Ц.ь бид нар руу агсам тавиад эхэлсэн. Юу гэсэн гэхээр “Би Засаг дарга болох байсан, та нар муу сайнууд намайг дэмжээгүй та нар Д.тайгаа зайлаарай” гэж хэлсэн. Ц.ь өөдөөс нь Д.*******г “Танай аав Засаг дарга хийж байсан хүн тэгээд чи бас Засаг дарга хийх юм уу тийм зүйл ёстой байхгүй, хун тайж юм уу, би Д.ыг дэмжсэн” гэж ярьсан. Д.******* Ц.ийг “Чи тэр Д.тайгаа зайлаарай” гэж агсам тавьсан. Тэгээд Ц.ь өөдөөс нь “Танай аав намайг 2 удаа ажлаас нь халсан муу Гамбир даамай” гэх мэтээр маргалдсан Д.******* “Энэ өшөө хорсол чинь хэзээ, яавал тайлагдах юм гээд цээжээ яараад агсагнаад байсан. Би тэр үед чимээгүй хажууд нь сууж байсан. Миний зүгээс бол Д.*******тэй маргалдаад байх шалтгаан байхгүй. Д.*******, Ц.ь хоёр хоорондоо маргалдаад байсан. Д.******* босож ирж Ц.ийг цохих гээд байсан. Тэгээд бүр сүүл рүүгээ би Д.*******г 60 гарсан хүнийг цохиж нүдний булай болов гэж хэлээд Д.*******гийн жолоочоор Ц.ийг гэрт нь хүргүүлэхээр явуулсан. Ц.ийг явуулчхаад зүгээр аятайхан юм ярьж сууж байсан. Би өдөр нь хүлээн авалт нь дээр цагаан архи уусан байсан болохоор Д.*******гийн авч ирсэн Вискинээс ууж чадаагүй. Тухайн Вискиг М.*******, Д.*******, О.******* нар хувааж уусан. Би виски ууж чадахгүй. Тэгээд Д.*******гийн жолоочийг би н.Батсуурь гэх айл руу явуулж Соёмбо гэх нэртэй архинаас авхуулсан. Тухайн архинаас Д.*******д хийж өгсөн чинь хийж өгсөн архинаас уухгүй цацаад агсам согтуу тавиад байсан. Д.******* агсам согтуу тавиад би арга ядаад шөнийн 02 цагийн орчимд н. гишүүн, Шадар сайд С. хоёрын гар утас руу залгасан. Д.******* намайг н. гишүүн рүү залгахыг хараад над руу “Та яах гэж энэ хоёр хүн рүү залгаж байгаа юм бэ, ямар муу санаатай юм бэ, намайг ийм байдалтай харуулахыг хүсэхдээ дээ яадаг юм та” гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд архи дарс цацаад тийм зүйл болсон. Тэгээд одоо явцгаая гээд хувцсаа өмсөөд эхэлсэн. Бид нарын сууж байсан өрөөний хажуу талын гал тогооны өрөөнд архи асгасан байсан. Би энэ асгасан архиа яах юм бэ гэж асуугаад хажуугийн гал тогооны өрөө орсон. Би эхэлж ороод миний хойноос Д.*******, жолооч нь орж ирэх шиг болсон. Гал тогооны өрөөнд ороод миний хойноос шилэн хүзүү хэсэгт тас гээд цохисон. Би шууд газар унасан. Тэгээд намайг 2,3 талаас өшиглөсөн. Миний ухаан балартаад амьсгаа бачимдаад үхлээ л гэж бодоод орилсон. Шулуухан өндийгөөд боссон босохдоо гал тогооны ширээн дээр дараад босохдоо ширээн дээр байсан хутга гартаа бариад хоёр гараа дээш нь өргөөд урагш нь түлхээд босоод ирсэн. Тэгсэн чинь хутга шөвөг болчихлоо эмнэлэг дуудаарай гээд байсан. Тухайн үед М.*******, О.*******, Д.*******, харуул Ц.*******, Д.*******гийн жолооч бид нар байсан. Би ер нь бол согтуу байсан ч ухаан санаагаа бол алдаагүй байсан. Харуул Ц.*******, Д.*******гийн жолооч, М.******* эрүүл байсан. М.******* бол архи уугаагүй байсан байх. О.******* бол нэлээн согтуу унтаад байх шиг байсан. Д.******* нэлээн согтуу ч гэсэн юм яриад суугаад байсан. Би н. гишүүн рүү залгахыг Д.******* харчхаад над руу агсам тавиад байсан. Тэгээд зүгээр болчихсон байж байгаад бид нар гарах дөхөөд хувцсаа өмсөж байгаад би асгасан юм аа яах вэ гээд гал тогооны өрөөнд орсон. Тэгтэл миний араас Д.******* цохиж унагаагаад өшиглөсөн. Газар хэвтэж байхад миний 2,3 талаас өшиглөж байгаа юм шиг байсан. Миний амьсгал давхцаж амьсгаа авч чадахгүй би өмдөндөө бааж, шээж орилж босож ирээд Д.*******г түлхсэн байх аа би орилж босож ирэхдээ хэн байгаа талаар бол мэдээчгүй орилж байж амьсгаа авсан. Тэгтэл хутга шөвөг болчихсон миний гарт хутга байсан. Хутга гэж мэдээгүй, яаж гялс амьсгалах вэ гэж бодож байсан. Ингээд үхлээ л гэж бодож байсан. Би Д.*******г санаатай хутгалсан зүйл байхгүй. Би зодуулаад амь тэмцэж босож ирэхдээ хутгалсан байсан...” гэх мэдүүлэг,

/2хх 142-145 дугаар тал/

 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.*******гийн өгсөн: ...2024 оны 10 дугаар сарын 23-аас 24-ний өдрийг шилжих шөнө 20 цагийн үед Голд мүүнд хоол идээд тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул жолооч Б.ыг дуудсан. Тухайн үед М.*******ийг тухайн үед хот руу авч явах байсан. Тэгсэн М.******* барилгын парк руу явчихсан байсан тул авч явахаар тухайн үед хойноос нь очсон очих үед Ц.ь, С.*******, М.******* хамгаалалтын нэг залуу байсан. Тэд нар тарваганы мах идэх гээд байж байсан. Тухайн үед болсон идээнээс амсаад гарын гээд идээд сууж байх үед Ц.ь намайг гамбир Даймаагийн хүүхэд түүний эцэг намайг 2 удаа ажлаас халж байсан чиний эцэг залуудаа Налайхын хамаг гайгүй хүүхнүүдтэй явалдаж байсан гээд басамжлаад аав чинь азарга байсан гэж хэлэхээр нь би ааваасаа илүү азарга танай хүүхэдтэй адилхан хүүхэд гэж хэлсэн. Тэгээд би аав шигээ хүнтэй муудалцахгүй би таныг хүргээд өгье гэж хэлсэн. Тэгсэн С.******* ах намайг чи муу өөдгүй бацаан чи миний дүү н.ийг ажлаас нь халчихлаа чи эр хүн юм бол аргалаад миний дүүг аваад үлдэх байсан юм гэхээр нь би зөвшилцөөд чөлөөлсөн. Тэглээ ч өөрөө удаа дараа асуудал гаргаад байсан гээд би жолоочоо дуудаад жолоочоор Ц.ийг хүргэж өгчхөөд буцаад ирсэн. Тэр үед тухайн үед байсан хүмүүс явцгаая гээд хувцсаа өмсөөд байж байх үед С.******* ах чи Налайхаас тэр чигтэй зайл муу санаатай бацаан гээд над руу дайраад давшаад байсан. Тэгэхээр нь хэн тус болж байсан талаар санаарай гээд таныг хэн хүндэлдэг юм гэж хэлээд гарахдаа эргээд хартал С.******* ах гартаа хутга барьчихсан. Тэгэхээр нь би гарах гэсэн хойноос нуруу хэсэг хуу цохих шиг болсон. Тэгэхээр нь би намайг хутгалчихлаа гэж бодоод шууд гүйж гараад машиндаа суугаад нуруугаа үзэх үед нуруу нойтон цус болчихсон байсан...

...Ц.ь гэх хүн миний аав болон намайг “Чиний аав чинь хогийн хүн намайг хоёр удаа ажлаас халж байсан, аав чинь дарга хийж байхдаа үеийнхээ хүүхнүүдэд азаргалдаг байсан. Би гийн хүүхдүүдийг хэзээ ч дээшээ гаргахгүй чамайг би дуусгана, байхгүй болгоно” гэх мэт үгнүүдийг хэлж байсан. Тэгтэл С.******* үргэлжлүүлээд “Чи одоо намайг эмнэлэгт эргээгүй чи ажлаас хүн халдаг хэн бэ, чи ямар том болсон юм бэ гэх мэтээр намайг доромжилж байсан. Би ь гэх хүнийг хүргэж өгөхдөө явъя гэж болсон ч тухай үед байсан хүмүүс байж бай гэхээр нь үлдсэн байсан... Тухайн үед бүгд явах гээд хувцсаа өмсөөд өрөөнөөс гарах гээд алхаж байсан, миний урд талд М.*******, Б. хоёр явж байсан, би араас нь явж байсан, миний хойно О.******* /сууж байгаад босох маягтай байсан/ манаач нь түрүүлээд өрөөнөөс гарсан байсан. Би яг гарах гэж байхдаа эргээд харахад С.******* ганцаараа ширээний хажуу талд миний санаж байгаагаар зүүн гар талдаа /цагаан өнгийн иштэй этэн, кинжал хутга байсан гэж санаж байна/ “Зэвүүн новш дуусгая, зэвүүн бацаан дуусгая” гэх мэт үг хэлж байсан. Би арай ч хутгалчихна гэж санаанд ороогүй цаашаа эргэж хараад алхаж байхад миний хойноос ирээд хутгалсан. Би намайг хутгалчихлаа гээд хэлсэн чинь урд талд явж байсан хүмүүс “юу вэ хэн хутгалсан бэ” гээд эргэж хараад цус гоожиж байна гэсэн, би нуруугаа дараад тэр чигээрээ машиндаа суугаад шууд эмнэлэг явсан... Надад нэмж ярих зүйл байхгүй байна би санхүүгийн болоод сэтгэл санааны хохирлоо барагдуулах хүсэлтэй байна ямар ч байсан биеэ эрүүл болгох гэж маш их биеийн өвдөлт амссан. Тодорхой хэмжээний санхүү мөнгө зарцуулсан тухайн үед үхлээ гэж айсан. Бусад үед сэтгэл санаагаар шаналж зовсон энэ бүхнийг барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,

/1хх 19-20 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр М.*******ийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар чуулган 18 цагийн үед эхэлсэн тухайн хурал 21 цагийн үед дуусаад үргэлжлүүлээд *******ны нутаг дэвсгэрт байрлах Голд Мүүн ресторанд очиж хоол идэж, архи ууж байгаад 00 цагт дууссан байх тэгэх үед Д.******* жолооч дуудчихсан гээд би тухайн үед машинд нь суугаад явна гэж бодоод байж байх үед С.******* ах Налайх барилгын материалын үйлдвэр технологи парк руу явъя чи миний машинд суучих гээд машиндаа суулгаад явсан. Тухайн үед машинд нь суухад Ц.ь ах С.******* ах хоёр байсан. Бид нар парк дээр очоод сууж байх үед удалгүй гаднаас Д.*******, О.******* хоёр орж ирсэн. Тэгээд бид нар суугаад нэмж 1 шил виски, болон цагаан архи уусан, уугаад сууж байх үедээ Ц.ь ах Д.*******гийн аавынх нь талаар яриад бага зэрэг маргалдаад байсан. Тэгсэн Д.******* жолоочдоо хэлээд Ц.ь ахыг хүргүүлсэн. Тэгээд би гараад тамхи татчихаад буцаад ороод ирсэн чинь тухайн бид нарын сууж байсан зааланд Д.*******гийн жолооч, манаач хоёр сууж байсан. Тэгээд би тэр хоёроос бусад чинь хаачсан юм гээд асуусан чинь гал тогооны өрөө рүү орсон гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед тоохгүй зааланд сууж байсан чинь гарч ирэхгүй байхаар нь аваад явъя гэж бодоод манаач залуу, жолооч бид гурав яваад орсон. Тэгсэн миний урд явж байсан манаач залуу шууд О.******* руу дайраад байсан. Тэгэхээр нь би хойноос нь гүйж очоод салгаад эргээд харсан чинь Д.******* намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.******* рүү харсан чинь Д.*******гийн нуруу хэсгийн цамц нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би шууд Д.*******г аваад гадагшаа гарсан. Гараад шууд машинд суулгаад цусыг нь тогтоож бариад эмнэлэг рүү явсан. Налайхын эмнэлэгт ирээд цус алдсан газрын оёж цусыг нь тогтоогоод шууд Улаанбаатар хот руу ирээд цэргийн төв эмнэлэг рүү авч явсан... Би ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан юм яриад үг зөрөөд байсан. Тэгэхээр нь би ер нь явъя гэж бодоод гараад нойл орчхоод тамхи татчихаад эргээд ороод ирсэн чинь С.*******, О.*******, Д.******* нар цаад гал тогооны өрөө рүү орчихсон байсан. Намайг гал тогооны өрөө рүү орох үед бол ямар нэгэн барьсан зүйл бол ажиглагдаагүй, О.******* нэлээн цаад талын мухарт С.******* ах болохоор дунд нь газар суучихсан, Д.******* хаалганы хажуу талд байсан. Тэгсэн шууд манаач нь О.******* руу дайрсан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр хоёрыг салгаад эргээд хартал Д.******* яг зогсож байсан газраа намайг хутгалчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь би шууд аваад гарсан...” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 22-23 дугаар тал/

 

            4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ын өгсөн: “...Би энэ оны орон нутгийн сонгуулийн үед Д.*******гийн жолооч хийж байсан юм. 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед би Улаанбаатар хотод Гааль орчхоод гараад явж байхад Д.******* ах миний гар утас руу залгаад намайг хаана байна гэхээр нь Улаанбаатар хотод явж байна гэсэн чинь ах нь Налайхад хуралд суугаад тарчхаад Голд мүүн ресторанд сууж байна ахыгаа орой 23 цагийн үед ирээд авчхаарай гэхээр нь 23 цагийн үед очсон чинь ахыгаа Тоёота Пруис 41 маркийн улсын дугаарыг нь хараагүй Налайхын аж ахуйн парк руу хүргээд өгөөрэй гэхээр нь би машиныг нь бариад аж ахуйн парк дээр очсон. Тэгээд тэнд Д.******* ахаас гадна 6 танихгүй хүн байсан. Тэгээд тэд нар яг юу ууж идсэнийг бол хараагүй маргалдсан шалтгааныг нь мэдэхгүй гэнэт хүн орилолдоод байхаар нь би орсон чинь цус нөж болсон нэг нүдний шилтэй ах Д.******* ахыг аваад гараад ирсэн. Тэгээд би Д.******* ахын машиныг бариад явж байхад машин дотор Д.******* ах С.******* намайг хутгалчихлаа гээд яриад байсан. Тэгээд би Налайхын түргэн дээр очиж үзүүлсэн. Тэгээд тэнд байсан эрэгтэй, эмэгтэй хоёр эмч Д.******* ахын бөөр хэсэгт нь хутгалсан байна гэж байсан. Тэгээд эмнэлэг дээр Д.******* ах С.******* намайг хутгалчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 25- дугаар тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.*******ийн өгсөн: “…Би Налайх барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркд манаач хийгээд 6 жил болж байна. Манайх 3 ээлжтэй, 24/48-р явдаг. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 9 цагт ээлжээ аваад манай дарга С.*******, Д.******* нэрийг нь мэдэхгүй нэг хүн дөрвүүлээ 2024 оны 10 дугаар сарын 23-аас 24-ний шилжих шөнө 00 цагийн үед 00-12 серийн дугаарыг мэдэхгүй байна, соната маркийн хар өнгийн машинтай ирээд тэр 4 виски хувааж уусан. Тэгээд хувааж ууж дуусгаад гал тогооны өрөө рүү Д.*******, н., С.******* дарга 3 ороод маргалдаад байхаар нь орсон чинь манай дарга С.******* газарт унасан байхаар нь та нар болиоч ээ гэсэн чинь Д.******* миний дух хэсэгт нэг удаа цохисон чинь хаанаас ч юм хутга манай дарга С.******* гаргаж ирээд хутгалах шиг болсон. Тэгээд түргэн дуудаарай гээд нэг залуу хэлсэн. Тэгээд тэр залуу Д.*******г аваад түргэн рүү явсан...ажлын талаар ярьж байгаад маргалдах шиг болсон. Гал тогооны өрөөнд маргалдаад нэг мэдсэн хутгалсан байсан. Хар өнгийн иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг,

            /1хх 31-32 дугаар тал/

 

            6. Мөрдөн байцаалтад гэрчээр О.*******гийн өгсөн: “…2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Иргэдийн Хурлын анхдугаар хуралдаан тараад *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голд мүүнд 21 цагт очиж хоол идсэн, хоол идэж байх үедээ дундуур нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би цөсний хагалгаанд ороод архи уухаараа амархан тасарчихдаг. Тэгээд тухайн үед бол би тасраад нэг мэдсэн үйлдвэр технологийн паркийн зааланд маргалдаж байх үед сэрсэн. Тухайн үед Д.*******гийн аавыг Ц.ь гамбир Даймаа гэж дуудаад тэрнээс болоод маргалдаж байсан. Тэгээд нэмж виски уугаад тэгээд би тасарчихсан нэг мэдсэн тухайн парк дээр С.******* ах би Д.*******г хутгалчихлаа гэж надад хэлсэн. Тухайн үед паркийн харуул бид гурав байсан. Тэгэхээр нь би С.******* бид хоёр хамт эмнэлэг рүү очих үед Д.*******г хот руу шилжүүлчихсэн байсан. Араас нь залгасан чинь утсаа аваагүй. Тэгэхээр нь би гайгүй байх гэж бодоод гэр рүүгээ явсан. Миний мэдэхийн ь байсан. Д.*******гийн жолооч, манаач, С.*******, М.*******, Д.******* бид нар байсан...Намайг сэрэх үед С.******* ах би Д.*******г хутгалчихлаа яана аа гэж байсан. Тэрнээс өөр юм бол хэлээгүй” гэх мэдүүлэг,

            /1хх 117 дугаар тал/

 

            7. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.ийн өгсөн: “…С.******* бид хоёрыг очиход Ц.******* гэх харуул нь гаргаж ирж өгсөн. Би архи уусан байсан ер нь нэлээн согтчих янзтай байсан. С.*******, Д.******* хоёр хоёулаа уусан байсан...Бид нарын араас орж ирсэн Д.******* “Цайвар шаргал өнгийн 1 шил виски авч орж ирсэн” задлаад тойруулсан. Би виски уудаггүй учир огт амсаагүй хэсэг сууж байгаад 00 цаг өнгөрөөгөөд Д.*******гийн жолооч /нэрийг нь мэдэхгүй, танихгүй залуу/-р гэртээ хүргүүлж ирсэн. Намайг байх үед бол ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй. Маргааш өглөө нь над руу танихгүй дугаар залгаж “Таныг явсны дараа Д.*******г С.******* хутгалчихлаа” гэж яриад энэ асуудлын талаар би мэдсэн” гэх мэдүүлэг,

            /1хх 140-141 дүгээр тал/

 

            8. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.гийн өгсөн: “…С.******* нь архи согтууруулах ундаа байнгын бол хэрэглэхгүй баяр ёслолын үеэр найз нөхдийн хүрээнд хааяа хэрэглэдэг уух хэмжээндээ тааруулж уудаг өөрийн ухаан санаагаа алдтал уудаггүй бие нь ч хүлээж авдаггүй хүүхэд байхдаа бөөрний архаг дутагдалд орж байсан бие хавагнаж даралт ихэсдэг байсан учир архи дарс уудаггүй. 2017 онд Сэрээ булчирхайгаас үүдсэн Голтын хавдар авхуулсан. Тухайн хагалгаанд Интермед эмнэлэгт Болд эмчийн удирдлага дор дурангийн хагалгаанд орсон. Хагалгаанаас болж нэг талын уушги нь сэргэхгүй болсон. Тухайн үедээ эмч нь яваандаа уушги сэргэнэ ууланд сайн алхаарай гэж зөвлөгөө өгч байсан. Бид хоёр эмчийн зөвлөгөөний дагуу ууланд маш сайн алхсан. 2021 оны дундуур С.*******ын бие нь муудаж Болд эмчид дахин очсон. Тухайн үедээ уушги мөн адил сэргэхгүй юунаас болоод байгааг мэдэхгүй байсан. Тэгээд бид хоёр онош нь олдохгүй байсан тул Солонгос улс руу явсан. Солонгос улсад очиж өрцний мэдрэл зүсэгдсэнээс үүдэж өрц нумарч уушги дарагдсан гэсэн оноштой үүнээс болоод зүрх доголдож уушги, зүрхний хавсарсан хүчилтөрөгчийн архаг дутагдалтай болсон байна гэж хэлсэн. Солонгос улсад хагалгаанд орохоор болж шинжилгээ бүрдүүлсэн боловч зүрх дийлэхгүй болсон байна гэх шалтгаанаар хагалгаа хийх боломжгүйг бид нарт хэлсэн. 2021 оноос хойш байнгын хүчилтөрөгчтэй өдрийн ачааллыг дийлдэггүй маш амархан ядарч хөхөрдөг, ханиад хүрэхээр хэвтэрт ордог яаралтай эмнэлэг бараадахгүй бол болохгүй байнгын хагас суугаа байдлаар унтдаг, архи согтууруулах ундаа хэрэглэхээр 2-3 хундага уугаад тасардаг, аливаа зүйлийг маш хурдан мартдаг, орон зайн баримжаа маш их алдагдсан, чих огцом дүлий болсон, толгой их ядарсан үед их өвддөг даралт ихэсдэг тийм л байдалтай болсон. Тухайн хэрэг болсон шөнө 04 цагийн орчимд гэртээ шөнө орж ирсэн шууд л ор руугаа очоод суусан их муухай үнэр үнэртэхээр нь яасан талаар асуугаад хувцсыг нь тайлахад өмдөндөө баагаад, шээсэн байсан. Би хувцсыг нь тайлж цэвэрлээд оронд нь оруулж хэвтүүлсэн. Хувцсыг нь тайлахад гуя, цээж хэсэгт нь хөхөрсөн байсан хувцас нь шороо болсон байсан юу болсон талаар асуухад юу ч хэлээгүй хэвтээд өгсөн. С.*******ыг согтуу үед нь би юу ч ярьдаггүй 06 цагийн орчимд хаалга нүдэхээр нь харсан чинь 2 цагдаа С.*******ыг асууж ирээд аваад явсан. Тухайн цагдаагаас юу болсон талаар асуухад юу ч хэлэлгүй гавлаад аваад явсан” гэх мэдүүлэг,

           

          9.  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

            /1хх 5 дугаар тал/

 

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /1хх 6-14 дүгээр тал/

 

11. Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1420 дугаартай: “гийн ******* /РД:/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт,

/1хх 49-50 дугаар тал/

 

12. Шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 528 дугаартай: “Д.*******гийн биед цээжний баруун ар доод хэсэгт цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх үйлдлээр үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгт тогтоох журмын 4.1.13, 4.1,14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт,

/1хх 55-56 дугаар тал/

 

13. Химийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6056 дугаартай: “…Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан “241002365, 241002291” гэсэн дугаартай хуруу шилтэй цуснаас 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/1хх 83 дугаар тал/

 

14. Мөр судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0125/617 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн уутыг нээж үзэхэд ногоон өнгийн хүрэм, хар өнгийн хүрэм, цагаан өнгийн цамц, саарал өнгийн майк, хөх өнгийн өмд нь шинжилгээнд тэнцэнэ. Хувцаснуудад үүссэн 40мм, 40мм, 40мм, 57мм, 480мм, 40мм гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Мөр судлалын шинжилгээгээр гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх 93-97 дугаар тал/

 

15. ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1013 дугаартай: “Ногоон өнгийн куртик, хөх өнгийн пиджак, цагаан өнгийн сорочкон цамц, хөх өнгийн өмд, саарал өнгийн майк зэргээс цус илэрсэн. Илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц байна” гэх дүгнэлт,

/2хх 75-76 дугаар тал/

 

16. “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн НД-25-28 дугаартай: “...шинжилгээний объектын /хүрэм, цамц, өмд, майк/ зах зээлийн үнэлгээ ...нийт 174,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт,

/2хх 83-86 дугаар тал/

 

17. Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 585 дугаартай албан бичиг, хавсралт КТГ-ын хэвлийн тодосгогчтой шинжилгээний хариу,

/2хх-ийн 89-128 дугаар тал/

 

18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 131 дугаар тал/

 

19. Шүүгдэгч С.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 133-136 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч С.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хутга ашиглан хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтлийг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь хохирогч Д.*******гийн цээжний баруун ар доод хэсэгт цээж, хэвлийн хөндийд нь нэг удаа хар өнгийн 13 см бариултай, 17 см урт ажлын хэсэгтэй хутгаар хутгалсан  болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 528 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******ийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан “...хохирогч цохисны улмаас ямар ч байсан газар унасан...ийм нөхцөл байдлаас нүд нь харанхуйлах, мөн цочрон давчдаж тэмцэлдэх нөхцөл байдлуудыг бий болсон байна гэж үзэж байгаа..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянаж үзэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийг тал бүрээс нь хянаж үзэхэд хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд тогтвортой, зөрүүгүй, “шүүгдэгч С.******* нь араас ирээд хутгалсан” гэж мэдүүлсэн ба энэ мэдүүлэг нь гэрч нарын өгсөн “Д.*******гийн нуруу хэсгийн цамц нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч нь гал тогооны хаалганы хажууд зогсоод гарах гэж байхад нь араас нь хутгалсан, мөн Ц.ь, С.******* нар нь хохирогч Д.*******гийн эсрэг хэрүүл маргаан үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг хууль бус үйлдэл гаргаж түүнийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, шүүгдэгч нь сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******ийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түрхэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

 

Тиймээс шүүгдэгч С.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 58,533,280 төгрөг төлсөн талаар шүүгдэгч болон хохирогч нар нь маргахгүй, хохирогч нь цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

            Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1044 дугаар дүгнэлтээр “сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Хоёрдугаар зэрэглэл...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно” гэж тогтоосны дагуу хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлийн улмаас хагалгаанд орсон, удаан хугацааны турш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч хэвийн амьдрал алдагдсан байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (660,000*8=5,280,000 төг) буюу 5,280,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн.

 

           Шүүхээс сэтгэцэд учирсан хохиролд 5,280,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,454,516 төгрөг, нийт 6,734,516 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авч хохирол, төлбөрийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлбөргүйд тооцов.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

        Улсын яллагч: “…Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заалтад зааснаар 8 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл: “…нөхцөл байдлын өргөдлийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг ашиглаад 3 жил 6 сарын хугацаанд хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэх,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******: “…Б.Чулуунгэрэл өмгөөлөгчийн саналаас тусгайлан гаргах санал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байгаа. Эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн. Мөн хохирогчийн хууль бус зүй бус үйлдэл энэ гэмт хэрэг гарахад шалтгаалсан байна гэж үзэж байгаа.” гэх,

            Хохирогчийн өмгөөлөгч Ц.Оргил: “…Шүүх хуралдаанаар хэлэлцээд, Нотлох баримт шинжлэн судлаад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл тогтоогдоогүй. Энэ талаар гэм буруугийн шүүх хуралдаанд шүүх дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дурдаад байгаа хохирогчийн зүй бус үйлдэл тогтоогдоогүй. Тийм учраас бусад талаар хэлэх санал алга” гэх санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санаатайгаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Учирсан хохиролд: гэмт хэргийн улмаас хохирогчид болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн,

Хувийн байдалд: уушгины архаг бөглөрөлт өвчинтэй гэх эрүүл мэндийн байдал, насны байдал, бага хүү нь аутизмтай зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч С.*******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Бусад асуудлаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай 13 см урт бариултай, 17 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.*******ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай 13 см урт бариултай, 17 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхгийг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилсүгэй.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

                           

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД

 

                

                          ШҮҮГЧ                                Э.ЭНХЖАРГАЛ