2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/211

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Энхжаргал,   

улсын яллагч Б.Манлайбаатар,

иргэний нэхэмжлэгч О.*******,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, С.Гангантөгс,

шүүгдэгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн д холбогдох эрүүгийн 2407003590116 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хот, *******, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт *******, ******* тоотод амьдардаг,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнссэн,

******* овогт *******гийн /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г. нь согтуурсан үедээ *******ны нутаг дэвсгэр ийн орчим хатуу хучилттай зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын дугаартай () маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.1 жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж онхолдон тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.ын амь нас хохирсон, О.ын эрүүл мэндэд хүзүүний 1,5,6 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, зүүн эгэм, зүүн далны хүзүү, хамар ясны бяцарсан зөрүүтэй хугарал, хамрыг таславчийн мурийлт, баруун хөмсөг, хацарт шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Г.  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2024 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр рүү ажил хийхээр явсан. Тэгээд очоод өдөр ажил хийгээд юм ууж байгаад наашаа явсан. Миний буруу” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөр байр суурьтай ирсэн юм. Нэг зүйлийг яримаар санагдаад байна. Би энэ Г.г аль болох 3 хүүхдэдээ харагдаад ял авчихгүйхэн шиг салчхаасай гэсэн үүднээс аль болох хөнгөн ял онуулж өгнө үү гэж гуйх гэж ирсэн юм. Миний дүүг алчихсан. Г. миний дүүтэй 19 жил амьдарсан. Тэр хугацаандаа байнгын архичин, хэлээд нэмэргүй. Бүгд янз янзаар хэлж үзсэн. Машин дэлбэлээд явж байсан. Налайхад машины осол гаргаж байсан. Ерөөсөө ойлгодоггүй. Нэг шил архи уусан ч дуусаагүй байхад нь дараагийнхаа архийг ууя гээд ийм донтой байдаг. Одоо хажуудахаа алчхаад санаа нь амраад сууж байгаа хүн. Тэгсэн хэр нь манай эцэг, эх өнөөдөр хэдэн хүүхдийг нь бодоод энэ Г.г өршөөгөөд өгнө үү гэдэг байдлаар хандаж байгаа. Хууль дүрэм нь байдаг бол хамгийн бага ял оногдуулах эсвэл тэнсэн авхуулаад өгөөрэй гэж гуйж хэлж явуулсан. Миний хувьд энэ Г.д гомдож байна. Дүүгийнхээ ажил явдлаас хойш энэ Г.г  хараа ч үгүй, үзээч үгүй. Арай дэндүү ухамсаргүй хүн. Тэгсэн хэр нь би энэ хүнийг хэдэн хүүхдэдээ харагдаасай, ял битгий авчхаасай гэж бодсон. Одоо бид нар дүүгээ босгоод ирчих биш. Би ажлынхаа гадаа энэ Г.г аваачиж байгаад дуудаад юм хийлгэх гэсэн чинь согтуу ирэхээр нь заамдаад уурлаад хэлж байсан. Тэгэхэд манай дүү утсаар яриад Г.гийн ам нь цангаж байна гэнээ ус, ундаа дөхүүлээд өгөөч гээд хэлж байсан. Г. надад хэлэхдээ өдөрт би 40,000 төгрөг олдог 20,000 төгрөгөөр нь би уудаг гэж хэлж байсан хүн. Би шүүх бүрэлдэхүүнээс гуйж байна. Энэ хүнд аль болох тэнсэн өгөөд шоронд оруулахгүй байлгаж өгөөч гэж гуйж байна. Хажуудах хань ижлээ алчхаад санаа нь амарсан юм шиг сууж байгаа хүнтэй юу ярих юм. Байнгын наад архиа болиоч гэж хэлсэн.  Эсвэл сэтгэцийн тийм донтой болчихсон хүн.  Би энэ хүнийг эрүүл биш гэж бодож байна. Та нар харж байгаа байх 5 үг холбоод ярьчихаж чадахгүй байгаа биз дээ.  Бүх юм нь архинаас болсон. Гэрч нарын мэдүүлэг дээр нь ч гэсэн байж байна. Хажууд нь байнгын архиа боль, битгий архи уу гэж хэлж байсан хүн.  Өөр надад хэлээд яриад байх зүйл алга байна. Манай эцэг, эх сая хүртэл утсаар ярьсан. Хэдэн хүүхдийг нь бодоод битгий илүү дутуу юм яриарай. Ерөөсөө архинаас болсон. Донтой, сэтгэцийн өөрчлөлттэй хүн. Үнэндээ юу ярьж байгаагаа мэдэхгүй байгаа байх” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Иргэний нэхэмжлэгчийн зүгээс тухайн осол болсон тээврийн хэрэгсэл нь манай санхүүгийн группийн нэр дээр байсан машин юм. Тэгээд зээлийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл, зээлийн гэрээ болон фидукцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар бид нар иргэний нэхэмжлэлээр орж байгаа. Үлдэгдэл мөнгийг нь мэдүүлэг өгч байхдаа бүх материалаа өгсөн... Иргэний нэхэмжлэлээр оролцож байгаа хүн нь би. Г. гэдэг хүнд холбогдсон хэрэгт иргэний нэхэмжлэгч гэдэг үүднээс орж байгаа болохоос биш энэ хэргийн дараа өөрөө тухайн иргэн дээр нэхэмжлэхээр дахин иргэний нэхэмжлэхийг гаргахаар оролцоно гэсэн байр суурьтай байгаа. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалаас. Хохирлоос тухайн зээлийн үлдэгдэл байх юм бол иргэн өөрөө төлнө гэсэн тийм хүсэлтэй бид нар Г. гэдэг хүнтэй уулзсан байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох” байр суурьтай. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-18/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-19/, цогцост үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх24-26/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон А.*******ын мэдүүлэг /хх-30-31/, хохирогч О.ын мэдүүлэг /хх-39-40/, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон О.*******гийн мэдүүлэг /хх-44-49/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-53-61/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 9 дүгээр сарын 25-ны өдрийн 483 дугаартай дүгнэлт /хх-66-68/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт /хх-73-74/, дээрх ерөнхий газрын  5242 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-81-83/, Налайх дахь Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт /хх-93-95/, шинжээч Т.ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-103-105/, Г.г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг шалгаж драгер багажаар хүлээлгэсэн тэмдэглэл, мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-134/, Нийслэлийн *******ны тодорхойлолт, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн Хонда Пит маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн баримт /хх-112-116/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Н.Жамъяны зүгээс: гэмт хэргийг хөнгөрүүлэх” гэсэн байр суурьтай.  Хохирогч О.ын мэдүүлэг /хх-39-40/, Г.гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-66-68/,  ослын дүгнэлт /хх-104-105/, тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний баримт /хх-112/, байрны Засаг даргын тодорхойлолт /хх-124/, Г.гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-125-145/, урьдчилсан хэлэлцүүлгийн үед хохирогч О.ыг хүсэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн Г.гийн эрүүл мэндийн болон хувийн байдалтай холбоотой баримтууд, Нийслэлийн *******ны Засаг даргын 509 дугаартай тодорхойлолт, цэргийн жинхэнэ албанд татан зарлан дуудах тухай мэдэгдэл, амбулаторийн карт, эмчийн бичсэн эмчилгээний талаар, болон ямар зовуурьтай байгаа талаарх 3 нүүр баримт, Нийгмийн даатгалын газрын магадлалын зөвлөлийн шийдвэрийн зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Г.гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г. нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *******ны нутаг дэвсгэр ийн орчим ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй () маркийн 65-46 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно “... согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж онхолдон тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.ын амь нас хохирсон, мөн О.ын эрүүл мэндэд хүзүүний 1,5,6 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, зүүн эгэм, зүүн далны хүзүү, хамар ясны бяцарсан зөрүүтэй хугарал, хамрыг таславчийн мурийлт, баруун хөмсөг, хацарт шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.гийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад замаараа О.ыг гэрээс нь аваад цааш явж н.ийг бас гэрээс нь аваад Налайх дүүргийн 3 хороо орж хашаа гагнаж байгаад өдөр 12 цагийн үед гэрээс ирж хоол аваад буцаад талийгаачийн хамт орох замдаа дэлгүүрээс 0,5 граммын савлагаатай хараа архи аваад цааш очиж О. болон н. нарын хамтаар уух гэсэн боловч тэр хоёр нэг нэг татаад дахиж уугаагүй болохоор нь би ганцаараа үлдсэн архиа уучхаад бид нар дөрвүүлээ буюу О., н., болон талийгаач нарын хамтаар орой 17 цаг өнгөрч байх үед буцаж явах замд миний машины буруу талын урд талд нэг юм тажигнаад дуугараад байсан цааш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг сэрэх үед би 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Сувилагчаас асуух үед намайг 3 хоног ухаангүй байсан ба миний охин болох Б.Анужин намайг сахиж байсан. Надад хандаж осол гараад эхнэрт тохиолдсон асуудлын талаар хэлсэн. Би цааш эмчилгээ хийлгэж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дунд чөмгөний хагалгаанд орсон. Мөн бүүр сүүлд нь хүүхдүүд надад О. болон ийн биеийн байдлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 172-173 дугаар тал/

 

      2. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ын өгсөн: “…Г. нь хуучин уурхайд ажиллаж байгаад ер нь бол өөрөө энд тэнд барилгын ажил хийгээд явдаг гэсэн. А. нь тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдээ хараад байдаг байсан” гэх мэдүүлэг,

      /хх 30-31 дүгээр тал/

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.ын өгсөн: “…2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би дээр Г.тай хамт халтуурын ажил хийж байсан. Өдөр цайны цаг болох үед Г. цайнд явчхаад ирнэ гээд явсан. Харин буцаж ирэхдээ Г. талийгаач буюу эхнэртэйгээ цуг ирсэн. Ирснээс хойш Г. ажил хийхгүй эхнэрээсээ архины мөнгө нэхээд байсан тэр үед эхнэр нь мөнгө өгөөгүй чи архи ууж яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь Г. шар дэлгүүр лүү яваад тэндээ ганцаараа архи уусан шиг байсан. Орой 17 цагийн үед Г. нэлээн согтчихсон ажлаа хийж чадахгүй бид нарыг юм хийлгэхгүй байхаар нь багажаа хураагаад явахаар болоод Г. машинаа бариад эхнэр нь урд талд суугаад би ийн хамт хойд суудал дээр суусан явж байх үед зөрлөгийн постны замын цагдаа Г.г модоороо дохиж зогс гэсэн боловч Г. хальт зогсох гэж байгаад шууд хөдлөөд явчихсан. Явж байх замдаа машин гүйцэт түрүүлээд явж байгаад гэнэт далан руу яваад орчихсон улмаар бид нарын сууж явсан машин онхолдоод би ийн хамтаар цонхоороо мөлхөж гарсан удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирээд эмнэлэг ороод би түргэний тэргээр гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг,

/хх 39-40 дүгээр тал/

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.ын өгсөн: “…2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би ийн тэнд гагнуурын ажил хийсэн бөгөөд өдөр цайны үеэр Г. хоолонд явчхаад ирэх үедээ эхнэрийн хамт буцаж ирсэн. Тухайн үед Г. архи уучхаад ажил хийлцэхгүй эхнэрээс мөнгө нэхээд тэнд байсан шар хүнсний дэлгүүр рүү яваад байсан. Тэгээд орой 17 цагийн үед багажаа хурааж , би гийн эхнэр, Н. бид дөрөв буцсан бөгөөд Г. өөрөө машинаа бариад явсан. Бид нар явж байхад зөрлөгийн постны цагдаа зогс гэж модоороо дохисон боловч Г. нь зогсохгүй шууд явчихсан. Явж байх замдаа машин гүйцэт түрүүлээд яваад байсан. Тэгээд гэнэт л далан руу яваад орчихсон. Улмаар бидний сууж явж байсан машин онхолдож би цонхоороо мөлхөж гарсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирж би эмнэлэг рүү хүргэгдэж улмаар эмнэлэгт хэвтсэн...Миний эгэм 2 хугаралтай, хүзүү 2,5,7 дугаар сэртэн хугарсан. Зүүн дал цуурсан гэмтэлтэй...” гэх мэдүүлэг,

/хх 34-35 дугаар тал/

 

5. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр О.*******гийн өгсөн: “…Тухайн тээврийн хэрэгсэл нь манай байгууллага дээр бүртгэлтэй **** улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг ******* овогтой гийн зээлийн болон барьцааны гэрээнд байдаг. Харин учирсан хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

/хх 44-49 дүгээр тал/

 

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаартай: “...Талийгаач ийн нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач ийн ын биед баруун, зүүн зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, хуйхны доорх цус хуралт, зүүн эгэм.зүүн дунд чөмөг яс, зүүн таван хавирганы хугарал, зүүн хацар, зүүн ташаанд зулгаралт, баруун мөр, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зам тээврийн ослын үед шидэгдэх дарагдах үед үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачийн үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдоогүй. Амь хохирогчийн цуснаас авсан дээжид спиртийн агууламж илрээгүй ба хоёрдугаар бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 53-61 дүгээр тал/,

 

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 483 дугаартай: “...*******гийн гийн биед зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн баруун зулай, дагзны хатуу хальсны доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус хуралт, няцрал, хоёр хавирганы хугарал цээжний дөрвөн нугалмын арын сэртэнгийн хугарал, баруунд дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 66-68 дугаар тал/,

 

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 66 дугаартай: “ын ын биед хүзүүний 1,5,6 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, зүүн эгэм, зүүн далны хүзүү, хамар ясны бяцарсан зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлдлээр үүсэх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт,

/хх 73-74 дүгээр тал/

 

9. Шинжээч Т.ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 46- 30/71 дугаартай: “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл 1.2.17 зам тээврийн осол гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байх тул уг үйлд явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Honda Fit маркийн 65­46 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Г. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.1 жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...”, 4.Honda Fit маркийн 65­46 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Г. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А, 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна..” гэх дүгнэлт,

/хх 103-105 дугаар тал/,

 

10. Налайх дахь техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №2 дугаартай: “...**** улсын дугаартай Honda маркийн Fit загварын автомашин нь техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шалгасан үзүүлэлтээр замын хөдөлгөөнд оролцох стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт,

/хх 93-95 дугаар тал/,

 

11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх 10-18 дугаар тал/

 

12. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,

/хх 19 дүгээр тал/

 

13. Химийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5242 дугаартай: “Ирүүлсэн дээж нь цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээг хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “ 46/эр” гэж хаягласан, 241075290 хуруу шилний дугаартай цусны дээжээс 2.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.” гэх дүгнэлт,

/хх 81-82 дугаар тал/

 

14. Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн №35021788 дугаартай үнэлгээгээр “Хонда пит” маркийн 65-46 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон баримт,

/хх 112-116 дугаар тал/,

 

15. Г.гийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсныг драгерь багажаар шалгасан 2.15% баримтжуулсан гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэл,

/хх 149 дүгээр тал/

 

           16. Шүүгдэгч Г.гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 124-151 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ /тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах үйлчилгээ бүхий зүйл хэрэглэсэн/ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байхыг шаарддаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой.

Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Г. нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гарган Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан А.ын амь нас хохирч, О.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Г.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяны “…Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийнхээ үйлдэлд  чин санаанаасаа гэмшиж байгаа байдал ажиглагддаг. Ерөнхийдөө хувийн байдлын талаар өөрийгөө илэрхийлж байгаа байдлын талаар шүүхэд хэдийгээр өөртөө болж байгаа процессыг төдийлөн илэрхийлж чадахгүй байгаа ч гэсэндээ яг бодит байдал дээрээ бол үнэн санаанаасаа гэмшиж байгаа байдал ажиглагддаг. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй нэлээд олон удаа уулзалдаж энэ үйлдсэн гэмт хэргийнх нь асуудлаар өөрт нь ийм үр дагавартай гэдгийг ч хэлж байсан өөрөө энэ үр дагаврыг маш сайн ойлгодог ийм нөхцөл байдал байдаг гэдгийг  шүүхэд уламжилж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гангантөгс “…Гэм буруугийн хувьд Г. тэр цагаас хойш маш их гэмшиж байгаа. Би 14 хоногтоо 1 удаа Г. дээр очдог байсан. Миний энэ болгоомжгүй үйлдлээс болоод хажуудах сайхан ханиа алдчихлаа. Энэ хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би үүнээс хойш үргэлжлүүлээд ээжээс нь хойш үр хүүхдүүддээ ээжийнхэн оронд ээж болох үүрэг хариуцлага надад буулаа. Тийм учраас би үр хүүхдийнхээ төлөө бүгдийг зориулж амьдарна гэж уйлаад ярьж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

           Шүүгдэгч Г.гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хохирогч нь цаашид “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээ шүүхэд гаргасан,

           Мөн  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэх зүйлгүй гэх байр сууриа илэрхийлсэн.

   Харин () маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6,830,000 төгрөгийн хохирол учирсан ба иргэний нэхэмжлэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  “…Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалаас төлнө. Зээлийн үлдэгдэл байх юм бол иргэн өөрөө төлнө гэсэн тийм хүсэлтэй бид нар Г. гэдэг хүнтэй уулзсан. Тогтоол гарсны дараа иргэний нэхэмжлэлээр дахиад нэхэмжилнэ гэсэн байр суурьтай оролцож байна.” гэх санал гаргасан учир цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

           Улсын яллагч...Иймд шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяны зүгээс “...Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Г.д оногдуулах ялын доод хэмжээ 2 жил үүний 2/1-тэй тэнцэх 1 жилийн хорих ялаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна..” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гангантөгсийн зүгээс “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах дээр тусгайлан гарах саналгүй.” гэх, дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирогч О.т эмчилгээний зардал төлсөн, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлсэн байдал, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, өрх толгойлсон эцэг, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнгэм буруутайд тооцож түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Г. нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнгэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Г.гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилсүгэй.

           

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

          6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар *******, ******* тоотод оршин суух шүүгдэгчийн бага охин болох ******* овогт гийн Мөнхжин /РД:УД13220129/-ийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.

          7. Шүүгдэгч Г. нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч О.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

          9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ