Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 62

 

                                          

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт Балгандоржийн Батсайханд холбогдох 201720000144 дүгээртэй эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 27 настай,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,  РД:ОД89081017, Шангас овогт Балгандоржийн Батсайхан.  

      

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Батсайхан нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багийн оршин нутаг дэвсгэр “Шар нурган” гэх газар 50-96 УВЗ улсын дугаартай Мустанг-150 загварын мотоцикль жолоодож яваад Монгол удсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчиж автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас насанд хүрээгүй Б.Мөнхдалайгийн эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        1. Хохирогч С.Зулаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би нөхөр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын суврага багт амьдардаг бөгөөд 2017 оны 5 сарын 11-ний өглөө хонь малаа бэлчээрт гаргачихаад 08 цаг 50 минут болж байхад гэрээсээ сумын төв рүү гарсан. Сумын төвд бичиг баримт бүрдүүлж ажилтай байсан тул бид 2 бага хүү Б.Мөнхдалайг аваад миний нөхөр Б.Батсайхан мотоцикль жолоодоод ард нь би сууж дундаа хүүхдээ тэврээд явж байтал самбартай хөтөл рүү уруудаад явж байтал мотоцикль онхолдож мотоциклийн ард сууж явсан хүү Б.Мөнхдалай бид 2 мотоцикль унасан газраасаа 2-3 метр зайтай шидэгдэж тэгээд бага хүүгээ авахад ухаангүй хэвтэж байхаар нь хамгийн ойр байх багийн эмч Ариунаад үзүүлж бид нар сумын төв ойрхон юм чинь төв ойрхон юм чин төвд оруулж үзүүлье гэж сумын төв рүү ороод үзүүлэхэд аймаг руу яаралтай яв гэсэн тул 2017 оны 5 сарын 13-ны өдөр аймагт орж Нэгдсэн эмнэлгийн гэмтэлийн тасагт хэвтэж эмчлүүлж эхэлсэн. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явсаныг мэдэхгүй. Зам дээр цасны ус мөс хайлсны улмаас хаван үүсэж байсныг би харсан. Миний нөхөр Батсайхан бид 2 харсан. Тэгээд хурдаа хасахгүй гарах гэж байгаад арын дугуй хаванд орж  мотоцикль онхолдсон. Надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй богино хугацаанд хүүгээ эдгээх гэж нөхөр бид  2 хичээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

       2. Гэрч Б.Мөнхзул мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тус аймгийн Зүүнговь сумын  эрүүл мэндийн төвийн даргаар ажилладаг. Иргэн Б.Батсайханыг нэг сумын иргэн гэдгээр нь танина. Б.Батсайхан нэг нүд хараагүй групэд  байдаг. 2017 оны 5 сарын 11-ны өглөө ажил дээр байж байтал 08-09 цагийн үед манай сумын “Суврага” багийн эмч над руу залгаад манай багийн иргэн Б.Батсайханг мотоцикльтойгоо онхолдож хүүхэд нь гэмтсэн байна. Сумын төв рүү аваад орьё гэхэд нь аваад ир гэж хэлээд авч ирэхэд нь Б.Мөнхдалагийн биед үзлэг хийхэд амьсгал зүрх судас тасалдсан, амнаас нь цус гарсан, баруун дух шанаа,хавагнаж хөхөрсөн маш хүнд байсан тул сумын төвд 3 хоног хийлгээд аймгийн төв рүү явуулсан. Тухайн үед аав Б.Батсайхан, ээж С.Зулаа нар нь мотоцикльтой явж байгаад онхолдож ийнхүү бэртсэн гэж хэлж байсан. Өглөө эртхэн байсан Б.Батсайханаас ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

           3.Гэрч Г.Ариунаа мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тус аймгийн Зүүнговь сумын Суврага багийн эмчээр 12 дахь жилдээ ажиллаж байна. 2017 оны 05 сарын 11-ний өдөр би 08-09 цагийн үед гэртээ байж байтал манай багийн иргэн Б.Батсайхан энхэр Зулаагийн хамт манай гэрийн гадна мотоцикльтой ирээд хүүхэд ухаангүй муу байна үзээд өгөөч гэхэд нь би гэртээ оруулж үзээд юу болсон талаар асуухад мотоцикльтой явж байгаад онхолдож хүү маань ухаангүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Батсайханы хүү Мөнхдалайгийн биед үзлэг хийгээд сумын төв ойрхон байсан тул төв рүү оруулъя гэж шийдээд сумын төв оруулж анхан шатны тусламж үзүүлсэн. Б.Мөнхдалай нь ухаангүй хамар ам нь шороо болсон. Ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Б.Батсайханы нэг талын нүд нь хараа муутай боловч надад үзүүлж байгаагүй аймгийн нэгдсэн эмнэлэгт л үзүүлж хяналтанд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

          4.Гэрч Ц.Шагжсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Батсайхан нь 1989 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Эхээс 4-үүлээ. /дээрээ 1 ах, 1 эгч, 1 дүүтэйгээ айлын 3 дахь хүү юм. Б.Батсайхан нь сургуульд сураагүй, цэргийн алба хаагаагүй. Бага насаасаа мал маллаж амьдарч байсан. Одоогоор эхнэр 2  хүүхдийн хамт Зүүнговь сумын Суврага багт мал маллаж амьдардаг. Морь уяж уралдуулах сонирхолтой. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, элдэв муу зуршилгүй, хүүхэд зантай, цагаан цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Бага хасандаа тоглож байгаад зүүн нүдээ гэмтээж нэг нүд нь юм харахаа болсон. Байнга группэд байдаг. 8 ханатай  монгол гэр бага  40 орчим тооны бог мал бүхий эд хөрөнгөтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

        5.Гэрч Ж.Лхайсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Батсайхан нь бага байхдаа тоглож байгаад зүүн нүдээ гэмтээсэн түүнээс хойш хараа нь муудсаар байж  зүүн талын нүд нь хараагүй болж хөдөлмөрийн чадвар адагдалта гэж груп-д орсон. Б.Батсайхан нь 1989 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн эхээс 3-уулаа айлын 2 дахь залуу болж мэндэлсэн бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бага наснаасаа мал маллаж өссөн. Сургуульд сурч байгаагүй боловсролгүй, 2013 онд С.Зулаатай гэр бүл болж одоогоор 3 настай Хишигдалай, 1 настай Мөнхдалай нарын хамт Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багт мал маллан амьдардаг. Амьдрал ахуйн хувьд 40 гаруй толгой малтай 8 ханатай монгол гэртэй, мустанг-150 маркын мотоцикльтой. Б.Батсайхан нь зан байдлын хувьд төлөв даруу, элдэв муу зан байхгүй, бусдад тусархуу, ажилласаг хөдөлмөрч, бусадтай зөв боловсон эвсэг харьцаатай, морь уяж уралдуулах сонирхолтой. Архи хэрэглэдэггүй. Тамхи хааяа нэг татдаг болохоор ямар нэгэн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

           6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р тал/,

         7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 12-13-р тал/,

          8. Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-15, 16-18-р тал/

          9. Увс аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 34-р тал/,  

          10. Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р тал/,

           11. Шүүгдэгч Б.Батсайхан мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багт эхнэр С.Зулаа, хүү Б.Хишигдалай, Б.Мөнхдалай  нарын хамт мал маллан амьдардаг бөгөө манайх одоогоор Зүүнговь сумын Суврага багийн нутаг Шаварт нуурын хажууд хаваржиж байгаа. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өглөө малаа бэлчээрт гаргачихаад бага хүү Б.Мөнхдалай эхнэр С.Зулаа нарын хамт өөрийнхөө мустанг-150 маркийн шар өнгийн мотоциклио унаад явж байгаад самбартай хөтөл уруудаад явж явж байтал ховилтой зам тааралдаж тэр замаар гарч яваад замын араанд мотоциклийн дугуй цохиулж мотоцикльтойгоо онхолмон тэр үед миний ард сууж явсан эхнэр С.Зулаа болон хүү Б.Мөнхдалай нар ч гэсэн газар унаж Б.Мөнхдалай нар ч гэсэн газар унаж Б.Мөнхдалай мотоциклиос 2-3 метр зайд шидэгдсэн байсан. Тэгээд би хүүгээ очиж авахад хүүхэд ухаангүй байх шиг болохоор нь мотоциклио босгож аваад энхэр, хүүхдээ сундалаад хамгийн ойр байх багийн эмч Ариунаагийнд очиж үзүүлэхэд Ариунаа эмч сумын төв рүү орж үзүүлье гаднаас нь харж мэдэгдэх зүйл байхгүй байна гэхээр нь сумын төв оруулж Мөнхзул эмчид үзүүлээд аймгийн төв рүү тээвэрлэж аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Гэмтлийн тасагт 2017 оны 05 сарын 13-ны өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлж байгаа. Цас мөс хайлж урсан үед зам идэгдэж бага зэрэг ховил гарсан байсан. Би замд ховил гарсныг мэдээгүй байсан. Би хараад ховилд цохиулахгүй гарч чадна гэж найдаад чигээрээ явж байгаад гэнэт ховил руу орж мотоциклийн арын дугуйг цохиулж газар унасан. Би тухайн үед 3-р араатай 40-50 км цагийн хурдтай явсан байх яг хэдэн км цагийн хурдтай явсныгаа хараагүй учир нь миний милл-ний заалт ажилладаггүй. Би зогсоох арга хэмжээ аваагүй, би саад тулгарсыг мэдэж байсан ч осолдохгүй гарч чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Бид 3 гурвуулаа малгай хэрэглээгүй байсан. Би мотоциклио бариад миний ард эхнэр С.Зулаа сууж дундаа хүүгээ суулгаад явж байсан. Би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох А ангилалын жолооны үнэмлэхтэй. 2015 онд жолооны курс төгсөж жолооны үнэмлэх авсан. Би мотоциклио 2014 онд шинээр авсан 3 дахь жилдээ хэрэглэж байгаа. Сумын төв рүү ороод сумын төвийн цагдаа Д.Бямбажавд мэдэгдсэн. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Миний урьд өгсөн байцаалтууд бүгд үнэн зөв. Сэжигтэнээр байцаалт өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлсэн.  50-96 УВХ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикль миний өөрийн эзэмшилийн мотоцикль тухайн мотоциклийг 2014 онд намайг гэр бүл болоход өмчид минь ирж байсан мотоцикль юмаа. Би 2015 онд мотоциклио бүртгүүлж улсын дугаар авсан боловч Зүүнговь сумаас Улаангом сум руу орж авто тээврийн төвд бүртгүүлээгүй байсан. Би дүрс ялгаж чаддаг тул шалгалтыг дүрсээр авсан тэр дүрснүүд дээр ажиллаж жолоодлогын шалгалтыг мотоцикль унуулж авсан. Өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Манайх ганц гэрээр байдаг, ар гэрт эхнэр, 2 хүүхдээс өөр хүн байхгүй. Ийм байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.      

 

        

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:     Шүүгдэгч Б.Батсайхан нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багийн оршин нутаг дэвсгэр “Шар нурган” гэх газар 50-96 УВЗ улсын дугаартай Мустанг-150 загварын мотоцикль жолоодож яваад Монгол удсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган насанд хүрээгүй Б.Мөнхдалайгийн эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан  гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч С.Зулаа, гэрч Б.Мөнхзул, Г.Ариунаа,   хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт,  шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

      Шүүгдэгч Б.Батсайхан өөрийн эзэмшлийн 50-96 УВЗ улсын дугаартай Мустанг-150 загварын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в-д Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1 дэх хэсэгт “Жоооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

            Мөн уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй Б.Мөнхдалайгийн эрүүл мэндэд хүнд / гавал ясны /зулай, дагзны/ цөмөрсөн, сэтэрсэн зөрөөтэй хугарал, тархины цус харвалт, гэмтлийн гаралтай гар, хөлийн саажилт, баруун хацар, толгойн оройн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн гэтмэл/ хохирол учирсан нь Увс аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаартай шинжээчийн дүгнэлт тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинж хангагдсан байна. 

 

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Батсайханыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч С.Зулаа “Б.Батсайхан нь миний нөхөр тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй, бид хоёр хүүхдээ хурдаж эдгээж авахаар эмчилгээ хийлгээг нь хийлгэж байна” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Батсайханаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Шүүгдэгчийн өмчлөлийн 50-96 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклийг хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох үндэслэлтэй байна.

              Шүүхээс шүүгдэгч Б.Батсайханд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, өөрийгөө илчилсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Б.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.          

      

Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шангас овогт Балгандоржийн Батсайханыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Батсайханд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Батсайханд тэнссэн хугацаанд нь оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Батсайханд хяналт тавихыг Увс аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Батсайханы өмчлөлийн 50-96 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклийг хураан авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Батсайханд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ГАНСҮХ