Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран 

Прокурор                                                  С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч         *******

Өмгөөлөгч                                                  М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгчид                          Б.Солонго

                                                                       Ө.Батболд

Шүүгдэгч                                                         ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго, Ө.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14ий өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1993 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ******* ******* овогт *******ийн *******. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1985 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, ******* овогт ийн .

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, овогт ын .

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1975 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, овогт ын

Шүүгдэгч С.******* нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт байх ын гэх худгийн дэргэд үл ялих шалтгаанаар иргэн ийн толгойн тус газарт 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архины шилээр цохиж, баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл учруулж алсан,

Шүүгдэгч Ө. нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч А. нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Б. нь 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Д.*******ыг хүнийг алсан гэж дүгнэн Эрүүгийн ерөнхий тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- яллагдагч  *******, *******, ******* нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч овогт ын , овогт ын , ******* овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ийн ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ын , ын нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нарт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан аяга, архины шилний хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгч *******ы , *******ын , *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хүүхдийн сургалтын төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Солонго 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ 1. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тухайд:

Тус хэрэгт хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.02.14-ний өдрийн 253 дугаар шинжээчийн дүгнэлтийн 6 дахь хэсэгт “Дээрх гавал тархины гэмтлийг эрт оношилж тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааг мэс заслаар авсан тохиолдолд амь нас аврах боломжтой байдаг” гэж,

Мөн хүрээлэнгийн 2020.06.11-ний өдрийн 784 дүгээр нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1 дэх хэсэгт “талийгаач нь амь насыг аврах боломж багатай гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэж тус тус зөрүүтэй дүгнэсэн.

Анхан шатны шүүхээс *******ын гэм буруутай болох нь дээрх 2 дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэхдээ дээрх 2 дүгнэлтийн аль дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа болон нөгөөг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

2. Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нотлох баримтыг ашигласан тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2.“Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” 3.“Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй.” 8.“Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй: 8.3 яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг”.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “архины шилний хагархайг мөрдөгч намайг ав гэхээр нь би түүж авсан”, “шилийг шидэхэд шил хагараагүй” гэж тус тус мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй шүүгдэгч , нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн.

3. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох тухайд:

Хураан авсан хөрөнгө орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” гэж заасан байх боловч 2020/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт “эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан аяга, архины шилний хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж” гэжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай” шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилсан боловч дээрх тогтоолд мөн энэ талаар тусгаагүй.

Нөгөө талаас цогцост үзлэг хийсэн 2019.10.02-ны өдрийн 123 дугаар шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн биед зүүн тохой, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт үүссэн байсан талаар дурдсан байдаг. Хэдийгээр дээрх зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч уг зулгаралтуудыг хэн хэрхэн учруулсан болох талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, талийгаачийн тухайн өдрийн явсан маршрутыг шалгаагүй, мөн гэрч тухайн өдөр явсан маршрут болон хэрэг учрал болсноос хойш Дорнод аймагт ирсэн шалтгаан болон ирээд эхнэртэйгээ уулзсан эсэхийг шалгаж тогтоогоогүй буюу мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, мөн цогцост үзлэг хийсэн 2019.10.02-ны өдрийн 123 шинжээчийн дүгнэлтэд “баруун талын 7-р хавирга суганы дунд шугамаар шууд хугаралтай, хугарал орчмын булчин, гялтанд цус хуралттай” гэж бичигдсэн. Дээрх дүгнэлттэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж шинжээч эмч Ж.Жаргалангаас тайлбар авахуулахад “техникийн алдаа гаргасан” гэсэн байдлаар тайлбарласан зэрэгт шүүх үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй болно.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шийтгэх тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр ийн цогцост баруун чамархай, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цусан харвалт болон тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Мөн зүүн тохой, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоодсон байна.

Гэтэл шинжээчийн дүгнэлтүүдээр эдгээр гэмтлүүдийг нэг цаг хугацаанд  үүсэх мэтээр тайлбарлажээ. Энэ олон гэмтлүүдийг архины шилээр ганц удаа цохисон гэх, аягаар цохисон гэх нэг удаагийн үйлдлээс болсон гэх нөхцөл байдал эргэлзээтэй байгаагаас гадна энэ олон гэмтлүүд хэрхэвч нэг цаг хугацаанд үүсэх боломжгүй юм.

Мөн 2020.02.14-ний өдрийн 253 дугаартай дүгнэлтийн 6 дахь хэсэгт “Дээрх гавал тархины гэмтлийг эрт оношилж тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааг мэс заслаар авсан тохиолдолд амь нас аврах боломжтой байдаг” гэсэн дүгнэлт гаргасан хирнээ 2020.06.11-ний өдрийн 784 дугаартай нэмэлт дүгнэлтээр “ нь баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдсан хүнд комын байдалтай эмнэлэгт хэвтэн дөрөв хоног эмчлэгдсэн байна. Энэ хугацаанд эмийн эмчилгээ хийж, оношилгоо эмчилгээний зорилгоор нугасны ус авах ажилбар зэргийг хийсэн байна. Талийгаач нь амь нас аврах боломж багатай гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэж дүгнэсэн байхаас гадна шинжээч байцаасан тэмдэглэлд дүгнэлт гаргасан эмч нь амь нас аврагдах багатай гэмтэл гэж мэдүүлсэн нь ойлгомжгүй байна.

Үүнээс гадна зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтлийн талаар огт дурдаагүй байна.

Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаж байгаа бөгөөд дахин шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолдоо Эрүүл мэндийн яамны нарийн мэргэжлийн гавал тархины гэмтэл, мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэргэжилтнийг оролцуулж дүгнэлт гаргах шаардлагатай байна. Ингэхдээ дараах асуултыг шинжээч томилох тогтоолд дурдаж өгнө үү.

- Талийгаач нь баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан байна гэж дүгнэсэн байх ба дээрх гэмтэл нь амь насыг нь аврах боломжтой гэмтэлд уг цусан хураа нь хамаарах эсэх?

- Аврагдах боломжтой гэмтэл байсан эсэх, хэрэв амь насыг аврах боломжтой гэмтэл байсан бол Баяндун сумын эмч нар энэ гэмтлийг оношлох боломжтой эсэх?

- Оношлох боломжгүй байсан бол дараагийн шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй зэрэг нь амь насыг алдагдуулсан үйлдэл эс үйлдэхүй болсон эсэх? зэрэг асуудлыг шинжээчийн дүгнэлтээр дахин гаргуулах.

2. Хэргийн газрын үзлэгээр машины урд салхины шил толгойн хэлбэртэй бөөрөнхий байдалтай хагарсан байна. Энэ салхины шилний талаар мэдэх эсэх талаар хохирогчоос асуусан болж хүсэлтийг дутуу шалгасан байсан. Харин хэрэг гарах үед байсан гэрчүүдээс үүнийг тодруулахаас гадна уг хагархай хэсэгт техникийн шинжээч томилох шаардлагатай байна. Үүнд дараах асуултыг тавьж өгнө үү.

- Уг хагархай хэсэг нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хагарсан байна вэ?

- Энэ хагарсан хэсэг нь ямар цаг хугацаанд үүссэн байна вэ?

- Нэг жилийн өмнө хагарсан байлаа гэхэд энэ хагарсан хэсгээрээ нэмэгдэхгүй тогтмол байх боломжтой юу?

3. Талийгаач нь 2019.08.29-ний өдөр Ж.Энхнаранд аягаар цохиулсан гэх нэг цаг хугацаа гарч ирээд байгаа. Мөнх 2019.08.30-ны өдөр *******т архины шилээр цохиулсан гэх нэг цаг хугацаа гарч ирээд байна. Мөн амь хохирогч нь 2020.08.30-ны өдрөөс 2020.08.31-ний өдрийн 16 цаг хүртэл бүхэл бүтэн 29 цаг Баяндун сумын 1-р багт байрлах ийн гэрт байгаад сумын эмнэлэгт хүргэгдсэн цаг хугацаа харагдана.

Иймд шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээж авсан цусан хураанд гэмтэл авсан цаг хугацааг тогтоох зорилгоор MSB будагч бодисын аргыг хэрэглэж уг талийгаачийн үхэлд хүргэх гэмтлийг хэзээ авсан болохыг цаг хугацаагаар нарийн тодорхой гаргуулж өгнө үү.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрч *******, *******, *******, нартай яллагдагч *******ыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийлгэж өгнө үү.

5. С.Эрдэнбаяр нь талийгаач ийг архины шилээр цохихыг харсан гэрч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хирнээ д яагаад уг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээгүй нь ямар учиртай байна вэ? Түүнийг ял завших нөхцөл байдалд хүргэж байна. Мөн хажууд нь байгаагүй гэрч нь яллагдагч болоод байдаг. Гэтэл гэгч этгээд гэрч болоод байгаа нь уг этгээдэд ял завшуулж байна. Мөн нь амь хохирогчийг гэмтэл авсныг мэдсэн хэрнээ огт тусламж үзүүлээгүй, амь нас нөгчих эцсийн мөч хүртэл гэртээ байлгаж огт тусламж үзүүлэхгүй, ямар ч эмчилгээ сэхэл авах боломжгүй болтол нь гэрийнхээ гадна бүхэл бүтэн 30 гаруй цаг байлгаснаас бусдын амь нас хохирсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад уг зүйл ангийг сонсгохгүй ял завшуулж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дээрх ажиллагааг нэмж хийлгүүлж өгнө үү.

6. Амь хохирогч нь Б. гэрийн гадна 30 гаруй цаг ухаангүй хэвтэж байгаад сумын эмнэлэгт ирж оношлогдон нугасны ус авахуулах болон эмийн эмчилгээ хийгдэж байгаад 2019.09.04-ний өдөр нас барсан байна. Хэрэв талийгаачийн үхэл *******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзвэл түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж оногдох ял хариуцлагыг хамгийн багаар буюу 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү.

******* хэдийгээр өмнө ял шийтгэгдэж байсан. Уг хэргүүд нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих болгоомжгүй хэргүүд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь  хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах ял хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “******* би *******т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхэд хэлж байсан. Миний хамгийн гомдолтой байгаа зүйл , тэдгээр хүмүүс амь нас болон бие махбодод нь амьдрах боломжийг хязгаарлаж гэр орны бидэнд хэлэхгүй, түргэн дуудахад нь дэргэд нь байхгүй, оргон зайлж Дорнод аймаг руу зугтаахад нь ээж нь тусалж унаанд суулгаж байсан. Мөн талийгаачийн маань хувцас хунарыг цэмцийтэл угаасан байсан. Үүний учрыг олж өгнө үү. Мөн тухайн нөхцөл байдалд миний нөхөрт ямар нэгэн тусламж үзүүлээгүйд гомдолтой байна. , хоёр ямар ч хариуцлага хүлээгээгүйд би маш их гайхаж байна. миний нөхрийн хувцасыг угаасан байсан бөгөөд зодсон байх магадлал өндөр байж болзошгүй тул , нарт гомдолтой байна.

******* нь 8, 4, 2 настай, 8 сартай 4 хүүхэдтэй бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээж хохирол болох мөнгөн төлбөрөө барагдуулсан тул *******ын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тайлбартаа: “Ялтан ******* бол гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөөгүй бас шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа арай гэж хохирогчид хохирлын хэдэн төгрөг өгсөн. Ялтан ******* нь хохирогч ийн ээжтэй садан төрлийн холбоотой. Шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл ******* болон тэрний эцэг эх төрөл төрөгсөд хэн ч уучлалт гуйгаагүй. Харин ч хүүгийн минь эсрэг гаргасан гомдлоо татаж авсангүй гэж үг хаяж, заналхийлсэн өнгө аястай хандаж байсанд хохирогчийн ээж өндөр настан, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдолтой байсан.

Хурал түр завсарлага авч тэр хооронд зарим нь хэл амаар доромжилж загинаж байсан ч, ээж аав нь “бид хэргийн нарийн учрыг сайн мэдэхгүй өдий хүргэсэн. Тиймээс зөв ойлгоорой” гэсэн учир төрөл садны холбоогоо бодож, хүү минь босоод ирэх бишдээ шүүх хөнгөлөлттэй талаас нь хандах биз” гэж байсан.

Гэтэл *******ын өмгөөлөгч нар өөрсдийн хүсэл зоригоороо тухайн хэрэгт дүгнэлт хийж гомдол гаргасаар байна. Өмгөөлөгч Ө.Батболд шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж зөвшөөрөхгүй гэжээ. Тухайлбал: Талийгаачийн тархи толгойд үүссэн  амь насанд аюултай гэмтэл нь ганц цохилтоос үүсэх боломжгүй, мөн гар, тохой, бугалганд үүссэн зулгаралтын хамаарлыг тогтоосонгүй гэжээ. Мөн эрт оношилсон бол амь насыг нь аврах боломжтой, амь насыг нь аврах боломж багатай гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэсэн нь ойлгомжгүй учир дахин дүгнэлт гаргуулъя гэжээ.

1. Шинжээч шүүх хуралд оролцож хариултаа өгсөн.

2. Тухайн үйл явдлын талаар шүүх хурал дээр тодорхой яригдаж *******ын 1 удаагийн үйлдлээс уг гэмтэл үүссэн гэдгийг нотолсон ба ******* өөрийн үйлдлийн хор уршиг нөхцөл байдлыг үнэлэх боломжтой байтал тусламж үзүүлэхгүй орхиод явсан. Тэр байдлаас хүмүүс хэргийг мэдэхгүй буруу ташаа ойлгож хугацаа алдсан байдаг. Гэтэл энэ талаар өмгөөлөгч Ө.Батболд мэдэх боломжгүй, гэмтэл аваад ухаангүй гэдгийг ойлгоогүй, гэгчийг үндэслэлгүйгээр буруутгажээ.

Мөн эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэсэн цаг хугацааны байдлаас шалтгаалан *******ын зүйл анги өөрчлөгдөх үндэслэлтэй гэжээ. Гэтэл эмнэлэг бололцоотой бүр арга хэмжээгээ авсан. Хийсэн эмчилгээ нь зөв байсан боловч хохирогчийн биед өөрчлөлт орохгүй байсаар нас барсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмтлийн хүндрэл болсон гэх үндэсгүй учир зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэл байхгүй байна.

Мөн гэмтэл авсан цаг хугацаа тогтоогдсон, гэрчүүд энэ талаар тодорхой хэлсэн тул шүүх хурал дээр ч нүүрэн дээр нь тодорхой мэдүүлэг өгсөн тул энэ талаар гаргасан гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Өмгөөлөгч Солонгын гомдол нь агуулгын хувьд адил бөгөөд гэмтэлтэй холбоотой дүгнэлтийн талаар шинжээч оролцож асуултанд нь тодорхой хариулт өгсөн.

Мөн сэжигтэн яллагдагчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй гээд байна. *******ын мэдүүлгийг гэрч нар бусад яллагдагч нар няцааж тодорхой ярьсан. Нүдээрээ үзсэн харсан, чихээрээ сонссон зүйлээ эх сурвалж болгон мэдүүлж нотолсон.

Мөн шинжээч Жаргалангийн техникийн шинжтэй алдааг хэрхэн үзэж дүгнэснийг шүүх тодорхойлоогүй гэжээ. Уг алдаа илэрхий алдаа байсан. Задлан шинжилгээний тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэргийг үзэхэд тодорхой байна. /тийм гэмтэл байгаагүй/ Талийгаачийн биед үүссэн бусад зулгаралтуудыг хэн, хэрхэн учруулсныг шалгаж тогтоогоогүй мөн гэрч маршрут яагаад аймагт ирсэн болохыг шүүх хурал дээр тогтоосон гэж үзэж байна. Зулгаралтуудыг хэн учруулсан нь тогтоогдоогүй. *******т цохиулаад л нам унасан. Хүн босгох гэж оролдоод ч биеэ дааж сууж чадахгүй байсныг гэрч мэдүүлдэг бас тэр даруй хурхираад өөр ямар ч харьцаагүй байсныг тодорхой хэлдэг.

Иймд ******* болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. ******* нь буруугаа нуун далдалж өөр хүнийг цохиж гэмтэл учруулсан гэж Энхнаран гэгчийг гүтгэж 2 жил хилс хэрэгт хориулж, бусад гэрчүүдийн мэдүүлгийг ч худлаа өгүүлж 3 хүнийг гэмт хэрэгтэн болгож чирэгдүүлсэн зэрэг энэ хэрэгт хандсан хандлагыг анхаарахгүй байх аргагүй болно.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Нэгдүгээрт, гомдолдоо “...шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, ...шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад алийг нь үнэлж байгаа нь ойлгомжгүй байна...” гэж байна. Хавтаст хэргийн 3-р хавтасны 14-15-р талд байх эмч гийн мэдүүлэгт “...сумын эмнэлэгт ухаангүй, биеийн байдал маш хүнд ирсэн. Орчны харьцаагүй байсан. Гэмтэл аваад удаан хугацааны дараа буюу тархи дарагдаж, цусан хураа үүссэний дараа эмнэлгийн тусламж авсан. Иймд тэр даруй мэс засал хийсэн ч амь насыг нь аврах боломжгүй байсан. Тархи дарагдаагүй тохиолдолд мэс засал хийсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан...” гэсэн байдаг.

Хоёрдугаарт, “... явсан маршрутыг тогтоогоогүй. Түүнийг худал мэдүүлэг өгсөн байхад эрүүгийн хариуцлагад татсангүй...” гэж байна. гэрчээр анх мэдүүлэг өгөхдөө дутуу зүйл ярьсан байдаг. Түүнчлэн мөрдөн байцаагчаас д худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулаагүй учир Баттулгыг эрүүгийн хариуцлагад татах ямар ч үндэслэл байхгүй. ******* нь өөрөө гэмт хэрэг үйлдчихээд бусдад тохох гэж удаа дараа ийм байдлаар гомдол хүсэлт гаргаж ирсэн.

Анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоосны дараа “...6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гээд байдаг. Хүний толгой руу архины шилээр буюу хатуу биетээр цохиход үхэж болно гэдгийг ******* мэднэ. Гэтэл шууд санаатай үйлдлээр цохисон байгаа. Түүнчлэн бусад хүндрэлээр биш яг энэ цохисон гэмтэл нь дангаараа хохирогчийн амь насанд хүрсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ямар ч боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Батболд, Солонго нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго, Ө.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах дараахь үндэслэлүүд тогтоогдов. Үүнд:

1/ Хохирогч ийн амь нас хохирсон хэргийг мөрдөн шалгах ажиллагааны эхний үед хэргийн гол гэрчүүд болсон үйл явдлын тухайд зориуд худал мэдүүлэг өгчээ. Тухайлбал “******* нь хохирогч ийн толгойд архины шилээр цохисон” үйл явдлыг харсан гэрч , *******, *******, бусдаас дам сонссон ******* нар энэ талаар үнэнээр нь хэлэлгүй нуун дарагдуулсан байна. Үүний улмаас  хүний амь насыг бүрэлгэсэн эзэн холбогдогч тогтоогдохгүй байх, гэм буруугүй хүн хилсээр хэлмэгдэж, удаан хугацаагаар цагдан хоригдох зэрэг ноцтой үр дагаврууд гарсан байна. Мөрдөн байцаалтын явцад *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” хэрэгт татсан, харин гэрч энэ хэрэгт татаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. 1-р хавтаст хэргийн 76-р талд авагдсан, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээс үзвэл, нь 2019 оны 09 сарын 06-нд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх” үүрэгтэйг ойлгож, энэ талаарх сануулга дээр гарын үсэг зурсан боловч дээрх үйл явдлыг мэдүүлээгүй нуусан байна.  Адил тохиолдолд, бодитой, үндэслэл бүхий шалтгаангүйгээр өөр өөрөөр хандах нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.12 дугаар зүйлд тусгагдсан “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” нөхцөл алдагдахад хүргэжээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг хэрэгжүүлэхдээ дээр дурдсанаар Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан зарчмыг алдагдуулах эрхгүй юм. Энэ нөхцөлийг хангах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэл бий болов. Энэ тухайд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гомдол үндэслэлтэй байна.

2/ Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдолд дурдсан “ нь амь хохирогчийг гэмтэл авсныг мэдэж байсан хэрнээ огт тусламж үзүүлээгүй, ямар ч эмчилгээ авах боломжгүй болох хүртэл нь байлгасан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан хэргийн шинжтэй байна” гэх үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж, хэргийн зарим нөхцөл байдлуудыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, амь хохирогч нь толгойдоо цохиулснаас хойш чухам хэдий хугацааны дараа эмнэлгийн анхны тусламж авсан болох,  амь хохирогчийг толгойдоо архины шилээр цохиулсан гэдгийг эмнэлгийн тусламж үзүүлж буй эмчид хэлээгүй шалтгаан нь юу болох, хэрвээ богино хугацаанд эмнэлгийн тусламж авсан бол, ялангуяа толгойдоо архины шилээр цохиулсан гэдгийг эмч нар мэдсэн бол эмнэлгийн байгууллагын оношлогоо, эмчилгээний нөхцөл байдал өөрчлөгдөх, тэр хэрээр хохирогчийн амь нас аврагдах боломж байсан эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай байна. Үүнийг мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. 

3/ Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим хангагдсан эсэх, шүүх Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв хэрэглэсэн эсэхийг хянахад шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нөхцөл байдлууд тогтоогдов. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тусгагдсан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөлийг хэрэглэн шүүгдэгч *******, *******, *******, Ө. нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна. ******* нь согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах өндөр магадлалтай аргаар буюу архины шилээр хүний толгой руу санаатай цохисон, *******, *******, Ө. нар нь хүний амь нас хохирсон  гэмт хэргийг бодит үнэнээр тогтооход ач холбогдолтой зүйлийг мэдэж байгаа атлаа, үнэн зөв мэдүүлэх ёстойг сануулсаар байхад зориуд худал мэдүүлсэн байтал шүүх “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас..” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн нь хуулийн уг заалттай тохирохгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болов. Түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй байгаа нь давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг бүрэн хэмжээнд хянан үзэх боломжгүйд хүргэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болов.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүйгээр хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго, Ө.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд дурдагдсан бусад асуудал буюу хэргийн үйл баримтыг эцэслэн үнэлж дүгнэх, ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой асуудалд дүгнэлт хийгээгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.7, 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

21.2­

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                            З.ЭНХЦЭЦЭГ

                                                                               Л.НАРАНБАЯР