Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 159/ШШ2023/0031

 

                                      

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                  

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, “Ургамал дөрөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “2023 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглээний мод, түлээний хуваарь батлах тухай” 114 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Ургамал дөрөө” ХХК 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Тус шүүхэд манай “Ургамал дөрөө” ХХК-иас Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаартай “2023 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглээний мод, түлээний хуваарь батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба өөрт олгосон эрх буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ургамал дөрөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “2023 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглээний мод, түлээний хуваарь батлах тухай” 114 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Ургамал дөрөө” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлтээ ирүүлжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Ургамал дөрөө” ХХК-иас Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах мөн гомдол гаргагч хариуцагчид холбогдуулан гаргасан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ургамал дөрөө” ХХК-иас Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “2023 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглээний мод, түлээний хуваарь батлах тухай” 114 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР