| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/238/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/238 |
| Огноо | 2016-12-06 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2016/ШЦТ/238
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН оны сарын өдөр дугаар Мөрөн сум |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу Улсын яллагч, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Бямбажаргал Шүүгдэгч А.Б******* нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б********* холбогдох эрүүгийн 201622000551 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Б***** , **** оны * дугаар сарын **-нд Хөвсгөл аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс хотгойд, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ******* сумын Эрүүл мэндийн төвд нярав ажилтай, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ******* сумын * дугаар багийн ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн ****** дугаартай Шүүгдэгч А.Б******* нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн ******* сумын 5 дугаар баг буюу сумын төвд иргэн А.Д****** ийг дүү Д.Д******ийн гар утсыг авсан гэх шалтгаанаар түүний зүүн гар луу өшиглөж бие махбодид нь зүүн гарын бугалга ясны далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч А.Б******* нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн ******* сумын 5 дугаар баг буюу сумын төвд иргэн А.Д****** ийг дүү Д.Д******ийн гар утсыг авсан гэх шалтгаанаар түүний зүүн гар луу өшиглөж бие махбодид нь зүүн гарын бугалга ясны далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь Хохирогч А.Д****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед Хөвсгөл аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт Гандангийн баруун талд замын зуурмаг зуурч байсан чинь А.Б******* машинтай ирээд дуудсан. Би хариуд нь “суухгүй, ажилтай” гэсэн чинь ”2 ковш хайрга |
|
|
| өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мэдэхгүй, чадахгүй, мэддэг хүнтэй нь ярь” гэсэн чинь над руу ирээд намайгтүлхээд байхаар нь “Та эрүүл саруулдаа ярь“ гэж хэлээд эргээд явж байсан чинь Б******** зүүн гар луу өшиглөхөөр нь хаасан чинь зүүн гар эвгүй болчихсон. Гар нэг л болохгүй байхаар нь Баатар эмчид үзүүлсэн чинь * “шуугаараа хугарсан байна, аймаг явж зургийг нь авахуулж үзүүл” гэсэн. Тэгээд Мөрөнд очоод эмнэлгээр явж үзүүлсэн чинь шуугаараа хугарсан байсан юм. Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан юм. Одоо гар тэнийхгүй байгаа. Ажил хийж чадахгүй байна. Өвдөж байгаа зүйл байхгүй байна... Б******** ах баруун хөлөөрөө нэг их хүчтэй өшиглөөгүй, хальт хүрэх шигл болсон. Гарын алга хэсэгруү өшиглөсөн. Өөр цохиж нүдсэн асуудал байхгүй...Б******** ийн эхнэрийн дүүгийнх нь нөхөр болох Завхан аймгийн ******* суманд амьдардаг Д******* надтай согтуу 7 хоногийн өмнө сумын төвд тааралдаад “архи аваад өгчих” гэхээр нь “чадахгүй, танихгүй байна” гээд маргалдаад тонгороод шидчихээд салсан юм. Түүнээс л болсон байх гэж бодож байна. Би Б******** ирсэн явсан зардал бслон эмчилгээний 200000 төгрөг хүлээн авч эвлэрлийн гэрээ байгуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-11-р тал/ Гэрч Д.А****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2016 оны 8 дугаар сарын сүүлээр би өдрийг нь санахгүй байна. ******* суманд манайх бетонон зам хийж байгаа юм. Би бетон зам хийж байгаа газраа сахиж хонодог юм. Намайгхонож байх үед гараа гэмтээсэн залуу болох Х****** /А.Д****** / надад хоол аваачиж өгсөн юм. Тэгээд байж байтал Х****** гийн гарыг гэмтээсэн Б****** /А.Б******* / гэх сумын заан залуу халамцуу архи уучихсан ирээд миний машины кабинд суусан юм. ...Тэгтэл Б****** Х****** гийн нүдийг “сэрээгээр хатгана” энэ тэр гээд муудалцаад унасан. Би сайн ойлгоогүй Хархуү Б****** гийн дүүг зодсон юм уу хаашаа юм мэдэхгүй, урьд нь өс хонзонтой юм шиг байсан. Тэгээд би Х****** г “яв” гээд машинаас буулгасан. Тэгтэл Хар.хүу арматурын төмөр барьж авснаа “буугаад ир, чамайг цохино” гэсэн Тэгтэл Б****** машинаас буусан. Тэгээд бие биенээ цохилцоогүй гудамж тойроод явсан, Дахиж ирээгүй, Маргааш нь Х****** манайд зам дээр ажилаад би бензин клонкийн хажуу талаас шороо зөөгөөд байж байтал Б****** тай тааралдсан. Тэгтэл Б****** “би Х****** тэй очиж учраа олмоор байна” гэсэн. Тэгэхээр нь би машины кабинд суулгаж ирсэн, Тухайн үед Б****** архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд зам дээр ирээд Х****** г дуудаад кабинд суулгасан. Тэгээд учраа олох юм болоод байж байснаа Баара.а “чи дүүг минь дарамталсан байна” гээд хэрэлдээд унасан. Тэгэхээр нь би “та хоёр буу, бууж учираа ол” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Х****** нь “гараа гэмтээчихлээ” гээд хашгираад унасан. Тэгэхээр нь би “та хоёр цагдаа руу очиж учираа ололц” гэж хэлсэн, Тэгээд би яваад өгсөн. Тэгээд би түүнээс хойш дахиж уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/ Гэрч Д.Э****** Б.М***** , Т.Д****** , Д.Д****** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн14-19, 21-23-р тал / Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 484 тоот: Д.Д***** ийн биед гэмтэл тогтоогдлоо. Д.Д***** ийн биед зүүн щуу ясны зөрөөгүй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл ^ мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно. Бодит үзлэг, рентген зураг зэргээс үндэслэсэн болно гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал / |
| Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 49 тоот дүгнэлт /хх-ийн 34-р тал/ Шүүгдэгч А.Б******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д****** манай дүү Д******* гийн утсыг аваад явчихсан байсан ..Тэгээд би Д******ийг “хүрээд ир” гээд машины кабин дотроос дуудсан. Тэгсэн чинь Д****** машин руу орж ирэхгүй машины хажууд зогсоод байсан. Тэгээд би ковшоос буугаад “чи яагаад хүүхдийн гар утас авч явж байгаа юм бэ, чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ, авчираад өгчихөд яадаг юм бэ” гэсэн чинь Д****** “зав байхгүй, чадахгүй, би тэр утсыг олж авсан” утгатай зүйл яриад байсан. Тэгээд би Д******ийн зүүн гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл Д****** гараа тулаад газарт унасан юм. Тэгээд Д****** босоод цагдаа руу гүйгээд явсан юм...Тэгээд яваад очтол Д****** “гар болохоо байчихлаа” гээд цагдаатай сууж байсан... Д****** бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй...Миний бие хохирогчоос уучлалт гуйж, 200.000 төгрөгийг хохирлын төлбөр гэж өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх- ийн 42-44-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн 201622000551 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч А.Б******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн 201622000551 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
|
| 4 |
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ |