| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/04739/И |
| Дугаар | 102/ШШ2023/00389 |
| Огноо | 2023-01-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/00389
| 2023 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2023/00389 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Гны төв байранд байрлах “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, 102 дугаар байр 0 тоотод оршин суух Бодонгууд овогт Б/ /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,868,445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Бхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,868,445 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч О.Б2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гтай ЗГ/160698945 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 700,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 3,5 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 1 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай картын зээл авсан. Зээлдэгч О.Бнь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй, зээлийн төлөх хугацаа дуусгавар болсон. Үндсэн зээлийн төлбөр 741,361.36 төгрөг, хүүгийн төлбөр 1,015,559.16 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 600,798.60 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 510,726.51 төгрөг, нийт 2,868,445.63 төгрөгийг О.Бгаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч О.Бхариу тайлбартаа: О.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гны зэс карт эзэмшихээр 700,000 төгрөгийн зээл авсан. Ажлын болон цар тахлын улмаас зээлийг төлөөгүй. Гэвч 2022 оны 6 дугаар сард нэхэмжлэх эцсийн дүн 1,800,000 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэгч Ганд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч төлж чадаагүй. Түүнээс хойш 5 сарын дотор 1,000,000 төгрөгөөр нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2022 оны 06 дугаар сараас хойш 1,800,000 төгрөг дээр 200,000 төгрөгийн зээлийн хүү нэмэгдүүлэн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Энэ эдийн засгийн хямралтай, үнийн өсөлттэй холбоотойгоор амьжиргааны түвшин эрс доошилж байгаа байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Бболон Г ХХК-ийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ/160698945 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай эрх олгох тухай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2021/15942 дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримтгүй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч О.Бзээлийн гэрээний дагуу гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 868,445 төгрөгийг цар тахал, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлын улмаас төлөх боломжгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэг талаас “Г” ХХК, нөгөө талаас О.Бнар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ315887277 дугаартай кредит картын гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох “Г” ХХК нь 700,000 төгрөгийн эрх бүхий зээлийг сарын бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3.5 хувь, зээлийн эрхийн хэмжээ хэтрүүлсний хүү буюу лимит хэтрүүлсний хүү 2 хувь, нэмэгдүүлсэн хүүг 1 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч тал болох О.Бтөлбөрийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу буцаан төлөх, лимит хэтэрсэн өр үүссэний хариуцлагыг хүлээхээр тус тус харилцан тохиролцжээ.
5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
6. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Г” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 877,409 төгрөгийг бэлэн болон бэлэн бус гүйлгээгээр олгосон, зээлдэгч О.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үндсэн зээл 136,047.64 төгрөг, зээлийн хүү 20,223.81 төгрөг, нийт 156,271.45 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн зээл 741,361.36 төгрөг, зээлийн хүү 1,015,559.16 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 600,798.60 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 510,726.51, нийт 2,868,445.63 төгрөгийг төлөөгүй болох нь кредит картын тооцооллын хүснэгт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч О.Бзээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хугацаанд нь тогтоосон хэмжээгээр бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна.
8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч О.Баттөмөрөөс үндсэн зээл 741,361.36 төгрөг, зээлийн хүү 1,015,559.16 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 600,798.60 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 510,726.51, нийт 2,868,445.63 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Хариуцагч Бшүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар хүргүүлсэн ба шуудангаас тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлсон магадлагаа, хорооны засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн, мөн хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт зааснаар хариуцагч хаяг өөрчлөгдсөн бол шүүхэд мэдэгдэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн гэж үзэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ба зээлийн гэрээний үүрэгт 2,868,445 /хоёр сая найман зуун жаран найман мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулж “Г” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баулсын тэмдэгтийн хураамжид 60,845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ