| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/239/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/239 |
| Огноо | 2016-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2016/ШЦТ/239
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| оны сарын өдер дугаар Мөрөн сум |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, Улсын яллагч Г.Ганхөлөг, Шүүгдэгч Б.Б**** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Б****** холбогдох эрүүгийн 201622000693 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б.Б******* , **** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******** сумын Засаг дарга ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ******** сумын төвд оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн ******** дугаартай, Шүүгдэгч Б.Б**** нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Ч***** г зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Б**** нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Ч***** г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б**** н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ч****** гэдэг хүн би шорон оронд явсан хүн яавал ч яана шүү гээд агсараад бид хоёр гэрт барилцаж |
| авсан. Би нэг удаа нүүрэн тус газар нь цохисон...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг, Хохирогч Д.Ч***** гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ' ...Зүүннуур шатахуун түгээх станцын ард нэг айлд 19 цаг өнгөрч байхад очсон. Би тэр айлыг танихгүй. Гэрийн эзэн нэг залуу намайг хоёулаа гаръя гэхээр нь би дагаад гарсан. Гараад чи муу гуйлгачин манайд орж ирдэг хэн бэ гээд гараараа миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон...одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 10-13 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 620 тоот
Хохирогч Д.Ч***** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 35 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б**** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Б****** д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна Хохирогч Д.Ч***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн 201622000693 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. |
| Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4 Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б**** д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР |