Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/01158

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

  Дугаар 102/ШШ2023/01158

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны 96 тоотод оршин байрлах “Н” ХХК /РД:

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах “Н ТӨХК /РД:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 146,276,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Н ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 146,276,889 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Н” ХХК нь “Н” ТӨХК-тай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 22/03 дугаартай Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ байгуулсан. Н ХХК нь гэрээний дагуу нийт 173,216,800 төгрөгийн асфалтобетон хольц нийлүүлсэн юм. Н ТӨХК нь гэрээний 2.3-д заасны дагуу нийт 173,216,800 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд түүнээс 39,630,600 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлж 133,586,200 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Гэрээний 2.4-р зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцоход 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 19 хоног хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 12,690,689 төгрөг байна. Н ТӨХК-аас төлөгдөөгүй байгаа асфальтобетон хольцийн үнэ 133,586,200 төгрөг, алданги 12,690,689 төгрөг, нийт 146,276,889 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н ТӨХК-ийн төлөөлөгч хариу тайлбартаа: Н ТӨХК нь 2022 онд Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний дагуу манай компани зам засвар арчлалтын ажлаа 100 хувь гүйцэтгэсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилт биднээс шалтгаалахгүй хойшлогдож 2023 оны 1 дүгээр улиралд багтаж санхүүжигдэх төлөвтэй байна. “Н” ХХК-аас 173,216,800 төгрөгийн халуун асфальтбетон хольц авсан ба үүнээс 39,630,600 төгрөг төлсөн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилт орж ирсэн даруйд 2 компанийн хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу үлдэгдэл төлбөр тооцоогоо бүрэн барагдуулах болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан бараа материалын үндсэн төлбөр тооцоог дурдсан хугацаандаа төлөх тул алдангиас чөлөөлж өгнө үү.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Н” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Н” ХХК болон “Н” ТӨХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ, “Н” ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Н” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22/285 дугаартай төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг, “Н” ХХК болон “Н” ТӨХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримтгүй.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “Н” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй.

3. Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Н” ХХК-ийн бусдад хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилт төлөгдөөгүй нөхцөл байдлын улмаас алданги төлөх боломжгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас “Н” ХХК, нөгөө талаас “Н” ХХК 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Н ХХК 3000 тонн асфалтобетон хольцыг нийлүүлэх, худалдан авагч тал болох “Н” ХХК хариу төлбөрт нь өнгө 205,000 төгрөгөөр, суурь 200,000 төгрөгөөр тус тус 1 тонн асфалтобетон хольцын үнийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч “Н” ХХК-аас 173,216,800 төгрөгийн үнэ бүхий асфалтобетон хольцыг худалдан авагчид шилжүүлсэн болох нь тооцоо нийлсэн акт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч “Н” ТӨХК нь гэрээний зүйл болох асфалтобетон хольцын үнээс 73,216,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 112,690,689 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК нь гэрээнд заасан бүтээгдэхүүнийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч “Н” ТӨХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 112,690,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 33,586,200 төгрөгийг хариуцагч “Н” ТӨХК 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

7. Худалдах-худалдан авах гэрээний 2.4-т “Төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ. Худалдан авагчийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс нэхэмжлэгчийн алданги тооцож нэхэмжилсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 133,586,200 төгрөгийн 0,5 хувиар алдангийн хэмжээг тооцож, хариуцагч Н ТӨХК-аас алданги 12,690,689 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  

   8. Дээрх үндэслэлээр хариуцагч “Н” ТӨХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 112,690,689 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 33,586,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н” ТӨХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 112,690,689 /нэг зуун арван хоёр сая зургаан зуун ерэн мянга зургаан зуун наян ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 33,586,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 889,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч “Н” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 721,403 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.БАТЧИМЭГ