| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/240/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/240 |
| Огноо | 2016-12-07 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/240
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| оны сарын өдер Дугаар Мөрөн сум |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИИН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбууг суулцуулан Улсын яллагч Ц.Мөнхжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж Шүүгдэгч Э.Б****** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б******* д холбогдох эрүүгийн 201622000511 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ** -ний өдөр Хөвсгөл аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эцэг, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 63 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 13 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын 26 хоногийн хорих ялаас өршөөн хэтрүүлсэн |
| Э.Б******* /********/ регистрийн дугаартай. Шүүгдэгч Э.Б****** нь машин механизм хэрэглэн 2016 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* гэх газраас иргэн Р.Н***** ийн 2 тооны үхэр, иргэн Д.Д******* ийн 1 тооны бух, Б.П*****ын эмээл хазаартай 1 тооны морийг хулгайлж бусдын эд хөрөнгөд 2.470.000 /Хоёр сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Э.Б****** нь машин механизм хэрэглэн 2016 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* гэх газраас иргэн Р.Н***** ийн 2 тооны үхэр, иргэн Д.Д******* ийн 1 тооны бух, Б.П*****ын эмээл хазаартай 1 тооны морийг хулгайлж бусдын эд хөрөнгөд 2.470.000 /Хоёр сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Э.Б****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Ч******* ын машиныг гуйж аваад Цагаан бургастын даваа даваад явж байтал үхэр, мал таарахаар нь нядалчихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хохирогч Р.Н***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үхрээ туугаад өвөлжөөнийхөө хажууд явж байхад миний мотоциклын хааз ажиллахаа больчихсон. Тэгэхээр нь тэндээ үхрээ орхичхоод тэндээсээ мотоциклоо янзлахаар шууд гэрлүүгээ харьчихсан юм. Тэгээд тухайн шөнөдөө малаа тэндээ үлдээгээд хонуулсан. Тэгээд маргааш өдөр нь үдээс хойш үхрээ очиж харахад манай үхэрнээс тарлан монголын дөнжин үнээ, халзан Монголын улаан бяруу, Монголын хар шүдлэн бух зэрэг 3 тооны үхэр алга болчихсон байсан. Тэгэхээр нь тэр хавиар үхрээ хайгаад явж байхад хажуу талынх нь өвөлжөөн дээр алаад машинаар ачаад явсан мөр байсан. Тэгэхээр нь цагдаагийн газарт дуудлага өгч мэдэгдсэн. Тухайн мал хулгайлсан хүн нь хэргийн газарт машиныхаа бичиг баримтыг хаячихаад явчихсан байсан. Харин монголын хар шүдлэн бух нь манай дээд талын айлын Очгэрэлийн үхэр байсан. ...Би хохирлоо бэлэн мөнгөөр барагдуулж авсан. Одоо |
| нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /XX- ийн 33 дугаар хуудас/, Хохирогч Д.Д******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө миний хар зүсмийн бух алга болсон байсан. Тэгсэн хүмүүсээс сураг сонсоход Н****** гэдэг айлын 2 тооны үхэртэй хамт хулгайд алдагдсан байсан. Миний хулгайд алдагдсан хар бух нь хар өнгийн зүстэй, им тамгагүй байсан. Алдагдсан буханд маань содон шинж тэмдэг гэр зүйл байхгүй байсан. Би хулгайд алдсан бух үхрээ 800.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Хохирогч Б.П*****ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрийнхээ хашаан дотор сул тавьсан байсан аргамжаатай морио хулгайд алдсан. Уг морийг маань шөнийн 23 цагаас 01 цагийн хооронд хулгайлсан болов уу гэж бодож байгаа, хамгийн сүүлд морио 23 цагийн үед харахад хашаан дотроо байж байсан. Тэгээд морио алдсанаа маргааш өглөө нь мэдээд морио хайж Мөрөнгөөр явж байгаад нутгийнхаа Н****** гэх ахтай таарахад танай морийг чинь манай хоёр үхэртэй хамт алаад аваад явсан байна хулгайлсан хүмүүс нь цагдаа дээр баригдчихсан байгаа гэж ярьж байсан. Тэгээд би цагдаа дээр очиж уулзсан. ...Гэхдээ дээрх эд зүйлүүдийг буцаагаад хүлээгээд авчихсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42 дугаар хуудас/, Гэрч Р.Н******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Манайх ********* сумын ********** гэх газарт мал маллан амьдардаг. Манай маланд манай төрлийн хүн болох Д***** гийн 9 тооны үхэр байдаг. Уг үхрэн дундаас хар зүсмийн бух шүдлэн үхэр манай саахалт айл болох Н*****ийн үхрэнд хамт бэлчиж яваад тэдний 2 тооны үхрийн хамт алга болсон байсан. Н****** гуай таны 1 бухыг чинь манай 2 тооны үхэртэй хамт хулгайлаад аваад явчихлаа гээд хэлж байсан. Тэгээд Д***** гийн үхэр хулгайд алдагдсанг мэдээд Д***** гуайд өөрт нь утсаар хэлж мэдэгдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 45 дугаар хуудас/, Гэрч Б.Ш******, Э.О*****, Э.Б*****, Ж.Ц****** нарын мэдүүлэг /ХХ-ийн 46-49 дүгээр хуудас/, Б.Ч******* , О.Б*****, Б.Б******* нарын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг/хх-ийн 88-91,96-98,100-101 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Б****** ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 94-96,103 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/, Мал нядалсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд / хх-ийн 11-16 дугаар хуудас/ |
| Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 19-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, яллагдагч Э.Б****** аас бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэл, хохирогчид бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, бичиг баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 24-29 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, мал үнэлсэн тайлан /ХХ-ийн 50-52 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хан***** тай гэж үнэллээ. Иймд шүүгдэгч Э.Б****** ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Б****** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон мөн өндөр настай эцэг, бага насны хүүхэдтэй амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой байна. Шүүгдэгч Э.Б****** нь урьд 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22- ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын 26 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх боловч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүйд тооцогдохоор байна. Иймд шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: ХохирогчР.Н***** ийн “...Би хохирлоо бэлэн мөнгөөр барагдуулж авсан. Одоо нэхэмжпэх зүйлгүй", хохирогч Б.П*****ын “...Гэхдээ дээрх эд зүйлүүдийг буцаагаад хүлээгээд авчихсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Д******* , шүүгдэгч Э.Б****** нарын эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. |
| шүүгдэгч Э.Б****** ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Портер маркийн ****** улсын дугаартай автомашин нь Б.Ч****** ын гэх хүний эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, бусад баримтуудаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201622000511 дугаартай хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Б.Ч******* т буцаан олгох, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн дээрх автомашины үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б****** аас хураан, гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна. Эрүүгийн 20162200511 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Э.Б***** нь 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
|
7.Эрүүгийн 201622000511 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Э.Б****** нь бусдад төлөх төлбөргүй, 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР |