Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0240

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Т*******,

Хариуцагч: Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******, улсын байцаагч Ч.О******* нар,

Маргааны төрөл: Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******, улсын байцаагч Ч.О******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар акт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар албан шаардлага нь хуульд нийцсэн эсэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*******, түүний өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагч Н.Н*******, Ч.О*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзол нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.Д.Т*******аас Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******, улсын байцаагч Ч.О******* нарт холбогдуулан “ Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******, улсын байцаагч Ч.О******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар акт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар албан шаардлага зэргийг хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгчийг Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******, улсын байцаагч Ч.О******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар актаар нэхэмжлэгчид төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл давхардуулан олгосон гэх үндэслэлээр 1,178,300 төгрөгийг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.Мөн улсын байцаагч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар албан шаардлагаар нягтлан бодогчийн цалинг хавсран ажилласны нэмэгдлээр тооцож олгохыг шаарджээ.

4.Нэхэмжлэгчээс “маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус” гэж маргаж байгаа болно.

5.Нэхэмжлэгч Д.Т*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд нягтлан бодогчоор, мөн 2019 оны 04 дүгээр сарын 05 -ны өдрөөс одоог хүртэл Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуульд жирэмсний амралттай байгаа хүний оронд түр тушаалаар нягтлан бодогчийн ажлыг тус тус хавсран ажиллаж байна.

2/Баянгол дүүргийн Дотоод Аудитын алба нь 2022 оны дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн Засаг даргын баталсан т/22-10 дугаартай удирдамжийн дагуу Насан-Туршийн боловсролын төвийн 2021 оны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно. Тус хяналт шалгалтаар манай байгууллагад ирүүлсэн асуудлын бүртгэлээр 42052.09 сая төгрөгийн асуудлын бүртгэл өгснөөс Баянгол дүүргийн Дотоод Аудитын алба улсын байцаагчийн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн дугаар 39-01/ төсөв төвлөрүүлэх тухай акт, Нийслэлийн Баянгол дүүргийн Дотоод Аудитын Алба улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 39-01/33, Дугаар 39-01- тоот зөрчил ариулгуулах тухай албан шаардлагууд, Дотоод Аудитын хяналт шалгалтын ажлын баримт АБ 3000 гэсэн асуудлын бүртгэл 10 дугаар зөрчил 1196.5 сая төгрөг зөвлөмж, асуудлын бүртгэл 13 дугаар зөрчил 20981.7 сая төгрөгийн зөвлөмж зөрчлүүдийн хууль болон тогтоол шийдвэрийн үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3/Тус акт, албан шаардлагад зөвлөмжид Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл Төрийн албаны зарчим 7.1.4 “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 41.3 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг  Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйл Цалин хөлс 47.1 “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.” 50.2 “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан ажлын байрны тодорхойлтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.1 “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, Засгийн газрын 2021 оны 43 дугаар "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Хөдөлмөрийн тухай хуулийн 233.3 цагаар ажиллах 233.3.3 “Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгана” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн Нягтлан бодох бүртгэлийн зарчим 5.1.4 “Үнэн зөв байх”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2 “батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6, 20.2.9 заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

4/Миний бие дээрх захиргааны актуудыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа байцаагч нарт мэдэгдсэн бөгөөд ямар байгууллагад гомдол гаргах талаар асуусан бөгөөд акт, албан шаардлага дээр тусгаж өгөхийг шаардсан боловч ямар нэгэн байдлаар хариу өгөхөөс зайлсхийсэн. Дээрх захиргааны актууд нь сөрөг нөлөөлөл бүхий байх тул гомдлыг ямар хугацаанд, хэнд хандаж гаргах талаар зайлшгүй тусгах хуулийн зохицуулалт бий.

Баянгол дүүргийн Дотоод Аудитын албаны шинэ бүрэлдэхүүн нь 2021 онд Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэг, орон нутгийн байгууллагуудад хяналт, шалгалт хийж байгаа боловч шалгалтын үр дүн нь байгууллага бүрд харилцан адилгүй дүгнэлт гаргаж

байгаа нь хууль зөрчсөн, хууль бус ажиллагаа юм.  Дээрх нэр бүхий улсын байцаагч нарын тавьсан акт болон шаардлага нь захиргааны актын шинжийг агуулж байгаа тул захиргааны ерөнхий хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдийн шаардлагыг бүрэн хангаж хуульд нийцэж гарах учиртай, харамсалтай нь дээрх захиргааны актууд хуулийн шаардлагыг хангаагүй, хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн албан бус насан туршийн боловсролын төвд Баянгол дүүргийн дотоод аудитын албанаас хяналт шалгалт орсон. Дотоод аудитын албаны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ тоот улсын байцаагчийн акт, 39-01/ албан шаардлага зэрэг актуудыг хууль бус байна хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд хандсан. Д.Т******* миний бие Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 67 дугаар байрны 26 тоотод 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Би 2001 оноос 2023 оны 01 сар хүртэл төсвийн байгууллагад буюу цэцэрлэг сургуульд нийт 21 жил ажиллаж, үүнээс 19 жил давхар хөдөлмөр эрхэлж ирсэн. Албан бус насан туршийн боловсролын төвд 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчоор томилогдон 40 хувиар цалинжиж ажилласан. 2020 онд хавсран ажиллах хууль дүрэмд өөрчлөлт орсноор тухайн үеийн дарга байсан н.Од 3 хүүхэдтэйгээ өрх толгойлон түрээсийн байранд амьдарч байгаа талаараа хэлж, санал тавьсан. Ингээд удирдлагын зүгээс байж болох юм гээд 2020 оны 07 дугаар сараас 2 байгууллагаасаа үндсэн цалингаа аваад явсан. 51-р сургуулийн нягтлан бодогч байсан н.Т*******нь хүүхэд асрах чөлөө аваад түүний дараагийн нягтлан бодогч ажлаа хаяад явсан үед намайг ажиллаж өгөөч гэж гуйсан. Ингээд 51-р сургуульд түр тушаалаар, албан бус насан туршийн боловсролын төвтэй хавсран ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа санхүүгийн тайлан тооцоо дутааж ноцтой зөрчил гаргаж байгаагүй өөртөө итгэлтэй байгаа. Гэрчийн мэдүүлэг дээр татварын тайлан хоцроож байсан гэсэн байна лээ энэ нь нотлогдохгүй. Дүүргийн дотоод аудитын шалгалтаар 42 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн. Үүнээс залруулах боломжтой алдаа дутагдлыг залруулчихна. Ашиглалтын зөрчил байгаагүй, бичиг үсгийн алдаа зэрэг зөрчил байсан. Би яагаад акт, албан шаардлага 2 дээр гомдол гаргасан гэхээр нэгдүгээрт миний авсан цалин дээр нэр цохоод акт зөрчил тавьж байгаа. Урьд нь яг ийм үндэслэлээр миний цалинг буулгахад өргөдөл өгч байсан. 51-р дүгээр сургууль дээр түр орон тоон дээр ажиллаж байгаа. Тухайн ажилтан ажилдаа эргэн орсноор миний амьдралын баталгаа байхгүй болно. Би энэ албан тушаалдаа үндсэн ажилтан байх ёстой гэж өргөдөл өгөөд үндсэн ажилтан болсон. Дотоод аудитын зүгээс нийгмийн даатгалын код буруу гэж хэлдэг. Насан туршийн албан бус боловсролын төв дээр эхнээсээ 40 кодтой хэдэн жил яваад түүнийгээ залруулаагүй байсан нь миний нягтлан бодох бүртгэлийн алдаа. Гэхдээ миний тэр алдаанаас улс, байгууллага хохирсон юм байхгүй. Татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хууль зөрчөөгүй. Зөвхөн тэр 2 байгууллага дээрх 40, 01 гэдэг кодоо солих байсан. Акт, албан шаардлагын дараа үүнийгээ залруулсан байгаа. Төрийн албан хаагчийн нэмэгдлийг давхцуулж авсан гэж байгаа. Төрийн албан хаагчдын нэмэгдэл олгох журамд байдаг. Байгууллагын ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд төрийн албан хаагчийг ажилласан хугацаанд нь харгалзуулж үндсэн цалингаас тооцно гэж байгаа. Тэгэхээр миний үндсэн цалин тогтоогдсон учраас төрийн албан хаагчийн нэмэгдэл цалин авч болно гэж ойлгож байгаа. Үүн дээр төлөх акт гаргасан учраас гомдол гаргаад байгаа. Баянгол дүүргийн хэмжээнд, бүр улсын хэмжээнд давхар хөдөлмөр эрхлэлт маш их байгаа. Дүүргийн хэмжээнд 3 нягтлан бодогч байгаад адилхан шалгалт орсон. Нөгөө 2 нягтлан бодогч дээр акт тавигдаагүй, над дээр акт тавигдсан учраас над руу чиглэж шалгалт хийлээ гэж гомдол төрсөн. Энэ акт, албан шаардлага, шалгалтаас болоод би ажилгүй болсон байна. 3 хүүхэдтэйгээ ах дүү нараараа тэжээлгээд амьдарч байна. Хоёрдугаарт акт албан шаардлагаас хамаараад миний цалин буурч, мэдэгдэх хуудас өгөхгүйгээр нэг л өдөр ажлаас халж, миний ажлыг авсан. Дүүргийн дотоод аудит нягтлан бодогч Д.Т*******ийг 40 хувиар хавсран ажилласнаар цалинжуулахыг үүрэг болгосугай гэж албан шаардлагаа бичсэн байдаг. Аль ч аудитаас дүгнэлт, албан шаардлагадаа зөрчил дутагдлыг арилга гэж гаргадгаас тухайн хүнд нэр цохож гаргадаггүй. Миний цалинг бууруулахыг үүрэг болгосон. Ингээд миний цалинг бууруулж, хавсрангаар бодож олгосон. Ийм цалингаар ажиллах боломжгүй гэж байж 12 дугаар сард цалингаа бүтэн авсан. Гэтэл намайг 01 дүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ шалгалтаас болж 01 дүгээр сарын 22-ны өдрөөс ажилгүй, үүний хажуугаар энэ стресс асуудлаас болоод биеийн байдал муудаж хагалгаанд орсон. Шүүх үнэн зөвийг тогтоох байх гэж найдаж байна. Би акт албан шаардлагаа хүлээж авахдаа ч хэлж байсан. Би энэ акт, албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдлоо хаана хандаж гаргах вэ, та нар энд тусгах ёстой, би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж гарын үсэг зурж авсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой байгаа. Дахин давтаж яримгүй байна. Акт мөн гэдгийг ямар байсан тогтоосон. Маргаан бүхий захиргааны акт, шаардлагыг ярих учиртай. Өөрсдийн тавьсан захиргааны актын талаар 2 үндэслэл ярьж байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01/1251 дугаар н.Б******* даргын албан тушаал байгаа. Үүнд 2 өөр санаа илэрхийлсэн байгаа. Энэ албан бичигт Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлаад байгаа юм шиг байгаа юм. Захиргааны акт нь хуулийн этгээд рүү чиглээд байгаа юм уу, хувь этгээд рүү чиглээд байгаа юм уу. Захиргааны акт нь сөрөг үйлчлэл бүхий акт, гэтэл хаана хэнд хандах нь хаалттай. Тиймээс хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээр Сангийн сайдад хандсан. Дотоод аудитын байгууллага нь мэргэжлийн хяналтын байгууллага биш. Б.Ж******* сайд хариу ирүүлэхдээ 2 газраас давхардуулан нэмэгдэл олгосон асуудалд акт тавьсан нь үндэслэлтэй байна гэж байгаа. Д.Т******* гэж дурдагдаад байдаг. Гэтэл хариуцагч нар үүнийгээ хаацайлахаар байгууллага эсхүл албан тушаалтан гэж ярьдаг. Хариуцлага тооцож чадахгүй юм бол шалгалт хийсэн юм бэ. Б.Ж******* сайдын бичигт Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2-г дурдсан байгаа. Тэгэхээр энэ 2 албан бичгүүд нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэдэг эрхийн акт биш. Сангийн сайд, Төрийн албаны зөвлөлд хууль тайлбарладаг эрх хуулиар олгогдоогүй. Үндсэн хуулиар ганцхан Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарладаг. Дараагийн асуудал акт дээр бичээд байгаа 50.2 дээр заасан. Ажил, албан тушаал ... ажлын байрны тодорхойлолтод заагаагүй гээд биччихсэн. Хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн гэдгийг орхиж бичсэн. Акт дээр 50.2-ийг бичээгүй. Үүнийгээ тайлбарлахдаа зөвхөн ач холбогдол бүхий гэж хэлдэг. Хуулийн ишилж байгаа бол хуулийн заалтыг бүхэлд нь бичих учиртай. Хариуцагч нар өөрсдийн үйл ажиллагааны эсрэг заалтыг хассан. Хавсран ажилласан үүнтэй хэн ч маргаагүй. Нэг асуудал болохоор төсвийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулах гээд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.1-ийг зааж байгаа. Энэ асуудал энэ хүний үүрэг биш. Төсөв хийдэг хүн биш. Төрийн захиргааны 382 дугаар тогтоолыг яриад байгаа. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө гэж байгаа. Давхар ажилласан бол орлосон бол олгохгүй гэсэн нэг ч зүйл байхгүй. 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний хуульд төсвийн хэмнэлтийн талаар бичсэн. Төсвийг угаасаа хэмнэх ёстой. Энийгээ зохицуулалтаар төрийн зүгээс зохицуулах учиртай. Гэтэл өөрсдөд нь эрх олгоогүй байхад хэм хэмжээ тогтоож байгаа юм шиг байгаа нь үндэслэлгүй. Б.Ггийн гэрчийн мэдүүлэг байгаа 51 дүгээр сургууль үндсэн ажил Албан бус насан туршийн боловсролын төв хавсран ажилласан гэж ярьдаг. Б.Ггийн гэрчийн мэдүүлгийн доороосоо 45 дугаар хуудсанд Нягтлан бодогч Д.Т******* өргөдөл барьж ирсэн. Даваа овогтой Т******* миний бие 2005 оноос хойш Албан бус насан туршийн боловсролын төвд нягтлан бодогчийн ажлыг үндсэн ажлын зэрэгцээ 2020 оны 07 сар хүртэл хийж ирсэн. Одоо давхар ажиллаж байгаа 51 дүгээр сургуульд хүүхдээ асарч байгаа хүний оронд ажиллаж байсан гэсний дагуу тушаал гаргасан гэж Б.Г мэдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр улсын байцаагч нар Д.Т******* энэ 2 байгууллагын аль байгууллагад үндсэн ажилтан, аль байгууллагад хавсран гэдгийг хүртэл тогтоож чадаагүй явж байгаа. Тэгэхээр шалгалтыг би хуулийн дагуу үнэн зөв гэдэгт эргэлзэж байгаа. Д.Т******* түрүүн хэлсэн. 6 сард явах шалгалтыг 3 сард хийсэн гэж, энэ чинь өөрөө тодорхой хэмжээний сонирхлын зөрчил явагдаад байгаа. Хэрвээ график гаргаад явж байгаа бол тэрийгээ баримтлал даа. Захиргааны ерөнхий хуулийн 1 дугаар зүйлд тодорхой заасан. Гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ. Д.Т******* хэлээд байна шүү дээ, Б.Г намайг төл гэсэн гэж. Төлүүлэх асуудал нь дотоод аудит гэж хуульд тодорхой заасан. Б.Ггийн хийж байгаа үйлдлүүд нь ийм л байгаа юм. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т хориглосон юм байхгүй. Нэмэгдэл гэдэг тодорхойлолтыг хуулийн 26-д заасан. Д.Т*******т Албан бус насан туршийн боловсролын төвд өрөө ч байхгүй гэж хэлсэн. 51 дүгээр сургууль дээр илүү цагаар ажиллаж цалин хөлс авч, үр хүүхдүүдээ тэжээдэг өрх толгойлсон эмэгтэй гэдэг. Энэ хугацаанд Д.Т*******ийн зүгээс үндсэн ажлаа хийж чадахгүй байсан, буруу хийсэн зүйл юу ч байхгүй. Ийм үйл баримтууд тогтоогдсон. Үүнээс Д.Т******* гэдэг хүн мэргэжлийн ямар ёс зүйтэй юм бэ гэдэг нь харагдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2, 26 зүйлүүдэд хуулиар хориглосон заалт байхгүй. 382 дугаар тогтоолоор нэмэгдэл хөлс олгохыг хориглосон заалт байхгүй. Удирдлага болгоод Сангийн сайдын хариу бичиг, Төрийн албаны зөвлөлийн албан бичгүүд байгаа. Үүнээс гадна сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл гэж байгаа. Ямар ч сонсох ажиллагаа явуулах үйл ажиллагаа болоогүй. 27-ны өдөр албан шаардлага акт өгөөд гарын үсэг зуруулсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа гэж юу вэ. Захиргааны шийдвэр гарахаас өмнө оролцогч нарыг бүгдийг оролцуулаад санал гомдлыг сонсоод, санал аваад, нотлох баримт цуглуулаад нэг үгээр хэлбэл төрийн зүгээс иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэлбэр шүү дээ. Төрийн зүгээс шийдвэр гаргах үйл ажиллагаагаа хуульд нийцүүлж байгаа асуудал юм. Тийм ажиллагаа хийгээгүй, танилцуулсан зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй бол ямар үндэслэл байна гэх ёстой. Актын 1, 2 дугаар заалт дээр хүү торгуулийн талаар тайлбарлаж чадахгүй. Эндээс харахад манай төрийн ажил ямаршуу хэмжээнд явагддаг нь харагдаж байгаа. Хүү ч биш, торгууль ч биш байхад дансаа зөвтгө л дөө. Албан шаардлага улмаас энэ хүн цалингаа авч чадаагүй, Б.Г нь цалинг нь өгдөггүй. Үндсэндээ улсын байцаагч нарын тавьсан хууль бус актын улмаас хүний хөндөгдсөн зөрчигдсөн эрх байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Нөгөө талаас сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт атлаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Ийм учраас хүчингүй болгож өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 27, 40 дүгээр зүйлүүдийг хангаагүй. Мөн ишилж байгаа актууд нь мөн хориглосон заалт байхгүй. Иймд улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Дүүргийн Засаг даргын баталсан т/22-10 дугаар удирдамжийн дагуу Албан бус насан туршийн боловсролын төвийн 2021 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт дотоод аудит, хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.

Дотоод аудит, хяналт шалгалтаар төсөв санхүүтэй холбоотой нийт 42,052.9 мянган төгрөгийн асуудал илэрснээс хөрөнгийг нэр төрөл, чанарын үзүүлэлтийн онцлог бүрээр ангилж бүртгээгүй, хөрөнгө бүртгэхтэй холбоотой баримтын бүрдэл хангалтгүй 25,664.7 мянган төгрөгийн, төсөв санхүү цалин хөлстэй холбоотой 16,388.2 мянган төгрөгийн асуудал илэрсэн.

Иймд дотоод аудит, хяналт шалгалтын багаас нийт 11 зөвлөмж өгч, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл давхардуулан олгосон 1,178.3 мянган төгрөгт Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч акт тогтоож, 7,682.2 мянган төгрөгийн асуудлыг цаашид давтан гаргахгүй байх 2 албан шаардлагыг тус тус өгсөн.

2/Дээрх тайлан болон Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тогтоосон акт, албан шаардлагыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр танилцуулж, гардуулан өгөхдөө тус төвийн дарга Б.Г, Нягтлан бодогч Д.Т******* нарыг байлцуулан сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна." 27.4.3-д “биечлэн уулзах" заалтын дагуу хийсэн болно.

Тус төвийн дарга Б.Г нь тайлан болон дотоод аудитын ажлын баримт АБ-3000-д тусгасан нийт зөрчил, Санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагчийн тогтоосон “Төсөвт төвлөрүүлэх тухай” 39-01/ дугаартай акт, “Зөрчил арилгуулах тухай” 39-01/33, 39-01/ дугаартай албан шаардлагуудтай танилцаж, илэрсэн алдаа зөрчлийг холбогдох хугацаанд нь залруулж арилгахаа илэрхийлж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Харин Нягтлан бодогч Д.Т******* нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн байцаагчийн тогтоосон “Төсөвт төвлөрүүлэх тухай” 39-01/ дугаартай акт, “Зөрчил арилгуулах тухай” 39-01/ дугаартай албан шаардлага нь өөрт хамааралтай учир хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлнэ гэдгээ тухайн өдөр илэрхийлж, хүлээн зөвшөөрөөгүй гэж гарын үсэг зурсан.

Иймд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.1 "Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 27.4 "Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна." 27-4.3-д "биечлэн уулзах заалтуудын дагуу тайлан, акт, албан шаардлагыг танилцуулахдаа Нягтлан бодогч Д.Т*******т холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж танилцуулсан.

Үүний дагуу Нягтлан бодогч Д.Т******* нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Зөрчлийн арилгуулах тухай" 39 01/33, "Зөрчил арилгуулах тухай" 39-01/ дугаартай албан шаардлага, "Төсөвт төвлөрүүлэх тухай" 39-01/ дугаар акт тогтоосныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байсан.

Tyc гомдлыг Монгол улсын Сангийн яам хянаж шалган “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн илрүүлсэн зөрчилд актаар нөхөн төлүүлж төсвийг хохиролгүй болгох, мөн гарсан зөрчлүүдийг зогсоож, арилгуулахаар захиргааны шийдвэрийг гаргасан нь хуулийн үндэслэлтэй байх тул захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь хэсгийг үндэслэн тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн тухай" Сангийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/4139 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.

3/Нягтлан бодогч Д.Т*******ийн нэхэмжлэлд дурдсан хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлыг тус бүр тайлбарлах нь: Үүнд:

а/Дотоод аудит, хяналт шалгалтаар дүүргийн 51 дүгээр сургуулийн үндсэн орон тооны Нягтлан бодогч Д.Т******* нь Албан бус насан туршийн боловсролын төвд нягтлан бодогчийн ажил давхар эрхэлж, үндсэн ажлынхаа зэрэгцээ өөр байгууллагад албан тушаал хавсран гүйцэтгэсэн байхад цалин хөлсийг тогтоохдоо үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоогүй бүтэн цалингаар цалинжуулсан байсан. Төрийн үйлчилгээний албан хаагч Д.Т******* нь 2 байгууллагаас бүтэн цалин хөлсөөр цалинжсан буюу тухайлбал төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, унааны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговрыг давхардуулан авсан зөрчил илэрсэн. Энэ нь 51 дүгээр сургуулийн нийгмийн даатгалын тайланд маягт НД-8-д үндсэн орон тоо буюу 01 кодоор, Албан бус насан туршийн боловсролын төвийн нийгмийн даатгалын тайланд маягт НД-8-д давхар ажил эрхлэлт буюу 40 кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнасан нь баримтаар нотлогдсон.

б/Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 26 дугаар зүйл 26.1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч үндсэн ажлын хажуугаар өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд зөвхөн тухайн ажлыг хавсран гүйцэтгэх хэлбэрээр ажиллах бөгөөд хавсран ажилласан бол зохих нэмэгдэл хөлс авах хуулийн зохицуулалттай. Гэтэл Д.Т******* нь 2 байгууллагаас бүтэн цалин хөлсөөр цалинжсан болно.

Нягтлан бодогч Д.Т*******ийн 2021 оны цалингийн тооцоо

Олгосон цалингийн хөлс, нэмэгдэл нэр

НТБТ

51-р сургууль

нийт

1

Үндсэн цалин

8,312.9

8,774.4

17087.4

2

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл

1,178.3

1,316.2

2,494.4

3

Унааны хөнгөлөлт

102.0

113.0

215.0

4

Ээлжийн амралт

1,4.5

1,306.4

2,740.9

5

Ур чадварын урамшуулал

598.3

1,435.8

2,4.1

6

Үр дүнгийн нэмэгдэл

1,140.7

1,316.2

2,456.8

7

Балансын урамшуулал

1,196.5

1,196.5

2,393.0

8

Нийгмийн даатгалын шимтгэл /ажил олгогчоос төлсөн/

1,769.3

1,999.5

3,768.3

 

Нийт

15,732.5

17,458.1

33,190.5

 

Давхар ажил эрхэлж буй Албан бус-Насан туршийн төрийн бус төвөөс олгосон цалин хөлсний тооцоо

Утга

Олгосон цалин

Олговол зохих цалин

Зөрүү

1

Үндсэн цалин

8,312.9

4,932.8

3,380.1

2

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл

1,178.3

 

1,178.3

3

Ур чадварын урамшуулал

598.3

271.1

327.2

4

Үр дүнгийн нэмэгдэл

1,060.9

615.7

445.3

5

Ээлжийн амралт

1,4.5

 

1,4.5

6

Нийгмийн даатгалын шимтгэл /ажил олгогч/

1,769.3

549.7

1,219.6

 

 

14,354.2

6,369.3

7,984.9

Иймд Албан бус насан туршийн боловсролын төвийн Нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн байхад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл давхардуулан олгосон 1,178.3 мянган төгрөгт Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн "Төсөвт төвлөрүүлэх тухай” 39-01/ дугаартай акт тогтоож, илүү олгосон бусад цалин хөлс, нэмэгдэл 6,806.6 мянган төгрөгт Зөрчил арилгах тухай 39-01/ дугаартай албан шаардлага өгсөн болно.

Дээрх үйлдэл нь цаашид давтан гарах, зөрчлийг арилгахгүй байх эрсдэлээс урьдчилан сэргийлж төрийн үйлчилгээний албан хаагчийн давхар ажил эрхлэхтэй холбоотой Д.Т*******ийн давхар цалин хөлс авч байгаа асуудал нь хууль, дүрэмд журамд нийцсэн эсэхэд тайлбар авахаар Албаны даргын 2022 оны 60 дугаартай албан бичгээр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандсан.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/1161 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр дараах хариуг ирүүлсэн. Үүнд:Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн байгууллагад ажилласан хугацаанаас хамааран төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг олгодог. Ингэхдээ төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын үндсэн орон тооны дээр ажиллаж, уг нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингаас тооцож нэг л удаа авах эрхтэй. Иймд Б.Т******* нь Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуульд үндсэн орон тооны нягтлан бодогчоор ажиллахын зэрэгцээ Баянгол дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвийн нягтлан бодогчоор давхар ажиллаж, төрийн 2 байгууллагаас үндсэн ажилтны цалин авч, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын болон үр дүнгийн нэмэгдэл, унааны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговрыг давхардуулан авсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/ болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг зөрчсөн байна.

в/Цагийн багш нарын цалинг тогтоосон үндсэн цалингаас тооцож олгохоор тушаалд хэрхэн тооцох талаар тодорхой тусгаагүй бөгөөд цалинг тооцож олгохдоо илүү цагийн хөлс тусгасан. Цагийн багш нартай байгуулсан гэрээг захирал баталгаажуулаагүй, цагийн хөлсийг олгох журмаар тооцож 801.5 мянган төгрөг илүү олгосон, ажил олгогчоос НДШ-д 74.5 мянган төгрөг төлсөн. Иймд цагийн багштай байгуулах гэрээ болон томилсон тушаалд гүйцэтгэх ажил гаргахгүй байх Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн "Зөрчил арилгах тухай" үүрэг, ажлын цаг, цалин хөлсийг тодорхой тусгаж оруулж зөрчлийг арилган, цаашид давтан 39-01/33 албан шаардлагыг хүргүүлсэн. Харин зөрчил арилгуулах тухай 39-01/33 дугаартай албан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Д.Т******* нь 39-01/33 дугаартай албан шаардлагыг зөвшөөрөөгүй гэж гарын үсгээ андуурч зурсан бөгөөд дотоод аудитын тайлангийн гарын үсэг хэсэгт аль аль акт, албан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй талаарх тайлбараа өөрөө бичсэн болно.

г/Дотоод аудит, хяналт шалгалтаар илэрсэн асуудлын бүртгэл АБ 3000-ын 10-д тусгаснаар утга найруулгын алдаатай, байхгүй шийдвэр үндэслэл болгон захирлын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар 2020 оны санхүүгийн тайлан хангалттай үнэлэгдсэн гэж Нягтлан бодогч Д.Т******* 1.5 сарын үндсэн цалинтай тэнцэх балансын урамшуулал олгосон асуудалд зөвлөмж хүргүүлсэн.

д/Тус төвд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 59 нэр төрлийн 88,708.1 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө машин тоног төхөөрөмж, компьютер, 44 нэр төрлийн 25,074.0 мянган төгрөгийн тавилга, аж ахуйн эд хогшил, 45 нэр төрлийн 8,706.3 мянган төгрөгийн бусад хангамжийн материал, нийт 148 нэр төрлийн 102,488.4 мянган төгрөгийн хөрөнгөд түүвэрлэн тооллого хийсэн. Дараах хөрөнгүүд нэршил, серийн дугаар тус бүрээр ялгаж код уулаагүй 20,981.7 мянган төгрөгийн тоног төхөөрөмж байсан тул зөвлөмж хүргүүлсэн.

Дээрх асуудлын бүртгэл АБ-3000 дахь 10, 13 дахь илэрсэн асуудлыг Албан бус Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Г. Нягтлан бодогч Д.Т******* нар нь хүлээн зөвшөөрсөн, зөрчлийг арилгасан талаарх биелэлтийг тус төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар албан бичгээр манай албан хүргүүлсэн. Мөн дээрх 2 асуудалтай холбоотой зөвлөмж хүргүүлснээс өөрөөр ямар нэгэн захиргааны акт шийдвэрийг гаргаагүй болно” гэжээ.

Хариуцагч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дотоод аудитын албаны акт дээр тайлбараа эхлээд өгье. Акт дээр гол дурдсан төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 51 дүгээр сургууль болон Албан бус насан туршийн боловсролын төв гээд 2 байгууллагаас авсан. Бид үүн дээр акт, албан шаардлагаа танилцуулж, сонсох ажиллагаа хийхдээ эрх бүхий байгууллагуудад гомдол гаргах эрх чинь нээлттэй гэж танилцуулсан. Энэ талаар Албан бус насан туршийн боловсролын төвийн дарга гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байгаа. Энэ хүн маань эхлээд Сангийн яаманд гомдлоо гаргасан. Сангийн яамнаас гомдлыг хянаад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/4139 дугаар гомдол хянаж, хариу хүргүүлэх тухай шийдвэрт хяналт шалгалтын хугацаанд хамаарах 2021 онд хүчин төгөлдөр байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 233 дүгээр зүйлийн 233.3 дахь хэсэгт цагаар ажиллах" гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ гэж заасан тул улсын байцаагчийн 39-01/ дугаартай албан шаардлага нь үндэслэлтэй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж заасныг зөрчин 2 байгууллагаас давхардуулан олгосон нь хууль зөрчсөн тул улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна. Ер нь буруу жишиг тогтож магадгүй. Баянгол дүүрэг байтугай нийслэлийн хэмжээнд давхар ажил эрхлэлттэй үйлчилгээний албан хаагч маш их байгаа. Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолд ч байгаа. Дотоод аудитын алба төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэх, түүнд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөлд хандсан. 2 төрийн байгууллагаас төрийн алба хаасны нэмэгдэл, ээлжийн амралт, хоол унааны нэмэгдлийг зэрэг 100 хувь авч байгаа нь болох юм уу, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд нийцэх юм уу гэдэг дээр тайлбар хүсэж хандсан. Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлийн эрх, үүрэг тодорхой байгаа. Тэр эрх, үүргийн хүрээнд 2 төрийн байгууллагын шийдвэрийн талаар албан бичгээр хандсан. Албан бичгийн хариу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/161 дүгээр албан бичгээр ирсэн. Хариу нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно , 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан хаагч өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд зөвхөн хавсран ажиллах бөгөөд хавсран ажилласны хөлсийг авах хуулийн зохицуулалттай. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам-аар нэмэгдэл олгох харилцааг зохицуулдаг. Тодруулбал төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн байгууллагад төрийн алба хаасан хугацаанаас хамаарч нэмэгдэл олгодог. Ингэхдээ төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын үндсэн орон тоон дээр үндсэн цалингаас тооцож нэг удаа авч болно гэж ойлгоно гэсэн утга бүхий тайлбар ирсэн. Д.Т******* нягтлан бодогч нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журмыг зөрчсөн байна гээд хувийг Үндэсний аудитын газарт явуулсан. Баянгол дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд буруу жишиг тогтохгүй юм шүү гэсэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан байгаа. Энэ үүднээс бид төрийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэж улсын байцаагчийн акт тогтоож, төрийн алба хаасны нэмэгдэл ур чадвар, үр дүнгийн нэмэгдэл, ээлжийн амралт, балансын урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зэргийг зогсоогооч ээ, давхар ажил эрхлэлтээр олго гэсэн байгаа. Цаашдаа залруулагдаж болох учраас албан шаардлага өгсөн. Төрийн алба хаасны нэмэгдэл залруулагдахгүй. Би өөрөө Баянгол дүүргийн дотоод аудитын албанд ажиллаад өөр нэг төрийн байгууллагад давхар ажиллаад эдгээр нэмэгдлийг 100 хувь авч болохгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн хувьд ч зүйд нийцэхгүй асуудал. Улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүргүүлж сонсох ажиллагаа хийсэн. Ийм учраас улсын байцаагчийн акт, албан шаардлага хууль ёсны гэж үзэж байна. Дотоод аудитын хяналт шалгалтын төлөвлөгөө төсвийн ерөнхийлөн захирагч буюу дүүргийн Засаг даргаар батлагддаг. 2022 оны жилийн аудитын төлөвлөгөөг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд оруулаад дүүргийн Засаг даргаар батлуулсан байгаа. Албан бус насан туршийн боловсролын төвд орсон аудитын шалгалт тухайн байгууллага руу чиглээгүй. Төлөвлөгөөт хяналт шалгалт байсан. Мөн Ч.О******* аудиторыг багт орж ажиллагаагүй гэдэг. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тушаалаар улсын салбарын дотоод аудитын аргачлалыг баталсан байдаг. Уг аргачлалд улсын салбарын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгжийн дарга нарт үүрэг болгосугай гэж ажлын баримтууд баталсан. Энэ ажлын баримтын 2000 дээр дотоод аудитын ажлын багийг ямар бүрэлдэхүүнээр ажиллах вэ гэдгийг баталсан. Сангийн сайдын баталсан аргачлалын дагуу манайх төлөвлөгөөгөө гаргаад албан дарга миний бие батлаад энэ төлөвлөгөө дээр аудиторуудын юуг хянах, ямар хугацаанд гүйцэтгэх хугацааг нь тавьсан байгаа. Ахлах аудитор Ч.О******* нь тухайн байгууллагын цалингийн баримтыг үзэхээр зааж өгсөн байгаа. Бусад албан хаагчид өөр өөрсдийн хуваарилагдсан асуудлыг үзэхээр байсан. Төрийн албаны зөвлөл бол Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах 66.1.6-д хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах чиг үүргийн хүрээнд дотоод аудитын албанд холбогдох тайлбарыг ирүүлж, хувийг Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Мөн нягтлан бодогч Д.Т******* маань албан байгууллагатаа хандаад 100 хувь, 51 дүгээр сургуулиас 100 хувь цалингаа авч байсан. Албан бус насан туршийн боловсролын төвд аудитын шалгалт орох юм бол би өөрөө 100 хувь хариуцлага хүлээнэ гээд өөрийн гаргасан хүсэлт, гэрчийн мэдүүлэгт дурдагдсан. Энэ хүн маань байгууллагад хоёрдугаар гарын үсэг зурсан хүн. Дотоод аудитын зүгээс үүнийг өөртөө давуу байдал олгож байна гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.14-т удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх гэж заасныг хэрэгжүүлэхгүй төсвийг хэмнэлтгүй зарцуулж өөртөө давуу байдал үүсгэсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ гэсэн энэ заалтуудтай Д.Т*******ийн гаргаж байгаа өргөдөл нийцэхгүй байна” гэв.

Хариуцагч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Н******* дарга тайлбартаа тодорхой хэллээ. Баянгол дүүргийн дотоод аудитын газраас хяналт шалгалт хийж 2021 оныг хамарч шалгалт хийсэн. Миний бие санхүүгийн чиглэлээр шалгалт хийсэн. Санхүүгийн асуудлыг шалгах явцад Д.Т*******тай холбоотой цалингийн асуудал гарсан. Бид хяналт шалгалтын хийх явцдаа болохгүй байгаа зөрчлүүдийг хэлж явдаг. Д.Т*******тай утсаар холбогдоход эгч нь 2 ажил хавсарч хийдэг, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гээд өөрийн асуудлыг хэлсэн. Миний зүгээс ингэж зовлон жаргал ярихгүй ээ, хууль журмын дагуу явна таны 100 хувь авдаг нь буруу гэдгийг хэлж байсан. Цалинтай холбоотой асуудал үүссэнээс эхлээд Д.Т******* эгч нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, та нар акт, албан шаардлагаа гарга би ханддаг газраа хандана гэсэн. Бид тайлан гардуулахдаа байгууллагын нэгдүгээр гарын үсэг зурдаг дарга, хоёрдугаар гарын үсэг зурдаг нягтлан бодогч нарыг дууддаг. Үүний дагуу Албан бус боловсролын төвийн дарга Б.Г, нягтлан бодогч Д.Т******* нарыг дуудсан. Албаны даргын өрөөнд сонсох ажиллагаа хийсэн. Тайлангаар 42 сая төгрөгийн зөрчил илэрсэн үүний 1,7 сая төгрөгт акт тавьж байгаа. 7 сая төгрөгт албан шаардлага тавьсан гэдгээ хэлсэн. Ингээд Д.Т******* тухайн үед актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд тайлан танилцуулах ажиллагаа дууссан. Эрх хэмжээнийхээ хүрээнд акт, албан шаардлага тавихдаа нотлох баримтад үндэслэж тогтоодог. Тэрнээс энэ буруу байж магадгүй, энэ хууль зөрчсөн байж магадгүй гэсэн байдлаар тогтоодоггүй, нотлох баримтад үндэслэдэг. Д.Т******* нь 51 дүгээр сургууль болон Албан бус насан туршийн боловсролын төвөөс давхар 100 хувь цалин авдаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нотлогдоод Сангийн яаман дээр шалгагдсан. Сангийн яамнаас улсын байцаагчийн акт, албан шаардлага үндэслэлтэй байна гэж гарсан. Албаны дарга сая хэлсэн Төрийн албаны зөвлөл рүү манайх хандаад төрийн үйлчилгээний албан хаагч 2 байгууллагад давхар ажиллаад цалин аваад байгаа дээр тайлбар өгөөч гэж хандсан. Төрийн албаны зөвлөлөөс төрийн үйлчилгээ болон захиргааны албан хаагч нэг л газраа үндсэн ажилтнаар ажиллаад холбогдох нэмэгдлээ авах ёстой гэсэн шийдвэр гарсан. Д.Т******* нягтлан бодогч хэлж байна. Акт албан шаардлага гаргахдаа нэр цохож өгсөн гэж бид акт, албан шаардлагаа хүнд чиглэж гаргадаггүй. Зөвхөн байгууллагын нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг санхүүгийн хариуцлага хүлээх эрхтэй тэр хүмүүст хандаж гаргадаг. Д.Т******* нягтлан бодогч өөрөө тухайн байгууллагын хоёрдугаар гарын үсэг зурдаг этгээд учраас дарга Б.Г, нягтлан бодогч Д.Т******* нарт хандаж хууль журмын дагуу шийдвэрлэж ажиллах, буруутай албан тушаалтаар төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлүүл гэдэг акт, шаардлага гаргасан байгаа. Тэрнээс Д.Т*******аас 40 хувийг суутга гэсэн акт, албан шаардлага гаргадаггүй байгаа” гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байгаа. Маргаан бүхий захиргааны Баянгол дүүргийн улсын байцаагчийн акт, албан шаардлага маань Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд явагдсан. Талууд үүн дээр маргадаггүй. Хяналт шалгалтын ажиллагаа нь шууд чиглэгдэж байгаа. Гаргасан зөрчил алдаа дутагдлыг арилгуулахаар акт, зөвлөмж гарсан байдаг. Захиргааны актын тогтоох хэсгийн 1 дэх заалтад буруутай албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар гаргасан. Байгууллагыг бүрэн төлөөлөх эрхтэй дарга Б.Г, нягтлан бодогч Д.Т******* нарт уг асуудлыг хариуцуулсан. Гэвч акт албан шаардлагыг хувь хүн буюу өөр рүү нь чиглэсэн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 1.178.300 төгрөгийн асуудлыг тушаал шийдвэр гаргаж байгаа албан тушаалтан нь Албан бус насан туршийн боловсролын төвийн дарга Б.Г, нягтлан бодогч Д.Т******* нар байгаа. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг давхардуулж олгож байгаа үйлдэлтэй нь холбогдуулж Д.Т******* надаас нэхэж байна гэж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Байгууллага руу чиглэж гарсан акт учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь үндэслэлгүй. Сонсох ажиллагааны тэмдэглэл мөн дүнг танилцуулсан талаар зөвлөмж, актын талаар танилцуулсан. Ингэхдээ дарга, нягтлан бодогч нарт танилцуулсан. Тэрнээс Монгол улсын иргэн Д.Т*******т танилцуулаагүй. Актын үндсэн агуулга болон албан шаардлагыг тайлбарлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т нэмэгдэл хөлс олгох талаар зохицуулсан. Нэмэгдэл хөлсийг бүтэн авах ямар боломж бололцоо, үндсэн ажлын зэрэгцээ ажил үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасан үндэслэлээр хийгээгүй гэдэг үндэслэлийг бүрэн хангаж чадсангүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хэд хэдэн ажил үүргийг зэрэгцэн гүйцэтгэх, хавсран гүйцэтгэх боломж бий. Гэвч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно, 28 дугаар зүйлд Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно гэж заасан. Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь дарга, тогтоолыг гаргаж байгаа нягтлан бодогч нар хамаарна. Дан ганц цалин хөлс гэхгүйгээр үйл ажиллагаанд шууд оролцдог тухайн байгууллагын нягтлан бодогч юм. Шалгалтын тайланд ч гэсэн дурдсан байгаа. Үндсэн ажилтны орон тоогоор 51 дүгээр сургууль дээр ажилладаг Д.Т*******ийг ажиллуулж байгаа нь буруутай гээд зөрчил байдлаар дурдсан. Нэгдүгээрт хууль хэрэглээний тухайд ч Хөдөлмөрийн тухай хуулийн 26, 28 дугаар зүйлүүдээр Д.Т*******ийн давхар ажил хийх нь хаалттай байна гэж харж байгаа. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэдэг. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр санхүүгийн шалгалтын үр дүнгийн талаар нийт албан хаагчдад танилцуулсан. Танилцсан гэдэгтэй ямар нэгэн байдлаар Д.Т*******ийн хувьд маргаагүй байна. Д.Т*******ийн хувьд нэг бүрчлэн уншиж, гарын үсэг зурсан. Хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах нь хуульд заасны дагуу тайлбар санал авах боломж бололцоог олгосон. Шалгалтын дүн 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нь захиргааны акт, албан шаардлага гарсан нь тайлбар саналаа хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй. Д.Т*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөвхөн намайг ажлаас халахын тулд гаргасан. 3 хүүхэдтэй, өрх толгойлсон, түрээсийн байранд амьдардаг гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэх боломж бололцоо байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч тайлбарлаж байна. Хориглосон зохицуулалт байхгүй учраас нэмэгдэл хөлс авч байсан гэж тайлбарлаж байна. Хориглосон зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэг, Төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам, Төсвийн тухай хуулийн зохицуулалт зэргээр үгүйсгэж мэтгэлцэхгүй байна. 100 олгуулах үндэслэлийг гаргасан зөрчлөө өөрөө няцаах ёстой. Нэхэмжлэгч өөрөө хэлдэг, би ажил дээрээ нэг ч удаа очдоггүй. 51 дүгээр сургууль дээр үндсэн ажил дээрээ байдаг. Түүндээ байршин ажилладаг. Албан бус насан туршийн боловсролын төв ажиллах орчин нөхцөлөөр хангадаггүй гэж хэлдэг. Гэтэл нэмэгдэл хөлс олгох нэг гол үндэслэл нь ажилласан хөдөлмөрийн үр дүнд олгох хуулийн зохицуулалт байна. Д.Т******* ажиллаж байх хугацаандаа хайнга хандаж байсан нь гэрч Б.Ггийн мэдүүлэг, өөрийнх нь тайлбар мэдүүлгээр тодорхой харагдаж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Албан бус насан туршийн боловсролын төвийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш, тус төвд холбогдох актыг шууд үгүйсгэх эрхтэй этгээд биш учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          1. Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******, улсын байцаагч Ч.О******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар актаар нэхэмжлэгчид төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл давхардуулан олгосон гэх үндэслэлээр 1,178,300 төгрөгийг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          2.Мөн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар албан шаардлагаар нягтлан бодогчийн цалинг хавсран ажилласны нэмэгдлээр тооцож олгохыг шаарджээ.

          3.Нэхэмжлэгчээс “маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус” гэж, хариуцагч нараас “нэмэгдлийг үндэслэлгүйгээр давхардуулж олгосон, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, Сангийн сайд болон Төрийн албаны зөвлөлийн албан бичигт дурдсан гэж” тус тус маргажээ.

          4.Хэдийгээр маргаан бүхий захиргааны актууд нь шууд нэхэмжлэгч рүү чиглээгүй хэдий ч түүнд нэмэгдэл давхардуулан олгосон, хавсран ажилласны нэмэгдлээр тооцож олгохыг үүрэг болгосон зэрэг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байсан тул тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.  

          5.Нэхэмжлэгч нь анх Нийслэлийн Баянгол дүүргийн Албан бус боловсрол гэгээрэл хөгжлийн төвийн захирлын 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар нягтлан бодогчоор хавсран томилжээ.

          6.Улмаар тус төвийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар нярвын жирэмсний амралтын хугацаанд нягтлан бодогч Д.Т*******ийг үндсэн орон тооны ажилд томилж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар нярвын орон тоон дээр ажилтан авсан тул 51 дүгээр сургуулийн орон тооны нягтлан бодогч Д.Т*******ийг тус төвийн хавсарсан орон тоон дээр ажиллуулж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаар тушаалаар үндсэн орон тоон дээр ажиллуулахаар томилжээ.

          7.Харин Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг жирэмсний амралттай байгаа хүний оронд нягтлан бодогчоор түр томилжээ.

          Төрийн албан тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, 50 дугаар зүйлийн 50.1-д “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно” гэжээ.

          8.Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны актуудад нэхэмжлэгчид төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл давхардуулан олгосныг зөрчил гэж үзэн 1,178,300 төгрөгийг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

          9.Учир нь нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллаж буй хэвээр бөгөөд харин Нийслэлийн Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаар тушаалаар үндсэн орон тоон дээр томилогдсон байхад тухайн орон тоог хавсран гүйцэтгэж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

          10.Өөрөөр хэлбэл ажилтан, албан хаагчийг үндсэн болон түр орон тоон дээр авч ажиллуулах нь тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх бөгөөд энэ тохиолдолд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь нэхэмжлэгчийн хувьд үндсэн орон тоо байж,  Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль түр буюу хавсран гүйцэтгэж буй ажил юм.

          11.Мөн Хөдөлмөрийн тухай /1999 оны / хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” гэж, Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1 дүгээр хавсралтын 2-д “Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн төрийн албан хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно” гээд хүснэгтээр үндсэн цалингаас бодох хувь хэмжээг тогтоосон байх бөгөөд дээрх хууль, журамд нэмэгдэл хөлсийг давхардуулан олгох талаар журамлаагүй байхад зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй.

          12.Тодруулбал давхар буюу хавсран ажил, хөдөлмөр эрхлэхийг хуулиар тухайлан хориглоогүй төрийн үйлчилгээний албан тушаалтны тухайд хөдөлмөр болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу цалин, нэмэгдэл, урамшуулал авах эрх нь нээлттэй бөгөөд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэний нь хувьд тэдгээрийг буруутгах боломжгүй.      

          13.Хэдийгээр Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/1161 тоот албан бичигт “нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингаас тооцож нэг удаа авах эрхтэй, нэхэмжлэгчийг дээрх хууль, журмыг зөрчсөн байна” гэж дурдсан хэдий ч Төрийн албаны зөвлөл нь хууль тайлбарлах эрхтэй субъект биш, мөн маргаан бүхий захиргааны актуудаас хойно гарсан болохыг дурдах нь зүйтэй байна.

          14.Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын шимтгэлийг Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль дээр 01 кодоор /үндсэн/, Нийслэлийн Баянгол дүүргийн Албан бус боловсрол гэгээрэл хөгжлийн төв дээр 40 кодоор /хавсран/ төлж байсан хэдий ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй.

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албан тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т тус тус заасныг баримтлан Д.Т*******ийн нэхэмжлэлтэй, Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******, улсын байцаагч Ч.О******* нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******, улсын байцаагч Ч.О******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар акт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/ дугаар албан шаардлага зэргийг тус тус хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвд орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ