| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/241/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/241 |
| Огноо | 2016-12-08 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2016/ШЦТ/241
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ |
| оны сарын өдер Дугаар Мөрөн сум |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу Улсын яллагч Ц.Мөнхжаргал Шүүгдэгч Т.С***** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.С***** ид холбогдох эрүүгийн 201622000702 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.С***** , **** оны * дүгээр сарын **-нд Хөвсгөл аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ***** сумын 12 жилийн ЕБС-ын сургуулийн биеийн тамирын багш ажилтай , ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ***** сумын ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Регистрийн ****** дугаартай Шүүгдэгч Т.С***** нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед Хөвсгөл аймгийн ***** сумын төвд иргэн О.Н****** тай маргалдаж бие махбодид нь дух, зүүн хацарт зулгарсан шарх, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Т.С***** нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед Хөвсгөл аймгийн ***** сумын төвд иргэн О.Н****** тай маргалдаж бие махбодид нь дух, зүүн хацарт зулгарсан шарх, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь Хохирогч О.Н****** гийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед ***** сумын хүүхдийн цэцэрлэгээс хүүхдээ авах гээд эхнэр Отгонжаргалын хамт өөрийн эзэмшлийн |
|
|
| Санота-5 маркийн машинтайгаа цэцэрлэгийн үудэнд ирсэн. Тэгтэл миний сууж явсан талын хаалгыг нэг залуу онгойлгоод “чи намайг таних уу" гэж асуухад нь “би танихгүй юм байна” гэхэд “чи муу юу вэ, ***** ад чи ингэх болоогүй” гээд машинаас буугаагүй сууж байтал миний нүүрэнд цохьсон. Тэгэхээр нь би машинаас буух гэж зүтгэсээр байгаад буугаад барилцаж автал намайг газарт унагаагаад нүүрэнд 2-3 удаа цохьсон. Тэр үед манай эхнэр ирж салгасан. Тухайн зодооны улмаас миний үүдэн 2 шүд суларч хөдөлсөн байсан. Уруул хавдаж, зүүн хөмсөгний арьс зулгарсан байсан. Мөн миний өмсөн явсан куртик урагдсан байсан...С******* оос архи үнэртэж байсан...Би хөдөлсөн 2 шүдний төлбөрийг гаргуулж авмаар байна. Нэг шүдийг нь буйланд суулгахад 1.000.000 төгрөг болдог гэсэн боловч Т.С***** нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй гэх мэдүүлэг/хх-ийн 11-12-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 609 тоот: О.Н****** гийн биед гэмтэл учирсан байна. О.Н****** гийн биед дух, зүүн хацарт зулгарсан шарх, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт бүхий бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/ Шүүгдэгч Т.С***** ийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Б*****, Т****** нартай 4 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Би маш их согтсон байсан болохоор тэр өдөр юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Харин маргааш нь 11 дүгээр сарын 05-ны өдөр Н******гийн бэр эгч Ө***** нь надад * “манай дүүтэй муудалцаж зодолдсон байна лээ” гэсэн...Би Н******тай барьцалдаж аваад доороо хийж зодсон байсан. Бид хоёр хэн хэнээ сайн мэдэхгүй. Бид хоёрын дунд өс хонзон, өр авлага байхгүй...Би түүнээс уучлалт гуйж хохирлыг нь барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.С***** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Эрүүгийн 201622000702 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Т.С***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Хохирогч О.Н****** нь шүүгдэгч Т.С***** той эвлэрсэн тухайгаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. |
|
|
| Эрүүгийн 201622000702 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ |