Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01319

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01319

Улаанбаатар хот

               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамж, 34б байр, 01 тоот хаягт оршин суух, Өөлд ургийн овогтой Батаагийн У /РД: 76/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхон, 16 байр, 191 тоот хаягт оршин суух, Зу ургийн овогтой Ам О/РД: 7/ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 33,874,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э

Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Охолбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 27,000,000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 6,873,410 төгрөг, нийт 33,874,410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.У нь ОСүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 545 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг 43,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 27,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг газрын гэрчилгээ гарахаар тохиролцсон.

1.2. Газрын гэрчилгээг сарын дотор гаргаж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй.

1.3. Газрыг худалдаж авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа нүүж орсон боловч маш хүйтэн, цахилгаан халаагуур халахгүй, гэр байшин хоёрын залгаагаар ус гоождог, байшингийн шал мэдэгдэхүйц далий, хана тэгш бус зэрэг асуудлууд байсан учраас худалдагч талыг дуудаж, энэ талаар хэлэхэд мөнгийг чинь буцааж өгье, наймаа буцъя гэж хэлсэн тул байшинг суллаж, түлхүүрийг нь буцааж өгсөн.

1.4. Тэр өдрөөс хойш удаа дараа залгаж мөнгөө авъя гэсэн боловч байшинг зарсны дараа мөнгийг чинь өгнө гэж хэлээд сар гаруй хугацаа өнгөрсөн тул би өөрөө зараад мөнгөө гаргаж аваад үлдсэн мөнгийг нь өгье гээд түлхүүрийг нь авсан. Би зар тавиад хүмүүст үзүүлсэн боловч гэрчилгээ гараагүй шалтгаанаар хүн аваагүй. Тиймээс гэрчилгээ яаралтай гаргуулж авсны дараа зарах асуудлаа шийдэхээр түлхүүрийг нь буцааж өгсөн.

1.5. Оурьдчилгаа төлбөрт өгсөн 27,000,000 төгрөгийг бусдаас зээлсэн. Энэ зээлийн хүү 4,074,410 төгрөг, тухайн байшинд засвар хийсэн зардал 800,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 2,000,000 төгрөг, нийт 33,874,410 төгрөг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч А.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. А.Онь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн газар, хашаа болон монгол гэртэй залгаж барьсан байшинг 43,000,000 төгрөгөөр худалдаж, Б.У зуслангийн үнийн зарим хэсэг 27,000,000 төгрөгийг төлсөн.

2.2. Тухайн үед газрын эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ гаргасан байсан бөгөөд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөхөөр болж, зуслангийн газар /хашаа болон байшин/-ыг хүлээн авч тодорхой хугацаагаар эзэмшиж, ашиглаж байснаа газрын гэрчилгээ гараагүй гэдэг шалтгаанаар хэлцлээс татгалзсан байна.

2.3. Нэхэмжлэлээс гэрээний урьдчилгаанд төлсөн 27,000,000 төгрөгийг зөвшөөрнө.

2.4. Харин 6,873,410 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь худалдагч Озүгээс тухайн зуслангийн газрын эзэмших эрх гараагүй, газрын албанд хүсэлтээ өгсөн гэдгийг ойлгуулж, тайлбарлаж байсан, энэ нөхцөл байдлыг Б.У өөрөө сайн ойлгож хэлцэл хийсэн. Тиймээс зуслангийн үнийн үлдэх 16,000,000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсан хойно төлөхөөр тохиролцсон.

2.5. Гэрээ байгуулахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээ хэзээ гарах талаар тодорхой хугацаа заагаагүй, тусгайлан тохиролцоогүй бөгөөд зуслангийн зориулалттай газар эзэмших эрх олгох процесс Нийслэлийн нутаг дэвсгэрт тасралтгүй хэрэгжиж байгаа болно. Энэ нь хэзээ ч бий болохгүй, үүсэхгүй зөвшөөрөл биш гэдгийг талууд мэдэж байгаа.

2.6. А.О, Б.У нарын бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн хэлцэлд үүнээс гарч болох үр дагаврыг хоёр тал харилцан сайтар ойлголцож тохиролцсон” гэж бичсэн байгааг анхаарч 6,873,410 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк дахь Б.Уын данснаас О27,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Б.У болон А.Онарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг, фото зураг, Б.У болон Хөгжил финанс ББСБ-ын хооронд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан фидуцийн гэрээ, зээлийн гэрээ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын хэлтэст өргөдөл авсан тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17/1399 дугаартай Онэр дээр газар эзэмших, өмчлөх эрхийн мэдээллийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Худалдагч А.Онь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээнээс татгалзсан.

3. Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 27,000,000 төгрөг, засварын зардал 800,000 төгрөг, нийт 27,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх 6,074,410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б.У гэрээнээс татгалзсан шалтгаан болох эрх бүхий байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байгаа явдал нь хариуцагч Охамааралгүй тул хохирол нөхөн төлөх үндэслэлгүй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Б.У болон хариуцагч А.Онарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох А.ОСүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн байшин бүхий 545 м.кв талбай бүхий газар, тухайн газарт баригдсан хашаа байшинг шилжүүлэх, худалдан авагч тал болох Б.У хариу төлбөрт нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 27,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр харилцан тохирсон болох нь гэрээ, зохигчдын тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

4.2. Хариуцагч А.Онь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн хашаа байшин бүхий 545 м.кв талбай бүхий газрыг худалдан авагчийн эзэмшилд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн, нэхэмжлэгч Б.У урьдчилгаа төлбөрт 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 27,000,000 төгрөг төлсөн байх ба тэрээр шилжүүлэн авсан хөрөнгийг худалдагч талд буцаан өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Гэрээний дагуу худалдагч нь эд хөрөнгийн бодит эзэмшлийг шилжүүлж, худалдагч тал урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч худалдан авагч гэрээг цуцалсан үндэслэлээр урьдчилгаа төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

            7. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан. Зохигч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шилжүүлэхийг хэн аль нь зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Б.У гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг хариуцагч Обуцаан шаардах эрхтэй байна.

 

8. Харин талууд гэрээ цуцалснаас учирсан хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгч тал хариуцагч А.Онь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүйгээс гэрээг цуцалсан гэж өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн бол хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан, нэхэмжлэгч гэрээ цуцалсанд хариуцагч буруугүй гэх үндэслэлээр хохирлыг хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

            8.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2.-т нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол 227.1.-д заасан үндэслэл хамаарахгүй.

8.2. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч А.Онь маргаан бүхий газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан гэж тайлбарлаж, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын хэлтэст өргөдөл авсан тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ гарах хугацааг тодорхой заагаагүй байхаас гадна нэхэмжлэгч Б.У нь гэрээний зүйл болох газар болон тус газарт баригдсан байшинг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед худалдагч А.Оюунпүрэвийг тухайн газрыг эзэмших эрхгүй, эрх бүхий байгууллагад газар эзэмших тухай хүсэлт гарган шийдвэрлүүлэхийг мэдэж байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байгаа явдалд хариуцагч А.Оюунпүрэвийг буруутгах үндэслэлгүй.

8.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “газрыг худалдаж авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа нүүж орсон боловч маш хүйтэн, цахилгаан халаагуур халахгүй, гэр байшин хоёрын залгаагаар ус гоождог, байшингийн шал мэдэгдэхүйц далий, хана тэгш бус зэрэг асуудлууд байсан учраас худалдагч талыг дуудаж, энэ талаар хэлэхэд мөнгийг чинь буцааж өгье, наймаа буцъя гэж хэлсэн тул байшинг суллаж, түлхүүрийг нь буцааж өгсөн” гэсэн тайлбараас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах үндэслэл нь зөвхөн газар эзэмших эрхтэй холбоогүй гэж үзэхээр байх ба худалдах-худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаарх тайлбараа баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгч Б.Уыг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанд хариуцагч А.Ою буруутай гэж үзэх үндэслэлгүй байх тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авсан зардал 2,000,000 төгрөг, бусдаас авсан зээлийн хүү 4,074,410 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэлээс байшингийн засварын зардал 800,000 төгрөг гаргуулах хэсгийг хариуцагч А.Охүлээн зөвшөөрсөн тул энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч О27,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ут олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,074,410 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч О27,800,000 /хорин долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ут олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,074,410 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оулсын тэмдэгтийн хураамжид 296,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ут олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.БАТЧИМЭГ