| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/243/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/243 |
| Огноо | 2016-12-09 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2016/ШЦТ/243
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ |
| оны сарын өдер Дугаар Мөрөн сум МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян, Улсын яллагч Г.Ганхөлөг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа, Шүүгдэгч Н.О****** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ч***** холбогдох эрүүгийн 201622000580 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, Н.О***** , **** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх нэгдсэн төслийн жолооч ажилтай, ам бүл-*, эхнэр, * хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, Шүүгдэгч Н.О****** нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай Ландкрузер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 96.593.360 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. |
|
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.О****** нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай Ландкрузер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчсөний улмаас уг автомашиныг онхолдуулж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөлд 96.593.360 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Н.О****** шүүхийн хэлэлцүүлэгт: ....Хатгалаас Б*****, Т***** ын нарын хамт Мөрөн рүү явсан. Бид нар сааталгүй явж байгаад ******** уруудаад 19 дэх км-ийн орчимд тойрог дээр гараад иртэл миний урдуур адуу гүйгээд ороод ирсэн, тэгэхээр нь жолоогоо зүүн гар тийш нь дарахад машин хажуугийн далан руу өгсөж гараад дээрээ нэг удаа унаад эргээд 4 дугуйн дээрээ босоод зогссон...гэх мэдүүлэг, Хохирогч Т.Э***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Орон нутагт тээврийн хэрэгсэл ашиглах үедээ сүлжээтэй газар бүртээ хаана ямар байдалтай явж байгаагаа мэдээллэж байх ёстой байдаг. Энэ дүрмийн дагуу л ажилласан. Тухайн өдөр жолооч эрт амарсан байсан. Тэгээд маргааш өглөө нь судалгааны ажлаар Мөрөн явж материал авах ёстой байсан. Ингэж явах замдаа осолд орсон байсан. Би тэр өдрийнхөө өглөө болсныг мэдээд маргааш нь онгоцоор Мөрөнд ирсэн. Жолоочид гомдол байхгүй жолоочоо эрсдэлээ хамгаалуулахаар даатгуулсан байсан учраас даатгалаас хохирлоо гаргуулж авах хүсэлт байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-19 дүгээр хуудас/, Гэрч Б.Т***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Жолооч О***** , аялал жуучлалын мэргэжилтэн Б***** ах бид гурав Хатгалаас Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Би машины урд талд жолоочийн хажууд суугаад явж байсан. Би Хатгалаас гараад унтсан. Унтаж явтал машин түс тас гэх чимээ гарахаар нь сэрэхэд машин эргэж байх шиг байсан тэгснээ машин дээшээ хараад дөрвөн дугуйн дээрээ босоод зогссон. Тэгээд машинаас бууж ирээд яасан гэтэл жолооч урдуур адуу орж ирээд уначихлаа гэхээр нь харахад замын ертөнцийн зүгээр баруун гар талд адуу явж байгаа харагдсан. Тухайн үед Б***** ах ч гэсэн унтчихсан байна юу болчихвоо гэж байсан. Тэгээд |
| зам тосож машин зогсоогоод Б***** ах бид хоёр Мөрөн рүү орж ирсэн жолооч О***** цагдаа хүлээгээд тэндээ үлдсэн. Б***** ах бид хоёр Мөрөнд ирээд шууд эмнэлэгт үзүүлэхэд гэмтэл бэртэл байхгүй байна гэж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20- 21 дүгээр хуудас/, Гэрч С.Б***** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Жолооч О***** , Т****** бид гурав Хатгалаас Мөрөнгийн чиглэлд явсан. Би машины хойд талын суудал дээр суугаад явж байсан. Би Хатгалаас гараад унтсан. Унтаж яваад нэг мэдэхэд машин маань онхолдсон байсан. Тэгэхээр нь машинаас бууж ирээд яасан гэтэл жолооч урдуур адуу орж ирээд дайрах гээд байхаар нь мөргөхгүй гээд дарчихсан чинь уначихлаа гэхээр нь харахад замын ертөнцийн зүгээр баруун гар талд адуу явж байгаа харагдсан. Тэгээд машиныг харахад бүр өндөр далан дээр гараад дөрвөн дугуйн дээрээ зогсчихсон байхаар нь би яаж унахаараа өндөр далан өөд ингэж унадаг юм болоо гэж гайхаж байсан. Тэгээд зам тосож машин зогсоогоод Т****** бид хоёр Мөрөн рүү орж ирсэн. Жолооч О***** цагдаа хүлээгээд тэндээ үлдсэн. Т****** бид хоёр Мөрөнд ирээд шууд эмнэлэгт үзүүлэхэд гэмтэл бэртэл байхгүй байна гэж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6- 8 дугаар хуудас/, Автомашин, техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-29 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шинжилгээ хийсэн дүгнэлт /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ. Иймд шүүгдэгч Н.О****** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Н.О****** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3- т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн |
| байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв. Хохирогч Т.Э***** нь “жолоочид би гомдол байхгүй, жолоочоо эрсдлээс хамгаалуулахаар даатгуулсан байсан учраас би хохирлоо даатгалаас гаргуулж авна”/хх-ийн 17-19/ гэсэн мэдүүлгийг үндэслэн хохирогчийг эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гаргаагүй шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Н.О****** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000580 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О****** нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.О****** ын В,С,Д ангилалын 474032 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН |