Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2016/ШЦТ/244

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ

оны   сарын                        өдөр                                     Дугаар                                                                         Мөрөн  сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбууг суулцуулан

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Т.С***** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.С***** од холбогдох эрүүгийн 201622000626 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Т.С****** , **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******** суманд төрсөн, ** настай, дээд боловсролтой, ойн аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл *, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай.

Шүүгдэгч Т.С***** нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн ТД***** *, Ц.Д***** нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.С***** нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн ТД***** *, Ц.Д****** нарыг мал хулгайлсан гэж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Т.С***** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 29-ний орой намайг сумын төвд байхад ах хөдөөнөөс утастаад хонь хулгайлчихлаа гэсэн. ...Би тэр хоёрын мотоциклыг унаад хойноос нь дуудсан боловч тэр чигтээ гэр рүүгээ харьчихсан. ..Д***** гарч ирэхээр нь нэг цохисон. Ц****** зодуулаагүй, би сандлаар шидсэн боловч оноогүй гэв.

Хохирогч Ц.Д****** ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 28- ны өдөр найз Ц****** тай самарт явж ирээд манай ахынд хоноод 29-ний өглөө хөдөө гараад аав гэртээ байсан тэгээд ойр зуур юм ярилцаад бид хоёр хоол хийж идчихээд унтаж байтал С***** ын хоньчин гэх залуу хоёр удаа орж ирээд хонь барилцаад өгөөч гээд байсан эхлээд чадахгүй гээд хэвтэж байтал дахиад гуйгаад байхаар нь ирж барилцаж өгсөн юм. Гэртээ очоод байж байтал С***** араас ирээд гэрийн гадаа ирэхээр нь би нохой хорих гээд яваад очтол намайг хамар орчимд цохиод толгой тархи луу баахан цохиж байснаа наанаа байж бай гээд машинд оруулаад суулгасан. Тэгснээ гэрлүү ороод Ц****** ийг орилж хашгируулаад хөөгөөд гараад ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Хохирогч Т.Ц****** ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Мөрөнлүү явах гэсэн чинь хажуу айлын залуу О*****гэх залуу хамт явъя гээд араар суусан юм. Тэгээд явж байтал замд машинтай хүмүүс зогс гээд орилохоор нь ардуур сууж явсан залуу цагдаа байна зугтаарай гэхээр нь би шууд зугтаачихсан юм. Тэгээд зугтаж яваад 200 метр орчим яваад хөндлөн замд цохиулаад уначихсан нөгөө хүмүүс дөхөөд ирэхээр нь мотоциклоо хаяад зугтаачихсан юм. Би тэгээд засмал замруу дөхөж яваад нэг найзруугаа ярьтал П****** тэр хоёр хүрээд ирсэн тэгээд мотоцикль дээрээ яваад очтол П****** тэр хүнийг таниад С***** ах байна гээд байсан. Мотоциклоо авъя гэсэн чинь өгөхгүй та нар мал хулгайлсан цагдаа дуудсан байгаа байж бай гэхээр нь хүлээгээд байж байтал би нимгэн цамцтай та нарын машинд сууя даараад байна гэсэн чинь суулгахгүй гээд байсан. Тэгээд дараа нь П****** ийнд очоод байж байтал араас С***** гэдэг нь орж ирээд та нар зугтаалаа гээд гадаа П****** ийг барьж авч цохиод орж ирснээ намайг цохиж авсанаа чи муу хонь хулгайлсан гээд толгой, хүзүү, нурууруу гараараа цохисон. Дараа нь сандлаар нуруу орчим цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Ц****** ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Би шөнө унтаж байгаад сэрсэн чинь пижигнээд явчихаар нь харсан чинь газарт Ц****** уначихсан дээрээс нь С***** сандал барьчихсан өшиглөөд дэвсээд байсан. Ц****** дээшээ харчихсан хөлөө сарвагануулаад байсан. С***** нээ сандлаар цохиод байсан би хөөе юу болов гэхийн завдалгүй гар чи гээд Ц****** ийг хөөгөөд гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Г.Г***** ий хэрэг бүртгэлтэд өгсөн: Тухайн үед дуудлага өгсөн С***** буугаад урдаас нь очсон юм. Очоод нөгөө залууг нүүр орчимд нь хэд хэдэн удаа цохиод машинд сууж бай гээд гэрт яваад орсон юм. Гэрт орсоноос хойш нэг залуу орилж хашгираад байсан удалгүй С***** нэг залууг хөөсөөр гарч ирсэн юм. Тэгээд бид нар тэр хоёр залууг аваад Мөрөнгийн төвд цагдаа дээр авч ирээд түр саатуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Д****** ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны 551 дугаартай “Ц.Д****** ийн биед гэмтэл тогтоогдлоо. Ц.Д****** ийн биед дагз хэсгийн болон хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, бугалгад цус хуралт бүхий гэмтэл учирсан. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Хохирогч Т.Ц****** ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны 552 дугаартай “Т.Ц****** ийн биед гэмтэл тогтоогдлоо. Т.Ц****** ийн биед бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, бүсэлхий гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн ыайаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийлдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. 

 

 

Иймд шүүгдэгч Т.С***** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1-т   зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.С***** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогч нарын шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх гэрээ, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.С***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Эрүүгийн 201622000626 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, эд  мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Т.С****** ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.С***** д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

З.Эрүүгийн 201622000626 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 

4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С***** д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          М.ЭРДЭНЭ- ОЧИР