Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2016/ШЦТ/245

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

^/^оны ^^сарын ^^өдөр                                                                                                       Дугаар

Мөрөн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунчимэг,

Улсын яллагч: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: Д.Н****** ,

Насанд хүрээгүй шүүгдэгч З.Г***** , түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Б******* , Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.П****** , түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Н***** . Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Н******, З.Г****, Ц.П******* нарт холбогдох эрүүгийн 201622000579 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Н***** , **** оны * дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, ээж * ахын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ****** регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, З.Г****** , **** оны * дугаар сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 3 дугаар дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл *, аав, ээж, * эгчийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод оршин суух. ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, ********* регистрийн дугаартай.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Ц.П******** . **** оны ** дүгээр сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мэргэжил сургалт. үйлдвэрлэлийн төвийн 3 дугаар дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл *, аав, ээж, ахын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** тоотод оршин суух, ял шийтгэлгүй. бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн. хэрэг хариуцах чадвартай, ******** регистрийн дугаартай

 

Шүүгдэгч Д.Н****** , З.Г***** , Ц.П****** нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Эрчмийн цагаан байрны хажуу талаас иргэн Б.Б***** ын эзэмшлийн Мустанг-5 маркын мотоциклыг хулгайлан авч 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Н****** , З.Г***** , Ц.П****** нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Эрчмийн цагаан байрны хажуу талаас иргэн Б.Б***** ын эзэмшлийн Мустанг-5 маркын мотоциклыг хулгайлан авч 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь

Шүүгдэгч Д.Н****** ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн ш*****д өгсөн: ... Энэ мотоциклийг байрны гаднаас авсан, Г******* унаж явсан. Би энэ мотоциклыг П******* ийн гэрээс унаад Хатгал явах гэж байгаад цагдаагийн өмнө баригдсан Хулгай хийх санааг Г******* гаргасан. Тэгээд П******* бид хоёр хажууд нь очиж Г******* г мотоциклыг авах уу гэхэд нь бид хоёр хэрэггүй гэж хэлээд буцсан. Тэгээд Г******* ганцаараа очиж авсан гэх мэдүүлэг /хх-н 5-р хуудас/,

Шүүгдэгч З.Г***** гийн мөрдөн байцаалтын ш*****д өгсөн: 3 дахь өдрөөс 4 дэх өдөр шилжих шөнө П******* , Н******** хоёртой шөнө 23 цагийн үед явж байхад Эрчмийн 2 давхар цагаан байрны хажуу талын намхан цагаан байрны гадна нэг мотоцикль байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт энэ мотоцикпийг авъя гэж хэлээд тэр байрыг өнгөрөөд зогссон. Н******** бид хоёр очиж харсан. Тэр мотоциклын аваарын гэрэл асаалттай түлхүүр нь зоолттой байсан. Тэгээд бид хоёр буцаж мотоцикль дээрээ очиж хүн гарч ирэхийг харсан боловч хүн гарч ирээгүй. Би тэр хоёрт би энэ мотоциклыг аваад явчих уу? гэсээр байгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх-н 4-р хуудас/,

Шүүгдэгч Ц.П****** ийн мөрдөн байцаалтын ш*****д өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим би Г**** Н******** хоёртой мотоцикпоор эрчмийн хажуу талаар явж байхад байрны гадаа дохио нь ассан мотоцикль байсан. Тэгээд бид гурав нилээн зайтай зогсоод би мотоцикль дээр нь үлдээд нөгөө хоёр очиж үзсэн. Эргэж хоёулаа ирээд түлхүүр нь зоолттой байна хулгай хийе гэсэн. Тэгээд анх хулгай хийх санааг Г**** гаргаад очиж авахаар болсон. Тэгээд бид гурав манай гадаа уулзахаар тохиролцоод Г**** хулгай хийхээр нөгөө мотоцикль руу явсан. Н******** бид хоёр өөрсдийнхөө мотоциклоор манайд очсон. Г**** хэсэг байж байгаад бид хоёрын араас нөгөө мотоциклоо унаад очсон...” гэх мэдүүлэг /хх-н 6-р хуудас/,

Хохирогч Б.Б***** ын мөрдөн байцаалтын ш*****д өгсөн: ... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн найз болох Г*****ийн гэрт очсон юм. Тэнд очиход цаг оройн 23 цагийн орчим байсан байх. Би Г*****ийн гэрийн гадаа мотоциклоо гадаа нь үлдээгээд

 

мотоциклынхоо жолооны хүрдийг түгжээд дотогшоо орсон. Би Г*****ийн гэрт ороод 20 орчим минут болоод гараад иртэл мотоцикл байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би цагдаа дээр ирээд цагдаад мотоцикЛь алдсан талаараа хэлээд гадуур явж цагдаатай хайсан Цагдаатай гадуур мотоциклоо хайгаад явж байсан чинь цагдаагийн урд талаар нэг мотоциклтой хүн явахаар нь хартал миний мотоцикпыг уначихсан явсан. Тэгэхээр нь би цагдаад миний мотоцикпь байна гэдгийг хэлээд цагдаа тэр хүнийг бариад миний мотоциклыг надад авч өгсөн гэх мэдүүлэг /хх-н 17-р хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Ш.Б******* ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн ш*****д өгсөн: ... 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө намайг гэртээ байж байхад цагдаагаас хүмүүс ирээд Г******* г сураглаад хулгай хийсэн байна гэж хэлсэн Би яагаад хулгай хийснийг гайхаад л байна. Өөрөөс нь асуухаар уучлаарай гэхээс өөр зүйл хэлэхгүй байгаа. Одоо хохирогч нь гомдол саналгүй нэхэмжпэх зүйлгүй, Хөвсгөл аймгийн ******* сумын ***** тосгонд дадлага хийж байгаад чөлөө авч Мөрөн суманд ирэх үеэрээ гэмт хэрэгт холбогдсон байсан. Уг нь хүү маань Хатгал тосгон орж мотоциклийнхоо бичиг, баримтыг авна гээд явсан юм. Д.Н****** мотоцикпийг нь унаж яваад цагдаад баригдсан байсан. Манай гэрт цагдаа ирж надтай уулзаж, би хүүгээ ******** тосгоноос ирэнгүүт нь цагдаагийн газарт авч очсон. Хүү маань одоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амлаж байгаа Би хүүгээ засаж, хүмүүжүүлж авна гэх мэдүүлэг/ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Ч.Н**** гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн ш*****д өгсөн: Манайх хөдөө ***** сумын ***** гэх газарт цөөн тооны малтай байдаг П******* болохоор Мөрөнгийн төвд МСҮТ-д сурдаг юм. Зан араншин хүмүүжлийн хувьд ч гэсэн гайгүй зүгээр л байдаг. Би өөрөө хоёр хүүхэдтэй П******* манай бага хүүхэд маань юм. П******* Мөрөн суманд ганцаараа байдаг юм. Бид хүү дээрээ ирэн очин байдаг юм гэв.

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 24-р хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 25-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Н****** . З.Г***** , Ц.П****** нарт бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Н****** , З.Г***** , Ц.П****** нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 61, 66, 70-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд шүүгдэгч Д.Н****** , З.Г***** , Ц.П****** нарыг Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэжүнэлэв

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч Д.Н***** . насанд хүрээгүй шүүгдэгч З.Г****** , Ц.П******** нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Шүүгдэгч Д.Н****** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Н****** т нар оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Н****** т оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Д.Н****** т хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч З.Г***** д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.П****** ид эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч З.Г***** д оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг, Ц.П****** ид оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч З.Г***** д оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар, Ц.П****** ид оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар З.Г***** , Ц.П****** нарыг хараа хяналтандаа байлгаж хяналт тавих үүргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, хууль ёсны төлөөлөгч нарт хариуцуулсугай
  8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан
 

үүргийн биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүх хорих ял биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг З.Г***** , Ц.П****** нарт анхааруулсугай.

  1.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөренгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  2.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н****** , 3 Г******* , Ц.П****** нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай