Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2016/ШЦТ/246

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

 

Мөрөн сум

Хөвсгөл аймагдахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Ч.З******, А.А****** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А*******, А.А******** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201622000615 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Ч.З******, А.А****** нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 08- ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Бүрэн" худалдаа үйлчилгээний төвийн лангуун дээрээс иргэн М.Б****** гийн түрийвчтэй мөнгө, бичиг баримтыг хулгайлж 575000 /таван зуун далан таван мянга/ төгрөгний хохирол учруулсан,

Мөн өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Торгон савхи” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн П.О*****гийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 645.500 төгрөгний Т хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.З******, А.А****** нар нь бүлэглэн 2016 оны Юдугаар сарын 08- ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Бүрэн" худалдаа үйлчилгээний төвийн лангуун дээрээс иргэн М.Б****** гийн түрийвчтэй мөнгө, бичиг баримтыг хулгайлж 575000 /таван зуун далан таван мянга/ төгрөгний хохирол учруулсан,

Мөн өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Торгон савхи” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн П.О*****гийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 645.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь,

Шүүгдэгч Ч.З********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Мөрөнд ирээд мөнгө хэрэг болсон. Тэгээд зах руу оръё гэж ярилцаад зах орсон. Эхнийх нь тэр савхи зардаг дэлгүүрт А******* бид хоёр түрүүлж орсон юм. Худалдагчтай юм ярьж саатуулж байх хооронд манай ах Ө******** орж ирж цүнхийг нь авч гарсан юм. Бид хоёр хэсэг байж байгаад араас нь гарч зугтсан юм. Машины урд суудалд А******* бид хоёр суусан ах Ө******** арын суудалд суусан юм. Арын суудал дээр цүнхийг нь уудлаад байсан. Дараа нь зүүн тийшээ харсан худалдааны төв рүү машинаа урд гудамжинд нь үлдээгээд ах Ө******** бид хоёр орсон юм. Уг худалдааны төвийн булангийн хүүхдийн хувцас зардаг павилон руу орж юм яриад зогсож байтал ах Ө******** худалдагчийн цүнхийг онгойлгон түрийвчийг нь авч зугатсан. Худалдагч нь мэдээд ахыг хөөгөөд гарсан. Би араас нь гарсан...үүдэндээ машины зогсоолтой буланд байрлалтай сургууль руу очсон юм. Тэнд хүмүүс бужигнаж байгаад гарахад нэг хүн сандал дээр цүнхээ орхиод гарсан. Сургууль руу мөн ах Ө******** бид хоёр орсон юм...гэх мэдүүлэг /хх-н 14-р хуудас/

Шүүгдэгч А.А*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 08- ны өглөө бид 3 хотод ирсэн юм. Би самарт явах гэж ирсэн боловч Хөвсгөлд байдаг найз О****** ын утас холбогдоогүй юм. Ингээд бид гурав зах дээр бензиний мөнгөгүй болоод тэр өдрийнхээ үдээс хойш Золбоо бид хоёр “Торгон савхи” нэртэй дэлгүүрт хамт ороод явж байтал тэр дэлгүүрийн худалдагчийн цүнх хаалгаар оронгуут үүдэнд шилэн лангуу дээр байсан юм. Би уг цүнхийг хулгайлан авч араас орж ирсэн Ө******** ахад өгөхөд тэр гараад явсан. Дараа нь захын баруун талд байх дэлгүүртэй гудамжинд орж зогсоод би машиндаа үлдээд Золбоо, Ө******** ах хоёр орсон. Тэгээд машиндаа сууж байтал Ө******** ах гүйж яваа харагдсан. Тэгээд би машиндаа суулгаж аваад явсан. Ямар нэгэн юм хулгайлсан байсан. Тэгээд бид шууд Улаанбаатар хот руу гарсан ...гэх мэдүүлэг /хх-н 51-52-р хуудас/

Хохирогч М.Б****** гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 08-ны 18 цаг 30 минутын орчим би Бүрэн худалдааны төв дотор өөрийнхөө павилоныг хаах гээд зогсож байтал хоёр залуу орж ирсэн. Тэр хоёр бараа сонирхоод зогсож байснаа нэг нь маш хурдан гараад явсан. Ингээд би цүнх рүүгээ хартал миний цүнх онгорхой түрийвч байхгүй байсан. Тэгээд би араас нь гартал “Хүч” зоогийн газрын урдуур тойроод уг гудамж руу гүйгээд орсон. Би араас нь ортол миний хажуугаар саарал өнгийн Приус-20 маркын машин өнгөрч уг залууг суулган 4 дүгээр хорооны засмал замаар хойш эргэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-р хуудас/

Хохирогч П.О*****гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2016 оны 10 дугаар сарын 08-ны 17 цаг 30 минутын орчим би өөрийн дэлгүүр болох “Торгон савхи” дэлгүүр дотроо байж байтал эхлээд хоёр залуу орж ирсэн бараа сонирхож байсан. Энэ үед хамт явсан нэг залуу нь орж ирээд лангууны

 

ард ширээн дээр ил тавьсан байсан цүнхийг аваад зугтсан байсан. Тухайн үед би мэдээгүй. Мустангдэлгүурийн камерын бичлэгт улдсэн байсан... "гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Ж.Б******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай эхнэр Д**** нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны орой 17 цагийн орчим “Эрдмийн далай" сургууль дээрээсээ цүнхтэй эд зүйлээ алдсан юм. Гэтэл 2016-10-10-ны өглөө манай эхнэрийн утас руу Д***** гэдэг хүн залгаад цүнх олсон тухай мэдэгдсэн. Ингээд гэрийн хаягаар аваад ир гэхэд манай гэрт авчирч өгсөн юм. Манай эхнэрийн цүнх мөн байсан, цүнхэнд байсан иргэний үнэмлэх болон бусад зүйл түрийвч нь байсан харин дотор нь байсан 50 орчим мянган төгрөг байхгүй байсан. Мөн манай эхнэрийн цүнхэн дотор улаан өнгийн түрийвч, П.О***** гэх хүний иргэний үнэмлэх, виза карт, Б.С******** гэх хүүхдийн төрсний гэрчилгээ, толь гэх зэрэг өөр хүний эд зүйлийг хийсэн байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч Г.Д***** ийн мөрдөн байцаалтын шатанд: ... 2016 оны 10 сарын 09-ний өглөө 10 цагийн орчим Мөрөн сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд Портер машинтай явсан. Уг автомашиныг би барьж явсан юм. Ингээд би байшинтын дөрөлжийн орой дээр гарч зогссон юм. Би замаас гарч бие засаж явтал замын хашлаганы ард замаас нэг их холгүй хар өнгийн шар гинжин оосортой эмэгтэй хүний цүнх байсан. Цүнхэн дотор эмэгтэй хүний хоёр түрийвч, иргэний үнэмлэх, виза картны хамт байсан. Тэгээд Тосонцэнгэл явж ирээд маргааш нь уг цүнхэн дотор банкны гүйлгээ хийсэн баримтан дээр байсан утас руу залгаж ярихад Д**** гэдэг багш байсан. Наадах зүйлээ аваад ир би шан хөлсийг нь өгнө гэж гэрийнхээ хаягийг хэлсэн юм гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-р хуудас/,

Эд зүйлд үнэлгээ хийх шинжээч томилох тогтоол /28-р хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 29-30-р хуудас/, зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.А*******, Ч.З******** нарт бусдын эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтэрч бүлэглэн үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А*******, Ч.З******** нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь хавтаст хэргийн 66,75-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А*******, Ч.З******** нар нь хохирогч М.Б****** д 575.000 төгрөгийн, хохирогч П.О*****д 800.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн болох нь эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хохирол төлбөрөө төлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч А.А*******, Ч.З******** нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй,

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ч.З******, А.А******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.А*******, Ч.З******** нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.А*******, Ч.З******** нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.А*******, Ч.З******** нарт оногдуулсан тус бүр 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.А*******, Ч.З******** нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А*******, Ч.З******** нартурьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
  7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ШҮҮГЧ            НЯМСҮРЭН