Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0137

 

                                         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                              баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Ховд аймгийн Э******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Э******* сумын Засаг дарга нарын нэхэмжлэлтэй, А*******,******* Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Э******* сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...А************** Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан А************** Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ховд аймгийн Э******* суманд орших Алтан уул 2 нэртэйгээр 4972.23 гектар талбайд а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А*******” ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.  Уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Э******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Э******* сумын Засаг дарга нарын нэхэмжлэлтэй, А*******,******* Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “А************** Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ховд аймгийн Э******* суманд орших Алтан уул 2 нэртэйгээр 4972.23 гектар талбайд а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А*******” ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч  Ховд аймгийн Э******* сумын Засаг дарга  У.Ц******* нь

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн Ховд аймгийн Э******* сумын Засаг дарга У.Ц******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          Иймд нэхэмжлэгч Ховд аймгийн Э******* сумын Засаг дарга нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан  Ховд аймгийн Э******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Э******* сумын Засаг даргаас  А*******,******* Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “А************** Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ховд аймгийн Э******* суманд орших Алтан уул 2 нэртэйгээр 4972.23 гектар талбайд а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А*******” ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ