| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2522003120159 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,, аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуульд англи хэлний багш ажилтай,,,,,,,,,,, Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан ба уг хугацаа дуусаагүй байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,48%) үедээ ДУЭ улсын дугаартай “Toyota crown” /Тоёота Кроун/ загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би 2025 оны 07 сарын 02-ны өдөр ажлын 2 залуутай хамт 18 цагийн үед уулзахаар цаг товлосон. Ажлын 2 хүнтэйгээ уулзаад 19 цагийн орчимд аймгаас баруун тийш гарч шорлог идье гэж шорлогын газар очсон. Би эрхээ хасуулсан тухайгаа урьдчилсан сануулж машинаа орхих гэж байсан ч ажлын газрын Жалбаа ах “би унаад явъя, буцахдаа болохгүй бол такси барина” гээд явсан. Шорлогын газарт очоод 3, 3 пиво уугаад орой 21 цагийн үед ахиж пиво уухаар болж тэнд байсан залуу эрүүл байсан болохоор “би та хэдийг хүргэж өгөөд машинаа авчирна” гэж хэлээд дэлгүүр явсан. Дэлгүүрээс пиво аваад буцах замд ажлын газрын гэх залууд машинаа зарах гэж байсан болохоор унуулах гэсэн боловч “хөл өвдөөд унаж болохгүй байна энэ хооронд гайгүй байх чи унаад явчих” гээд шордоод байсан. Тэгэхээр нь машинаа жолоодсон ба замд “машиныхаа хүчийг үзүүлээч” гээд шордоод байхаар нь хүчтэй хаазалсан чинь шарваж эргэхэд цагдаа зогсоосон...” гэв.
Гэрч “Би аймгийн цагдаагийн газарт сумын хэсгийн цагдаа ажилтай. Цагдаагийн даргын тушаалаар аймгийн төвд Сайнцагаан суманд 2025 оны 06 дугаар сарын 30-наас хойш эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах засмал замд цагдаагийн ахлагч хамт хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед Сайнцагаан сумаас баруун тийш 8-9 км-т засмал замын хойд хэсэгт цагаан өнгийн кроун маркийн автомашин шороон дээр шарваж эргүүлээд байхаар нь очиж зогсоон жолоочийг шалгахад жолооч нь гэх 30 орчим насны******* хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгэхээр нь тухайн жолоочийн регистрийн дугаараар үнэмлэхийг нь шүүж харахад жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байсан тул аймгийн цагдаагийн газарт авч ирж согтуурлыг шалгахаар драгерь багажаар үлээлгэхэд 1,48 хувийн согтолттой байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг цагдаагийн газрын журмын хашаанд байрлуулж жолоочийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. ДУЭ улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэл байсан. ******* гэх 29 настай******* хүн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-р хуудас/
- Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаархи лавлагаа, /хх-ийн 23-24-р хуудас/
- Баянбаатар // тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй талаархи лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 45-р хуудас/
- Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд “2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... Батмөнх овогтой драгерь багаж ашиглан шалгахад 1,48 хувийн согтолттой”, /хх-ийн 03-04-р хуудас/
- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “ ... шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн ... ” шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 33-38-р хуудас/
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба уг хугацаа дуусаагүй байхад тэрээр дахин согтуугаар /1.48 хувь/ “Toyota crown” /Тоёота Кроун/ маркийн тээврийн хэрэгсэл жолооджээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.
Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”,
мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь сүүлийн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 удаа ял шийтгүүлсэн, түүнчлэн тэрээр хувийн байдлын хувьд, 2 хүүхдийн хамтаар амьдардаг, ерөнхий боловсролын сургуульд багшилдаг зэрэг нөхцөл байдлуудыг ял оногдуулахдаа ийнхүү харгалзан үзэж торгуулийн ял оногдуулсан болно.
******* нь, ба ялтан зорчих эрхийг хязгаарлах ял, нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялуудыг эдэлж дуусаагүй болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/1050 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ял буюу 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг дугаартай шийтгэх тогтоолоос үлдсэн ял эрх хасах ял дээр нэмж нэгтгэхээр, харин түүнд оногдуулсан торгох ялыг дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжээр буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, уг ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛДО.О