Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, шүүгч Д.Уранчимэг, Ж.Чимэддулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа  

             Улсын яллагч *******

            Иргэдийн төлөөлөгч *******

            Хохирогч *******

             Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2522000470110 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,,,,, эхийн хамт Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар цохио” гэх газарт оршин суух,,, Регистрийн дугаар:

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 03 цагийн үед Дундговь аймгийн сумын 1 дүгээр баг 01-02 тоотод хохирогч *******ыг өөрийг нь “чи муу хоосон гуйлгачин, хоногийн хоолгүй, унах унаагүй” гэж хэл амаар доромжилж, нүүрэн тус газарт нь гараараа цохилоо гэх шалтгаанаар зэвсэг ашиглан хохирогчийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн урд ханын нэвтэрсэн шарх, хэвлийн цус алдалт, нарийн гэдэсний чацархайн урагдал оёх мэс заслын дараах байдал, хэвлийг нээж угаах, гуурсдах мэс заслын дараах байдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Дундговь аймгийн Гурвансайхан суманд амьдарч байгаад 2007 онд суманд амьдрах болсон. Шалтгаан нь аав маань нас барж, ээж минь өөр хүнтэй амьдрах болж аавын төрсөн дүү , , төрсөн эгч , нарыг бараадан суманд амьдрахаар болсон. суманд , , , нарынхаар ээлжлэн очиж тус дэм болон амьдардаг. 2025 оны 01 сарын 17-ны шөнө 12 цагийн үед ахыг бие засуулчхаад зүүн хашааны айл болох ахынд ороход ах 2 юм яриад 1 шил архи дундаа тавьчихсан сууж байсан. Бид 3 морь ярьж хэсэг суусан, би архи дарс уугаагүй. Тэгэхэд гаднаас ах нэлээн согтуу орж ирээд намайг “хоосон гуйлгачин, цагаачилж ирсэн” гэж хэл амаар доромжилсон. ах “чи яах гэж хүн доромжлоод байгаа юм” гэж хэлээд гал тогооны хэсгээс 2 хутга авч гартаа бариад “ална шүү” гэсэн. Тэгэхэд эгч орж ирээд ахыг аваад гарсан. ах 2 хутгаа гал тогооны хэсэгт тавиад гэрийнхээ баруун хойно очиж суусан. Бид хэд морио үргэлжлүүлж яриад сууж байхад ах дахиж орж ирээд намайг “хоосон гуйлгачин цагаачилж ирсэн муу гуйлгачин” гээд зүүн орны хөл хэсэгт сууж байхад нүд, зүүн хацар хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд намайг хойш нь түлхэж унагаагаад дээр сууж дахиад 2 удаа цохисон. Тэр үед миний сэтгэл санаа тогтворгүй болж ахын зүүн хэвлийн хэсэгт нь хутгаар хатгачих шиг болсон. Өмнө нь манай эгчийг зодсон. Гэрт орж ирээд намайг элдвээр хэлж цохиж, зодож над руу дайрахад нь би өөрийн мэдэлгүй ийм зүйл хийчихсэн байсан. Манайх тийм боломжийн айл байгаагүй ч намайг хоосон гуйлгачин гээд хоногийн хоолгүй гэж хэлэхэд нь надад хүнд туссан...” гэв. /Хуралдааны тэмдэглэлд/

2. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 01 сарын 16-нд эхнэр хүүхдийн хамт сум орсон. Суманд очиж ажил төрлөө амжуулаад урьд өмнө нь танил найз байсан гэдэг залуутай тааралдаж 2, 3 шил архи, пиво уугаад өдөржин болсон. Орой нь ийм хэрэг болсон. Би архи ууж согтохоороо үзсэн харсан хүн болгон руу агсраад байдаг зантай юм шиг байгаа юм. Тэгээд // элдвээр хэлж, зодохоор өөрийгөө хамгаалсан байх. буруу байхгүй. Миний буруугаас болж л ийм хэрэгт холбогдчихоод байна гэж бодож байна...” гэв. /Хуралдааны тэмдэглэлд/

3. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... ******* нь гэм буруутай байна ...” гэв.

4. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 03 цагийн үед ахын гэрт байхад гаднаас манай хүргэн ах ******* согтуу орж ирээд намайг “хоногийн хоолгүй, унах унаагүй гуйлгачин цагаачин” гээд, миний нүүр рүү 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би ахын гэрийн зүүн урд талын шургуулга дээрээс хутга автал намайг ******* зүүн талын орны урд талаар унатал цохисон. Тэгээд ******* миний дээр суугаад “удмаараа хоосон гуйлгачин” гээд дээрээс цохиод байсан. Тэгэхээр нь би гарт байсан хутгаараа хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалсан. ******* нь намайг хэл амаар доромжлоод цохиж зодоод байхаар нь би сэтгэл санаа тавгүйтээд, уурандаа *******ын хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалсан. Намайг зогсож байхад ******* миний нүүр рүү нэг удаа цохисон, намайг хутга автал намайг унагаагаад миний дээр суугаад нүүр рүү хоёр удаа цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Тэр үед ах сэрүүн харж байсан, согтуу унтаж байсан өөр хүн байгаагүй. Би 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд айлын 4 дэх хүүхэд болж төрсөн. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж 1997 онд Гурвансайхан сумын дунд сургууль элсэн орж 2005 онд дунд сургуулиа төгсөөд 2005 оноос Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мужааны ангид элсэн орж 2007 төгссөн. Би 2007 онд сургуулиа төгсөөд Дундговь аймгийн суманд мал маллаж одоог хүртэл амьдарч байна. Би төрөлхийн түнхний мултралттай 2005 оноос хөгжлийн бэрхшээлтэй гээд группт байдаг. Одоо Дундговь аймгийн сумын 1 дүгээр баг сумын төвд өөрийн төрсөн аавын дүү гэх хүний хамт амьдардаг. Би *******ыг хутгалсан үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед ******* намайг хэл амаар доромжлоод, цохиж зодоод байхаар нь би ийм үйлдэл хийсэн надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 125-р хуудас/

5. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр суманд хувийн ажил амжуулахаар эхнэр, хүүхдүүдийн хамт ирсэн. ... Нэг мэдэхэд ахын гэрээс гараад тэдний зүүн талын хашааны ахын гэрт орсон. ах болон манай эхнэрийн дүү нартай маргалдаад байж байсан. Тэгж байтал миний хэвлий орчмоор халуу оргиод явчихсан. Тэгээд би таныг хутгалчихлаа гэсэн. ... миний зүүн талын хэвлий хэсэгт 1 удаа хутгалсан. Хутга хаанаас авсан, ямар хутга байсан талаар би мэдэхгүй байна. ... , 2 байсан. Өөр хүн байсан эсэх талаар санахгүй байна. ... 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө аймгаас эмч нар ирж хагалгаа хийсэн. Биеийн байдал одоо дээрдэж байна. Миний сэтгэцэд хохирол учраагүй. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/

6. Гэрч Д.ын “Би тэгээд хутгануудаа гэрийн зүүн урд талд байх гал тогооны савны нүдэнд хийгээд нэг хутгаа гал тогооны савны дээд талд тавьсан. ... над руу агсам тавихаа болиод эхнэрийнхээ дүү руу “муусайн гуйлгачингууд, юутай ирсэн гуйлгачингууд юм, би чамайг хүүгээ авч ирж байгаад алуулна” гээд руу уурлаад байсан.  ... Тэгж байхад шөнийн 03 цаг өнгөрч байх үед эргэж орж ирээд гэрийн зуухны баруун талаар баганын хажууд зогсоод г "чи муу хоногийн хоолгүй гуйлгачин, юу ч үгүй цагаачилж ирсэн” гээд загнаад байсан. тэр үед гэрийн хойно ширээний хойд өнцөгт сууж байсан. г ширээний урд талд зогсож байгаад нүүр рүү нь цохисон, тэгэхэд ширээ ойчсон. Би ширээний зүүн талд сууж байгаад ширээ ойчиход ширээ сандалтайгаа хамт ойчсон. Би хөл муутай босох гээд их будилсан. Тэгж байгаад босоод ирэхэд “би ахыгаа хутгалчихлаа” гээд уйлсан. Би д “хутга чинь хаана байна” гэж асуухад тэр хутга нь ширээний доод талд байж байсан. согтуу нь гараагүй юм уу эсвэл хутгалуулчхаад шоконд орсон юм уу гөлийгөөд суугаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/

           7. Гэрч “Би 21 цагийн орчимд баруун хашааны ахын гэрт ороход , түүний эхнэр , гуай, түүний эхнэр , манай хашааны нар байсан. нэг шилний хагасаар архи тойруулаад байж байсан. Нэг том пиво бас байсан. Би тэр пивоноос 2 стакан уусан. Тэндээс гараад охинтойгоо гэртээ ороод хоол унд хийгээд байж байхад ын 3 дугаар ангийн охин нь гэрт орж ирээд “аав согтуу ээжийг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би яваад очиход нь эхнэр ыг газарт унагачихсан дээрээс цохиход байгаа бололтой манай хүргэн , ыг араас нь татаад салгах гээд тэр гурав газарт өнхөрч ойчоод байсан. Би очоод ыг салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгээд манай хүргэн ыг салгаж аваад дагуулж яваад хашааны мухарт суусан. Манай хашааны үүдэнд том гэрэл байдаг. Болсон үйл явдал сайн харагдаж байсан. Манай хүргэн тэндээ үлдээд би гэртээ орсон. Шөнө 23 цаг өнгөрч байхад бид нар амарсан. Хэсэг хугацааны дараа , 2 манай гэрт орж ирсэн. буцаж гарсан. манай гэрт суугаад үлдсэн байна лээ, би нойрмоглоод мэдээгүй. Би ахин хэсэг хугацаанд нойрмоглоод хэвтэж байтал орж ирээд “хүүе аниа хутгалуулчихсан байна ш дээ” гэсэн. Тэгээд би сандраад ын гэрт орж очиход гэрийн баруун талаар газарт хэвтэж байсан. хажууд нь ын хувцсыг тайлаад байж байсан. Манай хүргэн согтуу тасарсан тухайн үйл явдлыг мэдэж байгаа шинжгүй баруун урд талд сууж байсан. Бид нар ыг хоёр талаас нь түшээд ахын гэрт оруулж өгсөн. Тэгээд гийн хөдөө байдаг эгч ийг нь дуудсан. Мөн түргэн дуудсан. г суманд ирсэн цагаас нь эхлээд мэднэ. , нарын гэрээр байдаг байсан. гийн аавын төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй ыг энэ намраас харж байгаа. Зан аашны хувьд дөлгөөхөн, хүний өөдөөс дуу муутай. Хүнд тусархуу ичимхий бүрэг зантай, хүнд үгүй гэж хэлж чадахгүй, архи дарс уудаггүй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

            8. Гэрч Д.ийн “ ... шөнө 03 цаг өнгөрч байхад санаж байна манай пингийн хаалгыг эвдлээд ороод ирсэн. Тэгээд “эгчээ болохоо байлаа хутгалуулчихлаа” гээд уйлаад байсан. Тэгээд би сандраад очиход манай зүүн талын айл болох миний төрсөн дүү ын гэрт хажуу талаараа хэвтчихсэн ы дүү ыг тэврээд уйлаад байж байсан. Тухайн үед ямар үйл явдал болсон талаар би бол огт мэдэхгүй. ыг нь хутгалчихсан юм байна л гэж ойлгосон. Тухайн үед бол эрүүл саруул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  ... Архи уусан үедээ манай дүүг бол их дээрэлхэж зоддог юм шиг байна лээ. Хоосон гуйлгачин гэж дуудах бол энүүхэнд, эрүүл саруулдаа бол зүгээр байдаг. нь багаасаа өнчирсөн, багаасаа манай гэрт ирж байсан. Эгчийгээ зодууллаа гэж уурлаад ыг хутгалсан гэж бодож байна. Бусдаар бол хүний өөдөөс хутга барьж хүн хутгалахаар хүн биш. Хүнд тус нэмэртэй даруухан хүү байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р хуудас/

9. Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 83 дугаартай “... *******ын биед хийсэн бодит үзлэг болон шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хэвлийн урд ханын нэвтэрсэн шарх, хэвлийн цус алдалт, нарийн гэдэсний чацархайн урагдал оёх мэс заслын дараах байдал. Хэвлийг нээж угаах, гуурсдах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, эмнэлгийн бичиг баримтыг үндэслэхэд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 53-57-р хуудас/

10. Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 15-16-р хуудас/,

11. 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 07-10-р хуудас/,

12. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 05-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дундговь аймгийн сумын нутаг дэвсгэрт бусдад хутгалуулж улмаар Дундговь аймгийн сумын эрүүл мэндийн төвд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ авч цаашлаад Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлжээ.

Хохирогч *******ын бусдад хутгалуулсан эл үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд “хэвлийн урд ханын нэвтэрсэн шарх, хэвлийн цус алдалт, нарийн гэдэсний чацархайн урагдал” бүхий хүнд гэмтэл учирсан, уг гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 83 дугаартай дүгнэлтээр тогтоогдож, уг гэмтлийг шүүгдэгч ******* нь хутгаар хутгалж учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдов.

Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гээд уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гээд хуулийн эл тайлбарт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******од хүнд гэмтэл учруулахдаа хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байж болохоор байна.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэгт “... би архи ууж согтохоороо үзсэн харсан хүн болгон руу агсраад байдаг зантай юм шиг байгаа юм. Тэгээд // элдвээр хэлж, зодохоор өөрийгөө хамгаалсан байх. буруу байхгүй. Миний буруугаас болж л ийм хэрэгт холбогдчихоод байна гэж бодож байна...”, шүүгдэгчийн “... ах дахиж орж ирээд намайг “хоосон гуйлгачин цагаачилж ирсэн муу гуйлгачин” гээд зүүн орны хөл хэсэгт сууж байхад нүд, зүүн хацар хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд намайг хойш нь түлхэж унагаагаад дээр сууж дахиад 2 удаа цохисон. Тэр үед миний сэтгэл санаа тогтворгүй болж ахын зүүн хэвлийн хэсэгт нь хутгаар хатгачих шиг болсон. Өмнө нь манай эгчийг зодсон. Гэрт орж ирээд намайг элдвээр хэлж цохиж, зодож над руу дайрахад нь би өөрийн мэдэлгүй ийм зүйл хийчихсэн байсан...”, гэрч Д.ын “... г ширээний урд талд зогсож байгаад нүүр рүү нь цохисон, тэгэхэд ширээ ойчсон. Би ширээний зүүн талд сууж байгаад ширээ ойчиход ширээ сандалтайгаа хамт ойчсон. Би хөл муутай босох гээд их будилсан. Тэгж байгаад босоод ирэхэд “би ахыгаа хутгалчихлаа” гээд уйлсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч ******* нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэг үйл явдал болох цаг хугацаанд хохирогч ******* нь шүүгдэгчийг зүй бус үгээр доромжилсон, түүнчлэн түүн рүү дайрч довтлон нүүрэн тус газар нь цохисон байх ба шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан үйлдлийн дараа “би ахыгаа хутгалчихлаа” гэж уйлсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн доромжлол хүч хэрэглэхээр заналхийлсэн заналхийлэл, нэр хүндийг нь гутаах зэргээр гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл хохирол учруулсан үйлдлийг ойлгоно. Гэмт этгээдийг сэтгэл зүйн эмзэг байдалд оруулж тийм нөхцөл байдалд орсон этгээд хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах нь уг гэмт хэргийн үндсэн шинж юм.

Шүүгдэгч ******* нь ийнхүү гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн нэр төрийг нь гутаан доромжилсон, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой д холбогдуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч гэм буруутай” гэх дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч ******* “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин *******од учирсан гэмтлийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд 872.080.80 /найман зуун далан хоёр мянга наян төгрөг наян мөнгө/ зарцуулагдсан болох нь Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16/59 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэжээ.

Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 872.080.80 /найман зуун далан хоёр мянга наян төгрөг наян мөнгө/ төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд /Төрийн сангийн 100900020080 дугаартай данс/ олгохоор шийдвэрлэв.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

            *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга /хөх өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг 16 см, бариул хэсэг 14 см, нийт 30 см урт/ 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой д холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

           2. Шүүгдэгч ургийн овогтой г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 872.080.80 /найман зуун далан хоёр мянга наян төгрөг наян мөнгө/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн /100900020080/ дугаартай дансанд олгосугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

            8. Шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТӨРБОЛД

 

                                            ШҮҮГЧИД                                Д.УРАНЧИМЭГ

 

                                                                                             Ж.ЧИМЭДДУЛАМ