Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга *******  

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2522000000160 дугаартай хэргийг оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,, ахын хамтаар Дундговь аймгийн сумын 4 дүгээр баг “Зээргэн толгой” гэх газарт нутаглах,,,,,, регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн сумын 4 дүгээр баг “Гурван мянгатын ус” гэх газарт согтуурсан үедээ хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь алгадах, газарт унагаж чирэх, нуруун тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд :

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ад зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “ оны 07 дугаар сарын 12-ны өдөр ... ах бид 2 сумын зүүн урагш хөдөө сумаас 2 км орчим байх дээр хүрч очиход ах,нэр нь болох , 3 архи уугаад сууж байсан. ах бид 2 авч очсон архиа гаргаж өгөөд хувааж ууцгаасан. Би гэдэг хүнтэй бол юм яриагүй. ... Тэгээд ууж байсан архи дуусаад явцгаах гэж байсан чинь босож ирээд намайг “чи зүгээр байгаарай” гэж хэлээд намайг түлхээд газар унагаасан. Би газар нүүрээрээ ойчоод манараад явчихсан, тэгсэн миний дээр гарчихсан байсан. бид 2 газар нэг хэсэг зууралдаад намайг газар нилээн удаан чирээд байсан. Тэгсэн ах, 2 бид хоёрыг салгасан чинь намайг 2-3 удаа миний нуруу руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар би машинаа унаад сумын төв рүү явсан. ... намайг зөв зүгээр байхад газар түлхэж унагаасан. Түлхэж унагаасны улмаас би толгойгоороо газар унаж жаахан манарсан байхад миний дээр гарч гараараа цохисон байх. Тэгээд намайг газар чирч миний нуруу руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. намайг гараараа газар түлхэж унагааж миний баруун талын хацар шалбарч урагдаж хавдсан, зүүн талын дал хэсэгт хавдаж шалбарсан, баруун, зүүн талын хоёр гарын тохой урагдаж шалбарсан, баруун зүүн талын хөлийн хоёр өвдөг урагдаж шалбарсан, зүүн талын хавдаж хөндүүр, багалзуур хэсэг урагдаж хөндүүр болсон, намайг түлхэж унагааж, гараараа, хөлөөрөө өшиглөж миний биед гэмтэл учруулсан, юмаар бол цохиогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-27-р хуудас/

Гэрч Д.ийн “ оны 07 дугаар сарын 12-ны өдөр ... , , нар машины сүүдэрт сууж ганц 1 шил архи уусан. Тэгээд би орой боллоо явъя гээд ыг аваад явсан. Бид хоёрыг хөдлөөд явахад , , нар суугаад үлдсэн юу болсон талаар бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/

Гэрч “Би оны 07 дугаар сарын 12-ны өдөр ... би нэг мэдэхэд л тасраад уначихсан байсан. Намайг тасарчихсан хойгуур юу болсон бол би мэдэхгүй. Нэг мэдэхэд л айлд сэрсэн. ... Тухайн асуудал болохоос өмнө М. зүгээр байсан, ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0725/339 дугаартай “... биед баруун хацар, баруун, зүүн мөр, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь бүрдэл байдлаар учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлтээр /хх-ийн 19-21-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан шинжлэн судалсан уг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч М.ыг “өөрийг нь гэж андуурч дуудлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт нь алгадах, газарт унагаж хавсарч чирэх, нуруун тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон байх ба ийнхүү зодоход түүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж үйлдэн уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг ба шүүгдэгч *******ыг гэм буруутай үйлдэл хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын хохирогч биед шууд санаатай халдсан улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь нэхэмжилсэн 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан *******ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогчид 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ТӨРБОЛД