| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0164/э |
| Дугаар | 2025/ШЦТ186 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | н.э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ186
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* ургийн овогтой ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогтой ******* ******* 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогтой ******* ******* оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогтой ******* ******* эдлэх 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас баривчлагдсан 2 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршигт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид бага насны хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /компакт диск/-ийг өсвөр насны шүүгдэгч О.******* холбогдох 2522000000061 дугаартай эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.******* урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ТӨРБОЛД
ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ
Ж.ЧИМЭДДУЛАМ