Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

   2025       10          30                                        2025/ШЦТ/125                       

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Э.Н

Орчуулагч М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Ф /В/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ф.В-д холбогдох эрүүгийн ....... тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Х Ард Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Б-ын Ш мужид төрсөн, ... настай, э, к төгссөн, г мэргэжилтэй, Ш муж Д хотод Г компанид з хийдэг ажилтай, ам бүл ...., Б-ын Ш-н муж Д-н гудамж . тоотод оршин суух, Ф.В /ПД:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ф.В нь Д аймгийн З сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг З дэх Г газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд өөрийн гар тээшиндээ 9 ширхэг бүхий цэвэр жин 119.98 гр, бохир жин 120 гр хэмжээтэй алт буюу эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ф.В нь Д аймгийн З сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг З дэх Г газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд өөрийн гар тээшиндээ 9 ширхэг бүхий цэвэр жин 119.98 гр, бохир жин 120 гр хэмжээтэй алт буюу эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэнгэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын мэдүүлэг /хх-ийн 39-40/, гэрч Ө.Г-ын мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч М.Б-ы мэдүүлэг /хх-ийн 45-46/, мөрдөн шалгах ажиллагааны явцад З дэх Г-ийн газрын гаалийн улсын байцаагч Ө.Г-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08/, З дэх Г-ийн газрын гаалийн улсын байцаагч Ө.Г-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эд зүйлийг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-22/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31/, Стандарт хэмжил зүйн газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №0002364, №0002371 дугаартай "Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 52-53/, Стандарт хэмжил зүйн газрын 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн №0002364, №0002371 дугаартай "Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 55/, Монгол банкны Эрдэнэсийн сан нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д аймгийн Ц-ийн газрын З сумын сум дундын цагдаагийн хэлтсээс бохир жингээр 120 грамм гулдмайг хүлээн авсан акт /хх-ийн 58/, Д аймгийн Ц-ийн газрын З сумын сум дундын цагдаагийн хэлтсээс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монгол банкны Эрдэнэсийн санд 120 грамм үнэт металлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 59/, Д аймгийн Ц-гийн газрын З сумын сум дундын цагдаагийн хэлтсээс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол банкны Эрдэнэсийн санд тушаасан алтны бохир жин 120 грамм цэвэр алтны жин 119.98 алтны нийт үнэ 48,349,325.64 төгрөг..." гэсэн тооцоо /хх-ийн 61/, шүүгдэгч Ф.В /-/-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 650 /зургаан тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 48,349,325.64 төгрөгийн үнэ бүхий 119,98 грамм алтыг улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.В-гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 450,000 төгрөгийг гаргуулж MASM стандарт хэмжил зүйн газарт олгохоор шийдвэрлэв.  

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.В-г эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.В-г 650 /зургаан тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан тавь/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.В нь оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 48,349,325.64 төгрөгийн үнэ бүхий 119,98 гр алтыг улсын орлого болгосугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар шүүгдэгч Ф.В-гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 450,000 төгрөгийг гаргуулж MASM стандарт хэмжил зүйн газарт олгосугай.  

6. Шүүгдэгч Ф.В нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.БОЛОРМАА