2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2228

 

 

 

 

 

 

           

  2025          09           24                                      2025/ШЦТ/2228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч И.Мөнхцэцэг /томилолтоор/,  

иргэдийн төлөөлөгч ***

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.***, түүний өмгөөлөгч Н.***,

шүүгдэгч Ч.***, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, *** хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***.  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.*** нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны ***-р давхар *** тоот өөрийн гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ц.***тай “цалин өгөөгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар Ц.***гийн хэвлий тус газарт нь өшиглөж цохисны улмаас түүний биед хэвлийн битүү гэмтэл болох баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*** мэдүүлэхдээ:

“...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 7 цагийн үед ***ын цонхон доор *** ирж дуудаж байсан. 2 цагийн дараа над руу залгаад жигнүүрээ өгчих гэж яриад манай гэрт бууз жигнэхээр болсон. Манай гэрт бууз жигнэж идэнгээ 1 шил архи уусан. 10 цагийн үед эгч манай гэрт ирнэ гэж ярьсан болохоор тэд нар 9 цаг өнгөрч байхад гарсан. Манай эгч гэрт орж ирээд архи уугаагүй биз дээ гэж асуугаад намайг дүүгийнхээ байрны засварыг хийж дуусга гэж хэлсэн. Тухайн өдөр гар бэртэлтэй байгаа гэж хэлэхэд маргааш дуусгаарай гэж хэлээд гарахдаа манай хаалгыг цоожилсон. Манайх Орос хаалгатай учраас гаднаас нь цоожлохоор дотроосоо онгойдоггүй. Тэгээд би тухайн өдөр гэрээсээ гараагүй. Амь хохирогчтой тэр өдөр таараагүй. Намайг буруутгаж байгаа гэрч нарын мэдүүлгийг зохиомол гэж үзэж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*** мэдүүлэхдээ:

“...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ээлжээсээ буух байсан. Намайг ажил дээр байхад дэлгүүрийн худалдагч залгаад *** ах нэлээн согтуу, түлхүүр, гар утас нь байхгүй гэр рүүгээ орж чадахгүй байна гэж ярьсан. Ажил тарах дөхөж байсан. Ажлаасаа тараад явж байхад дэлгүүрийн худалдагч дахин залгаад та ирэх болж байна уу гэж асуухаар нь очиж байна гэж хэлсэн. Намайг очиход байрны үүдний цаад талын довжоон дээр халамцуу сууж байсан. Яагаад гадаа сууж байгаа юм бэ, гэртээ оръё гэхэд би явж чадахгүй байна гээд байсан. *** суулгаж байгаад гарыг нь хүзүүн дээрээ тавьж, нуруунаас  нь сугадаж явсан боловч явж чадахгүй байна гэж суусан. Босгож чадахгүй байсан учраас дэлгүүрийн худалдагчийг эгчтэйгээ хамт ахыгаа гэрт оруулаад өгөөч гэхэд хүн дуудаад өгье гэсэн. Удахгүй нэг бор залуу ирсэн байсан. Тэр залуу бид 2 талаас нь сугадаж явахад *** давхрын шатан дээр амраагаад би гэртээ түрүүлж ороод цүнхээ тавьчхаад буцаж очоод нөгөө залуутай хамт сугадаж гэртээ оруулсан. Орон дээр хэвтүүлэхэд өвдөөд байна гэж ёолоод байхаар нь хаана чинь өвдөж байгаа юм бэ гэж асуухад би мэдэхгүй байна өвдөлт намдаах тариа хийгээд өг гэхээр нь анальгин судсаар нь хийж өгсөн. Хэсэг хугацааны дараа ерөөсөө болохгүй байна гэхээр нь түргэн дуудсан. Түргэний эмч даралт пульс үзэж, маргааш дүүргийн эмнэлэгт хандаарай гэж хэлээд 1 ширхэг парацетамол өгч 30 минутын дараа өвчин намдах байх, шөнө өвдвөл лаа хийгээрэй гэж хэлсэн. Орноосоо бууж хатуу газар хэвтмээр байна гэхээр нь орноос буулгаж газар хэвтүүлсэн. Лаа хийлгээд сайхан унтмаар байна гэж хэлэхээр нь лаа хийж өгөөд хэсэг хугацаанд унтах шиг болсон. Би дуг хийгээд 3-4 цагийн үед сэрэхэд царай нь шаргалтаад чих нь хүрэнтсэн байхаар нь түргэн дуудсан. Түргэн ирээд болохоо байсан байна, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан: “...50 гаруй настай эрэгтэй нас барсан байна...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны гадна ирэхэд уг байр нь хойд талд баруун зүгт харсан 1 орцны хаалгатай давхар тоосгон улаан өнгийн байр байв. Уг байрны орцны хаалгыг онгойлгон дотогш орж ***-р давхарт гаран ***ийн оршин суудаг гэх *** тоотын урд очиход уг *** тоот нь *** давхрын баруун талаас 2 дахь шат талаас эхний хаалга байв. Уг хаалга нь ямар нэгэн тоот тэмдэглэгээгүй бор өнгийн төмөр хаалга байв. ...цагаан өнгийн гал тогооны хэрэгслийн гол хэсэгт загвар тодорхойгүй 60х3 хэмжээтэй саарал өнгийн доороо дуковтой плитк 1 ширхэг байв. Уг плиткийн дуковны хаалганы гадна талын шил байхгүй, бариулын боолт суларч бариул доош унжсан байв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 91-98 дахь тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл:

“... цогцос нь 158 см уртай 47 кг жинтэй, биеийн ерөнхий хөгжил зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд, 55 настай гэх эрэгтэй хүний цогцос байлаа. ... нас бараад 5-7 цаг орчим болсон эрүүний зүүн буланд 1х0,3, хүзүүний урд хэсэгт 2х0,5, 5х1 см өвчүүний дээд хэсэгт 06х05 баруун зүүн өвдөгт 07х05 хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгарлуудтай, баруун шилбэний урд дунд хэсэгт 2х2, 4х2 см хэмжээтэй хөх ягаан өнгийн цус хуралттай баруун тохойн хонхорт тарианы зүүний ором бүхий цус хуралттай...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:

“... файлыг нээхэд хэрэг гарсан гэх Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг байх бөгөөд уг бичлэгт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр камерын цагаар 16 цаг 00 минутад амь хохирогч Ц.*** нь “***” дэлгүүрт орж ирэн 100 грамм хараа нэртэй архи худалдан авч тооцоог хийгээд дэлгүүрээс гарч байв. Үргэлжлүүлэн дэлгүүрийн гадна талын камер буюу 67/5 дугаар байрны орц руу харсан чиглэлтэй дэлгүүрийн гадаах камерын бичлэгт үзлэгийг үргэлжлүүлэхэд 16 цаг 14 минутад улаан малгай цэнхэр өнгийн хувцастай амь хохирогч таарч ярилцаж байв. Энэ үед ***-р байрнаас хэн нэг хүн ***, *** нарыг дуудах бөгөөд *** ***-р байрны ертөнцийн зүгээр хойд талд очин дээш өнгийж ямар нэгэн зүйл хэн нэг хүнтэй ярьж байх ба буцан *** дэлгүүрт орж байгаа нь харагдаж байв. Үзлэгийг *** дэлгүүрийн дотор талын хяналтын камерт үргэлжлүүлэхэд амь хохирогч Ц.*** нь 0.75л хэмжээтэй хараа нэртэй архи нэг ширхэг, ундаа 1 ширхгийг худалдан аваад гарч буй дүрс бичлэг буусан байв. Үзлэгийг цааш “***” дэлгүүрийн гадна камерын бичлэгт үргэлжлүүлэхэд *** дэлгүүрээс тортой эд зүйлс /архи, ундаа/-ийг аван гарч ***ын хамт ***-р байрны орц руу чиглэн явж буй дүрс бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад 18 цаг 10 минутад Ц.*** нь ***-р байрны орцноос гарч ирэхдээ хөл дээрээ тогтож чадахгүй биеийн байдал зовуурьтай байгаа шинжтэй гарч ирэн дэлгүүрт орж буй дүрс бичлэг “***” дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт буусан байв. Үзлэгийг цааш дэлгүүрийн дотор талын камерын бичлэгт үргэлжлүүлэхэд амь хохирогч дэлгүүрийн хөргөгч түшин хэсэг зогсож байх үед гаднаас 18 цаг 30 минутад амь хохирогчийн нутгийн ах гэгдэж буй *** цэнхэр өнгийн малгайтай цэнхэр өнгийн биеийн тамирын хувцастай орж ирэн Ц.***г дагуулан дэлгүүрээс гарч Ц.***г дэлгүүрийн гадна талын шатны хажууд суулгаж буй дүрс бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад 18 цаг 59 минутад Ц.***гийн эхнэр Л.*** ирж ***г дэлгүүрийн гадна шатны хажуугаас босгох гэхэд хохирогч зовуурьтайгаар мөлхөж 67/5 дугаар байрны орцны үүдэнд очин хэвтэв. Энэ үед амь хохирогчийн эхнэр Л.*** “***” дэлгүүрт орж ирэн худалдагчтай ямар нэгэн зүйл ярих бөгөөд Худалдагч мөн давхар гар утсаараа хүнтэй ярьж байгаа нь “***” дэлгүүрийн дотор талын хяналтын камерын бичлэгээс харагдаж байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн тоглуулахад 67/5 дугаар байрны булангаас 19 цаг 11 минутад *** гарч ирэн түүнтэй зэрэгцэн Л.*** дэлгүүрээс гарч ирэн амь хохирогч Ц.***г түүний эхнэр Л.*** нутгийн ах гэгдэх *** нар өргөж 67/5 дугаар байрны орц руу оруулж буй нь харагдаж байна...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 121-129 дэх тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.***ийн:

“...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 07 цагийн орчимд би нөхөр руугаа утсаар ярьж тайван хоносон уу дажгүй юу гэж асуухад гайгүй тайван хонолоо гэж хэлсэн. ...тухайн үед 18 цаг болж байсан байх талийгаач орон дээрээ гарч хэвтээд ёолоод байсан. ...талийгаач их өвдөөд байна баралгин хийгээд өг гэхээр нь би баралгин тариагаар 09 процентыг натри хлорид тарилгын уусмалаар шингэлээд баруун гарын судсанд нь хийсэн тэрний дараа нойл орж бие засах гэж очоод шээс гарахгүй байна гэж хэлээд буцаад хэвтсэн.

Тэгээд би ерөөсөө газар хэвтмээр байна гэж хэлхээр нь том өрөөний голд ор засаж өгч хэвтүүлсэн. Хэсэг хугацааны дараа надад лаа хийгээд өгөөч гэхээр нь би лаа хийж өгсөн. Тэрний дараа хэсэг гайгүй болоод унтсан. Тэгээд шөнө 04 цагийн орчимд би сэрээд харсан чинь талийгаачийн царай шаргал болсон хоёр чих нь хүрэнтсэн байсан. Түргэн дуудаж үзүүлэхэд нас барсан байна гэж хэлээд цагдаа дуудсан. ...бид хоёр 2018 оны 08 дугаар сараас эхлэн хоёулаа байгаа. ...1983 онд анх 9 дүгээр ангид байхдаа танилцаж 1988 оноос хамт амьдарч эхэлсэн 1991 онд манай анхны хүүхэд төрсөн бид 2 дундаасаа 2 охинтой юм манай охид Б.Цэнддэмбэрэл, Б.*** гэдэг юм. Би нөхөртэйгөө хамт нийт 35 жил амьдарч байна. Бид 2 гэрлэлтийн баталгаатай юм. Манай нөхөр хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд бүрэн дунд боловсролтой юм. Нөхөр бид 2 ямар нэгэн байдлаар маргалдаж байгаагүй бөгөөд манай нөхөр их хүлээцтэй даруухан хүнтэй эвтэйхэн харьцдаг уурлаад байдаггүй хүн юм. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг хорт муу зуршил бол байсан, гэхдээ нээх айхтар уугаад байдаггүй юм. Манай нөхөр хааяа л уучхаад байдаг юм. ...над руу тэр өдөр 2 удаа наймаар эхэлсэн дугаараас залгаад ярьсан эхний ярьсан нь эрэгтэй хүн байсан тэр өөрийгөө *** гэж хэлсэн сүүлд залгасан дугаараас эмэгтэй хүн ярьсан бөгөөд би тухайн хүнийг худалдагч *** гэдгийг би таньсан. ажлаасаа бууж ирэх ёстой байсан бөгөөд ажлаасаа буух үед нь би гэртээ байхгүй ажил руугаа явчихсан байдаг болохоор өглөө бол таараагүй юм. Гэхдээ өглөө бол утсаар ярьсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай байрны “***” дэлгүүрийн худалдагч *** над руу яриад та ирэх болж байна уу *** ах гадаа сууж байна түлхүүргүй утасгүй байна гэж хэлсэн. Тэр үед би очиж байна гэж хэлсэн бөгөөд нээх удаагүй гэрийнхээ гадаа очиход манай нөхөр орцны үүдэнд бага зэргийн халамцуу сууж байсан. Тэгэхээр нь би хүүе оръё гэтэл байж бай *** байж байгаад оръё гээд байсан. Тэгэхээр нь би оръё гээд дахиад хэлтэл манай ...тэр өдөр нөхөр босож чадахгүй байхаар нь би нөхрөө сугадаад орцны үүдэнд аваачихад манай нөхөр буцаад суугаад өгсөн. Тэгэхээр нь би худалдагчаас тусламж гуйтал худалдагч нэг хүн рүү ярьсан. Нээх удаагүй тэр хавьд явж байсан тэр хавьд амьдардаг байх нэг залуу ирээд би тэр залуутай нөхрөө 2 талаас нь сугадаж өргөөд манай нөхөр өөрөө хөлөөрөө аяархан алхаад гэртээ орсон. ...очоод гадаа байхад нь харахад бол ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй би сайн анзаарч хараагүй хувцас нь *** шороо болсон байсан. ...манай нөхөр надад энэ талаараа юу ч яриагүй би асуухад бас юм хэлэхгүй байсан. ...би нойр булчирхай нь өвддөг учир нойр булчирхай нь өвдөөд байгаа юм байна гэж ойлгоод өвчин намдаагч өгөөд түргэн ойролцоогоор 19 цагийн үед дуудаж үзүүлсэн. 103-аар эмч ирээд даралтыг нь үзээд пүлсийг нь үзчихээд яваад өгсөн. Манай нөхөр эмчид бол хаагуур өвдөж байгаагаа хэлээгүй. Сүүлд эмчийг явсны дараа надад хэвлий хэсгээр цанхайж өвдөж байна гэж хэлж байсан. Би хэвлийг нь тэмтэрч үзэхэд хийгээр дүүрчихсэн юм шиг байсан. ...надад хохирлын баримтууд байгаа манай хүүхдүүдийн тийзний баримт байгаа юм тэдгээрийг гаргаж өгнө. ...би хуулийн дагуу шийдвэрлүүлж хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 13-15, 19-21, 141 дэх тал/,

 

Гэрч Б.***ы:

“...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15-16 цагийн үед Ерөнхий боловсролын ***р сургуулийн охиноо аваад ***р байранд байрлах “***” дэлгүүр лүү орсон. Дэлгүүр дотор нэг нутгийн ах талийгаач ***тай таарсан. Талийгаач *** ах нэлээн согтуу байсан. Намайг архи уух уу? гээд асуусан дэлгүүрийн худалдагч *** нь намайг талийгаач *** ахыг дэлгүүрээс гаргаад өгөөч гээд хэлсэн. *** надад хэлэхдээ талийгаач *** ахын гар утас түлхүүр нь байхгүй байна. ***ынд талийгаач ***г архи уусан тэднийд түлхүүрээ гар утсаа орхисон юм шиг байна гээд хэлсэн. ...“***” дэлгүүрийн худалдагч *** нь над руу нэг цагийн дараа гар утсаар залгаад талийгаач *** ахыг авгай нь дийлэхгүй байна хүрч ирээд оруулаад өгөөч гээд хэлсэн. Би охиныхоо хамт *** дугаар байрны орцны үүдэн дээр шатны дээр хаалганы урд тал дээр баруун талаараа газарт хэвтэж байсан. Намайг очиход талийгаачийн эхнэр нь ирсэн байсан. Би нэрийг нь мэдэхгүй, би талийгаач *** ахыг яагаад уначихсан юм бэ? гээд хэлэхэд дуу гараагүй, би тасраад уначихсан юм байна гээд ойлгосон. Би талийгаач ***гийн эхнэрийн хамт хоёр талаас нь сугадахад талийгаач нь хөлөөрөө алхаад 4 билүү 5 давхар луу хамт орсон гэр лүү нь оруулж өгөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Гэрч Д.***ийн:

“...Бид хоёр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 07 цаг *** минутын үед ээлж хүлээлцсэн. Ц.***гаас ээлж хүлээж авахад өрөөнүүдийн түлхүүр болон машинуудын түлхүүр хүлээлгэн өгөөд цүнхээ аваад шууд яваад өгсөн. ...биеийн байдал нь зүгээр байсан. Өмнө байдаг шигээ биеийн байдал нь ямар нэгэн асуудал байхгүй байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Гэрч П.***ийн:

“...16 цагийн үед манай дэлгүүрт *** дахин орж ирэхдээ утас түлхүүрээ алга болгочихлоо би ***ынд уусан тэднийд миний эд зүйл алга байна гэж хэлээд эхнэртэйгээ ярьсан. Биеийн байдал нь хүнд, маш муу хөл дээрээ тогтож чадахгүй зовуурьтай байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан. ...тухайн өдөр л урьд урьдынхаасаа илүүтэйгээр зовуурьтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн ***0-****** дахь тал/,

Гэрч Д.***ын:

“... надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө хичээлийн шинэ жил эхэлж байсан. ...*** ахын тэтгэвэр нь буугаад надад АТМ-ээс бэлэн 40.000 төгрөг авч өгсөн. За ахын дүү нэг шил архи ууя аа гээд дэлгүүрээс 0.75 граммын хараа архи аваад *** ахын хамт Баянгол дүүргийн 2-р хороо, ***-р байрны ***-р давхар тоотыг нь санахгүй байна, нэг байрны ах ***ийн гэрт нь очсон. *** ах гэртээ ганцаараа байсан. ...би өдрийн 12 цагт гэр лүүгээ ганцааpaa орсон. 12 цаг өнгөрч байхад талийгаач ***, танил ***тай 0.5 граммын “Хараа” архитай орж ирсэн. ...манай гэрт өөр хүмүүс байхгүй байсан. Манай гэрт засвар хийж байгаа ууж байсан тал шил архиа бариад ***-р давхрын ***ийн гэрт нь орсон. *** нь халамцуу ганцаараа сууж байсан. *** ахын гэрт тал шил архиа дөрвүүлээ хувааж уусан. Талийгаач *** нь дахиад нэг шил архи авъя гээд ***тай гадагшаа гараад явсан. Төд удалгүй талийгаач *** нь ганцаараа 0.5 граммын архитай орж ирсэн. *** ахын гэрт гурвуулаа архиа хувааж ууж байх явцад ***, талийгаач *** хоёр нэг доор ажилладаг. ...талийгаач нь ***ийг өөрийнхөө ажилладаг газарт хамгаалалтын ажилд оруулаад сар болсон. *** ахын гар нь гэмтээд сарын сүүлээр хэд хоног очоогүй юм байна лээ. Тэр асуудлаас нь болоод цалинг нь өгөөгүй шалтгаанаар талийгаач ***, *** 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Би гал тогооны бүтээлэгтэй ширээний баруун талд хана налаад сандал дээр сууж байсан. Талийгаач *** нь ширээний зүүн талд сандал дээр сууж байсан. *** ах ширээний баруун талд сандал дээр сууж байсан. Талийгаач *** нь босож ирээд *** рүү салаавч өгөөд босоод ирсэн. *** ах босож ирээд энгэрээс нь 2 гараараа заамдаж аваал мушгиад шалан дээр унагасан. Талийгаач *** нь намхан жижигхэн биетэй, *** нь өндөр нуруулаг туранхай энэ 2 хоорондоо харьцангуй биетэй. *** нь хамаагүй хүчтэй илүүрхэж шалан дээр унагасан. *** ах нь талийгаач ***г газар унагах явцад хоол халаадаг цагаан өнгийн печний нүүрэн хэсгийг хагалсан. Яг юу нь оногдоод хагалсныг нь мэдэхгүй байна. Талийгаач ***гийн толгой хэсэгт нь цагаан өнгийн печний шилэн нүүрийг хагалсан. Печний нүүрний бор шил нь хэдэн тал руугаа бутраад унасан. 13 цагаас хойшоо байхаа талийгаач ***г газарт хажуу талаараа унасан байдалтай босох гээд өндийхөд нь *** ах нь шил хагалчихлаа гээд уурлаад талийгаач ***гийн гэдэс рүү нь 2 удаа хүчтэй Өшиглөсөн. *** ах нь тавчигтай байсан. Талийгаач *** ах нь зүгээр цагдаа дээр мэдүүлэг өгсний дараа хоёр босоод сууж байсан газраа суусан. хоногийн дараа ***ийн гэрт нь орсон. Би *** ахаа чи талийгаач ***гийн гэдэс рүү өшиглөөд печээ хагалсныг мэдэж байна уу? гэхэд мэдэж байгаа гээд сандарсан байдалтай толгой дохиж байсан. *** нь печний шил яагаад хагарсныг намайг мэдэж байгаа тул зөвхөн надтай энэ талаар ярьдаг. ...надад өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгөхийг тайлбарлаж баталгаа авсан. Тухайн үед 2 хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхад гэнэт цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Талийгаач ***г нас барсан гэхээр нь айж сандарч шоконд орсон, өдөр хоногоо будилж, ярьж мэдүүлэг өгсөн байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ худлаа мэдүүлэг өгөөгүй, андуурч, эндүүрсэн зүйлээ гэртээ хариад хэсэг хугацааны дараа тайвшраад бодож эхлээд санасан. ...***, ***, ***, ***, *** бид нар тэр өдрийн өглөө байсан болсон асуудлын талаар мэдэхгүй тэр хүмүүс өглөө байж байгаад гараад явсан. ...би тухайн өдөр маш их сандарсан байсан учир нь цагдаагийн алба хаагч нар 2023оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн үед цонхоор болон хаалгаар хүч түрэн орж ирж намайг баривчилсан юм. Намайг цагдаагийн газарт авч ирээд 2-р давхарт гаргаад чи хэргээ хүлээ гээд гар гавлаад намайг дарамталсан, хүч хэрэглэн намайг зодсон. Тэгээд би айж сандарсандаа тухайн газраас хурдан явах гээд айсандаа тухайн өдөр юу ч болоогүй гэж худлаа мэдүүлчихсэн юм. Харин 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Тухайн өдөр Г. *** ахын хамт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед ***ийнд очсон *** гэртээ ганцаараа байсан гэрт нь *** *** бид *** хамт архи ууж байхад гаднаас ***, ***, *** нар орж ирээд хамт архи уусан архиа ууж дуусгаад ***, ***, *** нарын хамт гэрээс нь гарсан гэрээс гараад би ганцаараа Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны гадаа саадад ***тэй хөзөр тоглож байгаад гэртээ харьсан юм. Тэгээд гэртээ байж байхад гаднаас ***, *** нар 1 шил архи аваад орж ирсэн. Тэгээд тэр архийг нь хувааж ууж байгаад архиа талд нь оруулаад гэрээс гараад ***ийнд ороод үлдсэн тал архиа ууж дуусгаад байж байтал ***, *** нар гадагшаа хамт гараад *** гаднаас архи аваад ганцаараа орж ирсэн. Тэгээд тухайн архийг нь хуваагаад ууж байхад ***, *** нар цалин мөнгөний асуудлаас болоод маргалдсан *** чи миний мөнгийг өг тэр газар чинь миний цалинг өгөхгүй байна гэтэл *** би тэрийг чинь яаж мэддэг юм гээд салаавч гаргаад босоод иртэл өмнөөс нь *** босож ирээд ***г цээжээр нь тэвэрч аваад мушгиад газарт биеийн баруун хэсгээр нь унагаасан. *** газарт унахдаа печний нүүрийг хагалчихсан. Тэгтэл *** уурлаад чи муу пизда печний нүүр хагалчихлаа гээд ***гийн гэдэс хэсэг рүү нь баруун талын таавчигтай хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд *** босоод ирэхээр нь би та нар больцгоо гээд тэр хоёрыг салгаад сандал дээр суулгасан. Тэгээд архиа ууж байгаад хэсэг хугацааны дараа *** гэрээсээ гараад явсан. ...Би тухайн өдөр ***г цонхоор дуудсан асуудал байхгүй. *** дуудсан байж магадгүй ***ийнх манай дээд давхарт байдаг юм. ...надад нүүрэлдэн мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...би хэн нэгнийг гүтгэсэн худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй харсан үзсэн зүйлээ л ярьж байна надад ямар нэгэн байдлаар ***тэй өр авлага болон өс хонзонгийн асуудал байхгүй. Би ***ийн нэг байрны хүн гэдгээр нь мэднэ. Надад мэдүүлэг өгөхөд хэн нэгэн нөлөөлсөн, дарамталсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-41, 2 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь талууд/,

 

Гэрч Н.***ын:

“...тэгээд байж байгаад дээд давхарт нь байх ***ийнд орохоор болоод ***, Ц.*** бид гурав ***ийнд орсон тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Бид гурав ***ийнд ороход *** ганцаараа байсан бөгөөд би дөрөв нийлээд ***ын ууж байсан архиа бариад орсон тал шил архиа хувааж уусан. Тэгээд архи бараг дуусаж байхад би явлаа гэж хэлээд Ц.***тай хамт гараад явсан бөгөөд би Ц.***гаас арай түрүүлээд гараад явсан араас нь Ц.*** ах гарсан юм. Ц.*** ах орцны код мэдэхгүй учир би хаалгыг нь барьж зогсож байгаад *** ахыг дэлгүүрээс дахин нэг шил архи аваад эргээд ороход нь орцны хаалгаар оруулж өгчхөөд би явлаа гэж Ц.*** ахад хэлээд гэр лүүгээ явсан. ...талийгаачийг яагаад ямар шалтгааны улмаас нас барсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй, харин саяхан ***тай уулзахад *** надад чамайг гараад явсны дараа ***, *** нар хоорондоо маргалдаад пилетканы шил хагалаад *** ***г унагаагаад гэдэс рүү нь өшиглөчихсөн гэж надад ярьсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***ын гэрт *** бид 2 дэлгүүрээс нэг шил архи авч ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгж байгаад *** манай гэрт засвар хийж байгаа хэдүүлээ ***ийн гэрт оръё гээд ***ийн гэрт *** *** хоёртой хамт ***ынд ууж байсан тал шил архиа аваад орсон. ***ийн гэрт ороод тал шил архинаас би 2-3 удаа татаад за би явлаа явлаа гэж хэлтэл талийгаач *** ах *** ах 2 хоорондоо цалингийн асуудлаар ширүүхэн ярилцаж нөгөө газар чинь цалин мөнгө өгөхгүй байна гээд байсан. Тэр хооронд би гэрээс гараад явсан бөгөөд миний араас талийгаач *** гарсан бөгөөд намайг гадаа байхад *** ах гарч ирээд би дэлгүүр оръё орцны хаалга барьж байгаарай гэж хэлсэн. Тэгээд *** дэлгүүрээс тортой юм аваад ***ийнх рүү орсон бөгөөд би хаалгаар оруулж өгөөд битгий маргалдаарай гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь *** ах надтай таараад *** чи хүнтэй маргалдсан юм уу гэж асуухаар нь би тийм зүйл байхгүй гэж хэлсэн. ...*** 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөс өмнө надтай уулзахдаа чамайг гараад явсны дараа *** талийгаач ***тай маргалдаад печний шил хагалаад ***, ***гийн гэдэс рүү цохисон гэж ярьсан. ...тийм зүйл байхгүй хэн нэг хүн намайг *** 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөс өмнө надтай уулзахдаа чамайг гараад явсны дараа *** талийгаач ***тай маргалдаад печний шил хагалаад *** ***гийн гэдэс рүү цохисон гэж ярьсан гэж хэл хэмээн дарамталсан заналхийлсэн ятгасан зүйл байхгүй. Би хэн нэг хүнийг ***тай нийлж гүтгэсэн гэмт хэрэг нуун далдалсан зүйл байхгүй би болсон асуудлын талаар үнэн ярьж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 4***-45, 47-49 дэх талууд/,

 

Гэрч Г.***:

“...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би цагдаа дээр дуудагдаад буцаад явахдаа ***тэй уулзахад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***, ***, *** нар хамт ***ийн гэрт архи уусан байна тэгээд шөнө нь *** нас барчихсан байна гэж надад *** хэлж байсан. Тэгээд би сүүлд нь 2023 оны 11 дүгээр сарын эхээр ***тай ***ын гэрт нь орж уулзахад *** надад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *** *** 2 хоорондоо цалин хөлсний асуудлаас болж маргалдаж зодолдоод тэрнээс болоод *** гэмтээд гэмтлээсээ болоод нас барчихсан гэж надад *** хэлж байсан. ...***тэй 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрт нь орж уулзаад хөзөр тоглож байгаад гарсан ямар нэгэн зүйл яриагүй харин сүүлд 11 дүгээр сарын эхээр ***тэй уулзахад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *** ***тай хоорондоо зодолдсон байна гэж хэлж байсан *** энэ талаараа ***ас дуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55 дахь тал/,

 

Гэрч Б.***:

“...Ц.***г сайн мэднэ манай хамгаалалтын алба “***” ХХК-ийн төв оффисын хамгаалалтыг хариуцдаг байсан бөгөөд тэнд Ц.*** хамгаалагчаар ажиллаж байсан. Харин *** нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс манайд хамгаалагчаар ажилд орж ***тай хамт ***гийн нөгөө ээлж болоод харуулд гарч эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа *** ажил тасалж ажлаас хоцорно зэрэг асуудал гаргадаг байсан. Тэгээд наадмын үед өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад *** ажил тасалж ажлаас хоцорч ажил дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ шал согтуу очсон байсан бөгөөд ажлаа хаяад явсан байсан. Тэгээд тэр асуудлаас болоод 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “***” ХХК манайхаас гэрээгээ цуцлаад ***г өөр нэг хамгаалагчтай хамт “***” ХХК-н энгийн харуулаар аваад үлдсэн. ...***, *** нар манай байгууллагын харуулаар ажиллаж байсан бөгөөд “***” ХХК-ийн төв оффисын байрны үүдний хаалган дээр хяналт тавьж ажилладаг байсан. ...2023 оны 06 дугаар сард манай байгууллагад ирж ажилд орох хүсэлт гаргаж анкет бөглөсөн бөгөөд *** нь ***ийг дагуулж ирээд ажилд оруулах гэсэн юм гээд надад танилцуулсан. ...*** сарын 800.000 төгрөгөөр цалинжихаар тохиролцсон эхний сарын цалинг дараагийн сарын 05-ны өдөр бүтэн өгдөг бөгөөд *** манайд ажиллаад яг цалин буухын даваан дээр өөрөө ажил дээрээ зөрчил гаргаад ажлаа таслаад тэр чигтээ алга болсон. Тэгээд явахдаа хувцасны тооцоо хийгээгүй тэр чигтээ явсан тухайн хүнээс болж манай байгууллага “***” ХХК-тай гэрээгээ цуцлахад хүрсэн бөгөөд хариуцлага тооцох гэхэд алга болсон юм. Цалин хөлсийг уг асуудлаас болоод өгөөгүй юм. ...Манай оффис нүүгээд рапортын дэвтэр болон бусад бүртгэлийн дэвтэр байхгүй байна гэхдээ хоногийн мэдээний хуудаснууд байгаа байх түүн дээр ***ийн томилгоо, ээлж хүлээж авсан талаарх тэмдэглэл баримт байгаа, гаргаж өгч болно...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121-123 дахь тал/,

 

Гэрч Г.***гийн:

“...би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэчихсэн байсан болсон асуудлын талаар санахгүй байна, хэнтэй уулзсан юу хийсэн талаараа санахгүй байна, урд өдөр нь бас архи уучихсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

 

Гэрч Т.***гийн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 08 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байранд байх ***ийн гэрт гэрээсээ гараад *** архи уух гээд гаднаас ганцаараа орсон бөгөөд ороход ***, ***, ***, *** нар архи ууж байсан. Бас гэрт нь бууз банш жигнэсэн бололтой байсан. Ороход *** надад 20.000 төгрөг өгсөн бөгөөд би тэрийг нь аваад гадагшаа гараад дахиж архи аваад гэрт нь буцаж ороод бүгдээрээ хувааж уусан. Тэгж байгаад нээх удаагүй бид нар бүгдээрээ буюу ***, ***, *** бид нар 09-10 цагийн үед гараад явцгаасан бөгөөд ***ийн гэрт *** ганцаараа үлдсэн. ***, *** бид *** гараад ***-р байрны урд очоод саравчинд архи уусан. Архи ууж байхад *** нэмэгдэж ирсэн. Тэгээд тэнд саравчинд байж байгаад тарцгаасан. ...Надад хэн нэг хүн ***ийн гэрт орсон гэж мэдүүлэг өг хэмээн албадсан, дарамталсан, ятгасан, сүрдүүлсэн, нөлөөлсөн шан харамж амласан зүйл байхгүй. ...Надад ***тэй ямар нэгэн өр авлагын асуудал ес хонзонгийн асуудал байхгүй. ...*** дээгүүрээ ямар хувцастай байсныг санахгүй байна харин доогуураа бараан өнгийн биеийн тамирын өмдтэй тавчигчтай байсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг яагаад санаж байна вэ гэхээр тухайн өдөр манай аав Доржийн Төмөрбаатарын төрсөн өдөр байсан юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1***0-1***1 дэх тал/,

 

Гэрч С.***ын:

“...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байранд байх ***ийн гэрт ганцаараа орсон намайг ороход ***, *** ах нар архи уугаад сууж байсан тэгээд бид *** сууж байхад гаднаас *** орж ирээд бид нар хамт архи ууж байгаад 09-10 цагийн үед цувраад гараад явцгаасан. Бид нарыг гарахад *** гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд ***, *** бид нар хамт тэднийхээс гарсны дараа ***-р байрны гадаа архи уусан, тэгж байгаад тэндээсээ салцгаасан. ...сайн санахгүй байна *** биеийн тамирын бараан өмдтэй байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

 

Яллагдагч Ч.*** болон гэрч Н.*** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг:

“...Асуулт: Яллагдагч Ч.*** та 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хаана байсан талаараа ярина уу?

Яллагдагч Ч.*** хариулт: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ байсан.

Асуулт: Гэрч Н.*** та тухайн өдөр Баянгол дүүргийн 2-р хороо, ***-р байранд Байх ***ийн гэрт орсон зүйл байна уу?

Хариулт: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би ***ийн гэрт *** талийгаач *** нарын хамт архи бариад орсон. Гэрт нь ороход *** гэртээ *** уучихсан байсан. Намайг гэрт нь орсон эсэхийг *** хараагүй байж магадгүй яагаад гэвэл би шкафны хажууд гэрт нь ороод зогсож байсан.

Асуулт: Гэрт нь бол шкаф байсан:

Яллагдагч Ч.*** тухайн өдөр танай гэрт *** орж ирсэн үү?,

Хариулт: Тухайн өдөр *** манай гэрт орж ирээгүй.

Асуулт: ***ийн гэрт ***, *** нар маргалдсан зүйл байна уу?

Хариулт: Цалин мөнгөний асуудлаар хоорондоо ярилцаж байсан, яагаад цалин өгөхгүй байгаа юм бэ? гэсэн зүйл ярьж байсан.

Асуулт: Гэрч Н.*** та талийгаач Ц.***г хэрхэн нас барсан талаар хэрхэн яаж мэдсэн юм бэ?.

Хариулт: Цагдаад ирээд мэдүүлэг өгөхдөө нас барсан талаар мэдсэн.

Асуулт: Тухайн өдөр ***, *** нарын дунд маргаан болж зодоон цохион болсон талаар та хэн нэг хүнээс дуулсан уу танд хэн нэг хүн энэ талаар ямар нэг зүйл хэлсэн үү?.

Хариулт: *** надад ***, *** 2 хоорондоо маргалдсан зодолдсон талаар хэлсэн.

Асуулт: Танд ***тэй өр авлага өс хонзонгийн асуудал байна уу?.

Хариулт: Надад ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй.

Асуулт: Тухайн өдөр ***-р байрны цонхоор таныг хэн дуудсан юм бэ?.

Хариулт: Цонхоор *** дуудахаар нь талийгаач цонхон доор нь очиж юм яриад дуудаад ***ын гэрт орсон тэгээд дараа нь ***ийн гэрт оръё гэж хэлээд ***ийн гэрт орсон юм. Би том жижиг ***г хоёуланг нь *** ахаа гэж дууддаг юм.

Асуулт. Хяналтын прокуророос асуух асуулт байна уу?.

Хариулт: Гэрч *** та анх өгсөн мэдүүлэгтээ ***ийн гэрт орсон талаар огт мэдүүлээгүй гэтэл 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ ***ийн гэрт орсон талаар мэдүүлсэн байна ямар учир шалтгааны улмаас зөрүүтэй мэдүүлэг өгөх болсон юм бэ? таны аль мэдүүлэг үнэн юм бэ?.

Хариулт: Анхны мэдүүлэгтээ нэлээд сандарсан байсан учир ***ийн гэрт орсон талаар яриагүй юм миний сүүлд өгсөн мэдүүлэг үнэн зөв юм тухайн өдөр ***, *** нар цалингийн асуудлаар маргалдсан нь үнэн би тэднийд орсон нь үнэн. Ороод архи уусан. Гэхдээ би ороод нээх удаагүй гараад ***, ***, *** нар гэрт үлдсэн намайг гарснаас хойш юу болсныг мэдэхгүй.

Асуулт: Таныг хэн нэг хүн мэдүүлгээ өөрчил ***ийн гэрт орсон гэж хэлээрэй хэмээн албадсан дарамталсан танд нөлөөлсөн танд хэн нэг хүн үг зааж өгсөн зүйл байна уу?.

Хариулт: Надад хэн нэг хүн нөлөөлөөгүй.

Асуулт: Өмгөөлөгчөөс асуух асуулт байна уу?.

Асуулт: *** таныг ***тай явж байхад *** таныг дуудсан юм уу?.

Хариулт: *** цонхоороо хөөе гээд дуудсан тэгэхэд *** цонхон доор нь очоод юм яриад дэлгүүр ороод архи аваад ***ын гэрт ороод тэндээ ууж байгаад ***ийн гэрт орсон.

Асуулт: *** та гурав байхад *** *** 2 маргалдсан зүйл байна уу?.

Хариулт: Огт маргалдаагүй.

Асуулт: Та анх өгсөн мэдүүлэгтээ *** *** хоёр маргалдаад цохисон гэж мэдүүлсэн байна ямар учир шалтгааны улмаас зөрүүтэй мэдүүлсэн юм бэ?.

Хариулт: ***, ***г ***ийн гэрт оръё гэж хэлээд ар хэсэг рүү нь түлхээд хамт ***ийн гэрт орсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

 

Яллагдагч Ч.*** болон гэрч Д.*** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг:

“...Асуулт: Гэрч Д.*** та 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болсон асуудлын талаар ярина уу?.

Гэрч Д.*** хариулт: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ амарч байгаад өглөө 07 цагийн үед *** над руу 07 цагийн үед залгаад надад зээлсэн мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд би байрныхаа урд уулзаад Atm орж мөнгөө аваад ундаа архи тамхи аваад ***ийн гэрт *** бид 2 ороод архи уусан. Тэгээд байж байтал *** *** *** *** нар араас орж ирээд хамт архи уусан. Тэгж байгаад бид нар бүгдээрээ 09 цаг 30 минутын үед бүгдээрээ гэрээс гарч яваад гэрт *** ганцаараа үлдсэн. Тэгээд бид нар гадаа гараад Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны гадаа хөзөр тоглож ганц нэг юм ууж байгаад 11 цагийн үед гэр гэртээ харьцгаасан. Тэгээд гэртээ *** тэр хоёрыг цонхоор дуудаж байсан, тэргийг нь би цонхоор хараад байж байсан. Тэгээд *** *** нар манайд орж ирээд архи ууж байгаад ууж байсан архиа аваад 12 цагийн үед манай дээд талын давхарт байх ***ийн гэрт орсон. Гэрт нь *** *** бид *** ороод архиа ууж байгаад архи дуусах үед *** *** нар дэлгүүр гараад дахиж 1 шил архи авсан бөгөөд *** *** нар хоёулаа хамт эргэж орж ирсэн. Тэгээд дахиж авсан архиа ууж байгаад нээх удаагүй *** гэрээс ганцаараа гараад явсан. Тэгээд үлдсэн архиа хуваагаад ууж байхад *** *** нар ажлын цалин хөлсний асуудлаар маргалдаад ярилцаж байсан. Тэгтэл нэг мэдсэн *** *** рүү салаавч өгөөд босоод ирсэн. Тэгтэл ***, ***г тэвэрч аваад мушгиад газарт унагаасан. *** унах үедээ туковны шилийг хагалчихсан бөгөөд *** тэр үед өө пизда чи шил хагалчихлаа гээд гэдсэн тус газарт нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад *** босож ирээд архиа ууж байгаад гэрээс ганцаараа гарч яваад *** бид 2 ***ийн гэрт үлдсэн. Тэгээд би хэсэг байж байгаад ганцаараа гэрээс нь гарч яваад *** гэртээ ганцаараа үлдсэн.

Асуулт: Яллагдагч Ч.*** та 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болсон асуудлын талаар ярина уу?.

Яллагдагч Ч.*** хариулт: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө гэртээ ганцаараа унтаж байсан бөгөөд 07 цагийн үед гадаа цонхон доор *** *** “*** ***” гээд дуудаж байгаа дуунаар би сэрсэн. Тэр үед би цонхоороо доошоо хартал *** аваргын тагтны доор юм ярьчихсан *** тагтан дээрээ юм яриад зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг харчхаад буцаад хэвтсэн бөгөөд өдөржингөө телевиз үзээд гэртээ хэвтэж байсан. Бас 11 цагийн үед “***” дэлгүүрийн хажууд *** ганцаараа явган суучихсан хүн хүлээж байгаа бололтой сууж байсан, тухайн үед би нээх юм бодоогүй бөгөөд ажилгүй байгаа юм байна даа гэж бодчихоод л сууж байсан. Тэгээд гэртээ кофе уугаад бие засаад өдөржин байсан бөгөөд 12 цагийн үед цонхоороо дахиж харахад дэлгүүрийн урд ***, *** нар дэлгүүрийн урд хамт зогсож байгаад цонхон доор ирээд ***тай, *** юм яриад зогсож байгаа харагдсан. Бас орой 16 цагийн үед ***, ***тай хамт дэлгүүрийн үүдэнд юм яриад зогсож байсан. Тэгээд өөр нээх онц зүйл болоогүй өдөржин гэртээ зурагтаа үзээд хэвтэж байгаад 23 цагийн үед унтсан. Тухайн өдөр би огт гэрээсээ гараагүй хэнтэй ч уулзаагүй.

Асуулт: Яллагдагч Ч.*** та тухайн өдөр ямар хувцастай байсан юм бэ?.

Хариулт: Яллагдагч Ч.*** хариулт: Пудволктой бас биеийн тамирын өмдтэй байсан байх сайн санахгүй байна.

Асуулт: Гэрч Д.*** та тухайн өдөр Ч.***ийг ямар хувцастай байсан талаар ярина уу?.

Гэрч Д.*** хариулт: Ч.*** биеийн тамирын өмд пудволктой бас тавчигчтай байсан сайн санахгүй байна.

Асуулт: Яллагдагч Ч.*** та тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү?.

Хариулт: Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тухайн өдөр надад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх шаардлага байгаагүй. Яагаад гэвэл 2023 оны 09 дүгээр сарын 01-ний урд өдөр манай эгч ирээд хийж байгаа засварын ажлаа гүйцээж өгөөч орох айл нь орох гээд байна юм аа хурдан хий гээд намайг гаднаас нь түгжчихээд явсан учраас би ажил хийх ёстой болоод тухайн өдөр гэрээсээ гарч чадахгүй ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, гэртээ ганцаараа байсан.

Асуулт: Хяналтын прокуророос асуух асуулт байна уу?.

Асуулт: Яллагдагч *** та ***тай өр авлага өс хонзонгийн асуудал байдаг уу ***тай ямар харилцаатай юм бэ? ***ыг хэрхэн яаж таних вэ?.

Хариулт: 2007 онд Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байранд *** тоотыг ашиглалтад орох үед нь худалдан аваад амьдарч байгаа бөгөөд 2010 оноос 02 давхарт оршин суух ***тай танилцаж найз нөхдийн харилцаатай болсон. Тухайн үед *** зуун айлын барилгын материал зардаг зах дээр бүргэд хаалга зардаг ажилтай байсан. Ер нь тэрнээс хойш харилцаатай байгаа юм бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би ***тай хөрш найз нөхдийн харилцаатай юм.

Асуулт: Гэрч *** та яллагдагч ***тэй ямар харилцаатай юм бэ өр авлага өс хонзонгийн асуудал байгаа юу?.

Хариулт: Баянгол дүүргийн 2-р хороонд ***-р байр ашиглалтад орох үед 2007 онд тухайн байранд орсон бөгөөд би тухайн үед зуун айлд хаалга зарах ажилтай байсан. 2010 оноос эхлэн манай байранд оршин суух ***тэй танилцсан бөгөөд найз нөхөд хөршийн харилцаатай өөр ямар нэгэн харилцаа байхгүй, өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй хааяадаа нэгнийхээ гэрээр ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Бас хааяадаа барилгын ажилд хамт ажилладаг байсан.

Асуулт: Гэрч *** та яллагдагч ***ийг гэмт хэрэгт гүтгэсэн буруутгасан зүйл байна уу та ***ийг буруутгахаар мэдүүлгээ өөрчилсөн зүйл байна уу, өмнө анх өгсөн мэдүүлэгтээ яагаад энэ талаараа яриагүй юм бэ?.

Хариулт: Би ***ийг ямар нэгэн байдлаар буруутгасан гэмт хэрэгт гүтгэсэн зүйл байхгүй би худал мэдүүлэг өгөөгүй.

Асуулт: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***ийн гэрт хэн хэн орсон юм бэ?.

Хариулт: Тухайн өдөр өглөөгүүр ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын хамт ***ийн гэрт орсон. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байранд байх орон сууцанд байх ***ийн гэрт бид нар бүгдээрээ орсон бид нарыг гэрт нь ороход *** гэртээ байсан. Тэгээд байж байгаад бүгдээрээ гэрээс нь гарсан бөгөөд дахиад ***, *** бид *** дахин ***ийн гэрт орсон юм. Тэр үед ***, ***г цохисон юм. Би ганцаараа гэрт нь ороогүй надаас өөр гэрт нь орсон хүмүүс байгаа учир тэр хүмүүс хэлэх байх. Би ямар нэгэн байдлаар худлаа яриагүй надад худлаа ярих шаардлага байхгүй. Тухайн өдрийн үйл явдлыг сайн санаж байна.

Асуулт: Гэрч *** та анх мэдүүлэг өгөхдөө ***ийн гэрт орсон талаар яриагүй харин дараа нь өгсөн мэдүүлэгтээ ***ийн гэрт орсон талаар ярьж мэдүүлгээ өөрчилсөн ямар учир шалтгааны улмаас тэгж мэдүүлэг егсөн юм бэ?.

Хариулт: 2023 оны 09 дүгээр сарын 05-ны орой хаалга нүдээд цонх болон хаалгаар баахан хүмүүс орж ирээд намайг гавлаж аваад цагдаагийн хэлтэст авчирсан. Тэгээд цадаа дээр ирээд 2-р давхарт гараад цагдаа нар намайг зодоод байсан. Тэгэхээр нь би айж сандарсандаа анхны мэдүүлгээ худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Өөрөөр хэлбэл би эхний мэдүүлгээ айж сандарсандаа худлааa мэдүүлэг өгсөн. Харин хоёр дахь мэдүүлэг бол болсон асуудлын талаар үнэнээр нь ярьсан мэдүүлэг юм. Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***ийн гэрт нь орсон нь үнэн гэрт нь байхад *** *** нар маргалдаад *** ***г цохисон нь үнэн. Бас тухайн үед туковны шил нь хагарсан нь ч үнэн, тухайн туковны шил хагарсан шалтгаан бол *** ***г газарт унагааснаас болоод хагарсан юм.

Асуулт: Яллагдагч Ч.*** та урьд өмнө яагаад энэ талаараа хэлээгүй юм бэ?.

Хариулт: 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр надаас мэдүүлэг авахдаа намайг эрүүдэн шүүх маягтай мэдүүлэг авсан. Намайг тухайн өдөр өрөө өрөөгөөр оруулаад чи хэргээ хүлээ хэрэв хэргээ хүлээвэл ял шийтгэл чинь хөнгөрнө гээд байсан. Гэтэл би тухайн үед ***тай уулзаагүй архидан согтуураагүй гэдэг мэдүүлгээ хэлсээр л байсан. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн орой надаас мэдүүлэг авахад Баянтөр мөрдөгч албан ёсоор мэдүүлэг авсан. Тэрнээс өмнө бол намайг хүн болгон хэргээ хүлээ чи шоронд ороод амьд гарахгүй гээд дарамтлаад байсан. Би хэн нэг хүний биед халдсан зүйл байхгүй би ***тай цалин хөлсний асуудлаар маргалдсан зүйл байхгүй.

Асуулт: Гэрч *** та тухайн үед *** талийгаач *** нарыг гэрийнхээ цонхоор дуудсан асуудал байна уу?.

Хариулт: Би *** амь хохирогч *** нарыг дуудсан зүйл байхгүй харин *** амь хохирогч *** хоёр ***ийг дуудаад байж байсан. Тэр үед нь би цонхоор харж таарсан юм.

Асуулт: Өмгөөлөгчөөс асуух асуулт байна уу?.

Асуулт: Туковны шил хагарсан юм уу хагарсан бол хэзээ хагарсан юм бэ?.

Хариулт: 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт зодоон болсны улмаас туковны шил хагарсан зүйл байхгүй 09 сарын сүүлийн долоо хоногт гэртээ засвар хийсэн бөгөөд тухайн үед тэр шил бүтэн байсан тэрийг надтай хамт засвар хийсэн *** /***/ мэднэ. 2023 оны 09 дүгээр сарын 10-20-ны хооронд би арав хоног айлд засварын ажил хийсэн бөгөөд хамт засвар хийсэн найз *** надтай хамт манай гэрт буюу Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны *** тоотод байрлаж байсан, тийм учраас тухайн хүн манай гэрийн туковны шилийг бүтэн байсныг мэднэ. Өөрөөр хэлбэл *** *** нар туковны шил бүтэн байсныг гэрчилнэ. Харин туковны шил 2023 оны 10 дугаар сарын эхний долоо хоногийн сүүлээр хагарсан юм. Би тэр шил хагарсныг яг хагарах үед нь мэдээгүй засвар дуусаад 2 хоног архидсан бөгөөд тэр архидсан өдрийн маргааш өглөө нь хагарчихсан байсан. Угаасаа юм эвдрэхээр манай гэрт архидсан хүмүүсээс хэн нь юм эвдэлсэн талаар юм хэлдэггүй учир би араас нь нээх хөөцөлдөж хэн хагласан талаар асуугаагүй. Тухайн үед бас тухайн шилний хагарсан хэлтэрхийнүүдийг цэвэрлэчихсэн байсан. Туковны шил тийм амархан хагарахаар ***ийн гэрт орсон юм. Тэр үед ***, ***г цохисон юм. Би ганцаараа гэрт нь ороогүй надаас өөр гэрт нь орсон хүмүүс байгаа учир тэр хүмүүс хэлэх байх. Би ямар нэгэн байдлаар худлаа яриагүй надад худлаа ярих шаардлага байхгүй. Тухайн өдрийн үйл явдлыг сайн санаж байна.

Асуулт: Гэрч *** та тухайн үед *** талийгаач *** нарыг гэрийнхээ цонхоор дуудсан асуудал байна уу?.

Хариулт: Би *** амь хохирогч *** нарыг дуудсан зүйл байхгүй харин *** амь хохирогч *** хоёр ***ийг дуудаад байж байсан. Тэр үед нь би цонхоор харж таарсан юм.

Асуулт: Өмгөөлөгчөөс асуух асуулт байна уу?.

Асуулт: Туковны шил хагарсан юм уу хагарсан бол хэзээ хагарсан юм бэ?.

Хариулт: 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт зодоон болсны улмаас туковны шил хагарсан зүйл байхгүй 09 сарын сүүлийн долоо хоногт гэртээ засвар хийсэн бөгөөд тухайн үед тэр шил бүтэн байсан тэрийг надтай хамт засвар хийсэн *** /***/ мэднэ. 2023 оны 09 дүгээр сарын 10-20-ны хооронд би арав хоног айлд засварын ажил хийсэн бөгөөд хамт засвар хийсэн найз *** надтай хамт манай гэрт буюу Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоотод байрлаж байсан, тийм учраас тухайн хүн манай гэрийн туковны шилийг бүтэн байсныг мэднэ. Өөрөөр хэлбэл *** *** нар туковны шил бүтэн байсныг гэрчилнэ. Харин туковны шил 2023 оны 10 дугаар сарын эхний долоо хоногийн сүүлээр хагарсан юм. Би тэр шил хагарсныг яг хагарах үед нь мэдээгүй засвар дуусаад 2 хоног архидсан бөгөөд тэр архидсан өдрийн маргааш өглөө нь хагарчихсан байсан. Угаасаа юм эвдрэхээр манай гэрт архидсан хүмүүсээс хэн нь юм эвдэлсэн талаар юм хэлдэггүй учир би араас нь нээх хөөцөлдөж хэн хагласан талаар асуугаагүй. Тухайн үед бас тухайн шилний хагарсан хэлтэрхийнүүдийг цэвэрлэчихсэн байсан. Туковны шил тийм амархан хагарахаар шил биш юм. Би ***ыг худлаа ярьж байна гэж бодож байна.

Асуулт: Гэрч *** танай гэрт анх орж архидах болсон шалтгаан нь юу юм бэ?.

Хариулт: Надад миний цонхоор өгсөн чип түлхүүр хоёрыг буцааж өгөх гээд манайд орж ирсэн. Тэр үед тэд нар архи авчихсан байсан болохоор манайд архи уусан юм аа.

Хариулт: Би сүүлд нь ***гээс бууж жигнэж идсэн талаар сонссон болохоос биш харсан зүйл байхгүй. Тэгж хүн ярьсан талаар сонссон сайн санахгүй байна...” /2 дугаар хавтаст хэргийн 110-114 дэх тал/,

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын:

“...Өмссөн гутал хувцаснаас шалтгаалахгүйгээр 2 удаа хэвлийд өшиглөхөд үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1***7 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай дүгнэлт:

“...талийгаач Ц.***гийн цогцост баруун 6, 7-р хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн, бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх, эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, өвчүүний дээд хэсэгт, хоёр хөлийн өвдөгт зулгаралт, баруун шилбэний урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс баруун 6, 7-р хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн, бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл болох баруун 6, 7-р хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал нарийн, бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх гэмтлийн улмаас дотуур цочмог цус алдаж нас баржээ. Эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, өвчүүний дээд хэсгийн зулгаралт нь бусадтай эсэргүүцэн тэмцэлдсэн үед үүсэж болно. Дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл нь бусдын үйлдлээр буюу цохих үед үүснэ...” /1 дүгээр хавтаст хэргийн 57-66 дахь тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт:

“...Ч.*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.*** нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэг өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. Сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд байна. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/, хохирлын талаарх баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ч.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Ч.***ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хуульд зааснаар нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн Хаан банкны дансаар оршуулгын зардалд зарцуулсан 15.583.680 төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.*** “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хүн амьд явах эрхтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын гэрээ, конвенцод хүний амь насыг хүнд заяагдмал, салшгүй эрх гэж үзэж хамгаалсан байдаг. Ц.***гийн амь насанд халдаж, энэ эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна. Хохирол төлбөртэй холбоотойгоор шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дурдагдсан нислэгийн тийзний зардлыг тодруулах нь зүйтэй. Нийт 21.278 евро буюу тухайн үеийн валютын ханшаар 12.456.932 төгрөг орчим болж байгаа. Дээрх зардлыг дансны хуулгаар нэхэмжилсэн 15.583.680 төгрөгийн хохиролтой нийлүүлж, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох журмын 2.5-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний ар гэрт олгох хохирлын хэмжээг тогтоохыг Монгол Улсын иргэний хуулийн 511.5-д зааснаар барагдуулна гэж зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 511.5-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгохоор заасан. Тухайн гэмт хэрэг болсон цаг хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт  82.500.000 төгрөгийг шүүхээс тогтооно гэж хуульчилж өгсөн байгаа. Иймд энэ асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатын шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзэж, ямар нэгэн өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нийт 113.494.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат “...Нотлох баримт нь хэргийг хөдөлбөргүй тогтоодог ганц зүйл байдаг. Гэмт хэргийн объектив болон субъектив, тоон болон чанарын шинжүүдийг яаж тогтоосон нь эргэлзээтэй байна. Гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго юу байсантай холбоотойгоор чанарын шинжүүд яаж нотлогдсон гэдэг нь тодорхойгүй байна. Энэ гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлуудыг хэрхэн тогтоосон, субьектив талын нөхцөл байдлууд ямар байсан зэрэг онолын болон хууль хэрэглээний бүх категориуд орхигдсон байна. Улсын яллагч ерөнхий байдлаар дүгнэлт гаргаж байна. Бодит байдалд гэрч *** гэдэг хүний мэдүүлэг, энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндсэн эх сурвалж болж байгаа. Гэтэл гэрч ***ын мэдүүлэг, анхны мэдүүлгээсээ хэрэг буцаж ирэхэд өгсөн мэдүүлэг бүгд цаг хугацаа, нэр, маршрут байна, зөрүүтэй. Гэрч хууль сануулж мэдүүлэг авсан байх. Гэрч ***ын мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх нь эргэлзээтэй байна. Гэрч *** гэдэг хүний мэдүүлэг зөрүүтэй байдаг. *** 14 цагт талийгаачаас салсан гэсэн атлаа 16 цаг 10 минутад хамт архи уугаад явж байсан болох нь нотлогдож байхад энэ асуудлыг шалгаж тогтоохгүй орхисон байна. ***, *** нарын биед үүссэн шинэ шарх хэзээ, хаана, яаж үүссэн бэ гэдэг асуудлыг шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих ажиллагаа буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Гэрч ***ын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, ***ын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Мөрдөгчийн тэмдэглэлд тухайн байрны 2 давхраас *** цонхоороо дуудсан гэдэг тайлбар, мэдүүлэг байдаг бол *** би дуудаагүй, *** давхраас *** дуудсан гэсэн үйл баримтыг үнэн байна гэж үзэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь хуульд заасан нотолбол зохих байдлыг тогтоосон гэж үзэх эргэлзээтэй байна. Гэмт хэргийг хэзээ үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Энэ гэмт хэрэг 1*** цагт үйлдэгдсэн юм уу, эсхүл 16 цагт үйлдэгдсэн юм уу, эсвэл газарт унахдаа хавиргаа хугалсан гэдэг нь тодорхой биш байна. ***-р байрны орцоор орж байгаа зарим нэг хүмүүсийн бичлэг байгаа боловч талийгаачийг тэр орцны үүдэнд сууж байгаа, гарч явж байгаа ямар ч бичлэгийг бэхжүүлж аваагүй. Дээрх бичлэгийг бэхжүүлж авах боломж байсан. Талийгаачийн явсан маршрут, гэрч ***ын явсан маршрутыг огт тогтоогоогүй. *** СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт авагдсан боловч ач холбогдолтой дүгнэлт хийхгүй орхисон байна. Гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн гэдгийг тогтоогоогүй. Амь хохирогчийг 2 удаа өшиглөж, энэ хэрэг болсон гэж үзсэн. Гэтэл ***ын мэдүүлэг бүгд зөрүүтэй байдаг. Энэ гэмт хэрэг бууз жигнэж идэхэд болсон юм уу, эсхүл 16 цагт талийгаач архи авч ороход болсон юм уу гэдэг нь тодорхой биш. Хэзээ үйлдэгдсэн асуудлыг нотолж чадахгүй байна гэж үзэж байгаа. Гэмт хэргийг хаана үйлдсэн юм бэ гэсэн асуудал эргэлзээтэй байна. Бодит байдалд хамгийн сүүлд 14-16 цагийн хооронд *** гэдэг хүн талийгаачтай байж байгаад хаашаа явсан нь асуудал байхгүй болсон. Биедээ шархтай болсон асуудал гарч ирсэн. Дээрх шархыг хэн үүсгэсэн гэдгийг шалгаагүй. ***ийн печний шил хагарсан үндэслэлээр шил хагарсан гэдэг үндэслэлээр энэ нэг гэм буруутай гэж үзэж, эх сурвалжаар ***ын мэдүүлгийг үнэлэх боломжгүй. Энэ асуудалтай холбоотойгоор давж заалдах шатны шүүхийн магадлалд ***, *** нарыг хэрэгт хамааралтай байдлаар шалгах талаар заасан байхад нэг удаа гэрчээр мэдүүлэг авч, өмнөх мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг авснаа ажиллагаа хийсэн гэж үзэж байгаа нь магадлалын шаардлага хангагдаагүй гэж үзэхээр байна. Гэмт хэргийг яаж үйлдсэн бэ гэдэг асуудлыг тогтоогоогүй байна. 2 удаа өшиглөсөн гэж тайлбарлаж байгаа боловч өшиглөлтийн хүчийг яаж тогтоох юм бэ. *** мэдүүлэгтээ баруун талаараа унахад нь гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Хэрэв баруун талаараа унасан бол талийгаачийн баруун хавирга газартай буюу шалтай наалдсан байх ёстой. Тиймээс цохилтын хүч тэнд очиж үйлчлэх юм уу, эсхүл зүүн талын хавирган дээр очиж үйлчлэх юм уу гэсэн асуудал байгаа учраас шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Түргэний эмч эмчийн хийх ёстой үүргийг бүрэн гүйцэтгээгүй асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьж байна. Шинжээчийн дүгнэлтэд эмнэлгийн тусламж авсан бол амьд байх боломжтой гэж дүгнэсэн. Хэрвээ энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл зүйлчлэлийн асуудал яригдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүнд хохирол учруулсны улмаас хохирогчийн амь насыг хохироосон асуудал яригдаж байна. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэл бол эргэлзээтэй. Хохирогчийн эрүүл мэндийг авч үлдэх ёстой байсан түргэн эмчийн үйлдэл хүний амь нас хохирооход нөлөөлсөн эсэх буюу энэ гэмт хэрэгт хамааралтай эсэхийг бүх талаас нь шалгах, нотолбол зохих ажиллагаа эргэлзээтэй хийгдсэн. Зүйлчлэлийн асуудал эргэлзээтэй хэвээр байгаа. Магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй учраас хэргийг прокурорт буцааж, тал бүрээс шалгаж шийдвэрлэхгүй бол магадгүй нэг хүн ял завшиж, нэг хүн одоо хилсдэх, үүрэгт ажлаа хийгээгүй нэг эмч энэ гэмт хэргийн шалтгаан болж орхигдох нөхцөл байдал үүсэж байна. Нотолбол зохих ажиллагааны хүрээнд бүрэн нотолж чадаагүй байна. Яллах, цагаатгах талын бүх баримтуудыг эргэлзээгүй тогтоогоогүй асуудал байна. Сэвлэгмаа өмгөөлөгчийн гаргасан бүх хүсэлтийг хангаагүй. ***ийг гэрийн хаалгыг түгжсэн эсэх асуудлаар эгчээс нь мэдүүлэг аваагүй. *** энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бүх хүмүүстэй уулзаж маргаан болсон талаар хэлсэн байдаг. Хэрэг гарснаас хойш хагас жилийн дараа гэрч нарыг асуусан байдаг. Гэрч нар анх авсан мэдээллээрээ дамжмал мэдүүлэг өгч, ***ын мэдүүлэг нотлогдсон юм шиг нөхцөл байдал үүссэн байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт ажиллагаа хийлгэхээр буцаасан байхад дахин гэрчээр асуусан асуудал нь прокурор ажлаа хийгээгүй байна гэж үзэж байна. Гүйцэтгэх ажиллагаа хийсэн гэж тайлбарладаг боловч өнөөдөр Мөнхцэцэг прокурор гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй байгаа талаар ярилаа. Хийгээгүй ажлаа хийсэн мэтээр шүүхэд ойлголт төрүүлж яллаж байгаа зарчим нь болохгүй байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Энэ хүнийг гэм буруутай гэж үзвэл шинжээчийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа буюу хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй учраас хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх саналаа дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “...Энэ гэмт хэргийн гаднын нөлөөтэй хүний амь нас хохирсон байна. Хүн амьд явах эрхтэй. Амьд явах эрхэнд хэн зүй бусаар хохирол учруулсан гэдгийг тогтоож, гэм буруутай хүнийг яллах ёстой. 2023 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгт ажиллагаа хийгээгүй. Энэ хэрэгт ***, *** гэдэг 2 хүний мэдүүлгээс өөр юу ч байдаггүй. ***, *** нарын мэдүүлгүүд хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн ***5, ***9, 111, *** дугаар хавтаст хэргийн 160 дугаар хуудсанд авагдсан. Хэрэгт авагдсан 4-5 удаагийн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй. Мэдүүлэгт ***, *** хоёр хамт эргэж орж ирсэн, дахиж архи авч ууж байгаад нэг их удалгүй *** ганцаараа гараад явсан гэж мэдүүлсэн. Дараагийнхаа мэдүүлэгтээ *** хэзээ гарсан гэдгийг би мэдэхгүй, би хэсэг сууж байгаад гарсан гэж мэдүүлсэн. Нүүрэлдүүлэн байцаалт авахад маргалдсан, нэг их удаагүй байтал *** гараад явсан, талийгаач зүгээр босож суугаад архи ууж байгаад хэзээ гарсан гэдгийг мэдэхгүй би тасарсан байсан гэж мэдүүлсэн. Нүүрэлдүүлэн байцаалт авахад *** маш их сандарч, ***ийн гэрт орсон гэж мэдүүлсэн атлаа сүүлдээ би гэрт нь ороогүй, шкафны цаанаас харагдаагүй байх гэж мэдүүлэг өгсөн. Гэр нарын дээрх мэдүүлгийг туйлын үнэн гэдгийг прокурор яаж нотолж байгаа байгаа юм бэ? гэмт хэргийг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох үүргийг хүлээсэн боловч нотолж чадаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, ямар санаа зорилгоор үйлдсэн гэдгийг тогтоох, ***, *** нарыг шалгах талаар заасан боловч гэрч нараас 1 удаа мэдүүлэг авсан байдаг. Гэрч *** 12 цагт манай гэрт орж ирээд 0,5 литр архи авч, ***ийн гэрт орсон гэж мэдүүлсэн. Гэрч *** архи авч *** ахдаа ганц юм аваад өг гэж хэлсэн нь хяналтын камерын бичлэгтэй тохирдог. *** ганц юм аваад ир гэсэн учраас амь хохирогч бид хоёр 0,5 литрийн хар архи авч, 17 цагийн үед ***ын гэрт орсон гэж мэдүүлсэн. Хамгийн анхны мэдүүлэг буюу 1 дүгээр хавтаст хэргийн ***4 дүгээр хуудсанд авагдсан ***ын мэдүүлэгт *** архи уухаараа агсам зантай, талийгаач *** ахын нүүр лүү алгадаж маргалдсан гэсэн мэдүүлэг байдаг. *** бүгдэд нь ***, ***, ***, *** нарт *** амь хохирогчтой маргалдаж байгаад *** цохисон гэж хэлсэн. Гэрч нарын мэдүүлэг дандаа дамжмал мэдүүлэг байгаа. Амь хохирогчийг *** цохисон гэдгийг ганцхан *** л ярьдаг. Энэ мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотлох шаардлагатай гэж хэргийг олон удаа буцаасан байдаг. Өнөөдрийг хүртэл нотолж чадаагүй. Иймд шүүгдэгч ***ийг гэм буруутай гэж яллах үндэслэл байна уу гэдэгт эргэлзээ төрж байгаа. Гэм буруутай гэдгийг нотолж чадахгүй байгаа учраас шалгаж чадахгүй байна. Өмнөх прокурор нь гүйцэтгэх ажлын материал байгаа гэж байгаа боловч шүүхэд авчирдаггүй. Шүүхээс хэргийг буцаахдаа нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах шаардлагатай гэсэн боловч хэрэгт хавсаргаагүй байна. Сая прокурор даргалагч шүүгчийн асуусан асуултад гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй гэж хэллээ. Энэ талаар өмгөөлөгч л яриад байдаг. Нэг чиг үүрэгтэй, нэг яллах дүгнэлт дээр сууж байгаа хүмүүс нэгнийхээ хэлсэн ярьсан зүйлийг унших хэрэгтэй байна. Яагаад хавтаст хэргийн материалд дүгнэлт хийхгүй байгаа юм бэ. Яагаад давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэлт хийхгүй байгаа юм. Яагаад *** гэдэг хүнийг хамгаалаад байгаа юм бэ. ***, *** нарын биед гэмтэл учирсан байдаг. Энэ хэрэг маш сайн шалгагдсан гэж үздэг. Энэ хэргийг дахин шалгуулахыг хүсдэггүй. 2023 оны 12 дугаар сарын 1***-ны өдөр бүх юм орвонгоороо эргэсэн. ***ийн барьж байгаа танилцуулгыг шүүгчийн туслах анхан шатын шүүхийн  шийтгэх тогтоолтой хамт хорих анги руу өгч явуулсан байсан. Шийтгэх тогтоолтой хамт ирсэн гэж хэлсэн. Баянтөр гэдэг мөрдөгч хийсэн. Энэ танилцуулгын биеийн байцаалт нь бүгд ***ын биеийн байцаалт байдаг. Гэтэл ийм хуудас яагаад *** болж толгой нь солигдсонд би эргэлздэг. Энэ хэрэгт *** гэдэг хүн шалгагдаж байсан. Худалдагчийн хэлсэн 0,5 литрийн хараа нэртэй архины шил ***ын гэрийн хогийн саванд байсан. Архины шилнээс гарын мөр авсан боловч дүгнэлт гаргуулаагүй. Яах гэж айлын хогийн сав ухаж, зургийг нь авч бэхжүүлээд байгаа юм бэ. ***ийн гэрт 2024 оны 12 дугаар сарын 1***-ны өдөр нөхөн үзлэг хийсэн. 12 дугаар сарын 1***-ны өдөр юу ч олдохгүй. ***ын мэдүүлэгт байгаа печний шил хагарсан гэдгийг шалгасан. Печний шилийг 10 дугаар сард хагарсан гэж *** ярьдаг. Печний шил хагарсны дараа үзлэг хийж байгааг *** гайхдаг. Печний шил хагарсан гэдгийг тухайн үед анзаараагүй. Засвар хийж, бүх юмаа цэвэрлэхэд шил хагараагүй байсан гэж ярьдаг. Хэн нэгэн печний шилийг хагалж, зураг авхуулах үйл ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Прокурорыг гүйцэтгэх ажиллагаа хийсэн гэж ярихаар нь *** дээр хийсэн юм уу, эсхүл *** дээр хийсэн юм уу гэж асуухаар *** дээр хийсэн гэсэн хариу хэлдэг. Архины шилэн дээрээс гарын мөр, ***ын гэрээс гутлын мөр авсан юм бол яагаад шинжилгээ хийгээгүй юм бэ. Өнөөдөр *** энэ хэрэгт гэм буруутай гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуульд төсөөтэй хэрэглэж болохгүй гэж заасан учраас хэн нэгний худал мэдүүлгээр хүнийг яллаж болохгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ч.***ийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Иргэдийн төлөөлөгч *** “...шүүгдэгч Ч.***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч *** “...шүүгдэгч Ч.***ийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч *** “...шүүгдэгч Ч.***ийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.       

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.***ийн холбогдсон хэрэгт гэм буруу, хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоон дүгнэвэл:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.***ийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны ***-р давхар *** тоот өөрийн гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ц.***тай “цалин өгөөгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар Ц.***гийн хэвлий тус газарт нь өшиглөж цохисны улмаас түүний биед хэвлийн битүү гэмтэл болох баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан буюу хүнийг алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж”, “яллах дүгнэлт” үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд эргэлзээтэй байна.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгч Ч.*** амь хохирогч Ц.*** нартай хамт байсан гэх гэрч Д.***, Н.*** нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг хангалттай нотолж чадахгүй, үнэн зөв, хөндлөнгийн байх үндсэн шинжийг хангаагүй, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолтой байж болох этгээдүүдээс мэдүүлэг авсан гэж үзлээ.

 

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/1266 дугаар магадлалд дурдсан “хэрэгт авагдсан камерын бичлэг дээрх цаг хугацаа нь гэрч нарын мэдүүлэгтэй тохирохгүй байгааг нэг мөр шалгах, уг гэмт хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.***, Н.*** нарын үйлдэл оролцоо байсан эсэхийг тогтоох, мөн энэ хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан талаарх магадалгаа байгаа эсэхийг тодруулах, хэрэв байгаа тохиолдолд хуульд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт хавсаргах” үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсэн боловч дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийн зөрүүг арилгаж, нэг мөр болгож чадаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

 

Гэвч гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгч Ч.*** амь хохирогч Ц.*** нартай хамт байсан гэх гэрчүүдийн харилцан зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгүүдийг үндэслэн энэ гэмт хэргийн үйл явдлыг сэргээн дүрсэлж, дүгнэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.*** дугаар зүйлийн *** дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах, цаашилбал мэдүүлгийн ач холбогдол, хүрэлцээтэй байдлыг хангах бөгөөд хавтас хэрэгт гэрч Д.***ын 2023 оны 09 дүгээр сарын 06-нд өгсөн “...***, жижиг *** ах хоёр 0.5 литртэй “Хараа” авч орж ирээд бид гурав тухайн архиа хувааж уугаад дуустал ***, жижиг *** ах хоёр цугтаа гараад яваад өгсөн. ...Манай гэрээс гарахдаа жижиг *** ах, *** хоёр бараг орж ирсэн хэвээрээ л гарсандаа. Манай гэрт жижиг ***, *** бид *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед хэрүүл маргаан зодоон огт болоогүй. Тэр хоёр орж ирэхдээ ямар нэг ил шарх гэмтэлгүй байсан. Гарахдаа мөн адил хэвийн зүгээр гарсан. Жижиг *** ах бие өвдсөн хүнтэй зодолдсон гэдэг зүйл огт яриагүй...” гэсэн мэдүүлэг[1],

түүний 2024 оны 0*** дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...*** *** нар цалин мөнгөний асуудлаас болоод маргалдсан *** чи миний мөнгийг өг тэр газар чинь миний цалинг өгөхгүй байна гэтэл *** би тэрийг чинь яаж мэддэг юм гээд салаавч гаргаад босоод иртэл өмнөөс нь *** босож ирээд ***г цээжээр нь тэвэрч аваад мушгиад газарт биеийн баруун хэсгээр нь унагаасан. *** газарт унахдаа печений нүүрийг хагалчихсан. Тэгтэл *** уурлаад чи муу пиздаа печений нүүр хагалчихлаа гээд ***гийн гэдэс хэсэг рүү нь баруун талын тавчигтай хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд *** босоод ирэхээр нь би та нар больцгоо гээд тэр хоёрыг салгаад сандал дээр суулгасан. Тэгээд архиа ууж байгаад хэсэг хугацааны дараа *** гэрээсээ гараад явсан...” гэсэн мэдүүлэг[2],

гэрч Н.***ын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн“...***ийн гэрт ороод тал шил архинаас би 2-*** удаа татаад за би явлаа явлаа гэж хэлтэл талийгаач *** ах *** ах 2 хоорондоо цалингийн асуудлаар ширүүхэн ярилцаж нөгөө газар чинь цалин мөнгө өгөхгүй байна гээд байсан. Тэр хооронд би гэрээс гараад явсан бөгөөд миний араас талийгаач *** гарсан бөгөөд намайг гадаа байхад *** ах гарч ирээд би дэлгүүр ороотхоё орцны хаалга барьж байгаарай гэж хэлсэн. ...Тухайн өдөр ***ын гэрт ямар нэгэн хэрүүл, маргаан болсон зүйл байхгүй. Биед нь ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. *** 2023 оны 12 дугаар сарын 1***-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөс өмнө надтай уулзахдаа чамайг гараад явсны дараа *** талийгаач ***тай маргалдаад печений шил хагалаад *** ***гийн гэдэс рүү цохисон...” гэсэн мэдүүлэг[3],

түүний 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нүүрэлдүүлж авсан “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би ***ийн гэрт *** талийгаач *** нарын хамт архи бариад орсон. Гэрт нь ороход *** гэртээ *** уучихсан байсан. Намайг гэрт нь орсон эсэхийг *** хараагүй байж магадгүй. Яагаад гэвэл би шкафын хажууд гэрт нь ороод зогсож байсан. ...Анхны мэдүүлэгтээ нэлээд сандарсан байсан учир ***ийн гэрт орсон талаараа яриагүй юм. Миний сүүлд өгсөн мэдүүлэг үнэн, ***, *** нар цалингийн асуудлаар маргасан нь үнэн би тэднийд орсон нь үнэн. Ороод архи уусан. Гэхдээ би орохдоо нээх удаагүй гараад ***, ***, *** нар гэрт үлдсэн. Намайг гарснаас хойш юу болсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг[4] гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд гэрч Д.*** нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлэг өгөхдөө ***-р байрны ***-р давхар *** тоот буюу шүүгдэгч Ч.***ийн гэрт орсон талаар мэдүүлээгүй, хамт согтууруулах ундаа хэрэглэсэн гэрч Н.***ыг амь хохирогчтой хамгийн сүүлд гэрээс гарсан гэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө Ч.***ийн гэрт согтууруулах ундаа хэрэглэж, зодолдсон гэсэн мэдүүлэг, гэрч Н.*** нь хэрэг учрал болсноос хойш *** сарын дараа анхны мэдүүлгийг өгөхдөө амь хохирогч, шүүгдэгч нарыг зодолдоогүй, дахин мэдүүлэг өгөхдөө шкафын араар харагдахгүй гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгөх ба амь хохирогч “***” нэртэй дэлгүүрт орж хамгийн сүүлд гэрч П.***т “гэрч Д.***, Н.*** нартай архи уусан гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэргээр ***-р байрны ***-р давхар *** тоотод шүүгдэгч Ч.*** нь амь хохирогч н.***г зодож, түүний улмаас алсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.*** нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***-р байрны ***-р давхар *** тоотод гэртээ байсан, гадуур гараагүй гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хэд хэдэн удаагийн мэдүүлгийн агуулга, гэрч Н.*** нь хэргийн газарт байсан эсэх, түүний мэдүүлэг нь дамжмал, эсхүл шууд гэрч эсэхийг тогтоогоогүй, энэ хэрэгт хувийн сонирхолтой байж болох гэрч Д.***ас сонссон зүйлээ мэдүүлсэн зэрэг нь хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг шалгасан боловч шүүгдэгч Ч.***ийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэнэ. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэл болдог. 

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр шүүгдэгч Ч.***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, эрүүгийн *** дугаартай хэрэгт ******т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ. 

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагаатгагдсан этгээд Ч.*** 566 хоног энэ хэрэгт цагдан хоригдсоныг болон бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***4.19 дүгээр зүйлийн 1.9, *** дахь заалт, ***6.9 дэх заалт, ***6.2, ***6.6, ***6.9, ***6.10 дугаар зүйлийн 4, ***6.1*** дугаар зүйлийн 4, ***7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгагдсан этгээд Ч.***т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

***. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***4.19 дүгээр зүйлийн *** дахь хэсэгт зааснаар эрүүгийн *** дугаартай хэрэгт ******т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагаатгагдсан этгээд Ч.*** 566 хоног энэ хэрэгт цагдан хоригдсоныг болон бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***8.1 дүгээр зүйлийн 1, ***8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд Ч.***т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      М.ДАЛАЙХҮҮ

                       

                  ШҮҮГЧ                                                           Б.БУЛГАНТАМИР

           

                                       ШҮҮГЧ                                                           О.ЖАНЧИВНЯМБУУ