2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2271

 

 

 

 

 

 

 

 

           

  2025        09            30                                    2025/ШЦТ/2271

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч Х.***, түүний өмгөөлөгч П.Энхболд,

шүүгдэгч Д.***, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** тоот дугаартай, 5 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.***. 

 

2.***.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.*** нь:

*** менежер, *** захирал А.***ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар тус төвд “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлгээний хорооны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно гэж,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж,

-Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ

урвуулан ашиглах..” гэж,

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх

заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын

даалгаврыг тусгана”, 27 дугаар зүйл “...Тендерийг хянан үзэх...”, 28 дугаар зүйл  “...Тендерийг үнэлэх..:”, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “...Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна...”, гэж,

Сангийн сайдын: 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж *** гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг нарийн бичгийн дарга Д.***тэй

урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

“***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдсан мэт хуурамчаар материалыг бүрдүүлэн, техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад хангасан гэж үнэлэлт өгч, уг тендерт “***” ХХК-ийг шалгаруулж,

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “***” ХХК-ийг төлөөлж Б.***, *** захирал А.*** нар ЭХХТ/43/2019 дугаартай “***” нийлүүлэх гэрээг байгуулахдаа нэг бүрийн үнэ нь дунжаар 5.200.000 төгрөгийн “***”-г 55.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас өндөр үнээр худалдан авахаар “***” ХХК- н захирал Б.***той гэрээ байгуулж,

Дээрх гэрээг байгуулах боломжийг бүрдүүлсний улмаас “***” ХХК-д давуу байдал бий болгож, Эрчим хүчний үндэсний төвд 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

- Мөн “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдаагүй, үнэлгээний хорооны гишүүн Б.***, О.*** нар тус хуралд оролцоогүй гарын үсэг зураагүй байхад хуралд оролцсон мэт хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

 

Шүүгдэгч Д.*** нь:

*** гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг нарийн бичгийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж,

-Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах..” гэж,

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 27 дугаар зүйл “...Тендерийг хянан үзэх.,.”, 28 дугаар зүйл “...Тендерийг үнэлэх...”, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “...Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна...”, гэж,

Сангийн сайдын: 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

*** менежер, *** захирал А.***ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар тус төвд “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлгээний хорооны дарга шүүгдэгч Х.***тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

“***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 15- ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдсан мэт хуурамчаар материалыг бүрдүүлэн, техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад хангасан гэж үнэлэлт өгч, уг тендерт “***” ХХК-ийг шалгаруулж,

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “***” ХХК-ийг төлөөлж Б.***, *** захирал А.*** нар ЭХХТ/43/2019 дугаартай “***” нийлүүлэх гэрээг байгуулахдаа нэг бүрийн үнэ нь дунжаар 5.200.000 төгрөгийн “***”-г 55.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас өндөр үнээр худалдан авахаар “***” ХХК- н захирал Б.***той гэрээ байгуулж,

Дээрх гэрээг байгуулах боломжийг бүрдүүлсний улмаас “***” ХХК-д давуу байдал бий болгож, Эрчим хүчний үндэсний төвд 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

- Мөн “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдаагүй, үнэлгээний хорооны гишүүн Б.***, О.*** нар тус хуралд оролцоогүй гарын үсэг зураагүй байхад хуралд оролцсон мэт хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.*** мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр менежерээр томилогдсон. Нийслэлийн аж үйлдвэрлэлийн газарт мэргэжилтэн хийж байсан. Тэгээд ***д ажлаа хүлээж авсан, үүнтэй зэрэгцээд *** үнэлгээ гаргасан 7 гишүүдээр хурал зарлагдан, тендерийн бичгийг батлаад цахимд байршуулсан гэдгийг сонсож байсан. Чиг үүргээр аж ахуйн менежер нь худалдах авах ажиллагааг хариуцна гэдгээрээ чи А3-тай юм байна, *** ажлаас халагдаж байгаа гээд удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хүлээн зөвшөөрөөд үнэлгээний хорооны тушаал өөрчлөгдсөн байх ёстой гээд явж байсан. Тэгээд бүх байцаалтад энэ талаараа мэдүүлсэн. Яллагдагчаар татсан тогтоол дээр 15-ны хурлыг гэж байгаа дээр би мэдээгүй, тэр бол *** гэдэг хүнтэй хамааралтай, тухайн хуралд би оролцоогүй, 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурал дээр ***ыг ирж байгаа гэдгээр хурлаа эхлүүлсэн байсан. *** танилцуулчхаад эргээд танд хэлье гэсэн тул би тухайн үед гарын үсэг зурах байх гээд хайнга хандсан байна, албан тушаалдаа хайнга хандсан нь миний буруу, би хүлээн зөвшөөрч байгаа, ирцтэй танилцаагүй гарын үсэг зурсан нь миний буруу...” гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*** мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэрч Б.***ын:

“...Би тэр үед Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан. Нэг өдөр над руу *** мэргэжилтэн Д.*** /өмнө нь бид 2 ***-нд цуг ажиллаж байсан найз нөхрүүд байсан/ залгаад манайх тендер зарлаж байгаа юмаа, чи хараат бус гишүүнээр орчих гэсэн санал хэлсэн тэгэхээр нь би болох юм уу гэхэд А-3 сертификаттай байхад болно гэж хэлэхээр нь за за болох юм бол хамаагүй гэдгийг би тэр үед Д.***т хэлсэн. Тэгээд дахиж надтай холбогдохгүй удсан болохоор нь би залгаад нөгөө чиний яриад байсан тендер чинь юу болсон бэ гэж асуухад нэг компани материал ирүүлж оролцоод шалгарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.***ээс үнэлгээний хорооны хуралд нь оролцох шаардлагагүй байсан юм уу ирц юм чинь хүрсэн юм уу гэхэд болсон болсон зүгээр гэж Д.*** хэлсэн. Тэгээд л энэ асуудлын талаар дахин ярилцаагүй. ...Би үнэлгээний хорооны хуралд нэг ч удаа оролцоогүй, оролцоогүй учраас санал бодлоо хэлээгүй байх нь гэж ойлгоход болно. Надад сая харуулсан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тодруулж хэлбэл миний гарын үсгийг дуурайлгаж зурахыг оролдсон боловч огт байдлаар зурсан байна гэдгийг хэлье....Уг тендерт хэчнээн аж ахуй нэгж оролцож материал ирүүлсэн, түүнээс ямар нэртэй аж ахуй нэгжийг ямар үндэслэлээр шалгаруулсан талаар огт мэдэхгүй байна. Яагаад гэхлээр би тендер нээх үйл явцад нь оролцоогүй учраас, тендер нээх үйл явцад хэчнээн компани оролцсон болох нь мэдэгддэг юм. Тухайн тендер нээх үйл явц нь цахимаас явагдсан байсан, байсан, гэхдээ би цахимаар орж хэчнээн компани оролцсон, ямар нэртэй аж ахуй нэгж, шалгарсан талаар хараагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Гэрч Л.***н:

“...Би тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан, Үнэлгээний хорооны даргаар манай байгууллагын аж ахуйн албаны дарга Х.***, нарийн бичгийн даргаар гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.***, гишүүнээр миний бие, иргэн Б.***, О.*** гэсэн хүмүүс байсан. Миний зүгээс тендерийн үнэлгээний хорооны хурал гэж яриад байгаа 2 удаагийн хуралд биечлэн оролцсон зүйл байхгүй. Харин дараа нь үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.*** хурлын тэмдэглэл дээр нөхөж надаар гарын үсэг зуруулсан.... Хуралд оролцоогүй гэж ойлгоход болно. Хурлын тэмдэглэл дээр бол сүүлд нь нарийн бичгийн дарга Д.*** надаар нөхөж гарын үсэг зуруулсан гэдгийг түрүүнд хэлсэн, миний гарын үсэг мөн.... Энэ мөнгөн дүнг байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тендерийн баримт бичигт оруулсан. Гэхдээ миний зүгээс тендерийн баримт бичиг боловсруулах ажилд огт оролцоогүй, үүнийг нарийн бичгийн дарга өөрөө боловсруулсан байхаа....

2019 оны 6 дугаар сард гүйцэтгэгч талаас нэг багаж нийлүүллээ гэсэн, гэтэл тэр нь трансформаторын ороомгийн эсэргүүцлийг тогтмол гүйдлээр шалгах буюу өөр төрлийн багажийг нийлүүлсэн байсан тул буцаасан. Дараа нь 2019 оны 9 дүгээр сард тендерийн баримт бичигт тусгагдсан ***ийг дахин нийлүүлсэн. Энийгээ өгөхдөө өмнө нь нийлүүлээд буцаагдсан гээд байгаа трансформаторын ороомгийн эсэргүүцлийг тогтмол гүйдлээр шалгах багажаа хамт хүлээлгэн өгсөн байдаг. Сүүлчийнх нь бол тендерийн баримт бичигт тусгагдаагүй мөн нийлүүлэх ёстой багаж биш боловч бас манай үйл ажиллагаанд хэрэглэгддэг багажийн төрөл учраас гүйцэтгэгч компани зүгээс тэрийгээ зүгээр өгсөн юм билээ. Угаасаа тэрийг хувь хүн хэрэглэх боломж байхгүй юм... үнэлгээний хороо нь нийт 5 гишүүнтэй байсан. Хэрэв үнэлгээний хорооны хуралд хөндлөнгийн гишүүнээр оролцох ёстой байсан 2 гишүүн нь оролцоогүй гэсэн бол мөн миний зүгээс бас уг үнэлгээний хорооны хуралд оролцоогүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр дарга, нарийн бичгийн дарга хоёр хоёулхнаа хуралдсан болж харагдаад байна, бодит байдал дээр тэр хоёр хурал зохион байгуулсан үгүйг бол би хэлж мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-60 дахь тал/,

 

Гэрч О.***ын:

“... Над руу 2019 оны 2 билүү 3 дугаар сард “***”-д ажилладаг манай найз болох *** /утас нь: ***/ утсаар холбогдоод чи худалдан авахын А-3 сертификаттай юу, үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүнээр орж ажиллах уу гэсэн саналыг тавихаар нь надад А-3 сертификат байгаа тэгье гэж хэлсэн. Тэрнээс хойш *** дахин надтай энэ үнэлгээний хорооны талаар яриагүй би ч ярьж нөгөө үнэлгээний хороо чинь яасан юу болсон талаар асуугаагүй. Намайг энэ үнэлгээний хорооны гишүүнээр оруулчихсан байгаа талаар огт мэдээгүй, сая л танаас дуулж байна. ... би түрүүнд уг үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон гэдгээ мэдээгүй гэдгийг хэлсэн, тэгэхээр гишүүн болсноо мэдээгүй хүн яаж тэр хуралд нь суух вэ дээ. Наад яриад байгаа зүйлүүд чинь бүгд худлаа зүйл байна. Яагаад ингэж худлаа зүйл бичих болсныг тэр үнэлгээний хороонд ажилласан нэр бүхий хүмүүсээс нь асууж тодруулах нь зүйтэй байхаа, миний хувьд бол энэ талаар үнэндээ мэдэх зүйл нэг ч алга.... би тэр тендерийн үнэлгээний хороонд нь орж ажиллаагүй болохоор тухайн тендерт хэчнээн аж ахуй нэгж материал ирүүлсэн, түүнээс ямар нэртэй аж ахуй нэгжийг ямар үндэслэлээр шалгаруулсан талаар мэдэхгүй. ...аль алин дээр нь зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

Гэрч Г.***гийн:

“...Би ажилд 2019 оны 1 дүгээр сард шинээр томилогдсон гэдгийг түрүүнд хэлсэн, тэгээд тэр оныхоо 3 дугаар сарын орчимд манай ажлын залуу *** нь намайг өрөөнд сууж байхад А-3 сертификаттай хүн байна уу, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллуулах хэрэгтэй байна, чи нэг сертификаттай хүн байвал олоодох гэж хэлсэн. Бид 2 тэр үед нэг өрөөнд хамт суудаг байсан. Би ***т хандаж манай нэг таньдаг найз Харилцаа холбооны зохицуулах хороонд ажилладаг тэр найз маань холбооны мэргэжилтэй болох юм уу гэхэд болно хамаагүй хөндлөнгийн гишүүнээр оролцуулах учраас А-3 сертификаттай байх ёстой гэж хэлж байсан. Тэгээд би найз О.***тай утсаар холбогдож энэ талаар хэлсэн юм. Тэрнээс хойш *** дахин надтай тендерийн үнэлгээний хорооны талаар яриагүй, би ч тэр талаар нь асуугаагүй байж байгаад бүр суулд ***ээс нөгөө үнэлгээний хорооны юм чинь юу болсон бэ би А-3 сертификаттай найздаа хэлчихсэн байгаа гэхэд хойшлогдсон гэж хэлсэн тэрнээс өөр зүйл надад хэлээгүй. Тэгээд дахиж энэ талаар ярилцаагүй. *** ч 2019 оны 6 дугаар сард ажлаасаа гараад явчихсан байсан, одоо Австрали улс руу гараад харлачихсан гэж сонсогдсон.... Надаар лав зуруулаагүй. О.*** нь миний мэдэхийн ***тэй огт уулзаагүй учраас одоо энэ яригдаад байгаа баримт дээр гарын үсэг зурсан байх үндэслэл байхгүй. Тэгэхээр *** нь өөрөө О.*** гэсэн гарын үсгийг зурсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

 

Гэрч Л.***гийн:

“...Намайг энэ байгууллагад 2019 оны 4 дүгээр сард томилогдож ирэхэд тухайн тендер нь зохион байгуулагдаад гүйцэтгэгч компани нь шалгарчихсан бараа ажил үйлчилгээгээ нийлүүлэх дутуу байсан. Тэгээд одоо энэ яригдаад байгаа гэрээн дээр гарын үсэг зурах болсон шалтгаан гэвэл байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд ***ийг худалдан авах саналыг манай Захиалагч хяналтын хэлтсээс тусгуулсан юм билээ, тэр утгаараа танай хэлтсээс энэхүү багажийг худалдан авах захиалгыг өгсөн учраас та багаж нийлүүлэх гэрээн дээр гарын үсэг зурах ёстой гэдгийг манай хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.*** хэлсэн. Тэрнээс гүйцэтгэгч компанийг ямар нөхцөл шалгуураар шалгаруулсан талаар миний хувьд бол мэдэх зүйл алга. Гэрээн дээр гарын үсэг зурахдаа бол тухайн бараа ажил үйлчилгээ нийлүүлж байгаа компани тендерт шалгарсан баримт бичгийг бас үндэслэл болгосон гэж ойлгоход болно.

Гэрээний дугаар нь 2 өөр байгаа талаар мэдэх зүйл алга, энэ талаар гэрээ хариуцдаг манай хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.*** мэднэ.Тэр үед Захиалагч хяналтын хэлтсийн даргаар *** гэдэг хүн ажиллаж байсан, одоо энэ хүн нь хаана ямар ажил эрхэлж байгаа талаар мэдэх зүйл алга, манайд ямар ч байсан ажиллахгүй байгаа. Багажийн үнийн дүн болох 55.0 сая төгрөг гэсэн тоог хэн боловсруулж гаргаж ирсэн талаар мэдэх зүйл байхгүй байна....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

Гэрч Д.***ийн:

“...Энэ гэрээний агуулгад *** нийлүүлэх талаар дурдсан байна, гэрээний дугаар нь 2 өөр байгаа талаар бол би мэдэхгүй энэ талаар гэрээний мэргэжилтэн С.*** мэдэх байх. Гүйцэтгэгч компани зүгээс *** нийлүүлсэн, гэрээнд тусгагдсан нийт санхүүжилтийн дүнгээс 27 билүү 28 сая төгрөгийг гүйцэтгэгч компанид олгосон.Энэ талаарх санхүүгийн баримтыг харж байж нарийвчилсан дүнг нь хэлэхгүй бол шууд цээжээр хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан 50 хувийн санхүүжилтийг бол олгосон. ... Гүйцэтгэгч болох “***” ХХК нь манай байгууллагаас бараа ажил үйлчилгээ нийлүүлсэн үлдэгдэл төлбөрөө авах авлагатай байгаа. Тэр нь миний түрүүний хэлсэн санхүүжилтийн 50 хувь нь байгаа байх.... Шууд гэрээ байгуулна гэж хэзээ ч байхгүй, тухайн бараа ажил үйлчилгээг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт заавал явагдах ёстой, тэгээд тухайн тендерээс шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах эрх үүсдэг. Тэрний дагуу энэхүү гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа гэрээг дүгнэгдсэн болохоор байгууллагын орлогод бүртгэж авсан байгаа....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-76 дахь тал/,

 

Гэрч С.***ын:

“...***” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээн дээр ЭХХТ/43/2019, ЭХХТ/201903018 дугаар тавигдсан байгаа талаар хэлье. ЭХХТ/43/2019 гэсэн нь энэхүү гэрээний дугаар, ЭХХТ/201903018 гэсэн нь тендерийн баримт бичгийн дугаар байгаа юм. Дээрх худалдан авах ажлыг зохион байгуулах тендерийн үнэлгээний хороо гэж байгуулагдана, тэрний дагуу сонгон шалгаруулалт явагдаад гүйцэтгэгч компанийг тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулсны дараагаар тендерийн баримт бичиг нь надад дээр ирдэг юм. Ирүүлсэн тендерийн баримт бичгийг үндэслэж шалгарсан компанитай бараа ажил үйлчилгээг нийлүүлэх гэрээний төслийг миний зүгээс боловсруулж уг гэрээн дээр гарын үсэг зурагдсан албан тушаалтнаар хянагдаад болсон гэж үзсэн тохиолдолд албажуулж гарган гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулагддаг юм. Ерөнхий гэрээ дүгнэсэн акт нь мөн байна, аж ахуй албаны худалдан, худалдан авах ажил хариуцсан мэргэжилтэн *** энэхүү гэрээ дүгнэсэн актыг боловсруулахдаа бичвэрийн алдаа гаргасан байх гэж бодож байна. Тэгж өөрөөр гэрээний дугаар бичигдэнэ гэж байхгүй. Тус гэрээ дүгнэсэн актад *** нийлүүлэх гэж бичигдсэн байгаа нь тухайн гүйцэтгэгч компани манай байгууллагад нийлүүлсэн бараа ажил үйлчилгээний төрөл нь мөн байгаа юм гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дахь тал/,

 

Гэрч Н.***ийн:

“...2017 онд хууль зүйн мэргэжилтэн гэж орон тоон дээр ажиллаж байсан *** гэх хүн гэрээг давхар хариуцан ажиллаж байсан. 2019 оноос хууль зүйн мэргэжилтэн, гэрээ хариуцсан мэргэжилтэн гээд 2 салгаад тус тус даа хариуцдаг болсон. 2019 онд бол гэрээний мэргэжилтнээр С.*** гэх залуу ажилласан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/,

 

Гэрч Г.***гийн:

“...Энэ багажийг худалдан авах 61.0 сая төгрөг гэсэн үнийн дунг ямар үндэслэлээр тавих болсныг одоо бол шууд хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан Эрчим хүчний яамнаас "***"-ийг ажлын хэрэгцээ шаардлагад ашиглах, зорилгоор худалдан авах шаардлагатай гарсан албан бичгийг тэр үед ирүүлж байсан шиг санаж байна, тэр бичиг нь байгууллага дээр байх ёстой. Тэрний дагуу тухайн жилийн байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байгаа....Манай хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг дарга нь ерөнхий инженер болон төвийн захирал 2 хариуцдаг байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

Гэрч Э.***ий:

”... Манай *** нь дотроо 10 хэлтэстэй, үүнээс Захиалагч хяналтын хэлтэс, Нэгдсэн лабораторийн хэлтэс 2 нь “***”-тай холбоотой үндсэн ажлыг явуулдаг юм. Дээрх 2 хэлтсийн гаргаж ирүүлсэн байгууллагын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах 2019 оны төлөвлөгөөтэй танилцахад “***" худалдан авах санал огт тусгагдаагүй байна, тэгэхээр байгууллагын 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дээрх 2 хэлтсийн аль хэлтсээс нь "***”- ийг худалдан авах санал оруулж ирсэн нь тодорхойгүй байна. Эдийн засагчийн зүгээс бол хэлтсүүдээс ирүүлсэн тухайн жилийнх нь төлөвлөгөөг авч нэгтгэ- байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөг төсөл хэлбэрээр гаргаж төвийн захирлаар хянуулсны үндсэн дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу явуулдаг, тэндээс болж байна гэвэл эцсийн байдлаар албажиж ирдэг юм. Манай байгууллагын 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлагдаад ирчихсэн байгаа. Миний хувьд 2019 оны 06 дугаар сард энэ байгууллагад томилогдсон учраас 2019 оных нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлтсүүдээс хүлээн авч хэн гэдэг хүн нэгтгэж дээд шатны байгууллагаар батлуулсныг бол хэлж мэдэхгүй байна. Миний өмнө тус байгууллагын эдийн засагчаар *** гэх хүн ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сард ажлаа өгчихсөн юм билээ, тэгээд тэрнээс хойш уг ажлыг манай хэлтсийн нягтлан *** хавсран хийж гүйцэтгэж байгаад намайг ажилд томилогдоход надад ажлыг хүлээлгэн өгсөн. Намайг ажил хүлээж авахад хүлээлгэн өгсөн материалуудтай танилцахад хэлтсүүдийн гаргаж өгсөн 2019 оны төлөвлөгөөнд “*** худалдан авах талаар огт тусгагдаагүй байсныг түрүүнд хэлсэн. Байгууллагын 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нэгтгэсэн учраас энэ талаар дэлгэрүүлж хэлэх гэсэн юм, өмнөх оных ч гэсэн энэ дарааллаар

явагдсан байх гэж бодож байна.

Үүнд: 1. эхлээд төвийн хэлтсүүд тухайн жилд бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг гаргаад эдийн засагчид ирүүлдэг,

2. Би хэлтсүүдээс ирүүлсэн төлөвлөгөөг нэгтгээд байгууллагын тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулдаг.

3. Байгууллагын тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулсны дараагаар захирлын зөвлөлийн хурлаар оруулж би танилцуулаад гардаг, хурал дээр ямар процесс болдог талаар бол мэдэхгүй.

4. Тухайн жилийн төлөвлөгөөг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараагаар хэлтсүүдээс ирсэн төлөвлөгөөг нэмж, хассан өөрчлөлт гарвал хэлтсүүд тэрийгээ өөрчлөөд дахин ирийлдэг.

5. Дахин ирүүлсэн төлөвлөгөөг миний зүгээс дахин нэгтгээд захирлаар хянуулаад захирал зүгээс болсон байна гэж үзвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу байгууллагын тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг хянуулахаар хүргүүлдэг юм, энэ дэс дарааллаар явагддаг.

Энэ асуудлаар юуг хэлэх гээд байна гэхлээр байгууллагын 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан “*** худалдан авах асуудал нь захирлын зөвлөлийн хурал дээр нэмж тусгагдсан байхыг үгүйсгэхгүй, тэгэхээр тэр жилийн байгууллагын хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг авч үзэх хэрэгтэй байх гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дахь тал/,

 

Гэрч Р.***ын:

”... Би 2018 оны 12 дугаар сард *** харьяа хэлтсүүдээс ирүүлсэн 2019 оны төлөвлөгөөг авч нэгтгэх явцад "***" худалдан авах талаар тусгагдаагүй байсан, гэтэл төлөвлөгөөг захирлын зөвлөлийн хурлаар оруулахын өмнөхөн Захиалагч хяналтын хэлтсийн мэргэжилтэн надтай уулзаад манай хэлтэст хөдөө орон нутагт томилолтоор явахад шаардлагатай "***"-ийг худалдан авах саналыг байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах хэрэгтэй байна гэж хэлсэн, тэр үед би танайх үнэ өртгийн судалгаа юмаа хийсэн юм уу гэхэд надад хийсэн гэж хэлээд зураг харуулж байсан учраас би захирлын зөвлөлийн хурлаар оруулахын байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд "*** худалдан саналыг нэмж оруулсан. Үнийн д\ бол тэр хэлсэн хүний саналаар оруулсан. Тэр үед Захиалагч хяналтын хэлтсийн дарга *** нь байхгүй байх үе нь таарчихсан байсан, хөдөө орон нутагт ажлаар явчихсан байсан уу ямар ч л гэсэн байхгүй байсан юм. Гэхдээ тэр ажилтны “***”-ийг худалдан авах тухай саналыг шийдвэрлэх эсэх нь бол захирлын зөвлөлийн хурлаар шийднэ, тэрнээс би шууд оруулаад шийдчихдэг зүйл биш. Миний хувьд бол захирлын зөвлөлийн хуралд тухайн жилийн хөрөнгө оруулалтад тусгагдсан зүйлүүдийг танилцуулаад гарчихдаг, зөвлөлийн гишүүд ярилцаж зөвшилцөөд аль аль зүйлийг тухайн жилд худалдан авах шаардлагатай гэдгийг тодорхойлсны үндсэн дээр шийдвэрийг гаргадаг. Эдийн засагчийн зүгээс олон хүнтэй харьцдаг болохоор тэр хэлсэн гээд хэлчих хүний нэр санаад орж ирэхгүй байна. Ямар ч л байсан захиалагч хяналтын хэлтсийн нэг хүн л “***”-ийг худалдан авах шаардлагатай байгаа гэдгийг хэлж байсныг бол мэдэж байна. ...Тэр үед холбогдох хэлтсийн дарга нар нь хөдөө орон нутагт томилолтоор явчихсан, дээр нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тухайн жилийнхээ төлөвлөгөөг яаралтай явуул гээд шаардаад байсан болохоор дээрх 2 хэлтсээс ирүүлсэн төлөвлөгөөг нь ерөнхий инженер болон хэлтсийн дарга, холбогдох хүмүүсээр гарын үсэг зурагдаагүй ирсэн байсан....

Тэр үед манай байгууллагын захирлаар Ч.*** ажиллаж байсан, 2018 оны 12 дугаар сард Ч. *** захирал "***-ний захирлаар томилогдох гээд бас ажил ихтэй байсан болохоор байгууллагын 2019 оны нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцсэн үгүйг бол хэлж мэдэхгүй байна. Энэ талаар захирлын зөвлөлийн гишүүд илүү сайн мэдэж байх ёстой. ...Тодотгол хэлэлцэх шаардлагатай байсан бол тухайн жилийн 08 дугаар сард хэлэлцсэн байж болно, тэрнээс байгууллагын нэгдсэн төлөвлөгөөг хагас жилээс өмнө буюу тухайн жилийн 1, 2 дугаар улиралд хэлэлцэнэ гэсэн ойлголт угаасаа байхгүй. Ер нь бол жил дуусахын өмнө буюу голдуу 12 сард ирэх оны нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцдэг юм. ...Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахад бол 2019 оны нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцсэн зүйл харагдахгүй байна. ...миний санахын захиалагчийн хяналтын хэлтэст энэ чиглэлийн ажил хариуцсан буюу "***"-ийг хөдөө орон нутагт томилолтоор авч явж ашиглах боломжтой мэргэжилтэн гэвэл цахилгааны инженерүүд болох *** нар байсан. Тэгэхээр эдгээр 5-н хүний нэг нь надтай уулзаж манай хэлтэст хөдөө орон нутагт авч явах зөөврийн "***"-ийг худалдан авах шаардлагатай гэдэг байдлаар хэлж байгууллагын 2019 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулсан байх ёстой...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-95 дэх тал/,

 

Гэрч О.***ы:

”...Миний хувьд тус компани гэрээ дүгнэсэн актын нүүр хэсгийг бэлдэж гаргасан тэгэхдээ ижил төстэй ажил гүйцэтгэсэн компани гэрээг дүгнэсэн актын нүүрэн хэсгийг компьютер дээрээс хуулж гаргахдаа гэрээ дүгнэсэн актын нүүрэн хэсэгт бичигдсэн захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллага гэрээ байгуулсан огноо, гэрээ дүгнэсэн огноог нь өөрчилж бичсэн хэр нь гэрээний дугаар хэсгийн ЭХХТ/50/2019 гэсэн тоог өөрчлөөгүй гаргачихсан байна лээ, энэ нь миний ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлээс болж ЭХХТ/50/2019 гэсэн дугаарыг ЭХХТ/43/2019 гэж гаргах байсныг гаргаагүйгээс болж буруу бичигдсэн байна гэдгийг хэлье. Тэрнээс бол уг гэрээ дүгнэсэн акт дээр анх гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулагдах үед бичигдсэн ЭХХТ/43/2019 гэсэн дугаараар гэрээ дүгнэсэн актын дугаар тавигдах ёстой байсан юм....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал/,

 

Гэрч С.***ийн:

“... Энэ багажийг анх худалдан авах зайлшгүй шаардлага хэрэгцээ байна гэдгийг би анх санаачлан гаргаж ирсэн. Тэгээд БНХАУ-ын сайт болох “***”-aac орж үнийн судалгаа юмыг хийхэд БНХАУ-ын зах зээл дээрээс “*** 1 ширхгийг худалдан авахад тээврийн зардал юм нь багтаад Монгол төгрөгөөр тооцоход 5,0 саяас 6,0 сая төгрөгийн үнэ ханштай байсан учраас тэр үед байгууллагын удирдлагаар ажиллаж байсан. Ч.*** орж танилцуулж байсан. Тэгэхэд Ч.*** дарга үнэ өртөг нь боломжийн ном байна шууд худалдан авалт хийж болох юм биш үү гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Ч.*** дарга ч ажлаа өгчихсөн, тэрнээс хойш энэ талаар дахиж миний зүгээс яриагүй. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр яамнаас дээрх багажийг худалдан шаардлагатай гэсэн албан бичиг ирсэн байсан, үүний дагуу 2019 он гараад тендер зарлагдсан юм шиг байна лээ. Би 2019 оны 7 дугаар сард амраад 08 дугаар сард ажилдаа орж ирэхэд миний анх яриад байсан "***"-ийг манай байгууллага худалдаад авчихсан багажаа хүлээж ав гээд өгч байсан. Би тэр үед тэр багажийг 50 гаран сая төгрөгөөр худалдан авсан гэдгийг сонсоод маш ихээр гайхсан тэгээд аж ахуй албаны дарга Х.***тэй таараад энэ багаж чинь намайг судлахад БНХАУ-аас худалдан авалт хийхэд монгол төгрөгөөр 5.0-аас 6,0 сая төгрөгийн үнэ ханштай байсан гэдгийг хэлэхэд *** мэдэхгүй за ямар ч байсан гэсэн тендер зарлагдсан гэж хэлж байсан. Үнэ өртгийг судалж байсан гэх цаасан материал бол алга. Харин одоо ч гэсэн миний түрүүний хэлсэн БНХАУ-ын сайтууд руу орж үзэхэд бол тухайн үеийн үнэ ханш нээх өөрчлөгдөөгүй байна лээ. Би зөвлөлийн гишүүнд ордоггүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дэх тал/,

 

Гэрч Д.***ын:

“... Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орчимд энэ байгууллагад Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдож ирсэн. Намайг ирэхэд манай байгууллага нь 2019 оныхоо төсвийн төлөвлөгөөг баталчихсан байсан, би яагаад сайн мэдэж байна гэхлээр өөрийн хариуцсан Захиргаа удирдлагын хэлтсийн төсөвтэй танилцахад цаашид нэмэх боломжгүйгээр баталчихсан байсан.

Энэ яригдаад байгаа 2019 оны байгууллагын төлөвлөгөөг бол намайг ирснээс хойш захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн зүйл огт байхгүй харин намайг ирэхээс өмнө хэлэлцсэн үгүйг бол тэр үед захирлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хэлтсийн дарга нар болох *** нар хэлэх байхаа....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал/,

 

Гэрч Б.***:

”... Би 2016 оны 10 дугаар сард ***д хэлтсийн даргаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өмнө нь ***ад төслийн инженерээр ажиллаж байсан.2018 онд захирлын зөвлөлийн хурлаар байгууллагын 2019 оны нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж байсныг санахгүй байна. Захирлын зөвлөлийн 2018 оны хурлаар намайг сууж байх үед лав ялангуяа байгууллагад трансформаторын багтаамж шалгах багаж худалдан авах талаар хэлэлцэж байгаагүй. Дээрх 2 удаагийн хуралдааны тэмдэглэлтэй танилцлаа, нэг нь 4 дүгээр хуралдаан нөгөө нь ras 5 дугаар хуралдаан гэсэн байна тэгэхээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох хугацаанд захирлын зөвлөлийн хурал болоогүй болж таарч байна, мөн саяны миний уншсан 2 хурлын тэмдэглэлтэй танилцахад байгууллагын нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцсэн зүйл огт дурдагдаагүй байна. Тэгэхээр 2018 онд байгууллагын 2019 оны нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцээгүй байна гэж үзэхээр байна, Миний хувьд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн захирлын зөвлөлийн №4 дүгээр хуралдаанд угаасаа оролцоогүй байсан байна. Ер нь бол бүх байгууллагууд ирэх жилийн нэгдсэн төлөвлөгөөгөөр оны өмнө захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх ёстой байдаг юм шиг байна лээ,...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/,

 

Гэрч З.***ын:

”... Хэлэлцсэн бол захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байх ёстой, би бол тэр талаар үнэхээр санахгүй байна. Ес нь бол ганцхан ширхэг зүйл худалдан авах асуудлаар захирлын зөвлөлийн хуралд юм орж танилцуулагдаад байдаггүй байсан, голдуу багц худалдан авалт болон тоо ширхэг олонтой, үнийн дүн өндөртэй бол захирлын зөвлөлийн хурлаар орж ирдэг байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь тал/,

 

Гэрч Ш.***гийн:

”...Хурлын тэмдэглэлтэй уншиж танилцлаа, уг хурлаар байгууллагын 2019 оны нэгдсэн төлөвлөгөөг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн зүйл байхгүй байна. Тэгэхээр оны өмнөх энэ яригдаад байгаа захирлын зөвлөлийн хурлаар байгууллагын ирэх оны нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцээгүй юм байна.Захирлын зөвлөлөөр нийт тийм хэмжээний төсөвт өртөгтэй бараа ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ гэсэн зардлын нэг цөм ерөнхий дүнг л ярьдаг болохоос нэг ширхэг багаж хэрэгсэл авах талаар хэлэлцэж яриад байдаггүй. Харин түрүүний хэлсэн шиг зардлын ерөнхий дүнгийн задаргаа дотор нь хүснэгт хэлбэрээр гаргасан бол тэр яригдаад байгаа багаж хэрэгсэл нь бичигдсэн байж магадгүй юм. Тэрнээс бол нэр зааж ийм ийм багаж багаж худалдан авна гэдэг байдлаар захирлын зөвлөлд орж ирж байсныг би лав санахгүй байна. Энэ талаар захирлын зөвлөлийн 2018 оны 4 дүгээр улирлын хурлын тэмдэглэлүүдийг авч үзвэл байгууллагын ирэх жилийн нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцсэн эсэх нь харагдана, би бол хэлэлцсэн үгүйг шууд цээжээр хэлж мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал/,

 

Гэрч Д.***гийн:

“... Би танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу ***тэй холбоотой 2019 оны тендерийн баримт бичгийг хянан үзэж зөвлөмжийг гарган АТГ-т хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/,

 

Шинжээч Г.***ын:

”...Би мөрдөгчийн тогтоолын дагуу дээрх багажийг худалдан авсан гэх *** дээр очиж инженер *** гэдэг хүнтэй уулзаж трансформаторын багтаамж шалгах багажийг биечлэн үзэж, баримт бүрдүүлэх учраас уг багажийн марк төрөл хүчин чадал зэргийг харуулсан зургийг нь авсан. Үүний дагуу "трансформаторын багтаамж шалгах 5 кВа- 1600 кВа-ын багтаамжтай. 10 кВа /бкВ-ын трансформаторуудыг хэмжих хүчин чадалтай, мэдээлэл дамжуулах кабель, холбогч кабель, адаптер зэргээс бүрдсэн багаж нь БНХАУ-ын зах зээл дээр тухайн худалдан авсан цаг хугацаанд ямар үнэ өртгөөр худалдан борлуулагдаж байсныг /www.***.com, www.made-in- china.com/сайтуудаар орж судалгааг явуулахад хамгийн багадаа 1000 ам доллар, хамгийн дээд тал нь 2880 ам.долларын үнэ өртгөөр тухайн улсын зах зээлд борлуулагдаж байгаа нь сайтын мэдээллээс харагдсан. Тэр ханшийг нь Монгол банкны 2019 оны 5, 6, 7 дугаар саруудын дундаж ханшаар хөрвүүлж тооцоход 5,200,0       төгрөг болж байсан.Манайх бол зах зээлийн үнийг дундажлаад гаргахад 5.2          сая төгрөг болж байгаа, хамгийн өндөр өртөг нь 2,880 ам доллар байсан гэдгийг түрүүнд хэлсэн эн дүнгээр нь тухайн үеийн ам долларын ханшаар тооцож үзвэл 7.0 сая гаран төгрөг болж байсан.

“*** ХХК-ис ***д нийлүүлсэн гэх багаж нь БНХАУ-ын "***” нэртэй компанид үйлдвэрлэгдсэн байсан, знэ нэр нь тухайн багажийн нүүрэн хэсэгт англи үсгээр бичигдсэн байсан тул энэ нэршлээр нь БНХАУ-ын сайтаас хайж үзэхээр гарч ирэхгүй байсан. Тэгээд www.***.com, www.made-inchina.com/ сайтууд дээр бичигдсэн БНХАУ-ын үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн сайт нар хаягаар нь орж ***д нийлүүлсэнтэй яг адилхан хүчин чадалтай багажийг ямар үнэ өртгөөр худалдаалагдаж байгааг тодруулсан, мөн “***” компанитай холбогдоход дээрх багажийг Монгол улсад 1 ширхгийг борлуулахад ойролцоогоор 1,900 ам доллар худалдана гэсэн. Мөн БНХАУ-ы- үйлдвэрлэгч 2 ч аж ахуй нэгжээс үнийн судалгааг тодруулахад 1.850 ам доллар нөгөө нь 2,100 ам доллар гэсэн дүнтэй байсан учраас 1.850, 1900, 2.100 гэсэн 3 sec үнийн дүнтэй байсан тул ханшийг дундажлаад 2019 оны 5, 6, 7, 8 саруудын зам  долларын дундаж ханшаар хөрвүүлж тооцоход 5,2 сая төгрөг болсон юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135-137 дахь тал/,

 

Хөрөнгө үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 140-152 дахь тал/,

 

*** төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоол, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 196-200 дахь тал/,

 

***өөс ирүүлсэн “*** нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримтын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 238-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-192 дэх  тал/,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

 

Монгол улсын сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, тайлбар зэрэг нотлох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 201-202 дэх тал/,

 

“***”-өөс 1/69 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 213-214, 242-250 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 245-252 дэх талууд/,

“Эрчим хүчний үндэсний төв”-өөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1/319 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 19-31 дэх тал/,

Иргэний хариуцагч Б.***ийн:

”...энэ шалгаруулалтад оролцохдоо tender.gov.mn хаягаар орж ийм тендер зарласан талаар мэдэж аваад өөрийнхөө үүсгэн байгуулсан “Нью сентьюри ложистик” ХХК-аар тендерт орж шалгараад "***"-ийг нийлүүлсэн. Би үнэхээр дээрх хүмүүсийг танихгүй, мэдэхгүй, анх гэрээ байгуулахдаа л Д.*** гэх залууг харж байсан, Харин X. ***ийг нь бараагаа нийлүүлж хүлээлцэх үедээ харж байсан, би урд өмнө нь өгч байсан мэдүүлэгтээ 2 ширхэг багаж нийлүүлсэн тухайгаа мэдүүлсэн, яагаад 2-ыг нийлүүлсэн гэхээр эхний багаж нь гүйдлийн багтаамжийг шалгахгүй, өөр үйлдэл шалгаад байна гэж надад захиалагчаас мэдэгдсэн тул тухайн багажийг тэдэнд үлдээгээд ахиад тендерт заагдсан багажийг нийлүүлсэн, тухайн багаж нь ямар ч асуудалгүйгээр гүйдлээ шалгаж л байсан, одоо эвдэрлээ гэж надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Би тендерт оролцож шалгарах явцдаа хэн нэгэн албан тушаалтантай ямар нэгэн ашиг сонирхол үүсгэхүйц зүйл яриагүй. Тендерт хуулийн этгээдүүд яаж оролцдог тэр журмаар оролцож шалгараад нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнийг захиалагчид нийлүүлж өгч санхүүжилтээ авсан.

Би “***”-ийг БНХАУ-ын Эрээн хот руу өөрөө явж худалдан авалт хийж захиалагчид нийлүүлсэн. Би одоогоос 5 жилийн гаран хугацааны өмнө болсон асуудал болохоор болсон асуудлын талаар сайтар санахгүй байна, баримт материалаа цуглуулж байгаад худалдан авалт хийсэн талаараа бичгээр баримттай буцаж ирж өгөх болно. 2019 онд надаас энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч асуухдаа 5 гаран сая төгрөгийн багаж байна шүү дээ гэж хэлж байсан, би 2 ширхэг багажийг яав ч 5 гаран сая төгрөгөөр худалдан авах боломжгүй ээ, ямар ч байсан манай компани ашгийн төлөө байгууллага болохоор ашигтай ажилласан, гэхдээ ашигтай ажиллаа гэж бодоход 50 орчим сая төгрөгийн ашигтай ажиллана гэж юу байхав дээ. ...Би мөрдөн шалгах ажиллагаагаар гарсан үндэслэл бүхий хохирлыг хариуцахаа илэрхийлж байна, тухайн хохирлыг улсад төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 116-118 дэх тал/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.***ийн:

”... учирсан бодит хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ, гэж ойлгож байгаа, хохирол барагдсан тохиолдолд гомдол гаргаад байхгүй. Энэ багаж нь одоогийн зах зээлийн ханшаар ямар үнэтэй болохыг мэдэх зүйл алга, би тухайн багажийн үнийн талаар судалж байгаагүй, харин өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байсан, одоо ч гэсэн хэвийн ажиллагаатай байгаа ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 145 дэх тал/,

 

“Дамно” ХХК шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 161-167 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Х.***ийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах,

- Харин шүүгдэгч Д.***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, мөн шүүгдэгч Х.***, Д.*** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийг “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Х.***, Д.*** нараас нийт 49.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч ***д олгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.***ийн өмгөөлөгч Б.Энхболд “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу урьдчилан үгсэн тохиролцсон гэж журамласныг хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдоогүй байна гэж үзэж байна. Учир нь миний үйлчлэгчийг “***” ХХК-д давуу байдал бий болгоход урьдчилан үгсэн тохиролцсон үүрэг гүйцэтгэсэн гэж яллаж байгаа боловч дээрх нөхцөл байдлыг үйлдсэн болохыг хэрэгт авагдсан баримтаар хэрхэн дүгнэж яллаж байгаа нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хасаж өгнө үү. Х.*** нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа, мөн Х.***ийн хувьд ***д томилогдож ирээд анхны үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан, туршлага, мэдлэг байхгүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн, тухайн үйлдэлд анх удаа албан тушаалдаа хайнга хандаж энэ нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байна гэж үзэж байна. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд миний үйлчлүүлэгч ***д *** нь гишүүд хуралд ирж амжаагүй байна, харин санал ирүүлсэн компанийг дэмжиж байгаа талаар хэлсэн, тэмдэглэлийг танилцуулсан, ингээд хуурамч бичиг баримт үйлдсэн үйлдэлд огт оролцоогүй, үүний талаар мэдээгүй нөхцөл байдал байдаг...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.***ийн өмгөөлөгч М.Хандармаа “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр мараагүй, харин хохирол төлбөрт 49.800.000 төгрөгийг ***д гаргуулах тухай улсын яллагчийн санал үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тендер зарлахдаа 55.000.000 төгрөгийн тендер зарласан байдаг, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн болох *** нь 49.800.000 төгрөгийн үнэтэй юм байна гэсэн үнэлгээ гарсан байгаа тул тендерт шалгарсан байгууллага бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байдаг тул ***өөс төлсөн тул шүүгдэгч Д.***, Х.*** нар үүнийг төлөх үндэслэлгүй, харин үнийн зөрүү буюу 55.000.000 төгрөгөөс 49.800.000 төгрөгийг хасахаар 5.200.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж байна. Иймд 5.200.000 төгрөгийг 2 хувааж төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.***, Д.*** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.*** нь:

*** менежер, *** захирал А.***ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар тус төвд “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлгээний хорооны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэж, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...” гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж,

-Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах..” гэж,

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын

даалгаврыг тусгана” гэж, 27 дугаар зүйл “...Тендерийг хянан үзэх...” гэж, 28 дугаар зүйл “...Тендерийг үнэлэх..:” гэж, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “...Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна...” гэж,

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж *** гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг нарийн бичгийн дарга Д.***тэй

урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

“***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдсан мэт хуурамчаар материалыг бүрдүүлэн, техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад хангасан гэж үнэлэлт өгч, уг тендерт “***” ХХК-ийг шалгаруулж,

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “***” ХХК-ийг төлөөлж Б.***, *** захирал А.*** нар ЭХХТ/43/2019 дугаартай “***” нийлүүлэх гэрээг байгуулахдаа нэг бүрийн үнэ нь дунжаар 5.200.000 төгрөгийн “***”-г 55.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас өндөр үнээр худалдан авахаар “***” ХХК- н захирал Б.***той гэрээ байгуулж,

Дээрх гэрээг байгуулах боломжийг бүрдүүлсний улмаас “***” ХХК-д давуу байдал бий болгож, Эрчим хүчний үндэсний төвд 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

- Мөн “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдаагүй, үнэлгээний хорооны гишүүн Б.*** О.*** нар тус хуралд оролцоогүй гарын үсэг зураагүй байхад хуралд оролцсон мэт хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан:

 

Шүүгдэгч Д.*** нь:

*** гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг нарийн бичгийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэж, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...” гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж,

-Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах..” гэж,

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж, 27 дугаар зүйл “...Тендерийг хянан үзэх...” гэж, 28 дугаар зүйл “...Тендерийг үнэлэх...” гэж, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “...Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна...” гэж,

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж *** менежер, *** захирал А.***ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар тус төвд “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлгээний хорооны дарга шүүгдэгч Х.***тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

“***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 15- ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдсан мэт хуурамчаар материалыг бүрдүүлэн, техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад хангасан гэж үнэлэлт өгч, уг тендерт “***” ХХК-ийг шалгаруулж,

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “***” ХХК-ийг төлөөлж Б.***, *** захирал А.*** нар ЭХХТ/43/2019 дугаартай “***” нийлүүлэх гэрээг байгуулахдаа нэг бүрийн үнэ нь дунжаар 5.200.000 төгрөгийн “***”-г 55.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас өндөр үнээр худалдан авахаар “***” ХХК- н захирал Б.***той гэрээ байгуулж,

Дээрх гэрээг байгуулах боломжийг бүрдүүлсний улмаас “***” ХХК-д давуу байдал бий болгож, Эрчим хүчний үндэсний төвд 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

- Мөн “***” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуралдаагүй, үнэлгээний хорооны гишүүн Б.***, О.*** нар тус хуралд оролцоогүй гарын үсэг зураагүй байхад хуралд оролцсон мэт хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:

- Гэрч Б.***, Л.***, О.***, Г.***, Л.***, Д.***, С.***, Н.***, Г.***, Э.***, Р.***, О.***, С.***, Д.***, Б.***, З.***, Ш.***, Д.***, Г.***, иргэний хариуцагч Б.***, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний тайлан, *** төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоол, хавсралт, ***өөс ирүүлсэн “*** нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримтын хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Монгол улсын сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, тайлбар зэрэг нотлох баримтууд, “***”-өөс 1/69 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, Эрчим хүчний үндэсний төв”-өөс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1/319 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, “Дамно” ХХК шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

- шүүгдэгч Х.***, Д.*** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Харин шүүгдэгч Х.***ийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас ***д 49.800.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.***ийг энэ гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирлыг шүүгдэгч Х.***, Д.*** нараас хувь тэнцүүлэн тус бүр 24.900.000 төгрөг, нийт 49.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч ***д олгох нь зүйтэй гэж үзлээ.    

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Х.***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.***ийн өмгөөлөгч Б.Энхболд “...Улсын яллагчийн миний үйлчлүүлэгч Х.***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гаргасан саналыг дэмжиж байна. Хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.***ийн өмгөөлөгч М.Хандармаа “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан тул өмгөөлөгчийн зүгээс тайлбар байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүгдэгч Х.*** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байх тул шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ялыг сонгон оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Х.***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *** хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.***, Д.*** нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

- шүүгдэгч Х.***, Д.*** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***, Д.*** нараас нийт 49.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч ***д олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.***, Д.*** нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч нар, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.***, Д.*** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ