| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2302 |
| Огноо | 2025-10-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2302
2025 10 03 2025/ШЦТ/2302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
иргэдийн төлөөлөгч Б.***, М.***,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.***,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр,
шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** тоот дугаартай, 4 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
***.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь 15 настай О.***г ар гэрийн хараа хяналт сул, өөрийн гэсэн орлогын эх үүсвэргүй буюу санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан, биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар cap хүртэлх хугацаанд олон нийтийн мэдээллийн сүлжээнд “Санхүү авна” гэсэн зар тавиулж, зарын дагуу холбогдсон хүмүүстэй хэзээ, хаана, ямар хугацаанд уулзаж төлбөртэй бэлгийн харьцаанд орох асуудлыг зохион байгуулж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж бэлгийн харьцаанд оруулсан, бусадтай бэлгийн харилцаанд оруулсны төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар авч насанд хүрээгүй хүнийг эрхшээлдээ оруулан бусдад дамжуулсан буюу Хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн,
- мөн 2024 оны 08 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо, *** тоотод байрлах найзынхаа гэрт байхдаа найз залуу Э.***ыг хардаж муудалцсаны улмаас түүний толгойн зүүн хэсэгт хоолны тогоогоор цохиж улмаар биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ:
“...*** 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд манайд байгаагүй, 1 сард манай гэрт ирэхэд нь би ***д гэрээ зааж өгөөгүй, мөн манай гэрт бай гэж огт хэлээгүй, өөрөө гаднаас хаалга нүдээд ороод ирсэн, манайд ирэхдээ манай гэрийн хаягийг *** буюу ***гээс авсан байсан, надад хэлэхдээ хөдөө ажил хийж байгаад ирсэн гэж хэлсэн. *** манай гэрт байхдаа манай дээд давхарт өрөө түрээсэлнэ гэж хэлж байсан. Миний дансаар хүмүүсээс мөнгө авдаг, ах нар өгсөн, түрээсийн мөнгө гэж хэлдэг байсан. *** дансгүй тул миний дансыг ашиглаж байсан, мөн миний гар утасны кодыг бас мэддэг байсан. *** энэ явдлаас хойш миний утсыг хулгайлаад алга болсон, Дарханы цагдаа нар ***г хайж ирсэн, тэгээд ***г цагдаатай хамт хайгаад явж байтал *** Бичлийн тэнд буудалд байсан, тухайн буудалд 7 хонож байна гэж байсан. *** манай гэрт удаан байгаагүй, миний хувьд биеийг нь үнэлүүлээгүй, ***д гэртээ харь гэхээр надад очих газаргүй, ээж зодоод байдаг гэж хэлсэн. Тухайн үед өвөл болж байсан тул би өвлийн хүйтэнд хөөгөөд гаргаж чадаагүй. Үүнээсээ болоод би энэ хэрэгт буруутгагдаж байна.
Харин талийгаачийг хутгалж алсан үйлдэлд би түүнийг гэмтээх гээгүй, бид хоёр хооронд ямар нэгэн маргаан үүсээгүй, би өөрийгөө алчихъя гэхэд тавь гээд хутга булааж байхад би цээж хэсэг рүү нь хатгачих шиг болсон.
*** 10-р сарын 5, 6-ны өдрүүдэд намайг зодож байгаад миний хавиргыг хугалсан, бид нар тухайн үед архи уусан байсан. Би найздаа ***д 2 удаа зодуулсан талаараа ярьж байсан. Намайг элдвээр доромжлоод байхаар нь би өөрийгөө алчихъя гэж бодсон, тэгээд надаас хутга булааж авахад нь би хатгасан гэдгээ мэдсэн. Би найзыгаа алъя гэж бодоогүй. Намайг гэр рүүгээ харих гэхэд *** миний гар утсыг өгөхгүй байсан, нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би өөрийгөө хамгаалахаар гартаа таарсан зүйлийг авахад тогооны таг байна гэж бодсон. Гарт тогоо тааралдахаар нь би биеэ хамгаалахаар авсан. Санаатайгаар цохисон асуудал байхгүй...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*** мэдүүлэхдээ:
“...Би Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст ажилладаг. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хэлтсийн даргын тушаалаар томилогдон оролцож байна. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр анхны хуралд орохдоо хэрэгтэй танилцсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. О.*** хамгаалах байранд байж байгаад одоо ар гэрийнхэнтэйгээ хамт байгаа. Манай байгууллагаас хяналтаа тавьж байгаа...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*** мэдүүлэхдээ:
“...Би 2 хүүхэдтэй, маш их гомдолтой байна, хүүхдүүд маань уйлахдаа ааваа гэж уйлдаг, би үргэлж хүүхдүүддээ аав нь хол явсан гэж хэлдэг, би маш их шоконд орсон, нөхрөө ирэх юм шиг санагдаад хаалгаа түгжихгүй унтдаг. Оршуулгын зардалд нийт 20.478.450 төгрөг баримтаар нэхэмжилснээс оршуулгын зардалд шүүгдэгчээс 5.000.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 15.470.150 төгрөг болон мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хүн худалдаалах гэмт хэргийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч О.***гийн:
“...Би 2023 оны 09 дүгээр сард гэрээсээ тэнэх гэж гараад Их наранд *** эгчийн нийтийн байранд очсон. *** эгчтэй би найз ***гийнд байхад ирж байсан тэнд танилцсан тэгээд тэрнээс хойш холбоотой байдаг байсан. Тэгээд *** эгчийн очоод 7 орчим хонож байхад *** эгч мөнгө төгрөг хэрэгтэй байна. Айлд амьдарч байж хоол унд, байр савны мөнгө хэрэгтэй байна гээд өөрийнхөө ашигладаг хуурамч хаягаас /хаягийг одоо санахгүй байна/ Санхүү авна гэх зар байршуулж чатаар хүмүүстэй холбогдоод гэрийнхээ гадаа дуудаж ирүүлээд намайг гаргаж уг хүмүүстэй машин дотор бэлгийн харьцаан оруулдаг байсан. Уг үйлдлээ 2023 оны 09 дүгээр сарын сүүл хэсгээс 2024 оны 03 дугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилсэн. *** эгчтэй чатаар холбогдоод ирсэн хүмүүстэй гадаа машинд нь бэлгийн харьцаанд ордог байсан 4-5 удаа буудалд очиж бэлгийн харьцаанд орсон. *** эгч надад хаан банкныхаа *** дугаарын данс руу мөнгөө хийлгэ гэж хэлээд байнга өөрийнхөө данс руу авдаг байсан заримдаа бэлнээр тооцоогоо хийсэн хүмүүсийн мөнгийг надаас хураагаад авчихдаг. *** эгч намайг хоногоор хүнтэй уулзуулдаггүй дандаа цагаар 100.000 төгрөгөөр миний биеийг үнэлүүлж мөнгийг нь данс руугаа болон бэлнээр авдаг байсан. Тэгээд өвөл цас орсон байхад *** эгч намайг Өмнөговь аймгийн цагаан хад руу 1 удаа дагуулж явж 3-4 хоног жолооч нарт биеийг минь үнэлүүлсэн тухайн үед *** гээд хар Приус 30-тай ахтай хамт явсан. 2023 сараас хойш *** эгч намайг бусадтай бэлгийн харьцаанд оруулж явж байх үед миний бэлэг эрхтэн дээр юм туурсан тэгээд би *** эгчид хэлэхэд тамединаар арчаад тос түрхээд бай тэгж байтал зүгээр болно гэж хэлсэн. Тэгээд хотод буцаж ирээд буудалд байхдаа *** эгч архи уугаад унтахаар нь би нууцаар гарч явсан. Тэгээд тэрнээс хойш 7 хоногийн дараа би найзынхаа машинд суугаад явж байтал *** эгч над дээр ирээд чи хэн байснаа санаарай чамайг гудамжинд байхад чинь тэжээсэн шүү гээд намайг алгадаж цохиж зодсон тухайн үед манай үел ах ***, эгч ***, *** нар ирчихсэн байхад цохиж зодсон. Манай ах эгч нар *** барьж авах гээд нуугдаад харж байхад намайг ганцаараа байна гэж бодож намайг цохиж зодсон тэгээд Баянзүрхийн цагдаа дээр очиж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч О.***гийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч О.***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***гийн:
“...***гийн ар гэрийн хараа хяналт маш сул байдлаасаа хамаарч энэ хэрэгт өртөж хохирох болсон. Би бол хэргийн материалтай уншиж танилцаад энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Б.*** гэх хүнийг О.***г насанд хүрээгүй, юмны учир шалтгааны бүрэн гүйцэт ойлгохгүй, ар гэрийн хараа хяналт сул зэрэг байдлыг далимдуулан ашиглаж, мөнгө олох, ашиг олох зорилгоор ***гийн биеийг бусдад үнэлүүлж, бусадтай бэлгийн харилцаанд оруулж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэж харж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
Гэрч О.***ийн:
“...Би Баянзүрх дүүргийн 37-р хороо, *** тоотод оршин суудаг бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр миний дүү болох О.*** нь гэртээ унтаж байгаад гараад гадуур тэнээд одоог хүртэл гэртээ ирэхгүй байна. Өмнө нь бас ингээд алга болоод байдаг болохоор нь нээх тоогоогүй орхисон тэгтэл Дархан-Уул аймгийн цагдаагаас залгаад хүний машин унаж яваад мөргөлдүүлсэн байна дүүгээ олж өг гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Манай дүү байнга ингээд алга болоод байдаг, тэгээд би гэртээ баймааргүй байна, намайг явуулчих тэгэх үү гээд гуйгаад байдаг байсан, тэгээд өглөө босоод харахад байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дэх тал/,
Гэрч О.***ын:
“...Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд би фейсбүүк дээр “Санхүү авна” гэх зарын группэд байсан зарын дагуу чатаар холбогдоход 1 удаагийн 100.000 төгрөг гэсэн тэгээд би хаана очих талаар асуухад Их наранд гэж хэлээд тухайн үедээ заалгаж очиход зам дээр зогсож байхад нэг эмэгтэй гарч ирээд машин суугаад тэндээсээ хойш хөдлөөд явж байгаад гудамж дунд машинаа зогсоож байрлуулаад уг эмэгтэйтэй 1 удаагийн бэлгийн харьцаанд ороод мөнгөө өөрийнхөн нь хэлсэн уг данс руу шилжүүлсэн. Тэгээд би ахин хэд хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхдаа уг хаяг руу ахин холбогдож Их наранд очиж ахин нэг удаа үйлчилгээ авч 80.000 төгрөг шилжүүлсэн. ...Тухайн үед орой харанхуй болсон байсан бөгөөд царай зүс нь сайн харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Гэрч Г.***ийн:
“...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэчхээд гадуур явж байгаад фейсбүүк дээр байх “Санхүү авна” зарын группэд байсан Санхүү авна, уулзана гэсэн зарын дагуу “***” гэсэн хаягтай хэрэглэгчтэй чатаар холбогдож үнэ хөлсийг нь асуухад 1 цагийн 180.000 төгрөг гэсэн тэгээд дуудлагаар очно таксины мөнгө хийчих утга дээр нь хоол гэж бичээрэй гээд *** данс явуулахаар нь 40.000 төгрөгийг шөнийн 03 цаг 34 минутад шилжүүлсэн тэгээд ирэхгүй болохоор ахин холбогдоход та цагаар авах юм уу хоногоор авах юм уу гэхээр нь цагаар нь гэсэн тэгвэл 180.000 төгрөгөө хоол гээд хийчих гэхээр нь ирчих юм байна гэж бодоод мөнгөө шилжүүлсэн чинь ирээгүй тэгээд би буудалдаа унтаад маргааш өдөр нь сэрээд байж байгаад дахиад жаахан уучхаад нөгөө *** гэх фейсбүүк рүү чат бичээд хүрээд хоногоор авъя гэж дуудаад 20 цагийн үед 300.000 төгрөг, 22 цагийн үед 500.000 төгрөг шилжүүлсэн тухайн үедээ би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яагаад 100.000 төгрөг хийснээ санахгүй байна. Би тухайн үед ажил багатай байсан болохоор 2-3 хоног уусан юм нэг уучихаараа нэлээн хэд хоног уучихдаг юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Гэрч Б.***ын:
“...Би тухайн өдөр фейсбүүк ухаж байгаад “Санхүү авна” гэх зарын дагуу холбогдоход 1 цагийн 100.000 төгрөг гэхээр нь уулзъя гэхэд бичил хороололд ирээд холбогд гэсэн тэгээд би явж очоод зогсож байтал нэг жижигхэн охин гарч ирээд машинд суугаад мөнгө шилжүүлээрэй гээд уг дансны дугаарыг өгөхөөр нь би 100.000 төгрөг шилжүүлээд утга хэсэгт нь 1 гэж бичиж явуулсан тэгээд уг эмэгтэйтэй гэр хороолол дунд машин дотор бэлгийн харьцаанд орсон. Тэгээд буцаж нөгөө эмэгтэйг Бичил хороололд буулгасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
Гэрч О.***ын:
“...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр найз А.***ын хамт түүний эзэмшлийн Приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос гараад Архангай аймгийн чиглэлд буюу Лүн сумын цаад талын даваан дээр явж байтал миний фейсбүүк дээр 18-тай охин уулзана, санхүү авна гэсэн хаягтай хүнтэй өмнө нь чатаар найз болж юм бичдэг байсан тэгсэн тухайн өдөр явж байтал ахаа яг одоо 200.000 төгрөг өгөөч байрнаасаа хөөгдөх гээд байна, туслаач гээд гуйгаад байхаар нь хамт явсан найз А.***аас ***ж түүний Хаан банкны *** дугаарын данснаас уг эмэгтэйн явуулсан данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
Гэрч Б.***оор хэргийн хохирогчийг таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 70-74 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4280 дугаартай:
“...О.***гийн охин хальс хуучин урагдалтай байна. Үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. *** регистрийн дугаартай О.*** нь 15 нас 6 сартай байна. О.***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Бэлгийн замаар дамжих тэмбүүгийн халдвартай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87-90 дэх тал/,
Шүүгдэгч Б.***гийн эзэмшлийн Хаан банк дахь ***, *** дугаарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 186- 214, 221-223 дэх талууд/,
2. Хүнийг алах гэмт хэргийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/, гэмт хэрэг гарсан гэх Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо,*** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 3-8 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 12-16 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***гийн:
“...Би нөхрийгөө алдсандаа маш их гомдолтой байна. Одоо бол 1-3 насны хоёр хүүхдээ ганцаараа тэжээнэ гэдэг маш их хэцүү байна. Энэ хэргийг хуулийнх нь дагуу шийдүүлж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Нөхөр маань амьд байх ахуйдаа нэг ч удаа өвчин зовлон ярьж байгаагүй, эрүүл саруул хүн байсан. ...Би оршуулгын зардалтай холбоотой баримт бичгүүдээ бүрдүүлсэн байгаа. Одоо гаргаж өгье, баримтаар нийтдээ 20.420.500 төгрөг болж байгаа. Энэ хэргээс болж маш их сэтгэл санааны хохирол бас амссан, одоо ч бид нарт маш их хэцүү байгаа. Хүүхдүүд маань надаас аавыгаа асуухад нь би яг юу гэж хэлэхээ ч сайн мэдэхгүй л байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал/,
Гэрч Г.***ийн:
“...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд манай хамаатны дүү *** над руу залгаад ***гийн гэрт хүмүүс архи, дарс уусан байна, хүн хутгалуулсан байна гэж хэлэхээр нь шууд Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, *** тоотод байх дүү ***гийнд ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
Гэрч Л.***ийн:
“...би *** эгчийн гэрт ороход буйдан дээр бөөн цус болчихсон, хар ноосон цамцтай, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн сууж байсан. *** эгч шарх дээр нь гараараа дарчихсан, түргэн тусламж утсаараа дуудаж байсан. Нөгөө хамт байсан *** гэх эрэгтэй нь гэрээс гараад явах гээд байхаар нь би 2 удаа дуудаж гэрт оруулсан. Тэгээд түргэн цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
Гэрч А.***н:
“...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найз *** буюу *** намайг дуудаж тахилт хүргээд өг гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Хархорин захын хажуугаас очиж аваад улмаар Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, Тахилтад ирсэн. Тэр үед *** *** гэх найзтай яриад уулзахаар болсон бөгөөд “***” дэлгүүрийн хажуугаар ороод ***гийн хашааны үүдэнд машинтайгаа очсон. Тэгтэл *** *** бид хоёрыг ороод ир гэхээр нь яваад ортол 2 залуутай хамт байсан бөгөөд мөн 2 бага насны хүүхэд байсан. Тэгтэл *** надаас архи аваад өг гээд гуйгаад байсан ба би зөвшөөрөөгүй бөгөөд чи эмэгтэй хүн байж архи уухаа болиоч гэж хэлчхээд ***г дуудаад гарч явсан. ***гийн гэрээс *** бид 2 гарахад цаг ойролцоогоор 14 цаг өнгөрч байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
Гэрч Д.***гийн:
“...Тэгэхээр нь ***н машинд байсан ундаа аваад хашааны гадаа очоод *** хүүхэд харж байна. Шууд ороод ир гэж хэлсэн, тэгэхээр нь *** хамтаар яваад ортол ***гийн найз залуу ***, *** гэх 2 залуу болон 2 бага насны хүүхэд байсан. Тухайн үед тэр 3, 1 литрийн 0.750 граммын “Хараа” нэртэй архи тойруулж байсан бөгөөд би тэр үед ***г чи уугаад байгаа юм уу гэж асуутал *** өчигдрийн уусан юм гараагүй байна гээд байсан. Тэгээд *** орны цаанаас архи гаргаж ирээд тойруулсан бөгөөд өөрөө архинаас уусан. Ууж байх үед *** тамхи татах гээд гарсан бөгөөд тэр хойгуур нь дүү нь уйлаад байхаар нь ***тай хамжаад угжсан. Тэгээд ***г орж ирэхээр нь хүүхдийг нь орон дээр тавьчхаад гарах гэтэл *** ***гаас архи аваад өг гээд гуйгаад байсан ба *** дургүйцээд эмэгтэй хүн байж уухаа болиоч гээд байсан. Тэгээд гарах гэтэл *** ***г *** хотхонд хүргээд өгөөч гэсэн бөгөөд *** эсэргүүцээд тэгээд бид 2 гараад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 71-72 дэх тал/,
Гэрч Э.***ын:
“...*** бид 2 тэр ирсэн 2 найзтай нь явах гэтэл эрэгтэй найз нь дургүйцээд үлдсэн. Тэгээд би нэг 00 орчхоод буцаад гэрт ортол *** цээжээ дараад орчихлоо гээд хаалганы хажууд зогсож байсан бөгөөд ***гийн баруун гарт ногоон өнгийн иштэй хутга цус болчихсон байсан. Намайг ороход бол хоорондоо маргалдсан байдалтай байсан бөгөөд би ***гийн хутгыг тавиулаад ***ыг орон дээр хэвтүүлсэн. Тэгээд *** орилоод байсан. Удалгүй цагдаа дуудсан бөгөөд түргэн ирсэн боловч ***ыг аварч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3503 дугаартай:
“...Шинжилгээгээр амь хохирогч Д.***ын цогцост цээжний баруун талд өвчүүний дэргэдэх шугамаар 5, 6-р хавирганы мөгөөрсөн эдийг дайрч өрц элэгний 3, 4-р сегментийн түвшинд нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогч нь цээжний хөндийд нэвтэрч өрц, элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж, цус алдалтын шокт орж нас барсан байна. Хохирлын хүнд зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2024 оны 10 дугаар сарын 15-ны 01:00 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон байжээ. Ходоод нээхэд 80 мл шаргал өнгийн шингэн агууламжтай байна. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 97-106 дахь тал/,
Хэргийн газраас хурааж авсан цэнхэр, шаргал өнгийн урт футболк 1 ширхэг, хар өнгийн шорт 1 ширхэг, ажлын хэсэг 20 см, бариул хэсэг 13,5 см, өргөн нь 2,6 см нийт 33,5 см урттай ногоон өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 7,5 см, бариул хэсэг нь 12 см, нийт 19,5 см урттай ногоон өнгийн бариултай хайч 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн алчуур 1 ширхэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/,
Хувцасанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 60-63 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5870 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хайч болон ногоон өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Ногоон өнгийн хайчны ир болон бариул хэсэг, ногоон өнгийн иштэй хутганы ир хэсгээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Уг илэрсэн ногоон өнгийн хайчны ир болон бариул хэсэг, ногоон өнгийн иштэй хутганы ир хэсгээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 64-68 дахь тал/,
3. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:
Хохирогч Э.***ын:
“...Би болсон өдрөө сайн санахгүй байна. 2024 оны 08 дугаар сарын дундуур байхаа Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо, ***д байх ***н гэрт ***, *** бид гурав “Хараа” нэртэй 0,75 граммтай архи хувааж уугаад байж байсан чинь манай эмэгтэй найз залгасан чинь *** хардаад бид хоёр маргалдсан чинь *** хоолны тогоогоор миний толгой зүүн хэсэгт нэг удаа цохиж миний толгой хагараад цус гараад *** хол сууж байгаад босож ирээд салгасан. Тэгээд би толгойгоо угаасаар байгаад цусыг нь тогтоосон. Тэр өдрөөс хойш би гадуур гараагүй ***н гэрт байсан. *** эгчийнхээ хүүхдийг харахаар хоёр хоног явсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 01-нд Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон тэр үед би хагалгаанд ороод гарсан байсан. ...*** миний толгой руу тогоогоор цохиж гэмтэл учруулсан. Би өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй толгой руу цохисон хэсэг үе үе өвддөг байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал/,
Хохирогч Э.***ын дахин өгсөн:
“...би түүнтэй холбогдож, Б.*** миний толгой руу цохиж гэмтэл учруулсан асуудлын талаар цагдаа дээр ирээд тайлбар өгөөдхөөч гэж хэлж гуйхад надад "би наад асуудалд чинь оролцмооргүй байна. Миний хувьд Б.***тай бас найзууд шүү дээ, тэглээ ч би тухайн үед өөрөө маш их согтчихсон байсан, болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна.” гэж хэлээд утсаа тасалчихсан. Би түүнтэй сүүлд *** гэсэн дугаараас холбогдож ярьсан. Ямар ч байсан Улаанбаатар хотод байхгүй байна лээ, хаана байгаагаа надад хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
Гэрч Б.***н:
“...2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Э.***ын төрсөн өдөр гээд манай гэрт ирсэн юм. Тэгээд бид хэд төрсөн өдрийг нь тэмдэглээд манай гэрт байсан ба манайд 2-3 хоночхоод яваад өгсөн юм. Тэгээд гадуур явсан бололтой *** буудалд хэд хонолоо, мөнгөгүй болчихлоо, найз охин *** бид хоёрыг гэртээ хэд хоног байлгаач гэхээр нь би зөвшөөрөөд манай гэрт сүүлийн 5-6 хоног гэрт байсан юм. Тэгээд өчигдөр бид хэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба манай гэрт байж байхдаа орой ***ын бие нь муудаад, таталт өгөөд байхаар нь би түргэн тусламжид дуудлага өгсөн ба түргэний эмч ирж үзээд таталтын тариа болон даралт буулгах тариа хийж өгөөд явсан юм. Тэгсэн мөртөө бие нь дээрдэхгүй байсан ба бид хэд унтаад байна гэж бодоод байсан ба өглөө хажуу тийшээ харахдаа амнаас нь бага зэрэг цус гарчихсан байхаар нь өглөө түргэн тусламжид дуудлага өгөөд түргэний эмч ирээд авч явах шаардлагатай гээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн 14-р төвд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 243-244 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11796 дугаартай:
“...Э.***ын биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Хохирогч Э.***ын Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх /3 дугаар хавтаст хэргийн 15-33 дахь тал/,
Гэрч Б.***ийн:
“...ер нь бол тэр хоёр нэг нэгнийгээ хардаж уурлаад муудалцаад байсан, үүнээсээ болж Б.*** Э.***ыг гэмтээх болсон. Гэхдээ ***гийн хувьд согтохоороо их агсам зантай болчихдог...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан, Хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүүхэд гэдгийг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгчээс 15.470.150 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***д олгох, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэргээр тогтоосны дагуу тооцон шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр “...Оршуулгын зардалд 15.774.150 төгрөгийг гаргуулж, сэтгэцэд учирсан хор уршгийг гэмт хэргийн нөхцөл байдал, ар гэр, ой гарамтай, 4 настай хүүхэдтэй зэргийг харгалзан тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй, хоорондоо маргалдаж үл ойлголцож согтуурсантай холбоотой тогоогоор цохисны улмаас гэмтэл авсан, гэмтэл аваад тэр даруйдаа гэмтэл илрээгүй, 10 хоногийн дараа илэрсэн байдаг, энэ нь хохирогч ***ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байгаа. *** нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй гэсэн.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул санаатай гэмт хэрэг гэж тайлбарласан. *** тухайн үед үйлдэл хийж байхад гэрт байгаагүй нөхцөл байдал байдаг. ***гийн мэдүүлгээр хохирогч ***, *** нарын хооронд маргаан гараагүй гэдэг. ***тай маргалдсан гэдэг, хутга аваад өөрийгөө гэмтээх гэсэн боловч амь хохирогч хориглоход хүчтэй татахад цээж хэсэг рүү нь орсон гэдэг яллагдагчийн мэдүүлэг байгаа. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтээр хутга хэрхэн орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Таамаглан хандах боломжгүй, шинжээчээс мэдүүлэг аваагүй, яллагдагч бол өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрэгтэй, хүний амь нас хохирсон, шинжээчийн дүгнэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж байна.
Түүнчлэн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг шинжлэх судлахад насанд хүрээгүй хохирогч О.***г худалдсан гэдэг нөхцөл байдалд болон шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа, мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй дутуу хийсэн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч Б.***, М.*** нар “...Шүүгдэгч Б.***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.***гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Хүн худалдаалах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Б.*** нь: 15 настай О.***г ар гэрийн хараа хяналт сул, өөрийн гэсэн орлогын эх үүсвэргүй буюу санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан, биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар cap хүртэлх хугацаанд олон нийтийн мэдээллийн сүлжээнд “Санхүү авна” гэсэн зар тавиулж, зарын дагуу холбогдсон хүмүүстэй хэзээ, хаана, ямар хугацаанд уулзаж төлбөртэй бэлгийн харьцаанд орох асуудлыг зохион байгуулж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж бэлгийн харьцаанд оруулсан, бусадтай бэлгийн харилцаанд оруулсны төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар авч насанд хүрээгүй хүнийг эрхшээлдээ оруулан бусдад дамжуулсан буюу Хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч О.***гийн “...Би 2023 оны 09 дүгээр сард гэрээсээ тэнэх гэж гараад Их наранд *** эгчийн нийтийн байранд очсон. ...Тэгээд *** эгчийн очоод 7 орчим хонож байхад *** эгч мөнгө төгрөг хэрэгтэй байна. Айлд амьдарч байж хоол унд, байр савны мөнгө хэрэгтэй байна гээд өөрийнхөө ашигладаг хуурамч хаягаас /хаягийг одоо санахгүй байна/ Санхүү авна гэх зар байршуулж чатаар хүмүүстэй холбогдоод гэрийнхээ гадаа дуудаж ирүүлээд намайг гаргаж уг хүмүүстэй машин дотор бэлгийн харьцаан оруулдаг байсан. Уг үйлдлээ 2023 оны 09 дүгээр сарын сүүл хэсгээс 2024 оны 03 дугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилсэн. *** эгчтэй чатаар холбогдоод ирсэн хүмүүстэй гадаа машинд нь бэлгийн харьцаанд ордог байсан 4-5 удаа буудалд очиж бэлгийн харьцаанд орсон. *** эгч надад хаан банкныхаа *** дугаарын данс руу мөнгөө хийлгэ гэж хэлээд байнга өөрийнхөө данс руу авдаг байсан заримдаа бэлнээр тооцоогоо хийсэн хүмүүсийн мөнгийг надаас хураагаад авчихдаг. *** эгч намайг хоногоор хүнтэй уулзуулдаггүй дандаа цагаар 100.000 төгрөгөөр миний биеийг үнэлүүлж мөнгийг нь данс руугаа болон бэлнээр авдаг байсан. ...2023 сараас хойш *** эгч намайг бусадтай бэлгийн харьцаанд оруулж явж байх үед миний бэлэг эрхтэн дээр юм туурсан тэгээд би *** эгчид хэлэхэд тамединаар арчаад тос түрхээд бай тэгж байтал зүгээр болно гэж хэлсэн. Тэгээд хотод буцаж ирээд буудалд байхдаа *** эгч архи уугаад унтахаар нь би нууцаар гарч явсан. Тэгээд тэрнээс хойш 7 хоногийн дараа би найзынхаа машинд суугаад явж байтал *** эгч над дээр ирээд “чи хэн байснаа санаарай, чамайг гудамжинд байхад чинь тэжээсэн шүү” гээд намайг алгадаж цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***гийн “...***гийн ар гэрийн хараа хяналт маш сул байдлаасаа хамаарч энэ хэрэгт өртөж хохирох болсон. ...О.***г насанд хүрээгүй, юмны учир шалтгааны бүрэн гүйцэт ойлгохгүй, ар гэрийн хараа хяналт сул зэрэг байдлыг далимдуулан ашиглаж, мөнгө олох, ашиг олох зорилгоор ***гийн биеийг бусдад үнэлүүлж, бусадтай бэлгийн харилцаанд оруулж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэж харж байна...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч О.***ын “...Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд би фейсбүүк дээр “Санхүү авна” гэх зарын группэд байсан зарын дагуу чатаар холбогдоход 1 удаагийн 100.000 төгрөг гэсэн тэгээд би хаана очих талаар асуухад Их наранд гэж хэлээд тухайн үедээ заалгаж очиход зам дээр зогсож байхад нэг эмэгтэй гарч ирээд машин суугаад тэндээсээ хойш хөдлөөд явж байгаад гудамж дунд машинаа зогсоож байрлуулаад уг эмэгтэйтэй 1 удаагийн бэлгийн харьцаанд ороод мөнгөө өөрийнхөн нь хэлсэн уг данс руу шилжүүлсэн. Тэгээд би ахин хэд хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхдаа уг хаяг руу ахин холбогдож Их наранд очиж ахин нэг удаа үйлчилгээ авч 80.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Г.***ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэчхээд гадуур явж байгаад фейсбүүк дээр байх “Санхүү авна” зарын группэд байсан Санхүү авна, уулзана гэсэн зарын дагуу “***” гэсэн хаягтай хэрэглэгчтэй чатаар холбогдож үнэ хөлсийг нь асуухад 1 цагийн 180.000 төгрөг гэсэн тэгээд дуудлагаар очно таксины мөнгө хийчих утга дээр нь хоол гэж бичээрэй гээд *** данс явуулахаар нь 40.000 төгрөгийг шөнийн 03 цаг 34 минутад шилжүүлсэн тэгээд ирэхгүй болохоор ахин холбогдоход та цагаар авах юм уу хоногоор авах юм уу гэхээр нь цагаар нь гэсэн тэгвэл 180.000 төгрөгөө хоол гээд хийчих гэхээр нь ирчих юм байна гэж бодоод мөнгөө шилжүүлсэн чинь ирээгүй тэгээд би буудалдаа унтаад маргааш өдөр нь сэрээд байж байгаад дахиад жаахан уучхаад нөгөө *** гэх фейсбүүк рүү чат бичээд хүрээд хоногоор авъя гэж дуудаад 20 цагийн үед 300.000 төгрөг, 22 цагийн үед 500.000 төгрөг шилжүүлсэн тухайн үедээ би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яагаад 100.000 төгрөг хийснээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.***ын “...Би тухайн өдөр фейсбүүк ухаж байгаад “Санхүү авна” гэх зарын дагуу холбогдоход 1 цагийн 100.000 төгрөг гэхээр нь уулзъя гэхэд бичил хороололд ирээд холбогд гэсэн тэгээд би явж очоод зогсож байтал нэг жижигхэн охин гарч ирээд машинд суугаад мөнгө шилжүүлээрэй гээд уг дансны дугаарыг өгөхөөр нь би 100.000 төгрөг шилжүүлээд утга хэсэгт нь 1 гэж бичиж явуулсан тэгээд уг эмэгтэйтэй гэр хороолол дунд машин дотор бэлгийн харьцаанд орсон. Тэгээд буцаж нөгөө эмэгтэйг бичил хороололд буулгасан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч О.***ын “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр найз А.***ын хамт түүний эзэмшлийн Приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос гараад Архангай аймгийн чиглэлд буюу Лүн сумын цаад талын даваан дээр явж байтал миний фейсбүүк дээр 18-тай охин уулзана, санхүү авна гэсэн хаягтай хүнтэй өмнө нь чатаар найз болж юм бичдэг байсан тэгсэн тухайн өдөр явж байтал ахаа яг одоо 200.000 төгрөг өгөөч байрнаасаа хөөгдөх гээд байна, туслаач гээд гуйгаад байхаар нь хамт явсан найз А.***аас ***ж түүний хаан банкны *** дугаарын данснаас уг эмэгтэйн явуулсан данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4280 дугаартай “...О.***гийн охин хальс хуучин урагдалтай байна. Үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. *** регистрийн дугаартай О.*** нь 15 нас 6 сартай байна. О.***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Бэлгийн замаар дамжих тэмбүүгийн халдвартай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Насанд хүрээгүй хохирогч О.***гийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, Насанд хүрээгүй хохирогч О.***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.***оор хэргийн хохирогчийг таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.***гийн эзэмшлийн Хаан банк дахь ***, *** дугаарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,
2. Хүнийг алах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Б.*** нь: 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.*** маргалдан улмаар түүний цээж хэсэгт хутгалж алсан болох нь:
- Гэрч Г.***ийн “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд манай хамаатны дүү *** над руу залгаад ***гийн гэрт хүмүүс архи, дарс уусан байна, хүн хутгалуулсан байна гэж хэлэхээр нь шууд Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, *** тоотод байх дүү ***гийнд ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Л.***ийн “...би *** эгчийн гэрт ороход буйдан дээр бөөн цус болчихсон, хар ноосон цамцтай, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн сууж байсан. *** эгч шарх дээр нь гараараа дарчихсан, түргэн тусламж утсаараа дуудаж байсан. Нөгөө хамт байсан *** гэх эрэгтэй нь гэрээс гараад явах гээд байхаар нь би 2 удаа дуудаж гэрт оруулсан. Тэгээд түргэн цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч А.***н “...***гийн хашааны үүдэнд машинтайгаа очсон. Тэгтэл *** *** бид хоёрыг ороод ир гэхээр нь яваад ортол 2 залуутай хамт байсан бөгөөд мөн 2 бага насны хүүхэд байсан. Тэгтэл *** надаас архи аваад өг гээд гуйгаад байсан ба би зөвшөөрөөгүй бөгөөд чи эмэгтэй хүн байж архи уухаа болиоч гэж хэлчхээд ***г дуудаад гарч явсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.***гийн “...яваад ортол ***гийн найз залуу ***, *** гэх 2 залуу болон 2 бага насны хүүхэд байсан. Тухайн үед тэр 3, 1 литрийн 0.750 граммын “Хараа” нэртэй архи тойруулж байсан бөгөөд би тэр үед ***г чи уугаад байгаа юм уу гэж асуутал *** өчигдрийн уусан юм гараагүй байна гээд байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Э.***ын “...*** бид 2 тэр ирсэн 2 найзтай нь явах гэтэл эрэгтэй найз нь дургүйцээд үлдсэн. Тэгээд би нэг 00 орчхоод буцаад гэрт ортол *** цээжээ дараад орчихлоо гээд хаалганы хажууд зогсож байсан бөгөөд ***гийн баруун гарт ногоон өнгийн иштэй хутга цус болчихсон байсан. Намайг ороход бол хоорондоо маргалдсан байдалтай байсан бөгөөд би ***гийн хутгыг тавиулаад ***ыг орон дээр хэвтүүлсэн. Тэгээд *** орилоод байсан. Удалгүй цагдаа дуудсан бөгөөд түргэн ирсэн боловч ***ыг аварч чадаагүй...” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3503 дугаартай “...амь хохирогч Д.***ын цогцост цээжний баруун талд өвчүүний дэргэдэх шугамаар 5, 6-р хавирганы мөгөөрсөн эдийг дайрч өрц элэгний 3, 4-р сегментийн түвшинд нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогч нь цээжний хөндийд нэвтэрч өрц, элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж, цус алдалтын шокт орж нас барсан байна. Хохирлын хүнд зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2024 оны 10 дугаар сарын 15-ны 01:00 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон байжээ. Ходоод нээхэд 80 мл шаргал өнгийн шингэн агууламжтай байна. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэмт хэрэг гарсан гэх Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо,*** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хувцасанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5870 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,
3. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Б.*** нь: 2024 оны 08 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо, *** тоотод байрлах найзынхаа гэрт байхдаа найз залуу Э.***ыг хардаж муудалцсаны улмаас түүний толгойн зүүн хэсэгт хоолны тогоогоор цохиж улмаар биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Э.***ын “...2024 оны 08 дугаар сарын дундуур байхаа Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо, ***д байх ***н гэрт ***, *** бид гурав “Хараа” нэртэй 0,75 граммтай архи хувааж уугаад байж байсан чинь манай эмэгтэй найз залгасан чинь *** хардаад бид хоёр маргалдсан чинь *** хоолны тогоогоор миний толгой зүүн хэсэгт нэг удаа цохиж миний толгой хагараад цус гараад *** хол сууж байгаад босож ирээд салгасан. Тэгээд би толгойгоо угаасаар байгаад цусыг нь тогтоосон. Тэр өдрөөс хойш би гадуур гараагүй ***н гэрт байсан. *** эгчийнхээ хүүхдийг харахаар хоёр хоног явсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 01-нд Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон тэр үед би хагалгаанд ороод гарсан байсан. ...*** миний толгой руу тогоогоор цохиж гэмтэл учруулсан. Би өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.***н “...*** буудалд хэд хонолоо, мөнгөгүй болчихлоо, найз охин *** бид хоёрыг гэртээ хэд хоног байлгаач гэхээр нь би зөвшөөрөөд манай гэрт сүүлийн 5-6 хоног гэрт байсан юм. Тэгээд өчигдөр бид хэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба манай гэрт байж байхдаа орой ***ын бие нь муудаад, таталт өгөөд байхаар нь би түргэн тусламжид дуудлага өгсөн ба түргэний эмч ирж үзээд таталтын тариа болон даралт буулгах тариа хийж өгөөд явсан юм. Тэгсэн мөртөө бие нь дээрдэхгүй байсан ба бид хэд унтаад байна гэж бодоод байсан ба өглөө хажуу тийшээ харахдаа амнаас нь бага зэрэг цус гарчихсан байхаар нь өглөө түргэн тусламжид дуудлага өгөөд түргэний эмч ирээд авч явах шаардлагатай гээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн 14-р төвд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11796 дугаартай “...Э.***ын биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Гэрч Б.***ийн “...ер нь бол тэр хоёр нэг нэгнийгээ хардаж уурлаад муудалцаад байсан, үүнээсээ болж Б.*** Э.***ыг гэмтээх болсон. Гэхдээ ***гийн хувьд согтохоороо их агсам зантай болчихдог...” гэсэн мэдүүлэг,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Э.***ын Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан, Хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүүхэд гэдгийг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*** нь хохирол, хор уршиг буюу оршуулгын зардалд баримтаар нийт 20.470.150 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч, түүний ар гэрийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул үлдэгдэл 15.470.150 төгрөгийг шүүгдэгч Б.***гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***д олгох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр 3-р зэрэглэлээр тогтоосон боловч амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд буюу бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалт болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байна.
Амь хохирогч Д.*** нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нас барахдаа 30 настай байсан бөгөөд Монгол Улсын статистик мэдээллийн санд хүн амын дундаж наслалт “эрэгтэй 67 нас” гэж тогтоосон, мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.
Иймд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хэмжээг дээрх хууль, тогтоолд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор заасан тул Монгол Улсын эрэгтэй хүний амын дундаж наслалт 67 нас байх бөгөөд амь хохирогч Д.*** нь нас барах үедээ 30 настай байсан тул дундаж наслалтын зөрүү болох 37 жилийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр үржүүлэн гарсан 24.420.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж, нийт 122.100.000 төгрөг, мөн оршуулгын зардлын үлдэгдэл болох 15.470.150 төгрөг, нийт 137.570.150 төгрөгийг шүүгдэгч Б.***гаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***д олгохоор шийдвэрлэв.
Мөн насанд хүрээгүй хохирогч О.***, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч Э.*** нар нь шүүгдэгч Б.***гаас хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдөдөө учирсан хохирол хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “...***гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих асуудлыг тогтоолгоё гэсэн байр суурьтай байсан. Амь хохирогчийн хохиролтой холбоотой асуудлын хувьд шүүдэгч өөрөө бүтэн өнчин боловч боломжоороо 5.000.000 төгрөг төлсөн, хор уршигтай холбоотойгоор цаашид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хэдийгээр гэм буруугийн талаар маргасан боловч санал хэлэх нь зүйтэй байх. Иймд улсын яллагчийн санал болгосон хорих ялыг тус тус багасгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.*** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.***г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, энэ хэрэгт түүний баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 360 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн *** хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “цэнхэр, шаргал өнгийн урт футболк 1 ширхэг, хар өнгийн шорт 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн бариултай хайч 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн алчуур 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.***гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан, Хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүүхэд гэдгийг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял,
- мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял,
- мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 19 /арван есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан 19 /арван есөн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ы энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 360 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***аас оршуулгын зардлын үлдэгдэл болох 15.470.150 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 122.100.000 төгрөг, нийт 137.570.150 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***д олгож,
- насанд хүрээгүй хохирогч О.***, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч Э.*** нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдөдөө учирсан хохирол хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “цэнхэр, шаргал өнгийн урт футболк 1 ширхэг, хар өнгийн шорт 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн бариултай хайч 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн алчуур 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.***гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО
ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ