2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2321

 

 

 


 

 

 

 

 2025         10           07                                    2025/ШЦТ/2321

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.***, түүний өмгөөлөгч Н.Болортуул, Д.Амаржаргал,

шүүгдэгч Д.***, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч М.***, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******, ****** нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.***.     

 

2.***.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.” гэж,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна.” гэж,

28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж,

28.1.2. “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэж,

28.1.3. “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж,

28.1.4. “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж,

28.1.5. “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх” гэж,

28.1.6. “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж,

28.1.7. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх” гэж,

28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж,

28.1.9. “хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах” гэж,

28.1.10. “хэт халуун буюу хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг задгай газар, халаалтгүй байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан ахуйн байраар хангах” гэж,

28.1.11. “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх” гэж,

28.1.12. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий эртээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх” гэж,

28.1.13. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар илэрсэн зөрчил, дутагдал, эрх бүхий этгээдийн гаргасан шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч, эргэж мэдэгдэх” гэж,

28.1.14. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах” гэж,

28.1.15. “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” гэж,

28.1.16. “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.” гэж,

Монгол улсын стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт” MNS 4969:2000 стандартын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгч, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах” гэж,

“Монгол Улсын Барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 4.12.3 “Барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэх үед, ажил гүйцэтгэх зөвшөөрлийг, тэдгээр барилга байгууламж, шугам сүлжээг эзэмшигч байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндэслэн олгож болно.” гэсэн заалтыг мөрдөж биелүүлээгүйн улмаас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод агуулах барьж байсан иргэн Ч.*** нь карказ барих явцдаа тогонд цохиулж, амь насыг нь хохироосон,

 

Шүүгдэгч М.*** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.” гэж,

17 дугаар зүйлийн 17.4 “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.” гэж,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна.” гэж,

28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж,

28.1.2. “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэж,

28.1.3. “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж,

28.1.4. “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж,

28.1.5. “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх” гэж,

28.1.6. “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж,

28.1.7. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх” гэж,

28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж,

28.1.9. “хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах” гэж,

28.1.10. “хэт халуун буюу хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг задгай газар, халаалтгүй байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан ахуйн байраар хангах” гэж,

28.1.11. “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх” гэж,

28.1.12. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх” гэж,

28.1.13. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар илэрсэн зөрчил, дутагдал, эрх бүхий этгээдийн гаргасан шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч, эргэж мэдэгдэх” гэж,

28.1.14. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах” гэж,

28.1.15. “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” гэж,

28.1.16. “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.” гэж,

Монгол улсын стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт” MNS 4969:2000 стандартын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгч, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах гэснийг мөрдөж биелүүлээгүйн улмаас 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод агуулах барьж байсан иргэн Ч.*** нь карказ барих явцдаа тогонд цохиулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*** мэдүүлэхдээ: “...Би гэм буруугийн талаар маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*** мэдүүлэхдээ: “...Би гэм буруугийн талаар маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*** мэдүүлэхдээ: “... Миний хувьд гомдолтой байна, шүүгдэгч М.*** 16.910.000 төгрөг, шүүгдэгч Д.*** 10.000.000 төгрөг буюу нийт 26.910.000 төгрөгийн оршуулгын зардал хүүлээн авсан. Мөн өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, хүүхэд 18 нас хүртлээ тэжээгчээ алдсаны нөхөн төлбөр болон хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, үлдэгдэл оршуулгын зардал зэргийг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.***гийн:

“...Манай нөхөр *** нь 1983 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймагт айлын 4 дэх хүүхэд болж төрсөн. ...2016 оноос эхлэн ***тай хамт барилгын ажил хийдэг байсан. Сүүлд 2022 оноос эхлэн *** нь өөрийн гэсэн бригадтай болж ***ын удирдлага дор ажиллаж эхэлсэн. Харин 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод арматурын ажил хийх болсон гэж хэлээд ***ын бригадын удирдлага доор нь ажиллаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Гэрч Б.***ын:

“... Би ***ын бригадад 2022 оноос эхлэн ажиллаж байна. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашаан дотор агуулахын карказ босгох ажлыг *** авсан байсан учраас талийгаач ***, ***, *** нарын хамтаар ажиллаж эхэлсэн ба цалин мөнгийг *** нь бид нарт хуваарилж тавьдаг байсан. Ажлын чиглэл удирдлагыг *** нь тавьж бид нарт юу хийх хэзээ яаж хийж дуусгахыг зөвлөж зааварладаг байсан. Хашаанд карказ бариулж буй *** ах нь бид нартай болон ***тай ямар нэг гэрээ хийсэн зүйл байхгүй. Бид нарыг ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ямар нэг хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгаа танилцуулсан зүйл байхгүй. Мөн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын багаж тоног төхөөрөмж болон өндөрт ажиллах үеийн бэхэлгээ боолт бүсээр хангасан шаардсан зүйл байхгүй. ...Харин дээгүүр явж буй цахилгааны утас нь гадуураа ямар нэг бүрээсгүй байсныг бид нар бүгд мэдэж байсан. Энэ тухай цахилгааны компани нэгжүүдэд мэдэгдээгүй. Аль болох боломжоороо чанартай түргэн шуурхай хугацаандаа карказаа бариад дуусгана гэсэн л бодолтой байсан. Тэгтэл 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хамт бригадад ажилладаг талийгаач ***, ***, *** бид нар бөөндөө дам нуруун дээр гарч арматур боож зангидаж байсан юм. Энэ хооронд *** нь бие засах гээд явсан хойгуур би дам нуруунаас бууж ***ад арматур төмөр өргөж авч өгөөд дараа нь талийгаач ***д 4,50 метрийн хэмжээтэй арматурыг өргөж авч өгөхөд талийгаач арматураа дээрээс гараараа татаж авсан. Би тэгээд цааш хараад дахин арматур төмөр авахаар явах хооронд *** орилохоор нь эргээд хартал газарт цементэн суурин дээр талийгаач *** нь толгой хэсгээрээ унаж цус гарсан байдалтай байхаар нь сандраад очиж үзээд нүүр толгой нь цус болсон байхыг хараад айж сандраад түргэн дуудаарай гэж орилоод газарт дугуйны гадар хаймар байхаар нь талийгаачийн толгойг дэрлүүлж тавьсан. Яг яагаад юунаас болж унасныг би хараагүй. ...*** хариуцаж удирдаж ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Гэрч Л.***ын:

“... Би ***ын бригадад удирдлага доор 2021 оноос эхлэн ажиллаж байна. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашаан дотор агуулахын Карказ босгох ажлыг *** авсан байсан учраас талийгаач ***, ***, *** нарын хамтаар ажиллаж эхэлсэн ба цалин мөнгийг *** нь бид нарт хуваарилж тавьдаг байсан. Ажлын чиглэл удирдлагыг *** нь тавьж бид нарт юу хийх хэзээ яаж хийж дуусгахыг зөвлөж зааварладаг байсан. Хашаанд карказ бариулж буй *** ах нь бид нартай ямар нэг гэрээ хийсэн зүйл байхгүй. Бид нарыг ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ямар нэг хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгаа танилцуулсан зүйл байхгүй. Мөн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын багаж тоног төхөөрөмж болон өндөрт ажиллах үеийн бэхэлгээ боолт бүсээр хангасан шаардсан зүйл байхгүй. ...Харин дээгүүр явж буй цахилгааны утас нь гадуураа ямар нэг бүрээсгүй байсныг бид нар бүгд мэдэж байсан. Энэ тухай цахилгааны компани нэгжүүдэд мэдэгдээгүй. Тэгтэл 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хамт бригадад ажилладаг талийгаач ***, ***, *** бид нар бөөндөө дам нуруун дээр гарч арматур боож зангидаж байсан юм. Энэ хооронд миний нойр булчирхай өвдөөд гэдэс эвгүйрхээд байсан тул хашаан дотор байсан нойл руу явсан байсан. Тэгтэл гадаа *** түргэн дуудаач ээ гэж орилохоор нь гараад хартал талийгаач *** газарт унаж нүүр толгой нь цус болсон байхыг хараад би айгаад ***ад хэлээд хашаанаас гарч машиндаа суусан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2700 дугаартай шинжээчийн:

“...Талийгаачийн биед баруун зүүн шилбэний цахилгаан тэмдэг, баруун зүүн сарвууны дотор хэсгийн олон тооны цэврүү үүсгэсэн цахилгаан тэмдэгт, гавал тархины гэмтэл, хуйхны язарсан шарх, гавлын орой, суурь, нүүрний яснуудын олон хэлтэрхийт хугарал, хатуу хальсны урагдал, тархины аалзан хальсны урагдал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал эвдрэл, цээжний булчин зөөлөн эд дэх цус хуралт, Баруун дал, бугалгыг хамарсан шарх, баруун тохой, шуу, зүүн бугалга, шуу, цээж, баруун өвдөгт зулгаралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун зүүн шилбэний цахилгаан тэмдэг, баруун зүүн сарвууны дотор хэсгийн олон тооны цэврүү үүсгэсэн цахилгаан тэмдэгт гэмтэл нь өндөр хүчдэлийн нөлөөгөөр, гавал тархины гэмтэл, хуйхны язарсан шарх, гавлын орой, суурь, нүүрний яснуудын олон хэлтэрхийт хугарал, хатуу хальсан урагдал, тархины аалзан хальсны урагдал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал эвдрэл, цээжний булчин зөөлөн эд дэх цус хуралт, баруун дал, булалгыг хамарсан шарх, баруун тохой, шуу, зүүн бугалга, шуу, цээж, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь өндрөөс унах үед үүсэх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ч.*** нь өндөр хүчдэл тогонд цохиулсны улмаас өндрөөс унаж хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл болон хорт бодис ба мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 99-102 дахь тал/,

 

2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шинжээч Б.Зулзага, М.Дарханбаатар, Т.Дашжав нарын:

“...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20. “Үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, энэ хэрэг нь үйлдвэрлэлийн осол мөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1.3 иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид, буюу ажил гүйцэтгэх үед амь хохирсон иргэн Ч.***, бригадын дарга М.***, ажлын захиалагч Д.*** нар хооронд үүссэн харилцаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг. 18.1 Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг эрхтэй байна. 18.1.1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах, 18.1.2 үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах, 18.1.3 ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах, 18.1.4 ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх, 18.1.5 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэлэлцэхэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох гэсэн заалтыг хангаагүй хөдөлмөр эрхлэгч иргэний эрхийг бүхэлд нь зөрчсөн. MNS4969:2000 стандартын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа өгөх үүрэг бүхий этгээд нь үүргээ хангаж ажиллагаагүй. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэгчид өгнө. Ажил эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч, ажилчдад аюулгүй ажиллагааны арга хэмжээтэй заавал танилцуулж, ажил гүйцэтгэх зөвшөөрөл дээрх зааварчилгааг албан ёсны болгон гарын үсэг зуруулж хадгална. Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны норм стандартыг зөрчсөн, өндрийн агаарын шугамын ойролцоо ажил гүйцэтгэх стандартыг зөрчсөн. Хуулийн хүрээнд тухайн хоёр иргэн нь хоёулаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин хангуулах, хангах үүрэг бүхий этгээд мөн. Зааварчилгаа өгч байсан баримт байхгүй. Эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг стандартын дагуу өгч гарын үсгээр баримтжуулах шаардлагыг биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ажил эхлүүлэх зөвшөөрөл авч ажиллаагүй. “Монгол Улсын Барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 4.12.3 “Барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэх үед, ажил гүйцэтгэх зөвшөөрлийг, тэдгээр барилга байгууламж, шугам сүлжээг эзэмшигч байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндэслэн олгож болно.” гэсэн заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 27 дугаар зүйл 27.1, 28 дугаар зүйл 28.1.1-ээс 28.1.16 хүртэлх заалтуудыг биелүүлээгүй. MNS4969:2000 стандарт, ХНХЯ сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 тоот тушаалын хавсралт, ХАБЭА тухай хуулийн 15.1, 17.4 зэрэг заалтуудыг зөрчсөн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг огт баримталж ажиллаагүйгээс тухайн ажилтан нь амь хохирсон байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 89-94 дэх тал/,

 

Шүүгдэгч М.***ын:

“... Би 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.***, Ч.***, Л.***, Т.*** нарын хамт нийлэн бригад байгуулсан. Баянгол дүүргийн 9-р хороо *** тоот айлын хашаанд 15x16 хэмжээтэй агуулах барихаар болсон. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дам нурууны холбоос төмөр шургуулахаар ажилласан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

 

Шүүгдэгч М.***ын дахин өгсөн:

“... Тухайн хэрэг гардаг хашаанд баригдаж буй барилгын хашааны эзэн *** ах надтай ярилцаж тохиролцон 15x16 метр хэмжээ бүхий агуулахын зориулалт бүхий байшин бариулахаар амаар тохиролцсон ямар нэг гэрээ хийгээгүй. Нийт ажлын 12.000.000 төгрөгөөр тохирсон ба *** ахаас би цалин мөнгийг нэгтгэн авч бригадын бусад ажилтнууддаа би цалингаа олгож хуваарилж өгдөг байсан. *** ахаас эхний байдлаар 7.000.000 төгрөг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

 

Шүүгдэгч Д.***ийн:

“...Би өөрийн эзэмшлийн хашаандаа агуулах зориулалтаар 16x15 метрийн хэмжээтэй карказ хийлгэхээр ***тай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барилгын бригад ажиллуулдаг ***ыг таньдаг учраас уулзаж ярилцаад хийгдэх ажлынхаа талаар тохиролцож 12.000.000 төгрөгөөр карказ босгуулахаар болж ярилцаж тохиролцоонд хүрсэн. Бид хоёрын хооронд хийсэн ямар нэг гэрээ байхгүй амаар тохиролцоод хүрсэн. Харин *** нь өөрийн бригадаа авчирч ажиллахаар болж би бол ***ад анх тохирсон мөнгөө л өгөх үүрэгтэй байсан. Харин *** өөрийн доор ажиллуулах бригадын хүмүүстэй цалин мөнгөө хуваарилж өгөх, ажлын үүрэг чиглэл зааврыг ахалж байсан *** нь өгч ажиллаж байсан. Манай хашаанд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн *** нь өөрийн бригадын хүмүүсийг авчирч ажиллуулж эхэлсэн. Харин ***ын доор ажиллаж буй хүмүүсийг би танихгүй. Харин *** нь хэдэн хүний хүчээр яаж ажиллах хэрхэн цалинжуулах талаар надад мадан зүйл байхгүй. Манай хашааны дээгүүр 10,000 вольтийн цахилгааны тагны утас 2 шонгийн хооронд явсан байдаг ба анх ажил эхлэхэд л *** болон түүний ажилчдад “наана чинь тагны шугам явж байгаа учир маш анхаарал болгоомжтой ажиллаарай" гэж хэлж сануулсан. Энэ талаар *** болон бусад ажилчид нь ч мэдэж байгаа. Гэхдээ манай Хашааны дээгүүр явж байсан цахилгааны утас нь бүрээстэй байсан эсэхийг би анзаарч хараагүй. Би хашаан дээгүүр явж байгаа цахилгааны утасны доор барилга агуулах барих боломжтой эсэх зөвшөөрөл лавлагааг холбогдох байгууллагаас аваагүй ба тэр талаар ямар нэг мэдлэг ойлголт надад байхгүй. Өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд карказны дам нуруун дээр *** нь өөрийн ажилчидтайгаа хамт арматур боож зангидаж байсан. Би тэр үед гэртээ ажилчдын хоол бэлдээд байж байтал гадаа хашаанд хүн уначихлаа гэж орилолдоод эхлэхээр нь би гарч хартал Тогтохоо гэж дууддаг залуу нь талийгаачийн цээж хэсгээр нь тэврээд өндийлгөөд сууж байсан. Очоод хартал цус нөж нь гараад эвгүй байдалтай байхаар нь түргэн дуудах гээд цааш явж ***аар дуудуулсан. Сүүлд ***аас сонсоход тогонд цохиулаад уначих шиг боллоо гэж ярьж байсан. ... Өгч байгаагүй, бээлийгээр хангадаг байсан. Яагаад гэвэл *** нь удирдаж үүрэг чиглэл өгч ажилладаг байсан учир би ажил руу нь ордоггүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.***, М.*** нарыг “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн 27.320.670 төгрөгөөс шүүгдэгч М.*** 16.910.000 төгрөг, шүүгдэгч Д.*** 10.000.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн байх тул үлдэгдэл 410.470 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтогдсон байх ба тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.173.400 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.***д олгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “...Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Ажил олгогчийн хариуцлагагүй байдлаас болж хүний амь нас хохирсон тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Болортуул “...Сэтгэцэд учирсан хор уршиг 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсон. Улсын яллагчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцож гаргуулах тухай саналыг дэмжиж байна. Оршуулгын зардлын үлдэгдэл төлбөрт 410.670 төгрөгийг гаргуулах, мөн амь хохирогч 10 настай охинтой түүнд тэжээгчээ алдсаны төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.***ын өмгөөлөгч А.Буяндэлгэр: “...Миний үйлчлүүлэгч М.*** гэм буруу дээрээ маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр анхнаасаа барилга дээр ажиллаж байсан, захиалагч болон ажил гүйцэтгэгч нар бүгд хүчдэл явж байсан талаар мэдэж байсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр анхаарал болгоомжтой ажиллах гэдэг зүйл яригдана. Тухайн үед *** нь өөрөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ганцаараа биелүүлээд ганцаараа каск хэрэглээд явж байсан асуудал байхгүй. ***ын хувьд ажил олоод нөгөө хэддээ ажил олж өгсөн байдаг. Гэтэл ганцхан ***ын буруу мэтээр түүнийг буруутгах боломжгүй юм. Болгоомжтой ажиллахыг бүгд мэдэж байсан гэдэг талаараа хэлж байгаа юм. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 хувиар тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.***ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “...Миний үйлчлүүлэгчийн хувьд онцлогтой байгаа. Амь хохирогчийг танихгүй, ***тай харилцан тохиролцоод ***тай харилцан тохиролцож тухайн ажлыг хийсэн байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгчийн хувьд шинжээчийн дүгнэлттэй маргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар ямар нэг зөвлөгөө өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр ***ийг буруутгахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн норм стандарт буюу хэрэгт авагдсан байгаа Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үед дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.12.3-т заасан барилга, байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэх үед ажил гүйцэтгэх зөвшөөрлийг ажил гүйцэтгэх тэдгээр барилга байгууллага, байгууламж, шугам сүлжээг эзэмшигч, байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн олгож болно гэсэн заалтыг зөрчсөн гэдэг ганц өгүүлбэр байдаг. Өмгөөлөгчийн зүгээс бол барилга байгууламж авах зөвшөөрөл аваагүйн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн үү, хэрэв зөвшөөрөл авсан бол энэ хүн буруутай болох уу гэдэг зүйл ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл барилгын норм стандарт, дүрэм яригдаж байгаа, тухайн үед өндөр хүчдэл явж байсан, барилга барих гэж байгаа бол зөвшөөрөл авна гэсэн заалт байдаг. Ажил олгогч *** байсан гэж харж байна. Учир нь гэрээ байгуулагдаагүй ч гэсэн талууд хооронд амаар хэлцэл хийгдсэн байна. Ингээд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Уг хэлцлийн дагуу тухайн ажлыг *** хариуцаж, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг *** хариуцах ёстой байсан, энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгасан байгаа. Хэдийгээр гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа хэдий ч шүүх хэргийн хүрээн шийдвэрлэх тул зөвшөөрөл аваагүй улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн үү гэдгийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэр барилга барихад зөвшөөрөл авах ёстой байсан, гэтэл зөвшөөрөл аваагүйн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг агуулгатай харагдаж байна гэж ойлгож байгаа.  Түүнээс зөвшөөрөл аваагүй нь амь хохирогчийн амь нас хохирсонтой ямар шалтгаант холбоотой вэ. Хэрэв ажил олгогчийн зүгээс каск зүүлгэсэн бол энэ гэмт хэрэг гарахгүй байх байсан гэж үзэж байгаа.  Миний үйлчлүүлэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.    

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.***, М.*** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.*** нь:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.” гэж,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна.” гэж,

28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж,

28.1.2. “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэж,

28.1.3. “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж,

28.1.4. “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж,

28.1.5. “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх” гэж,

28.1.6. “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж,

28.1.7. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх” гэж,

28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж,

28.1.9. “хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах” гэж,

28.1.10. “хэт халуун буюу хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг задгай газар, халаалтгүй байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан ахуйн байраар хангах” гэж,

28.1.11. “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх” гэж,

28.1.12. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий эртээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх” гэж,

28.1.13. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар илэрсэн зөрчил, дутагдал, эрх бүхий этгээдийн гаргасан шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч, эргэж мэдэгдэх” гэж,

28.1.14. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах” гэж,

28.1.15. “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” гэж,

28.1.16. “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.” гэж,

Монгол улсын стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт” MNS 4969:2000 стандартын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгч, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах” гэж,

“Монгол Улсын Барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 4.12.3 “Барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэх үед, ажил гүйцэтгэх зөвшөөрлийг, тэдгээр барилга байгууламж, шугам сүлжээг эзэмшигч байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндэслэн олгож болно.” гэсэн заалтыг мөрдөж биелүүлээгүйн улмаас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод агуулах барьж байсан иргэн Ч.*** нь карказ барих явцдаа тогонд цохиулж, амь насыг нь хохироосон, 

 

Шүүгдэгч М.*** нь:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.” гэж,

17 дугаар зүйлийн 17.4 “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.” гэж,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна.” гэж,

28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж,

28.1.2. “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэж,

28.1.3. “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж,

28.1.4. “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж,

28.1.5. “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх” гэж,

28.1.6. “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж,

28.1.7. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх” гэж,

28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж,

28.1.9. “хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах” гэж,

28.1.10. “хэт халуун буюу хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг задгай газар, халаалтгүй байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан ахуйн байраар хангах” гэж,

28.1.11. “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх” гэж,

28.1.12. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх” гэж,

28.1.13. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар илэрсэн зөрчил, дутагдал, эрх бүхий этгээдийн гаргасан шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч, эргэж мэдэгдэх” гэж,

28.1.14. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах” гэж,

28.1.15. “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” гэж,

28.1.16. “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.” гэж,

Монгол улсын стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт” MNS 4969:2000 стандартын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгч, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах гэснийг мөрдөж биелүүлээгүйн улмаас 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод агуулах барьж байсан иргэн Ч.*** нь карказ барих явцдаа тогонд цохиулж, амь насыг нь хохироосон болох нь гэрч Б.***, Л.***, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2700 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шинжээч Б.Зулзага, М.Дарханбаатар, Т.Дашжав нарын гаргасан дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.***, М.*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Ч.***н эхнэр Х.***г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцжээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*** нь оршуулгын зардалд баримтаар нийт 27.320.335 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч М.***ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 16.910.000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч Д.***ийн зүгээс 10.000.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлаас үлдэх 410.670 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.***оос гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр 3-р зэрэглэлээр тогтоосон боловч амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд буюу бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байна.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалт болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байна. 

 

Амь хохирогч Ч.*** нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барахдаа 41 настай байсан бөгөөд Монгол Улсын статистик мэдээллийн санд хүн амын дундаж наслалт “эрэгтэй 67 нас” гэж тогтоосон, мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

 

Иймд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хэмжээг дээрх хууль, тогтоолд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор заасан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150.000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.***, М.*** нараас хувь тэнцүүлэн, нэг шүүгдэгчээс 49.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хууль ёсны төлөөлөгч Х.***д олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогчийн ёсны төлөөлөгч Х.*** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.***, М.*** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “...Шүүгдэгч Д.*** шүүх хуралдааны өмнө бидэнтэй уулзсан, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргаж байгаа 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж өгнө үү. М.***ад 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Болортуул “....Тусгайлан гаргах саналгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.***ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутайд тооцсон бол шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг заасан. Үүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан байдаг. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг гэм буруу дээрээ гэмшээгүй байна, дахиад барилгаа бариад байна гэсэн зүйл яриад байна, улсын яллагч бол хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярих ёстой, гэтэл нотлогдоогүй зүйлийн талаар буюу барилга баригдаад байна гэдэг зүйл ярьж байна. Зөвхөн амаар ярьсан зүйл байгаа. Энэ нь байж болохгүй зүйл. Энэ нь өөрөө хүндрүүлэх нөхцөл байдал болох уу, миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, учир нь хохирол төлсөн, цаашид гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Уг гэмт  хэрэг нь хөнгөн гэмт хэрэг, санаатай гэмт хэрэг биш. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг хувьд одоо 62 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, эрүүл мэндийн хувьд ходоодны шархтай байнга өвдөж байгаа гэсэн. Нөгөө талаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал гэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байгаа. ***тай ямар оролцоо байгаа вэ, хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой.  *** нь  ***тай ажил хийхээр тохиролцсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэж заасан байгаа. Хэдийгээр шүүхээс хугацаа олгоогүй ч гэсэн миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Иймд Д.***ийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан Д.***ид бага хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь ялгамжтай байх ёстой, гэмт хэрэгт хэн, яаж оролцсон гэдэгт ялгамжтайгаар ял оногдуулах ёстой тул миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр  тэнсэж хянан харгалзаж өгөн үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.***ын өмгөөлөгч А.Буяндэлгэр “...Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэгт хамаарч байгаа. Болгоомжгүйн улмаас захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарсан байдаг. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд хэрэв барилгын ойр орчимд өндөр хүчдэл байгаагүй бол гэмт хэрэг гарахгүй байх байсан, эдгээр хүмүүс анх удаа барилга барьж байгаа хүмүүс 2016 оноос хойш барилга барьж байсан, хамгаалах хэрэгслээ биедээ аваад явдаг байсан. Гэтэл зөвхөн ***ын үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан мэтээр ярьж болохгүй, иймд улсын яллагч хяналт шалгалтаа тавиад шүүхээс зөв шийдвэр гарсан гэж үзэж байгаа. *** нь хэрэг гарснаас хойш хувиараа хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрт 16.000.00 төгрөг төлсөн байгаа, *** нь хохирогчтой найз байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид машин өгөхөөр тохиролцсон байгаагаа хэлж байгаа нь өөрийн үйлдэл холбогдол чин санаанаасаа гэмшиж байгааг илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2 дахь эхсэгт зааснаар уг гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Мөн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн байх тул заавал нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Хэрэв хорих ял авсан тохиолдолд хохирол төлбөрийг хэрхэн төлөх вэ гэдэг асуудал гарч байна, цаашид хохирол төлөх нөхцөл боломжийг хангаж өгнө үү. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.***, М.*** нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн, цаашид хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”  гэж,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.***, М.*** нарын гэм буруугаа сайн дураараа хүлээсэн байдал, шүүгдэгч Д.*** тэтгэвэрт байдаг, шүүгдэгч М.*** ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг тэдний хувийн байдал, хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан, цаашид хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлан нийгэмшүүлэх шаардлагагүй буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Д.***, М.*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

 

Шүүгдэгч Д.***, М.*** нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.***, М.*** нар нь цагдан хоригдсон хоноггүй,  тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******, ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***, М.*** нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.***, М.*** нарт “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг  шүүгдэгч Д.***, М.*** нарт анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.***оос амь хохирогчийн оршуулгын зардалд 410.670 төгрөгийг,

- хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 99.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.***, М.*** нараас хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 49.500.000 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч Х.***д олгож,  

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.***, М.*** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ