2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2332

 

 

 

 

 

 


 

 

     2025        10           08                                     2025/ШЦТ/2332

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч Ц.***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн *** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.*** нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ч.***гөөс “иргэн Д.***, Д.*** нарт бэлэн мөнгө хэлбэрээр дамжуулан өгөөрэй” гэж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө бүхий 100.000.000 төгрөгийг иргэн Д.***, Д.*** нарт өгөхгүйгээр хувьдаа завшиж хохирогчид 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*** мэдүүлэхдээ: “...Би хохирогч Ч.***тэй 2016 оноос хойш хамтран самартай холбоотой үйл ажиллагаа явуулж ирсэн. Хохирогч болон кампанитайгаа нэг нь самар авч өгнө, нөгөө самар авна гэсэн байдлаар гуравласан гэрээ хийгээд ажиллаж байсан. 2021 онд нойтон самар хурааж авснаас болж алдагдалд орсон. Би өмнө нь ***гөөс 65 сая төгрөгийг гэрээгээ аваад буцааж өгч байсан. Ер нь байнга хамтарч ажилладаг байсан. Гэтэл намайг өнөөдөр үл таних хүн мөнгө авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 07 дахь тал/,

 

Хохирогч Ч.***н:

“...Би Сонгинохайрхан дүүргийн ***р хорооны нутаг дэвсгэр ***хувиараа мал, мах болон малын түүхий эд авдаг ажил хийдэг юм. Ингээд өөрийн ажилтан болох Д.***, Д.*** нарыг 2022 оны 10, 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд иргэдээс хуш модны самар авхуулах зорилгоор ажиллуулж байсан юм. Тэгээд Д.***, Д.*** нар над руу хуш модны самар авах эргэлтийн мөнгө бэлнээр 100.000.000 төгрөг авах шаардлагатай байна гэж ярихаар нь би зүс таних өмнө түүхий эдийн ченж хийж байсан ***ын *** дугаар луу нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр холбогдон ярихад өөрийгөө Дархан-Ууул аймагт ажилтай явж байна, орой Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явна гэхээр нь би ***т манай хоёр ажилтан Хүдэр суманд самар авч байгаа юм тэр хоёр маань бэлэн мөнгө нь дууссан гэнэ би чам руу 100.,000.,000 төгрөг шилжүүлчих үү? чЧи Дархан-Уул аймгийн Хаан банкнаас бэлнээр аваад манай хоёрт хүргээд өгөх боломж байна уу? гэж асуусан чинь *** нь надад тэгье, би танай хоёр хүнд мөнгийг чинь хүргээд өгье манай эгч ***ын *** дугаарын данс руу шилжүүлчих гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.,000.,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны *** дугаарын данснаас интернэт банк ашиглан шилжүүлэн өгсөн юм. Ингээд би Д.***, Д.*** нар оройдоо *** 100.,000.,000 төгрөг бэлнээр аваачиж өгөх байх гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгсэн чинь *** нь 100.000.000 төгрөгийг Д.***, Д.*** нарт өгөөгүй байхаар нь би *** руу залгасан чинь танай хоёр чамд самар авч өгөх байлгүй би бөөн самар таарахаар нь авчихсан удахгүй самрыг чинь хүргэж өгнө гэхээр нь би итгээд хүлээсэн боловч мөнгө ч үгүй, самар ч үгүй болсон. ..гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11 дэх тал/,

 

Гэрч Д.***ын:

“...Манай үеэл ах Ч.*** нь Сонгинохайрхан дүүргийн ***р хорооны нутаг дэвсгэрт ***малын түүхий эд болон самар худалдан авч бусдад худалдан борлуулдаг юм. Ингээд Ч.*** ах 2022 оны 10 дугаар сард танил *** болон надтай уулзаад Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар их ургасан гэнэ самар түүхээр тийшээ хүмүүс ихээр гарсан талаар хэлээд бид хоёр зөвшөөрөөд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Зүүн моностой гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 20-ны үеэр очиж уулнаас самар түүж байгаа хүмүүсээс бэлэн мөнгөөр самар худалдан авч эхэлсэн юм. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын дундуур Ч.*** ахын өгч явуулсан бэлэн мөнгөөр самар авч байхад мөнгө дууссан юм. Тэгэхээр нь бид хоёр Ч.*** ахад бэлэн мөнгө дууссан энд ууланд самрын олдоц их байна дахиад хэд хоночихвол энэ худалдан авсан самар дээрээ нэмээд уулнаасаа Хүдэр сум руу худалдан авсан самраа оруулаад танд өгье бэлнээр мөнгө авах шаардлагатай байна гэхэд Ч.*** ах за тэгье ах нь мөнгө өгье би өөрөө очиж Хүдэр сум руу явж чадахгүй ээ гэж хэлээд одоо та хоёрт хэдэн төгрөг өгвөл болох вэ гэж асуухаар нь 100.,000.,000 төгрөг өгчих гэж хэлсэн чин-ь Ч.*** ах бид хоёрт Хүдэр суманд байдаг таньдаг хүний данс руу 100.,000.,000 төгрөгийг хийнэ тэр хүн та хоёрт бэлнээр аваад маргааш хүргээд өгчих байх гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд бэлэн мөнгө ирэхгүй байхаар нь Ч.*** ах руу залгаад мөнгө ирэхгүй байна та хэнээр мөнгөө өгч явуулсан бэ гэхэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байдаг *** гэдэг залуу та хоёрт өгөөгүй юм уу? Ах нь асуугаад хэлье гэж хэлээд утсаа тухайн үедээ таслаад Ч.*** буцаагаад залгаад та хоёр луу очиж байгаа юм байна гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд 4-өөс 5 хоногийн дараа Ч.*** ахын 100.,000.,000 төгрөг өгсөн гэх *** нь бид хоёр дээр ирж байж байгаад ямар нэгэн мөнгө огт өгөөгүй огт юм ярихгүй байж байгаад буцаад машинаа унаад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Гэрч Д.***ийн:

“...***ыг мөнгө өгөөгүй талаар Ч.***д утсаар хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ? Би 100.,000.,000 төгрөгийг ***т шилжүүлэн өгөөд чамд болон ***ад хүргэж өгөөрэй гэж хэлээд явуулсан шүү дээ би ***ыг самар аваад өг гэж хэлээгүй шүү гэж хэлээд уурлаад утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

 

Гэрч Р.***ын:

“...миний төрсөн эгчийн хүүхэд болох Ц.***тай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн барааны зах дээр таарсан чинь надаас эгчээ таны бичиг баримт чинь байна уу? банкнаас бэлэн мөнгө авах гэсэн чинь би өөрөө бичиг баримтгүй гэрээсээ гараад ирсэн байна гэж хэлэхээр би хэнээс юун мөнгө авах гэж байгаа юм бэ? гэж Ц.***аас асуусан чинь хүнээс самрын мөнгө авах гэж байгаа юм гэж хэлэхээр нь би за надад бичиг баримт байгаа гэсэн чинь та надад дансны дугаараа өгчих гэж Ц.*** хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансыг хэлж өгсөн чинь удаагүй миний дансанд тухайн өдрөө 100.,000.,000 төгрөг *** дугаартай дансанд Хаан банкны *** дугаартай данснаас шилжиж орж ирсэн юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний эзэмшлийн *** дугаартай данс руу орлого болж орсон 100,000,000 төгрөгийг Ц.***т буцааж өгсөн би 100.,000.,000 төгрөгөөс нэг ч төгрөг хувьдаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

 

SDNV CD-R дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

 

Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 46, 73-83 дахь талууд/,

 

Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн баримтууд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.*** нь бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 1.00.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.***д олгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр “...Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт судлахад хохирогчтой тухайн үед хамтран ажиллаж байсан, өмнө нь бас хамтарч ажиллаж байсан талаар асууж тодруулаагүй, хохирогч энэ талаар мэдүүлээгүй байна. 100 сая төгрөгийг хохирогчийн зүгээс шилжүүлсэн байна, самар түүгээд дуудлага худалдаа зохион байгуулдаг, гэрээ байгуулан гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Энэ үйлдэл , эд хөрөнгө завших мөн үү гэдгийг тодруулах шаардлагатай. Гэмт хэргийн сэдэлт байсан уу гэдгийг шалгаагүй, хохирогч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Иймд гэм  буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг “...Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оролцож байгаа. Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан харахад ***ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцоход дансны хуулга, сиди бичлэгт гарч байгаа асуудал, сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэрэг нь эргэлзээтэй байна. Иймд 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү. Хохирогчтой ярилцахад 823 кг самрын асуудал яригдаж байгаа. Хохирлын тухайд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1-2 удаа л асуугдсан, хохирлын талаар дурдагдаагүй байдаг...” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.***ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.*** нь:

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ч.***гөөс “иргэн Д.***, Д.*** нарт бэлэн мөнгө хэлбэрээр дамжуулан өгөөрэй” гэж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө бүхий 100,000,000 төгрөгийг иргэн Д.***, Д.*** нарт өгөхгүйгээр хувьдаа завшиж хохирогчид 100.,000.,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, хөрөнгө завшсан болох нь:

 

- Хохирогч Ч.***н “..Д.***, Д.*** нарыг 2022 оны 10, 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд иргэдээс хуш модны самар авхуулах зорилгоор ажиллуулж байсан юм. Тэгээд Д.***, Д.*** нар над руу хуш модны самар авах эргэлтийн мөнгө бэлнээр 100.,000.,000 төгрөг авах шаардлагатай байна гэж ярихаар нь би зүс таних өмнө түүхий эдийн ченж хийж байсан ***ын *** дугаар луу нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр холбогдон ярихад өөрийгөө Дархан-Уул аймагт ажилтай явж байна, орой Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явна гэхээр нь би ***т манай хоёр ажилтан Хүдэр суманд самар авч байгаа юм тэр хоёр маань бэлэн мөнгө нь дууссан гэнэ би чам руу 100.,000.,000 төгрөг шилжүүлчих үү? чи Дархан-Уул аймгийн Хаан банкнаас бэлнээр аваад манай хоёрт хүргээд өгөх боломж байна уу? гэж асуусан чинь *** нь надад тэгье, би танай хоёр хүнд мөнгийг чинь хүргээд өгье манай эгч ***ын *** дугаарын данс руу шилжүүлчих гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн ***р хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.,000,.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны *** дугаарын данснаас интернэт банк ашиглан шилжүүлэн өгсөн юм. Ингээд би Д.***, Д.*** нар оройдоо *** 100.,000.,000 төгрөг бэлнээр аваачиж өгөх байх гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгсэн чинь *** нь 100.000.000 төгрөгийг Д.***, Д.*** нарт өгөөгүй байхаар нь би *** руу залгасан чинь танай хоёр чамд самар авч өгөх байлгүй би бөөн самар таарахаар нь авчихсан удахгүй самрыг чинь хүргэж өгнө гэхээр нь би итгээд хүлээсэн боловч мөнгө ч үгүй, самар ч үгүй болсон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.***ын ... Ч.*** ахын өгч явуулсан бэлэн мөнгөөр самар авч байхад мөнгө дууссан юм. Тэгэхээр нь бид хоёр Ч.*** ахад бэлэн мөнгө дууссан энд ууланд самрын олдоц их байна дахиад хэд хоночихвол энэ худалдан авсан самар дээрээ нэмээд уулнаасаа Хүдэр сум руу худалдан авсан самраа оруулаад танд өгье бэлнээр мөнгө авах шаардлагатай байна гэхэд Ч.*** ах за тэгье ах нь мөнгө өгье би өөрөө очиж Хүдэр сум руу явж чадахгүй ээ гэж хэлээд одоо та хоёрт хэдэн төгрөг өгвөл болох вэ гэж асуухаар нь 100.,000.,000 төгрөг өгчих гэж хэлсэн чин-ь Ч.*** ах бид хоёрт Хүдэр суманд байдаг таньдаг хүний данс руу 100.,000.,000 төгрөгийг хийнэ тэр хүн та хоёрт бэлнээр аваад маргааш хүргээд өгчих байх гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд бэлэн мөнгө ирэхгүй байхаар нь Ч.*** ах руу залгаад мөнгө ирэхгүй байна та хэнээр мөнгөө өгч явуулсан бэ гэхэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байдаг *** гэдэг залуу та хоёрт өгөөгүй юм уу? Ах нь асуугаад хэлье гэж хэлээд утсаа тухайн үедээ таслаад Ч.*** буцаагаад залгаад та хоёр луу очиж байгаа юм байна гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд 4-өөс 5 хоногийн дараа Ч.*** ахын 100.,000.,000 төгрөг өгсөн гэх *** нь бид хоёр дээр ирж байж байгаад ямар нэгэн мөнгө огт өгөөгүй огт юм ярихгүй байж байгаад буцаад машинаа унаад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.***ийн: “...***ыг мөнгө өгөөгүй талаар Ч.***д утсаар хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ? Би 100.,000.,000 төгрөгийг ***т шилжүүлэн өгөөд чамд болон ***ад хүргэж өгөөрэй гэж хэлээд явуулсан шүү дээ би ***ыг самар аваад өг гэж хэлээгүй шүү гэж хэлээд уурлаад утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Р.***ын: “...би өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансыг хэлж өгсөн чинь удаагүй миний дансанд тухайн өдрөө 100.,000.,000 төгрөг *** дугаартай дансанд Хаан банкны *** дугаартай данснаас шилжиж орж ирсэн юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний эзэмшлийн *** дугаартай данс руу орлого болж орсон 100.,000.,000 төгрөгийг Ц.***т буцааж өгсөн би 100.,000.,000 төгрөгөөс нэг ч төгрөг хувьдаа аваагүй..” гэсэн мэдүүлэг,

- SDNV CD-R дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.***ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.***д 100.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгчээс  хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ц.***аас 100.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр “...Улсын яллагчаас 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг “....Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн хохирол төлбөр төлөгдсөнөөр хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэх учиртай тул  түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан. 

 

Шүүгдэгч Ц.*** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаагийн ял шийтгэлийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд 4 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа засрахгүй, нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Ц.***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.***ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***аас 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.***д олгосугай.   

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ц.***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ