2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2351

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         10          14                                    2025/ШЦТ/2351

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч ****, түүний хууль ёсны төлөөлөгч ****, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508027981473 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, 46-р байрны орчимд насанд хүрээгүй хохирогч ****ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “....хэлэх зүйл байхгүй. Хүүхдийнхээ хүмүүжилд цаашид анхаарах болно...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч ****ы:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, 46-р байрны гадна сагсны талбай дээр 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тоглож байгаад гэртээ орж ус уугаад буцаад сагсны талбай дээр ирэхэд миний гарыг хугалсан, танихгүй Бямбаа гэж дуудаж байсан том биетэй ах ирээд хамт тоглосон. Тэгээд тоглож байгаад Бямбаа гэх ах миний толгой руу сагсны бөмбөгөөр 2 удаа цохисон ба эхнийх дээр нь ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд 2 дахь удаагаа сагсны бөмбөгөөр толгой руу цохихоор нь би уурлаад гэдэс рүү нь 1 удаа цохисон. Тэгтэл Бямбаа гэх хүүхэд намайг гараараа түлхэж арагшаа унагаад газар хэвтэж байхад өргөөд газар руу шидсэн. Тэгээд би гараа тулаад босох гэж байхад миний зүүн гарын шуу хэсэг рүү хөлөөрөө нэг удаа талбайгаас гараад сагсны бөмбөгөө шидээд авч ир гээд надаар 2 удаа өшиглөөд дээрээс гараа далайгаад ална шүү гэж хэлээд, дагаад яв гээд сагсны Бөмбөгөө авчруулаад дахиж таарвал ална шүү гээд явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн11-12 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7460 дугаартай:

“...Г. Итгэлсайханы биед зүүн шуу ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

 

Өсвөр насны яллагдагч ****ын нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “өсвөр насны шүүгдэгч **** нь насанд хүрээгүй хохирогч ****ы эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой маргах зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч ****, түүний хууль ёсны төлөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч ****ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Өсвөр насны шүүгдэгч **** нь:

2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, 46-р байрны орчимд насанд хүрээгүй хохирогч ****ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч ****ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7460 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ****ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин өсвөр насны шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирол төлбөрт 4.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “өсвөр насны шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх” гэсэн дүгнэлтийг,

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх боломжтой тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 

Иймд өсвөр насны шүүгдэгч ****ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст даалгаж, өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2508027981473  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ****д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч ****д 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст даалгасугай.  

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ