Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 72

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Ганхөлөг,

Шүүгдэгч: Г.Хосбаяр, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар бүргэд овогт Ганхуягийн Хосбаярт холбогдох 1735000040001 дүгээртэй эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин маргэжилтэй, ам бүл-6, аав, ээж, ах,  хоёр дүүгийн хамт  Увс аймгийн Давст сумын Туруун багийн 05-25 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОВ70090910, Бүргэд овогт Ганхуягийн Хосбаяр.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Хосбаяр  нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн нутагт Б.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

      1. Хохирогч Б.Баттулга мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 28-ны орой 23:00 цагийн орчимд би өөрийн найз Сүхбаттай хамт Баруунтуруун сумын Шанд багийн нутагт байрлах “Шанд туруун” нэртэй шатахуун түгээх станцад очиход тэнд манай найз Г.Бямбаа, О.Төрболд нар байсан. Г.Бямбаа нь шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан. Г.Бямбаа, Д.Сүхбат, О.Төрболд бид нар хоорондоо юм яриад, шатахуун түгээх станцны байрны гадна 2 литрийн Боргио нэртэй пиво 1 ширхэгийг хувааж уугаад сууж байтал Баруунтуруун сумын харъяат Б.Төвсанаа, Б.Очирсүрэн нар мотоцикльтой хүрч ирсэн. Б.Төвсанаа, Б.Очирсүрэн нар нь бид нартай хамт суугаад пиво ууж байсан. Төрболд нь намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь Д.Сүхбат О.Төрболдыг гэрт нь хүргэж өгөхөөр явах гэж байтал шатахуун түгээх станцны тоолуур дээр жижиг цагаан өнгийн машин ирсэн. Тэгэхэд нь манай найз Г.Бямбаа очоод бинзен өгөхөөр явсан. Бид нар ярилцаад зогсож байтал бид нар дээр манай сумын М.Баттхуяг гэх залуу согтуу ирсэнээ намайг “Хөөё пизда минь нааш нь хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхэд нь би юм дуугаралгүй зогсож байсан чинь над руу дөхөж маргалдах гэхээр нь гэртээ хүргүүлэх гэж байсан О.Төрболд ах “М.Батхуяг чи боль. Энэ чинь манай Турууны залуу. Чи танихгүй байгаа юм уу?” гэж хэлсэнээ “М.Батхуяг чи цаашаа яв” гэж хэлсэн чинь М.Батхуяг нь надтай маргалдах гэж байснаа машиндаа суугаад яваад өгсөн. Түүнийг явсаны дараа О.Төрболд ах манай найз Д.Сүхбаатар гэртээ хүргүүлэхээр явсан дараа нь удалгүй нөгөө М.Батхуяг нь хажуудаа хоёр залуутай буцаад хүрээд ирсэн. Тэгсэнээ шууд надтай маргалдаад эхэлсэн. Маргалдаад зогсож байтал Г.Хосбаяр нь миний толгой руу гараараа хүчтэй цохисон. Тэгээд би барьцалдаж аваад зодолдож байхад Г.Хосбаяр нь дахин миний толгой, нүүр үрүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэж цохиж байхдаа миний зүүн нүдэн тус газарт гараараа хүчтэй цохиход би газар унахад миний зүүн мөрөн дээр Э.Цогхүү нэг удаа халит өшиглөж гараараа миний цээж хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд манай найзууд намайг салгаж авсан. Намайг зодсон Г.Хосбаяр нь хамт ирсэн М.Батхуяг, Э.Цогхүү нартай машиндаа суугаад яваад өгсөн. Г.Хосбаяр гэх залууг би сайн танихгүй манай сумын залуу гэдгийг нь сүүлд мэдсэн. Намайг гараараа зодож миний биед гэмтэл учруулсан, ямар нэгэн багаж, зэвсэг ашиглаагүй. Шинжээч эмч намайг үзээд миний зүүн нүд гэмтсэн байна гэсэн өөр газарт гэмтсэн зүйл байхгүй. Г.Хосбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй надад учирсан бүх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

 

2. Гэрч М.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны орой хилийн цэргийн 0311-р ангийн соёлын төвийн дарга дэслэгч Р.Батжаргалын цолны найранд очсон юм. Тэгээд найран  дээр би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд цолны найран дундуур хамт ажилладаг Хосбаяр, Э.Цогхүү нарын хамт Э.Цогхүү унаж явсан цагаан өнгийн машинаар бид гурав манай гэрт ирсэн  юм. Бид гурав гэрт ирээд удаагүй байж байтал миний төрсөн ах М.Хүдэрбат над руу залгаад хилийн цэргийн 0311-р ангийн 10 айлын орон сууцны орон сууцны харалдаа миний шатахуун дуусчихлаа чи надад шатахуун аваад ир гэж залгахаар нь би хамт манайд ирсэн Э.Цогхүүгийн машиныг бариад Г.Хосбаяр, Э.Цогхүү бид гурав ах М.Хүдэрбатад шатхуун хүргэж өгөх санаатай гэрээс гарсан юм. Замдаа шатахуун түгээх станцаас  саванд зээл шатхуун авсан шатхуун авч байхдаа шатхуун түгээх станц дээр Б.Баттулгатай маргалдаад цааш нь явсан авсан шатхуунаа М.Хүдэрбат ахдаа аваачиж өгчөөд зээл авсан шатхууныхаа мөнгийн ахаасаа аваад буцаад шатхуун түгээх станц дээр ирхэд байр нь дотор хүн байхгүй байсан ба байрны ард талд хүмүүс дуугарахаар нь очход тэнд шатахуун авахдаа маргалдсан Б.Баттулга түгээгч Г.Бямбаа , Б.Очирсүрэн, Б.Төвсанаа нар байсан. Тэгээд  зээл авсан шатхууныгхаа мөнгийг өгчөөд Б.Баттулгатай хэрэлдэж байтал хажуунаас Г.Хосбаяр орж ирээд Б.Баттулгатай маргалдаж эхэлсэн тэгж хэрэлдсээрээ шатхуун түгээх станцын цемтэлсэн талбай  дээр гарч ирээд Б.Баттулгатай зайнаас маргалдаж байтал гэнэт Г.Хосбаяр нь Б.Баттулгын  араас толгой руу малгайн унтал гараараа цохисон Б.Баттулгыг зодоод эхэлэхэд  нь Г.Бямбаа  Г.Хосбаярыг салгах хооронд  Б.Баттулга Г.Хосбаярын араас нь хөлрүү өшиглөсөн тэгэхэд нь Г.Хосбаяр эргээд Б.Баттулгыг бариж аваад хэд хэдэн удаа цохиод үүрээд унгаагаад авсан тэгж байхдаа Б.Баттулга нь гэмтэл авсан. Хосбаяр нь Баттулгыг гараараа зодсон” гэх мэдүүлэг  /хх-ийн 13-14-р тал/,

 

3.  Гэрч Д.Сүхбат мөрдөн байцаалтад өгсөн: “Би зодоон болхоос өмнө хамтколонк дээр байсан О.Төрболд ахын мотоциклийг бариад гэрлүү нь хүргэж өгөх гээд явчихсан байсан. Тухайн үед би байгаагүй болхоор сайн мэдэхгүй байна найзаас сонсоход эхлээд манай найз Б.Баттулгыг мэнд мэдэхгүй байна гэх шалтгаанаар маргалдаж эхэлсэн гэсэн. Би зодоон болсоныг хараагүй. О.Төрболдыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад колонк дээр ирсэн чинь манай найзууд байхгүй байсан тэгээд колонк дээр зогсож байсан чинь манай Б.Очирсүрэн мотоцикльтой ирсэн тэгээд Б.Очирсүрэнгийн араар нь суугаад Б.Баттулгатай уулчихаад зодсон гэх М.Батхуягын гэрт нь очиж уулзсан юм. Уг зодоон Шанд багийн нутаг Шанд туруун багийн шатхуун түгээх станцын зогсоол  дээр болсон юм. Б.Баттулга нь зодоон болохоос өмнө хүнтэй маргалдаагүй надтай хамт хөдөө аавынхаа гэрт хонины ноос авч дуусаад сумын төв орой 23:00 цагийн үед орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

 

4. Гэрч Г.Бямбаагийн  мөрдөн байцаалтанд  өгсөн: “2017 оны 06 сарын 28-наас 29-нд шилжих шөнө би шатхуун түгээх станц дээрээ ээлжинд гараад хонож байсан юм. Би ажил дээрээ байж байсан чинь миний ажил дээр О.Төрболд ах мотоцикльтойгоо ирсэн тэгэхэд цаг нэлээн орой болчихсон байсан би хэд болж байгааг анзаараагүй тэгээд бид 2 юм яриад сууж байсан  чинь манай ангийн Д.Сүхбат, Б.Баттулга хоёр над руу залгаад хаан байна найз Б.Баттулга маргааш нөгөөдрөөс хот явах гэж байна гэж Д.Сүхбат надруу ярьсан тэгхээр нь би ажил дээрээ байна гэж хэлсэн чинь за тэгүүл яваад очьёо гэж хэлээд удалгүй манай ажил дээр Д.Сүхбат, Б.Баттулга хоёр мотоцикльтой хүрч ирсэн бид хэд хоорондоо юм яриад сууж байсан чинь тэдний араас Б.Очирсүх, Б.Төвсанаа нар хоёр бас ирсэн. Тэгээл бөөндөө юм яриад сууж байсан чинь бензений тоолуурын хажууд жижиг цагаан өнгийн машин ирээд зогссон тэгхээр нь би бензен авах гэж байгаа юм байх гэж бодоод яваад очсон чинь машины дотроос М.Батхуяг хоосон ундааны сав барьчихсан бууж ирээд 2 л шатхуун зээл авах гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би ундааныхан савыг аваад шатхуун хийж өгөх хооронд М.Батхуяг ах манай найзууд байсан газар луу яваад очсон байсан тэгээд би шатхуунаа хийж дуусаад шатхуунаа аваад яваарай гэж хэлэх гээд очсон чинь О.Төрболд ах М.Батхуяг ах 2 хоорондоо юм яриад зогсож байсан тэгэхэд нь би таны шатахууныг хийчихлээ гэж хэлсэн М.Батхуяг шатхуунаа аваад явсан тухайн үед М.Батхуяг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байсан. Тэгээд М.Батхуяг нь зүс таних хоёр залуутай машинтай буцаж ирсэнээ манай найз Б.Баттулга руу дайраад зодох гээд байсан. Тэгээд би М.Батхуягтай хамт ирсэн хоёр залуугийн нэгийг нь колонкоосоо холдуулж байсан гэнэт миний ард хүмүүс зодолдоод эхэлсэн тэгэхээр нь зодолдож байгаа хэдийг салгах гээд очиж байтал Б.Баттулга нь зодооноос салаад шатхуун түгээх станцын зогсоол дээр тавьчихсан байсан мотоцикльруугаа алхаад очоод суучихсан байсан юм. Тэгхээр нь би эргээд холдуулж байсан залууг холдуулж байсан залууг та нар одоо явж амарсан дээр гэж хэлээд зогсож байсан чинь М.Батхуягтай хамт ирсэн манай сумын залуу Г.Хосбаяр гэдэг залуу манай найз Б.Баттулгатай мотоциклынхон хажууд зодолдож байсан тэгхээр нь гүйж очоод Г.Хосбаярыг салгаад машинд нь суулгасан юм Б.Баттулга нь миний нүд нэг сонин болчихлоо гэж хэлж байсан тухайн үед сайн анзаараагүй.  Тэгээд би найз Баттулгыг мотоциклын араар суулгаад сумын цагдаагийн хэсэг дээр очход хүн байхгүй байсан тэгхээр нь сумын төвийн ард талд урсдаг гол дээр очиж хүйтэн усаар жин тавьсан чинь нүд нь улам их хавдаж эхэлсэн тэгэхээр нь төрсөн эгчийнхэн гэрт хүргэж өгсөн юм. Бид 2 Б.Баттулгын эгчийнх нь хашааны гадна ирээд зогсож байхад манай үеийн Б.Төвсанаа, Б.Тогтохсүрэн, Б.Очирсүрэн, Д.Сүхбат нар маргааныг анх эхлүүсэн М.Батхуяг дагуулчихсан ирсэн. Тэгээд Б.Баттулга гэртээ ороод бид хэд тэндээсээ гараад харьцгаасан. Би ажил руугаа явсан. Би уугаагүй байсан Д.Сүхбат, Б.Баттулга хоёр хөдөөнөөс ирсэн байсан болхоор архи уугаагүй байсан бид хэдийн хажууд хамт байсан О.Төрболд, Б.Очирсүрэн, Б.Төвсанаа нар дундаа нэг пиво тойруулаад ууж байсан юм. Зодоон болох шалтгаан анх М.Батхуягаас эхэлсэн. Зодооныг хараагүй намайг анх очиход л нүдээ дараад зогсож байсан юугаар зодсоныг хараагүй. Манай ажлын гадаа болсон Шанд багийн нутаг, Шанд туруун ХХК-ийн шатхуун түгээх станцын зогсоол дээр болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

 

5. Гэрч О.Төрболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 28-ны орой гэртээ байж байгаад дэлгүүр орж 2 литрийн нэги пиво аваад Шанд туруун ХХК-ийн шатхуун түгээх станц дээр ирсэн юм. Тэгээд шатхуун түгээх станц дээр ээлжинд гарч байсан Г.Бямбаа  дүүтэй юм яриад сууж байгаад авч ирсэн пиво задлаад өгсөн чинь Г.Бямбаа дүү уухгүй байсан юм бид 2  юм ярилцаад сууж байтал Г.Бямбаагийн 2 найз болох Б.Баттулга, Д.Сүхбат нар мотоциколтой ирсэн тэгээд бид 4 нийлээд хоорондоо ярилцаад суунгаа миний авч ирсэн пиво хувааж уугаад дуусхад Б.Баттулга,Д.Сүхбат 2 бас нэг пиво авч ирсэнээ задлаад уусан тэнд байсан Г.Бямбаа, Б.Баттулга, Д.Сүхбат нар тэгж их уухгүй байсан би ихэнхийг нь уусан бид нар шатхуун түгээх станцын арын хашаан дотор ярилцаад сууж байтал бид нар дээр М.Батхуяг явган хүрч ирсэн тэгсэнээ надтай хамт байсан Б.Баттулга, Д.Сүхбат хоёрыг юун залуучууд вэ гэхээр нь би манай турууны залуучууд байна гэж хэлсэн тэгээд М.Батхуяг Б.Баттулгатай жоохон маргалдаж байгаад яваад өгсөн юм. Би тэнд байсан Д.Сүхбат гэдэг дүүгээр мотоциклоо бариулаад гэртээ хүргүүлсэн юм. Би зодооныг хараагүй хэнээс болсоныг мэдэхгүй байна. Би хаан болсоныг сайн мэдэхгүй байна. Бид нар хамт байхдаа хоорондоо маргалдаагүй харин намайг гэр лүүгээ явах гэж байхад шатахуун түгээх станц дээр М.Батхуяг гэх залуу Б.Баттулгатай маргалдах гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

 

6. Гэрч Б.Төвсанаа мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 28-ны орой гэртээ амарч байсан чинь шөнө 02 цаг 40 минутын үед ажлын жижүүр залуу залгаад бэлэн байдал авч байна ажил дээр 03 цаг гэхэд жагс гэж жижүүр утасдсан юм. Тэгхээр нь гэрээсээ гараад мотоциклио унаад ажил дээрээ ирсэн намайг ирхэд манай ажлынхан ирээгүй байсан тэгээд манай ажлын үүдэнд Шанд туруун гэх нэртэй шатхуун түгээх станц байдаг юм түүний зогсоол дээр мотоциклоо тавиад ажил руугаа орох санаатай шатахуун түгээх станцын зогсоол дээр очсон чинь байшиндотор хүн байхгүй юм шиг байсан тэгээд байр луу алхаж байсан чин байшингын ард хүмүүс дуугаралдсан юм тэгээд тойроод очсон чинь тэнд манай үеийн Б.Баттулга, Д.Сүхбат, Г.Бямбаа нар байсан бас О.Төрболд гэдэг ах байсан тэгээд 03 цаг болоогүй байсан болохоор тэд нартай юм ярилцаад сууж байсан чинь Б.Баттулга саян М.Батхуяг гэдэг залуу ирээд томрч байгаад саян явлаа гээд яриад сууж байсан чинь М.Батхуяг, Г.Хосбаяр, Э.Цогхүү нар хүрээд ирсэнээ Б.Баттулгатай маргалдаад эхэлсэн маргалдаж эхэлхэд нь бэлэн байдал авсан цаг болж би жагсахаар ажилруугаа явсэн би ажил дээр ирээд жагсаад үүрэг чиглэл авчаад эргээд шатхуун түгээх станц дээр ирсэн чинь Б.Баттулга зодуулчихлаа гэсэн Б.Очирсүрэн нар байсан бусад нь байхгүй байсан. Зодоон болох үед би анги дээр жагсаж байсан би сайн мэдэхгүй байна миний бодлоор урьд нь М.Батхуяг нв Б.Баттулгатай маргалдаж байгаад явчихаад хүмүүс дагуулж ирж зодоон хийсэн гэж бодсон би зодооныг хараагүй. Б.Баттулга нь зодоон болохоос өмнө  хүнтэй маргалдсан үгүйг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

 

7. Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Г.Хосбаярыг танин бид хоёр хамт 2015 оноос 2016 оны хооронд Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311-р ангид хамт нэг жил цэргийн алба хаасан найзууд Г.Хосбаяр нь зан араншингын хувьд төлөв даруу зантай найз нөхөд дундаа нэр хүндтэй урлагт их сонирхолтой хүнд тусархаг бусадтай амархан ойлголцож чаддаг залуу байгаа юм. Бид 2 найзалсанаас хойш архи хэрэглэж байхыг нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

8. Гэрч Б.Алтанхүү мөрдөн байцаалтанд өгсөн: “Г.Хосбаяр бид хоёр хамт ОХУ-ын Тува улсын урлагын коллежид 3 жил хамт нэг байранд хамт амьдарч байсан одоо бид 2 ажил мэргэжилийн талаар байнга харилцаатай байдаг. Г.Хосбаяр нь зан  араншингын хувьд төлөв даруу зантай найз нөхөд дундаа нэр хүндтэй урлагт их сонирхолтой хүнд тусархаг бусадтай амархан ойлголцож чаддаг залуу байгаа юм. Бид хамт байхад архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан ажилд орсоноос нь хойш уулзаж байгаагүй сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

 

9. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 381 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Баттулгын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд, нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, дээд доод зовхинд зулгаралт, гэмтэл учирсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/,

 

            10.  Шүүгдэгч Г.Хосбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 40-р тал/,

     11. Шүүгдэгч Г.Хосбаярын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 30-р тал/,

12. Хохирогч Б.Баттулгын “Бямбаа овогтой Баттулга мний бие Увс аймгийн Баруунтуруун суманд Батхуяг, Хосбаяр, Цогхүү, нарт зодуулж биедээ хохирол авсан. Тэд нар нь надад учруулсан хохирлын төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Цаашид ямар нэгэн гэмтлээс үүдэлтэй хүндрэл учрахгүй гэж эмч нар зөвлөсөн тул миний бие энэ хүмүүст гомдолгүй” гэх тодорхойлолт, /хх-ийн 33-р тал/,

 

             13.  Шүүгдэгч Г.Хосбаяр мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 28-ны орой манай ангийн соёлын төвийн дарга дэслэгч Батжаргалын цолны найр болж манай ажлынхан гэрт нь цолны найранд очсон юм. Тэнд байж байгаад хамт ажилладаг М.Батхуяг, Э.Цогхүү нарын хамт М.Батхуягийн гэрт очсон юм. Тэндээсээ М.Батхуягийн ахад шатахуун хүргэж өгөхөөр шатахуун түгээх станц дээр шатахуун авах гэж  очоод шатахуунаа аваад М.Батхуягийн ах М.Хүдэрбатад хүргэж өгөөд зээл авсан шатахууны мөнгө өгөх гэж буцаад шатахуун түгээх станц дээр ирээд түгээгч Г.Бямбаагийн найзууд болох Д.Сүхбат, ББаттулга, Б.Очирсүрэн Төвсанаа нар байснаас Б.Баттулга нь манай найз М.Батхуягтай маргалдаад байхаар нь би Баттулгын араас нь толгойн тус газарт нь гараараа нэг удаа цохиход Б.Баттулга нь эргүүлээд намайг өшиглөөд цохиод би зөрүүлээд нүүрэн  тус газарт нь мөн гараараа нэг удаа цохисон дахин би Б.Баттулгыг зодоогүй. Би сайн танихгүй нэг сумынх болохоор харж байсан. Бид хоёрын дунд ямар нэг өр авлага өш хонзон байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Г.Хосбаяр  нь 2017 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн нутагт Б.Баттулгыг зодсон болох нь хохирогч Х.Баттулга, гэрч М.Батхуяг, Д.Сүхбат, Г.Бямбаа, О.Төрболд, Б.Төвсанаа, Б.Алтанхүү, шүүгдэгч Г.Хосбаярын нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Г.Хосбаяр гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Баттулгын бие махбодид “Тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд, нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, дээд доод зовхинд зулгаралт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь  2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлт тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Г.Хосбаярын үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Хосбаяр нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Баттулга нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэж мэдүүлсэн, энэ талаар тодорхойлолт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

 

             Шүүгдэгч Г.Хосбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

 Шүүгдэгч Г.Хосбаяр нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Хар бүргэд Ганхуягийн   Хосбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хосбаярыг 500 /таван зуу/ нэгтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хосбаярт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын  дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Г.Хосбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Хосбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ