2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2402

 

 

 

 

 

 

 

 

    2025         10          21                                    2025/ШЦТ/2402

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Т.Төмөртулга,

өсвөр насны шүүгдэгч ****, түүний хууль ёсны төлөөлөгч ****, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000001029 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ерөнхий боловсролын 107-р сургууль дээр тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас насанд хүрээгүй хохирогч ****тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны урд болон дотор хананы далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хананы далд хугарал, хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславч мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Тухайн үед хохирогчтой маргалдаад түүний биед халдсан. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч **** мэдүүлэхдээ: “...Хохирогчийн зүгээс хагалгаанд орж эмчилгээ бүрэн хийгдсэн гэж хэлж байсан. Цаашид шаардлагатай эмчилгээний зардлыг нөхөн төлж барагдуулна. Одоо манай гэр бүлийн зүгээс хүүхдэдээ анхаарал халамж тавьж байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч ****гийн:

“...Би 2025 оны 05 дугаар сарын 26-ны Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, 107-р сургууль дээрээ байж байхад манай дээд ангийн Баяраа гэх ах намайг дуудуулахаар нь яваад очтол “чи манай найз Батукаг яасан юм” гээд намайг 2 давхрын нойл руу дагуулж ороод миний зүүн хацар хэсэг рүү баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд миний толгой эргээд байж байхад зүүн хацар хэсэг рүү дахиж нэг удаа алгадахад би толгойн баруун хэсгээр хана мөргөсөн. Тэгээд тэр Баяраа гээд ах гараад явахаар нь би найз Сайнбаяр руу залгаж дуудахад манай найз ирж намайг харчхаад цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ****гийн:

“...Тийм ээ, би нөхөн төлнө, одоогийн байдлаар эмчилгээний зардалд 204.000 төгрөгийг өгсөн байгаа. Цаашид шаардлагатай эмчилгээний зардлыг нөхөн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн СХД0725/107 дугаартай:

“...****гийн биед зүүн талын хоншоор ясны урд болон дотор хананы далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хананы далд хугарал, хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславч мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

Өсвөр насны яллагдагч ****гийн:

“...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг танилцлаа. Би гэм буруугийн ухамсарлаж хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 107-р сургуулийн 116 бүлэгт суралцдаг. Манай найз Бат-Өлзий “Gangbay хамтлагийн тоглолт дээр 10-р ангийн ****“Тоглолт дээр томроод зайл” гээд байсан. Андаа чи нэг таарвал хэдэн үг хэлээрэй” гэж хэлсэн байсан юм. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сургуулийн ариун цэврийн өрөөнд 10-р ангийн танил дүү ****тэй таараад “Чи яагаад Бат-Өлзийтэй муудалцаад Зайл  гэж хэлээд байна..” гэж хэлээд бид хоёр муудалдсан. Би ****гийн зүүн хацар луу 2 удаа алгадчихаад ариун цэврийн өрөөнөөс гараад явсан. Удалгүй байж байсан чинь Лхагвасүрэнгийн ангийн хүүхдүүд нь ирээд Лхагвасүрэнгийн хамар нь хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч ****гийн иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдалтай холбоотой бичиг баримтын хуулбарууд /хавтаст хэргийн 22-31 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “өсвөр насны шүүгдэгч **** нь насанд хүрээгүй хохирогч ****гийн эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “...Миний үйлүүлэгч 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үл ялих зүйлээс болж хохирогчтой маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны урд болон дотор хананы далд хугарал, зүүн нүдний ухархайн хана, дотор хананы далд хугарал, зүүн хажуу ясны далд хугарал, хамрын таславч мурийлт, зүүн нүдэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хор уршгийн хувьд зүүн хоншоор ясны далд хугарал, ухархайн далд хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг нь зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай, цаашид амьсгалын замд нөлөөлдөг, эмчилгээ хийлгэх нөхцөл байдал үүсдэг тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх тухай улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч ****гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Өсвөр насны шүүгдэгч **** нь:

2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ерөнхий боловсролын 107-р сургууль дээр тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас насанд хүрээгүй хохирогч ****тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны урд болон дотор хананы далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хананы далд хугарал, хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславч мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч ****, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч **** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн СХД0725/107 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч ****г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ****гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс баримтаар 398.450 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч ****г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин насанд хүрээгүй хохирогч ****, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “өсвөр насны шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж ял оногдуулж, бүсчлэлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, нийт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “...Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч ****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс явахыг 3 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2508000001029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс явахыг 3 /гурван/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч ****, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ