Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/02056

 

 

 

 

 

 

 

2023 04 24

101/ШШ2023/02056

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О ,

Нэхэмжлэгч: н.г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.А -д холбогдох,

36,402,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Н.Г,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О, Н.г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Н.г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.О нь 2015 онд нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах 81-р байранд нүүж орсон цагаасаа эхлэн Ц.Атай танилцаж хөршийн холбоотой байсан. 2017 онд Ц.Ань өөрийн амьдардаг байр болох Баянзүрх дүүргийн 14-р хороо, 81 байр 23 тоот болон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилгаа 28,000,000 төгрөг өгөөд ипотекийн зээлийг нь үргэлжлүүлэн төлөөд худалдан авахыг санал болгосон.

Ингээд би тус саналыг хүлээн зөвшөөрч 2017 оны 03 сараас эхлэн Ц.Агийн Хаан банкны данс руу байрны төлбөрт cap бүр тогтмол мөнгө шилжүүлж байсан. 2017 онд 23,231,000 төгрөг, 2018 онд 8,820,000 төгрөг, 2019 онд 4,351,800 төгрөг тус тус шилжүүлж байсан нь миний хаан банкны дансны хуулгуудаар нотлогдоно. 2020 оны 06 сард Ц.АБаянзүрх дүүргийн 14-р хороо, 81 байр 23 тоот орон сууцны түлхүүрийг өөртөө авсан бөгөөд одоогоор хүн амьдраагүй түгжээтэй мөн тус орон сууцны эзэмшигч нь Ц.Абайгаа.

Бидний дунд анхнаасаа гэрээ байгуулсан зүйл байгаагүй амаар хийсэн харилцан тохиролцоо байсан уг тохиролцоо нь Ц.Аорон сууцыг өөрийн эзэмшилдээ авсанаар дуусгавар болсон гэж үзэж байна.

Иймд бид уг байрыг худалдаж авахаар тохиролцсоны дагуу cap бүр түгтмол мөнгө төлсөн гэвч одоогоор байр бидний эзэмшилд байхгүй тул Ц.Ад байрны мөнгө болгон шилжүүлсэн 36,402,800 төгрөг гаргуулж өгнө үү.

Ц.Ань манай хөрш байгаа. Тухайн үед би барилгын ажил эрхэлдэг байсан. 2017 онд ипотекийн зээлтэй байраа итгэлтэй хүнд өгмөөр байна гээд надаас гуйсан. Өөрийн боломжоороо 25,000,000 төгрөг гаргаж өгөөд, баталгаажуулсан баримт үйлдэхээр тохирсон. 28,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. Үлдсэн зээлийг нь үргэлжлүүлж төлөхөөр тохирсон. Улаанбаатар хотын банкинд зээлтэй тул гуравдагч этгээдэд зарахгүй болохыг аль аль тал мэдэж байсан. Ц.Атай ярилцаад ямар нэгэн байдлаар ярьж тохирсноо баталгаажуулъя гээд хэлсэн боловч Ц.Азөвшөөрөөгүй. Урьдчилгаа мөнгийг Ц.А, Ц.Агийн ээж А, ах Ц.Ч гэсэн 3 хүний данс руу хувааж төлсөн. Ер нь бол 2017 оны 04 дүгээр сараас хойш нийт 36,402,000 төгрөг шилжүүлсэн. 2018 онд 30,000,000 төгрөг өгсөн тул маргаан гарах юм бол Ц.Агаас нэхнэ гэдгээ хэлж байсан. Агийн данс руу шилжүүлсэн нь, цааш яаж захиран зарцуулсныг мэдэхгүй. Тэгээд М Замын-Үүдээс ирээд байр түрээслэнэ гэхээр нь зээлийг нь үргэлжлүүлээд төлөхөөр тохироод Мыг уг байранд суулгасан. Ковид гараад хил хаагдаад М төлөх боломжгүй байна гээд 5 сар мөнгө төлөхгүй болохоор нь Атай ярьж байгаад болиулсан. Наймаа буцахаас гээд Ад хэлээд шүүхийн шийдвэрээр Мыг албадан гаргуулсан. М надад 30,000,000 төгрөг байна, 2 өрөө байр авах хэрэгтэй байна гэхээр нь би энэ байрыг хэлээд зээлийг нь үргэлжлүүлээд төлөхөөр тохирсон. Агийн хувьд мөнгийг гаргаж өгнө гэж байснаа шүүх хуралдаанд өөр байр суурьтай болсон. Мтай холбоотой маргааны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Хувийн данс руу нь шилжүүлсэн бүх мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. Байрыг 2017 оны 4 дүгээр сард хүлээж аваад, 2020 оны 06 дугаар сард Ашүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлж авсан. Өгсөн мөнгөө л нэхэмжилж байгаа.гэв.

2. Хариуцагч Ц.Ашүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О, Н.г нар нь урьдчилгаа өгч үлдэгдэл төлбөрийг удалгүй өгөхөөр манай ээж Ж.Нтэй амаар тохиролцож гэрээ байгуулах шатанд урьдчилгаа төлбөр гүйцэд төлөхгүй явж байгаад өөр хүнд зараад өөрсдөө алга болсон байсан. Энэ хугацаанд орон сууцны зээл cap бүр төлөгдөх ёстой хугацаанаас хэтрээд байхаар нь өөр хүн байсныг орон сууцнаас албадан гаргуулсан үйл явдал болсон. Учир нь орон сууц миний нэр дээр байдаг. 8 хувийн ипотекийн зээлтэй ээж хамтран зээлдэгч юм. Шилжүүлсэн гээд байгаа төлбөрийг би хүлээн аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

36,402,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг нийт 85,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. 33,000,000 төгрөгийг урьдчилгаанд бэлнээр өгч үлдэгдэл 62,000,000 төгрөгийг ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр Агийн ээж Нтэй амаар тохирсон байдаг. г нь урьдчилгаа 33,000,000 төгрөгөө бүрэн төлөөгүй байж байгаад өөр хүнд зараад зээл хугацаа хэтэрсэн тул Амэдээд шүүхээр шийдүүлж албадан чөлөөлүүлсэн. Шилжүүлсэн мөнгөө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна.гэв.

3. Хариуцагч Ц.Ашүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.г, Д.О нар нь Баянзүрх дүүргийн 14-р хороо, 81-р байрны 23 тоотод оршин байрлах Ц.А миний өмчлөлийн орон сууцыг зээлээр худалдаж авна гэж тохиролцон гэрээ байгуулах явцдаа үлдэгдэл төлбөрөө төлөлгүй М.М гэдэг хүнд дамжуулж худалдсан байсан. Би М.М гэдэг хүнийг огт танихгүй, түүнтэй ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжпэгч М.М миний өмчлөлийн орон сууцанд 2018 оны 08 сараас эхлэн миний зөвшөөрөлгүйгээр орж амьдарч байгааг орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхгүй болохоор нь очиж мэдээд тус шүүхэд хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж 2018.07.08-ны өдөр акт үйлдэж орон сууцнаас М.М гарсан. Гэтэл М.М нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гарган 7,692,000 төгрөг нэхэмжилж уг нэхэмжлэлийг шүүх 2021.12.15-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц.А надаас 7,692,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

Н.г, Д.О нар нь орон сууц худалдан авахаар тохиролцсон байсан мөн үлдэгдэл төлбөрөө төлөх явцдаа миний орон сууцыг бусдад дамжуулан худалдаж өөрсдөө мөнгө авч намайг хохироосон гэж үзэж байна. 2017 оны 04 дүгээр сард би орон сууцыг Н.г, Д.О нарт хүлээлгэж өгсөн бөгөөд 2020.07.08-ны өдөр орон сууцаа өөрийн эзэмшилд буцаан авсан. Ингээд орон сууцанд нийт 39 cap Н.г, Д.О нар захиран зарцуулж амьдарсан.

Н.г, Д.О нарын надад мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан буруутай үйлдлийн улмаас Б.Мд шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөөр болсон 7,692,000 төгрөг, 39 cap амьдарсан 1 сарын зээлийн төлбөр 435,300 төгрөг, 435,300x39=16,976,700 төгрөг, СӨХ-ны төлбөр 466,000 төгрөг нийт 25,134,700 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд Н.г, Д.О нараас Орон сууц зээлээр худалдах, худалдан авах хэлцлээс учирсан хохирол 25,134,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

М.Мд шүүхийн шийдвэрээр төлөхөөр болсон 7,692,000 төгрөгөөс татгалзаж, 17,442,700 төгрөг нэхэмжилж байна. гэв.

 

4. Нэхэмжлэгч Д.О, Н.г нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгч Н.г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.г, Д.О бид хоёр Ц.Агаас Баянзүрх дүүргийн 14- р хороо, 81-р байрны 23 тоотод оршин байрлах Ц.Агийн орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон ба Ц.Агийн сөрөг нэхэмжлэлээс харахад гэрээ байгуулах явцдаа гэж бичсэн байх юм. Энэ дээр гэрээ байгуулах ямар ч боломжгүй байгаагүй бөгөөд энэ байр анхнаасаа банкны ипотектой байр байсан. Тэгэхээр гэрээ хийж болохгүйг бид хоёр 2-лаа мэдэж байсан. Ц.Ад бид байрны урьдчилгаа гэж 28,000,000 төгрөг өгөх ёстойгоос 2017 онд 23,231,000 төгрөг 2018 онд 8,820,000 төгрөг, 2019 онд 4,351,800 төгрөг байрны урьдчилгаа гэж тус тус шилжүүлж байсан. Нийтдээ 36,42800 төгрөг болсон. Тэгээд 2018 оны 07 сард Мд 2 байраа худалдахаар болж М үргэлжлүүлж төлбөрийг төлөхөөр болж М миний данс руу cap болгон 435,300 төгрөг нийт 17 cap төлөөд явсан байгаа юм тэгэхээр нийт 7,835,400 төгрөг төлсөн. Маас орж ирсэн мөнгийг би Агийн данс руу хийгээд явдаг байсан ба дансны хуулгаар нотлогдоно. М нь 2018 оноос 2019 оны 11 cap хүртэл төлж явж байгаад төлөх мөнгө байхгүй байна гэж хэлээд цааш төлөөгүй. Тэгээд 2020 оны 07 сард АМыг байрнаасаа гаргасан. 2020 оны 02 сард Атай Н.г, Д.О бид гурав нүүр тулж уулзсан. Гэтэл Ц. Аби та 2-оос байраа авлаа наймаа буцлаа та 2 надад өгсөн мөнгөө буцааж авч болно шүү гэж хэлээд бид хэд салсан. 2020 оны 02 сараас 2021 оны 10 cap хүртэл Агаас мөнгө ороод ирэх болов уу гээд хүлээсэн. Гэвч Ц.Анөхөр бид хоёрын фэйсбүүк болон дугаараараа блок хийсэн мөн дугаараа сольцон байсан тэгээд холбоогүй байж байгаад 2021 оны 10 сарын 24-нд над руу Аярьсан бөгөөд та 2 одоо мөнгө төгрөгөө авах гэж байна уу юу болж байна гэхээр нь эгч нь мөнгөө авчмаар л байна. Гэхэд дүү нь өгөхгүй гэж хэлээгүй өгнө гэж хэлээд тасалсан. Тэгээд би Ад итгээд хүлээсэн. Гэтэл Абид хоёрын мөнгийг өгөхгүй байсаар л байсан. Ер нь бол Агийн байрнаас 2018 оны 07 сард нөхөр бид 2 гараад явчихсан байсан бөгөөд ахиж эргэж ирж байрандаа амьдраагүй 39 cap амьдарсан 16,976,700 төгрөг мөн, СӨХ-н төлбөр 466,000 төгрөг нийт 25,134,700 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. СӨХ-н төлбөр ч мөн төлөх ёсгүй байгаа юм.

Анх 33,000,000 төгрөг урьдчилгаа гээд худал хэлж байна. Анх ипотекийн гэрээгээ надад үзүүлээд сар болгоны эхэнд төлдөг үлдэгдэл 49,000,000 төгрөг байгаа юм байна гээд наймаагаа хийсэн. 2016 оны 06 дугаар сард гал гараад би унтрааж өгөөд ойр дотно болсон. Тэгээд Атай гэрээ байгуулахдаа итгэлцлийн үндсэн дээр тохирсон. Өмгөөлөгчтэй болоод худал зүйл сурч аваад байдаг юм болов уу. Банкны барьцаанд байгааг мэдсээр байж гэрээ байгуулах гэж байсан гэж хэлээд байна. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа цаг хожих гэж байгаа юм шиг үнийн дүнг зориуд өсгөөд байна. Гэрээ хийх явцдаа бусдад худалдсан гэж байна. Ямар гэрээнд үндэслээд байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Анх ярьж байснаараа л байх хэрэгтэй. Тухайн процессыг юу ч мэдэхгүй төлөөллийн хүн ирсэн байна. Урьдчилгаанд 24,300,000 төгрөг өгсөн байсан. Гэрээ хийж баталгаажуулж байж үлдсэн мөнгөө төлнө гэж би хэлж байсан.гэв.

 

5. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3-98, 135-138 дугаар талд авагдсан баримтуудыг, хариуцагчаас хавтаст хэргийн 121-128, 131-134 дүгээр талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.О, Н.г нар нь хариуцагч Ц.Ад холбогдуулан урьдчилгаа 28,0 сая төгрөг төлөөд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж орон сууц худалдан авахаар амаар тохирсон боловч Ц.Аорон сууцаа эзэмшилдээ авсан тул орон сууцны төлбөрт шилжүүлсэн 36,402,800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Аорон сууцыг нийт 85,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, 33,0 сая төгрөгийг бэлнээр, 62,0 сая төгрөгийн банкны зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр манай ээж Нтэй амаар тохирсон байсан, 33,0 сая төгрөгийг төлөөгүй өөр хүнд зарсан байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч нар нь надад мэдэгдэлгүйгээр орон сууцыг бусдад худалдсан буруутай үйлдлийн улмаас шүүхийн шийдвэрээр төлөх болсон 7,692,000 төгрөг, 39 сар амьдарсан 1 сарын зээлийн төлбөр 435,300 төгрөг, нийт 16,976,700 төгрөг, СӨХ-ийн төлбөр 466,000 төгрөг, нийт 25,134,700 төгрөгийг орон сууц зээлээр худалдах-худалдан авах хэлцлээс учирсан хохиролд шаардсан ба шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага 7,692,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх мөнгийг нэхэмжилжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Д.О, Н.г нар сөрөг нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй, 2018 оны 7 сард уг байрнаас бид гарсан, 2018 оны 7 сард уг байрыг Мд худалдахаар болж Маас өгсөн мөнгийг Ц.Ад шилжүүлж байсан гэж маргажээ.

4. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14 хороолол /13334/, Нарны зам гудамж 81 байр, 23 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн Ү-2204074366 дугаарт бүртгэлтэй, 49,53 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгч нь Ц.Аба уг орон сууц нь ипотекийн зээлийн барьцаанд байдаг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-121, 123-127/

5. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь уг орон сууцыг зээлийн урьдчилгаанд төлсөн 28,000,000 төгрөгийг төлж, үлдэх зээлийг ипотекийн зээлийн гэрээний дагуу төлөх нөхцөлтэйгээр худалдах-худалдан авахаар тохиролцож, орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлж, нэхэмжлэгч нараас орон сууцны зээлийн төлбөрт 29,965,200 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-5-98/

Нэхэмжлэгч нь хариуцагчид 36,402,800 төгрөг шилжүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын Хаан банкин дахь дансны хуулгыг нэг бүрчлэн тулган үзэхэд, нэхэмжлэгч Д.Оийн 5039208432 тоот, Н.Гын 5024358611 тоот данснаас хариуцагч Ц.Агийн 5447034173 тоот, хариуцагч Ц.Агийн ээж Нийн 5084084409 тоот, хариуцагчийн ах Ц.Чийн 5174030484 тоот дансанд шилжүүлсэн мөнгөн дүн нийт 29,965,200 төгрөг байна. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл;

Нэхэмжлэгч Д.Оийн Хаан банкин дахь 5039208432 данснаас:

Мөнгө шилжүүлсэн огноо

Харьцсан данс

Дүн

1

2017.08.02

5447034173

435,000

2

2017.09.01

5447034173

435,000

3

2017.10.02

5447034173

435,000

4

2017.11.02

5447034173

421,000

5

2017.12.01

5447034173

435,000

6

2018.01.02

5447034173

435,000

7

2018.02.03

5447034173

435,000

8

2018.03.02

5447034173

435,000

9

2018.04.02

5447034173

435,000

10

2018.05.02

5447034173

435,000

11

2018.06.01

5447034173

435,300

12

2018.07.05

5447034173

435,300

13

2018.08.01

5447034173

435,000

14

2018.09.02

5447034173

435,300

15

2018.10.01

5447034173

435,000

16

2018.11.01

5447034173

435,300

17

2018.12.01

5447034173

430,000

18

2019.01.02

5447034173

435,300

19

2019.02.01

5447034173

435,300

20

2019.03.02

5447034173

435,300

21

2019.04.02

5447034173

435,300

22

2019.05.02

5447034173

435,300

23

2019.06.01

5447034173

435,300

24

2019.07.02

5447034173

435,300

25

2019.08.02

5447034173

435,300

26

2019.10.01

5447034173

435,300

27

2019.11.02

5447034173

435,300

 

 

 

11,730,200

 

Нэхэмжлэгч Н.Гын Хаан банкин дахь 5024358611 тоот данснаас;

1

2017.05.15

5174030484

3,000,000

2

2017.06.30

5084084409

3,000,000

3

2017.06.30

5084084409

435,000

4

2017.09.06

5084084409

3,000,000

5

2017.09.06

5084084409

3,000,000

6

2017.09.06

5084084409

2,200,000

7

2018.07.10

5447034173

3,600,000

 

 

 

18,235,000

 

6. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

7. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заажээ.

8. Үүнээс үзэхэд зохигч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан боловч талуудын тохиролцоо хуульд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ буцааж өгөх тул орон сууцны зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх 29,965,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд орон сууцны эзэмшлээ хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу иргэн М.Маас буцаан авсан тул орон сууцны зээлийн 1 сарын төлөлтийн хэмжээгээр тооцож Д.О, Н.г нараас шаардсан нь үндэслэлгүй, мөн хугацааны СӨХ-ийн төлбөртэй холбоотой баримт гараагүй тул СӨХ-ийн төлбөрийг Д.О, Н.г нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 340,964 төгрөг, хариуцагчийн төлсөн 283,624 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, үндсэн нэхэмжлэл хангагдсан 29,965,200 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 307,776 төгрөгийг хариуцагч Ц.Агаас гаргуулж нэхэмжлэгч Д.О, Н.г нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.

 

Нэхэмжлэгч О.Од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч Н.г нь Д.Оийг оролцохгүй, өөрөө оролцоно гэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.Агаас 29,965,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О, Н.г нарт олгож, нэхэмжлэлээс 6,437,600 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн 17,442,700 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 340,964 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 283,624 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Агаас 307,776 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О, Н.гд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасынаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ