Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 139/ШШ2023/00186

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 139/ШШ2023/00186

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн *******, гудамжны  тоотод оршин суух,******* овогт******* /РД:/,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын -р багт байрлах*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 6141740 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч*******,

Хариуцагчийн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч******* нь ажилгүй байсан хугацааны цалин 6141740 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.  миний бие нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 374 дугаартай шийдвэрээр Дундговь аймгийн Төв номын сангийн захирлын ажилд эргүүлэн тогтоогдсон, мөн 2022 оны 9 сарын 8-ны өдрийн 387 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалын ажилд эргүүлэн тогтоогдож, аваагүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай асуудуулыг шийдвэрлэсэн байгаа.  миний бие нь 2022 оны 12 сарын 23-ны өдөр ажилдаа орсон. Дундговь аймгийн Засаг дарга нь дээрхи шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхгүй байсан тул******* миний бие нь 2022 оны 7 сарын 21-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл ажлын 110 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6141740 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч Дундговь аймгийн  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус аймгийн Сайнцагаан сумын иргэн*******ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн  хариуцагдах Ажилгүй байсан хугацааны 6141740 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

 

 нь 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэлх хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэх гаргасан ба шүүхэд хэрэг шалгагдаж Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 139/ШШ/2022/00387 дугаар шийдвэр гарах хүртэлх хугацаанд 2 сарын цалинг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргах боломжтой байсан. Хэрэв тухайн үед нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэрт тусгуулсан бол 2022 оны жилийн эцсээр олгогдох, одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн багасах боломжтой байсан. Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 139/ШШ/2021/00374, мөн шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 139/ШШ/2022/00387 дугаар шийдвэрүүдээр*******т ажилгүй байсан хугацааны цалин олговорт олгох төлбөрийг аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дүгээр захирамж гарган төлж барагдуулсан ба мөн өдрийн Б/40 дүгээр захирамжаар аймгийн Төв номын сангийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон.*******ийн нэхэмжилж байгаа 6141740 төгрөг нь тус Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 139/ШШ/2021/00374 дүгээр шийдвэрээр тогтоосон ажлын нэг өдрийг 55834 төгрөгөөр тооцсон мөнгөн дүнгээс зөрүүтэй байгаа нь энэ хүний ажилдаа хэрхэн хандаж байгаа хандлагыг харуулж байгаа юм. Шүүхээс албан ёсоор ажлын нэг өдрийг тооцон тогтоосон мөнгөн дүнгээр тооцвол 6085906 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

6.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэв.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/ , Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай захирамж /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 139/ШШ2021/00374 дугаартай шийдвэр /хэргийн 5-12-р хуудас/, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 218/МА2022/00001 дугаартай магадлал /хэргийн 13-18-р хуудас/, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/00265 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 19-р хуудас/, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 139/ШШ2022/00387 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 20-23-р хуудас/, хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 33-р хуудас/ баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч*******, ажилгүй байсан хугацааны цалин 6141740 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Дундговь аймгийн Засаг дарга нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхгүй байсан тул******* миний бие нь 2022 оны 7 сарын 21-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл ажлын 110 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6141740 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: шүүхэд хэрэг шалгагдаж Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 139/ШШ/2022/00387 дугаар шийдвэр гарах хүртэлх хугацаанд 2 сарын цалинг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргах боломжтой байсан. Хэрэв тухайн үед нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэрт тусгуулсан бол 2022 оны жилийн эцсээр олгогдох, одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн багасах боломжтой байсан. Шүүхээс албан ёсоор ажлын нэг өдрийг тооцон тогтоосон мөнгөн дүнгээр тооцвол 6085906 төгрөг болж байна. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүн зөрүүтэй байна. Эдгээр үндэслэлүүд нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.Хэрэгт цугларсан бичгийн баримт, талуудын гаргасан тайлбараар, Дундговь аймгийн  нь нэхэмжлэгч*******ийг 2021 оны 6 сарын 18-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 4-ний өдрийн 139/ШШ2021/00374 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, мөн шүүхийн 2022 оны 9 сарын 8-ны өдрийн 139/ШШ2022/00387 дугаар шийдвэрээр 2021 оны 11 сарын 5-ны өдрөөс 2022 оны 7 сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагч гаргуулан нэхэмжлэгч*******т олгохоор шийдвэрлэсэн, Дундговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч*******ийг 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Б/40 дугаар захирамжаар /хэргийн 4-рт/ Дундговь аймгийн Төв номын сангийн захирлаар томилсон үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 2022 оны 7 сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 6141740 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч*******ийн 2022 оны 7 сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан үйл баримттай талууд маргаагүй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүн буруу, нэхэмжлэгч зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлсөн тул ажилгүй байсан хугацааны олговор олгох үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгчийг зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлсөн байсан тул ажилгүй байсан хугацааны олговор олгохгүй гэж хариуцагч тал тайлбарлан мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгч*******ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр /хэргийн 5-19-рт/ хүчин төгөлдөр болсон байна. Иймд хариуцагч талын дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Харин нэхэмжлэлийн үнийн дүн буруу гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1.Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан тайлбартаа 2021 оны 11 сарын 4-ний өдрийн шүүхийн шийдвэрт заасны дагуу нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг 55834 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн гэх тайлбарыг гаргаж байна. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 4-ний өдрийн 139/ШШ2021/00374 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг үндэслэн тодорхойлсон байна. Дээрх журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар хүчингүй болгож, Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг шинэчлэн баталжээ. Дээрх журмыг үндэслэн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход нэхэмжлэгчийн бүтэн цалин хөлс авсан тодорхой хугацаа буюу 2021 оны 1-3 дугаар сард авсан цалин хөлснөөс тооцоход нэг сарын дундаж цалин 1180141 төгрөг болж байх ба 1 өдрийн дундаж цалин 56197 төгрөг болж байна.

2. Нэхэмжлэгч нь 2022 оны 7 сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл ажлын 110 хоног ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж нэхэмжилсэн байна. Ажилгүй байсан хугацаанд хамаарах ажлын бүтэн сарын цалин хөлсийг сарын тогтмол цалингаар тооцох ба сард ногдох ажлын хоногоос хамаарч сарын цалин хөлс өөрчлөгддөггүйг анхаарах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь 2022 оны 7 сард ажлын 7 хоног, 2022 оны 8-11-р сард бүтэн, 12 дугаар сард ажлын 16 хоног тус тус ажилгүй байсан байх тул дээрх хугацаанд тооцоход ажилгүй байсан хугацааны олговор 6013095 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6013095 төгрөгөнд холбогдох хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах-ыг ажил олгогчийн үүрэгт хамааруулсан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж бичсэн боловч энэ нь агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэгт хамаарах шаардлага байх тул шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул хариуцагч 70200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч*******-аас ажилгүй байсан хугацааны олговор 6013095 /зургаан сая арван гурван мянга ерэн таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 128650 /нэг зуун хорин найман мянга зургаан зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч*******т олгох 6013095 /зургаан сая арван гурван мянга ерэн таван/ төгрөгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж, хариуцагч Дундговь аймгийн  нь дээрх олговроос тооцон ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, тайлагнан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч*******-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  хариуцагч 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ